sonin.mn
АН-ын Дэд Дарга И.Мөнхжаргал, АН-ын УТЗ-ийн гишүүн Ц.Одонтунгалаг нар нийслэлийн автобусны худалдан авалттай холбоотой зарим албан тушаалтныг АТГ-т шалгуулахаар албан бичиг хүргүүллээ.
 
Энэ үеэр АН-ын Дэд Дарга И.Мөнхжаргал: "Нийтийн тээвэр, автобус гэдэг бидний бүгд зорчдог зүйл. Гэтэл үүнийг худалдаж авахдаа хууль бусаар, хэдэн жил болчихсон байхад нь авах зэргээр хэрээс хэтэрлээ. МАН-ынхан хоорондоо хариуцлага ярина гэж байхгүй боллоо. Тийм учраас хуулийн байгууллагад гомдол гаргаж байна.
 
 
Хулгайч нараа аятайхан байгаарай. Иргэдийн эсрэг хийж байгаа гэмт хэрэг чинь хэрээс хэтэрлээ. Та нар нэгнээ хамгаалаад, хаацайлаад яваад байвал иргэд та нартай хариуцлага ярих цаг ирнэ шүү.
 
 
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъбазар, Түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар нарыг АТГ-т шалгуулахаар өгч байна. Та бүхнийг хуулийн байгууллагад дуудаж байна. Үгүй бол иргэдийн өмнө шүүлгэе. Мөнгөн дүн нь 318 тэрбум төгрөг. Хэмжээнээсээ хэтэрлээ. Д.Сумъяабазар бид хоёр нэг нутгийнх. Энэ бөхийг хуулийн байгууллагад өгөхөөс өөр гарц алга. Олон удаа нэг нутаг гэж бодож явлаа. Бөх минь бөхөө барилд. Засаг дарга хийх хүн нь ажлаа хийг." гэв.
 
 
С.Сарнай