“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг өнөөдөр шүүнэ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Худал мэдүүлэх/, 20.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 22.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/ заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа юм. Ер нь бол Б.Ганхуягийн хувьд нүүрсний хэмээх энэ хэргийн гол “объект” болоод байгаа юм. Тэр хэрээр түүний үг олны анхаарлыг татаж буй хэрэг.
Тэрбээр “...Оффтейк гэрээ, нүүрсний хулгай, нэг тонн нүүрс 40 доллар байхад 400 ам.доллараар гаргаад 12 тэрбум завшсан гэх хэрэг хаана байна вэ. Зүгээр нэг хашаа ярилаа, нэг тендер тойрсон хэрүүл ярилаа. Нотлох баримтыг дандаа гэрчийн үгээр хүн ялласан процедурын алдаа ярьж байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн алдаа маш их хийсэн. Жишээлбэл, намайг арав дахь сардаа хорьж байна. Шалгаагүй, эрүүдэн шүүгээгүй хамаатан садан, найз нөхөд байхгүй. 68 хүнийг барьж шалгасан. Үүн дээр гомдоллоод байх юм алга. Шалгах ёстой бол шалгаад яв. ...Нүүрсний хэрэгт тээвэр, хил гааль, тендер гээд яриад байсан. Бүгд хэрэг биш болчихсон юм уу. Тэгвэл УИХ дээр ажлын хэсэг яг юу хийгээд байгаа юм. Шалгаж байгаа юм бол надаас юу ч асуудаггүй юм бэ. Жорлон, нүүрс, оффтейк гээд над дээр хэрэг тохох гэж байгаа бол би бараг 100 гаруй жилийн ял авах юм байна. ...Маш ноцтой юм энд яригдаж байна. МАН-ын асуудал яригдаад байна энд. 220 мянган гишүүнийг энд авчраад шүүж байна. ...Өөрийн болон ар гэр, хамаатан садныхаа аюулгүй байдлыг хамгаалах хүсэлт тавьж байна.
МАН-ын асуудал яригдаж байгаа учраас намаас заавал ирэх ёстой. Би эрх бүхий байгууллагын шийдвэрээр явсан. Энд нэг ч байцаалт намын Удирдах зөвлөлийн гишүүдээс аваагүй ирсэн. Тэднээс аваач ээ. ...Ингээд эцэст нь энэ хүрээнд миний бие дараах хүсэлтийг шүүхэд гаргаж байна.
Нүүрсний гэх хэргийг илрүүлэхэд мэдээлэл өгөх, хамтарч ажиллах хүсэлтэй байгаа тул миний биеийг болон гэр бүл, хамаатан садныг маань хамгаалалтад авах арга хэмжээг авч өгөөч гэх хүсэлт гаргаж байна. Надад хамааралгүй зүйлийг сугалж аваад хэрэг үүсгээд яллах тухай яриад сууж байна. Үлдсэн 40 их наядын хэрэг чинь хаана байна. Үнэхээр хэргээ олохгүй байгаад байна. Эсвэл олчихоод нуугаад байгаа юм уу? Би ил байгаа юмыг нь хэлээд өгье. Хэрэв бид Монгол Улсад шударга ёс тогтоох гэж байгаа бол хамаагүй, зөвшөөрч байна. МАН-ын асуудлаа ч, нүүрсний хэргээ ч ярья. Хамт дагуулаад ороод ир. Надад баталгаа гаргаж өгвөл бүгдийг нь ярьж өгье” гэсэн юм.
Эндээс үүдээд олон нийт “...Б.Ганхуяг нүүрсний хулгайн жинхэнэ эздийг нэрлэх гэж байна” гэсэн хүлээлттэй болоод байгаа юм. Үнэхээр ч бодит байдал дээр тэр энэ талаар ам нээхгүй бол цаашид өөрийнх нь “эрх зүйн байдал” улам дордох нөхцөл үүсээд байгаа юм. Шулуухан хэлэхэд, Б.Ганхуяг насан туршдаа нүүрсний хулгайн золиос болж үлдэнэ гэсэн үг.
