С.Зоригийг хөнөөсөн хэргээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутгаж, гурван шатны шүүхээс ял оноогоод байсан юм.
Тэднийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн гуравдугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолоор тус бүр 20 жилийн хорих ял оноосон.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа С.Зориг агсны дүү С.Оюун “...Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна. Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж, шүүх ажиллагааг ч хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ердийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс НПГ-т хандан гаргаж, мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм. Шүүх хуралдаанд хохирогч бидний өмгөөлөгч оролцож, байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна” гэсэн мэдэгдлийг хийж байв.
Тэгвэл 2019 оноос хойшх хэдэн жилд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн нь ил болсон. Улмаар уг хэрэгт холбоогүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Залгуулаад мөрдөх байгууллагаас дээрх хоёр хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг НПГ-т хүргүүлж, тэр ёсоор шийдэгдсэн. Дээрх хоёр хүн цагаадчихаад сууж байгаа юм.
Ингээд энэ хэрэг “мухар гудамж” руу орчихов уу гэх нөхцөл үүссэн. Гэхдээ энэ оны эхээр “...Мөрдөх байгууллагынхан С.Зоригийг хөнөөсөн хэргийг дахин шалгахаар болжээ. ЭЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан байна. Уг ажлын хэсгийг ЦЕГ, АТГ, ТЕГ-ын шилдэг ажилтнуудаар бүрдүүлжээ” гэсэн мэдээлэл тарсан. Үүнээс хойш бараг найман сар өнгөрч байна. Харин ажлын хэсгийн дарга Т.Сүхболд нь сарын өмнө ЦЕГ-аар томилогдсон. Тэгэхээр ЦЕГ-ын дарга нь ажлын хэсгийг ахалсан хэвээр үлдэх үү. Эсвэл хэн нэгэн, тэр дундаа ЭЦА-ны шинэ даргад С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийг “өвлүүлж” үлдээх үү. Хариулт нэхсэн ийм асуулт байгаа юм. Гэвч үүнээс илүүтэйгээр “...Энэ ажлын хэсгийн ажил үр дүн ямар явцтай байна вэ” гэдэг нь “...Хэн ахлах вэ” гэдэг асуулт тодорхой хариулт нэхэж байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Элбэгдорж батүүл гээд бузруудыг шүүхэд л илэрнэ
МАНыхан л өрсөлдөгчөө зайлуулсан шүү
Элбэгдорж батүүл эрдэнээ нар мэдэж байгаашдээ
Кённёдиг хэн захиалсаныг Амёрикад одоо болтол илрүүлж чадаагүй байгаа юм тэрэн шиг Зоригийг хэн захиалсаныг 2038 он болсон ч илрүүлж чадахгүй !
Элбэг батүүл эрдэнэ оюунгэрэл нар тодорхой л байна
Төрийн маш нууц зэрэглэлтэй гээд байгаа нь МАН АН 2 хоёулаа Зоригийн амийг хөнөөснөөс зайлахгүй. Батаа , Оюунаа нэртэй хүмүүс байсан гэж гэрч Булган яриад байсан. Тэр нь Бат-Үүл , Оюунгэрэл 2 захиалгаар алсан биз. Гэрч Булган , хурандаа Мөрөн нарыг тайлбар хийлгэхгүй байгаа нь ч МАН -АН-тай холбоотойг гэрчилж байна.
Оюун-Эрдэнэ ЕС-д энэ хэрэг Эрдэнэт тэй холбоотой юм байна.Тухайн үед бас энэ үйлдвэрт онцгой байдал тогтоосон байсан.Зориг дэд бүтцийн сайд байсан гээд эрхбиш нууцад ойр хүн чиглүүлээд байсан мартсан уу.
Эрдэнэт үйлдвэрийг шүүмжлээд Отгонбилэг Багабанди 2 есайдаас 7.8 буцаагаад болохын өмнөх өдөр гэж бгаа Багабанди Нямдоржтой холбоотой эд мэдэж бгаа
Овоо тэнэг гар байна
Хүн алсан хүн өөрийгээ хэзээ ч илчлэхгүй ! Энэ бол монголын нам төрийн өөрийнх нь үйлийн лай !!!
Ордны цонхоор шээдэг оросыг найз буриад нь алсан.Эрхүүгийн бүтээгдэхүүн буриад Хурц Монголчуудад хэргийг нь тохоод тамалсан.Одоо үхсэн орос амьд буриадууд 28 монголыг хэлмэгдүүлээд байгаа.
Зоригийн аллагын захиалагч Бат-Үүлийг яагаад хамгаалаад байдаг юм бэ? Үнэнийг Булган мэдэж байгаа шүү дээ. Булган барьцаанд байгааг бүгд мэдэж байна.
Нэг их хөлсөө гоожуулан сандарч ирээд л сэтгүүлчидэд ярилцлага өгсөн баагийг санахгүй л байгаа биз дээ, тэрбээр хөлсөө арчин хэлсэн нь: "Заа, Зоригийг хөнөөсөн хүнийг амьдаар нь харсан ганцхан л гэрч байгаа, тэр нь Хэн гээч? хэмээн хэн нэгнийг тавлаж ч байгаа юм шиг дүртэй, сэтгүүлчидийн амыг харж жаал зогсоно ... мэдэхгүй гэж хариу авангуут, үтэр даруй тэр нь өөрөө Зориг" гэж тэнэгтсэн нэгэн дэбилийг санавал их л сайн байна даа, эрхэмүүд ээ.