Яагаад гэхээр, “...Хэргийн жинхэнэ эзэн хэзээ ч шийтгэл хүлээдэггүй” туршлага манайд бий. Олон жишээ бий л дээ. Тэр хэрээр золиосууд гарч ирдэг. Хэрэг явдлыг нь үүрээд үлддэг. Яагаад ч юм, ялангуяа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлуудыг тийм хувь заяа угтдаг. Анхны захирал Б.Энэбиш нь одоог хүртэл хаана байгаа нь тодорхойгүй болсон. Арваад жилийн өмнө гадагшаа гараад сураг алдарсан байдаг. Я.Батсуурь гэж Элчин сайд байсан сайхан дипломатч эрхэм энэ компанийн гүйцэтгэх удирдлагаар ажилласан. Хоёр жил болсон уу үгүй юу буруутаж бариад 20 жилийн улс төрийн карьертаа цэг хатгаж байв. Дараа дараагийнх нь захирлууд ерөнхийдөө ийм байдлаар төгсдөг болсон. Түүн лүгээ өнөөдөр Б.Ганхуяг ч тэр тавиланг давтаж байх шиг байна. Яахав, өөрт нь хамааралтай хөрөнгө мөнгөний асуудал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хэрэг. Эх үүсвэрээ тайлбарлаж чадвал гараад л явчихна. Дөнгөхгүй бол хуулийн хариуцлага хүлээж таарна. Гэвч өөрийнх нь шүүх дээр яриад байгаачлан нүүрсний бүх хэргийг нуруун дээрээ үүрнэ гэвэл тэр бүтэхгүй. Магадгүй, түүний сүүлийн үеийн үг, үйлдлүүдээс хэн нэгэн, эсвэл хэсэг бүлэг хүн “...Хамгаална” гэчихсэн байхыг үгүйсгэхээргүй байна. Харамсалтай нь тэгж барахгүй л болов уу. Энэ нүүрсний хэрэг гэдэг чинь нэг намын, хэсэг бүлэг улстөрчийн асуудал огтоос биш. Улс орны эсрэг томоохон гэмт хэрэг болчихоод байгаа юм. Тэгэхээр Б.Ганхуяг “Зэрэг нэмэхийн өмнө” дээр гардаг шиг “...Тал нь энэ, бүүр нөгөө тал нь энэ” гэж нөгөөдүүлийг хамгаалаад үлдэх нь өөрт нь халтай. Өөрийгөө бодож, сүүлд хэлсэн шигээ хуулийн байгууллагатай хамтарч ажилласан нь дээр. Ганц гарц нь энэ болж таарлаа л даа. Энэ удаад гайгүй өнгөрсөн ч нүүрсний хулгайн асуудал босож ирэх бүрт дуудагдаж, хоригдож, шүүгдэнэ. Ерөөсөө л Б.Ганхуяг “...Нэрлэхгүй” гэвэл насаараа нүүрсний хулгайн золиос болж хоцорно. Ийм дээрээ л тулаад байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ганхуяг тэр нуугдаад байгаа хүмүүсээ хэлэх хэрэгтэй !хэлээд хамтарч ажиллавал ял бага авах тал дээр тохирох хэрэгтэй ! Лхүмбийн хэрэг гэдэг шиг Ганхуягийн хэрэг олон хулгайчийг хамрах болтугай ! Намайг урьвал би хэлүүлж чаддаг авьяастай хүн шүү ! Хамрах бүх хүнийг нь хэвтэрээс нь суга татаж босгоод дор нь чихдээд хэлүүлж чаддаг хүн дэ !
Хүрэлсүх гээд хэлчихвэл асуудалд орчихно ш дээ. Цаадах нь Аюурсайхан надаа мөнгө өгөхдөө нүүрснээс олсон гэж хэлээгүй гэж л өөрийгөө өмөөрч байгаа байх.
МАН-ын дарга нарын оросын мафийнхантай хуйвалдан 30 жилийн турш Эрдэнэтээс зэс молибден хулгайлсан асар том хулгай дээрмийн хэрэг шалгагдах өдрөө хүлээж байна.МАН энэ хэргийг асар их нууж байна.
Үнэн юм бол нэрлэх хэрэгтэй.харин баримтгүй.гөрдөж болохгүй.шудрага байх шиг сайхан гэж үгүй.
ТИЙМ . Ард түмэн бүгдээ ойлгохын цаагуур ойлгож байна - мэдэхийн цаагуур мэдэж байгаа . " Төрийн өндөрүүд " гэх цөөхөн этгээд , сүүлчийнхдийг нь нэрлэвэл : Х . Баттулга , У . Хүрэлсүх , Г . Занданшатар , Л . Оюунэрдэнэ нар л ард иргэд мэдэхгүй байгаа - " тэд бол цагаан цаас " гэсэн дотоод итгэл үнэмшилтэй , олон нийтийг басамжлан даапаалж давлиунтсаар байгаа байх ... Ойрхоны түүхээ эргээд хар : Чойбалсагаас эхлээд Лувсаншарав , Цэдэнбалаар дамжаад , шуналын хэргээр ял эдэлсэн ерөнхий сайд \ нөгөө Сэлэнгийн депутат , завхай явдалтай нь биш ээ \ , ял сонсоод байгаа Н . Алтанхуяг хүртэл ... Өмнөхийнхээ хар хэрэг - бузар булайг дараах " орлон тоглогч " нь илчилсээр түүхэн үлдцгээсэн ш дээ . Ер нь түүх өөрөө тийм жамтай юм ...
МАН-ын дарга нарын оросын мафийнхантай хуйвалдан 30 жилийн турш Эрдэнэтээс зэс молибден хулгайлсан асар том хулгай дээрмийн хэрэг шалгагдах өдрөө хүлээж байна.МАН энэ хэргийг асар их нууж байна.
энэ хүн гэнэт огцом олон тэрбумын хөрөнгөтэй болсон нь өөрийнх нь л авилгатай холбоотой. хамтрагч бий гэхдээ намыг буруутгах нь хэтрүүлэг болно. МАН л анх шүгэл үлээж эднийг илрүүлээ биздээ.
Угаас төрийн өмчтэй том компани ийм л байдаг юм чинь!! Захирал нь хэн байхаас үл хамааран ногоон ялаа шавдаг баас шиг мөнгөнд шунасан улс төрчдийг татдаг "баас" юм чинь!!! Та наэр төрийн өмчтэй том компаниуудаа олшруулаад л байвал эх захгүй том хулгай улам л нарийн аргаар улам л том хэмжээгээр явагдах болно!!! Эцэст нь улс орон, ард түмэн л хохироод үлдэнэ!!!!
Нүүрсний хулгай гэж юм угаасаа байхгүй МАНгарууд ам нь дээр 70 доллор хил дээр 120 бна эний зөрүүг хулгайллаа гээд шүгэл үлээдэг баатарууд болсон чинь амнаас аваад тээвэр ачилт буулгалт талбайн үнэ нэмэгдээд 120 болж байгааг ойлгоогүй л хүмүүс шдээ.ганхуягын авилгийн асуудал болохоос өөр олигтой хулгай байхгүй шдээ зарим 1 гишүүд ганхуягийг гуйж нүүрсний гэрээ хийлгүүлж нөгөө кампониасаа 10 хувь авсан асуудал бол байгаа байх
МАН-ын дарга нарын оросын мафийнхантай хуйвалдан 30 жилийн турш Эрдэнэтээс зэс молибден хулгайлсан асар том хулгай дээрмийн хэрэг шалгагдах өдрөө хүлээж байна.МАН энэ хэргийг асар их нууж байна.
УИХ за тэгээд төрд тангараг өргөөд түмний хөрөнгө рүү зүтгэгсэд энэ нөхрөөр туг тахих нь л дээ. Хууль шүүх нь шударга шүүвэл энэ хэрэг маш том дохио болохоос гадна төрийн хурц хараа хяналт, ёс зүй өндөр байхыг шаардах болно.
Г.Ганболд: Нүүрс тээвэрлэдэг 21 мянган машин хилээр 5000 удаа хоосон гарсан байна
Баадангаа дэлгэх цаг болж байх шиг. Муу нуухаар сайн илчил гэсэн үгтэй юмаа.
Машин яагахд хоосон гардаг вэ Түүнийг л тайлбарлуул Түүний эзэд хэн бэОгт эзэнгүй юм гэж баймааргүй юмда
За энэ ч удахгуй чадрах юм ба даа нэг нөхөр баё мөрдөнд ухсэн тэр нөхөр нэг даргыг дарамтлаж эхэлсэн тгд удаагуй сахарын өвчинөөр буцаж ирэхгуйгээр явсан даа
Энэ ёрөнхийлөгч юу хдэг хун бэ ард тумнээрээ хамгаалуулаад ард тумни төлөө амиан өгхөд бэлэн ба алчихдагуй юм бол би тэмцэн гд бсан одоо тэмцээч ээ ёрөнхийлөгчөө
Нэрлэхгүй гэхээр ганцаараа золиос болчих гээд нэрлэх гэхээр алуулчих гээд
Huuliin baihuullaga ni ter chigeeree mungu, uls turchdiin halaasand baihad mun umguulnu baih daa. Yostoi looloi bailgui.