Дорноговь аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт нүүрс олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Т" ХХК-ийн туслан гүйцэтгэгч гадаадын хөрөнгө оруулалттай "С" ХХК-ийн захирал "Ш" гэгч нь нэр бүхий 12 иргэнийг визний ангилал зөрчиж, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн зөрчил үйлдсэнийг илрүүлжээ.
Дээрх этгээд нь цагдаагийн алба хаагчдад дугтуйтай мөнгөн дэвсгэрт буюу авлига өгөхийг завдсан үйлдлийг цагдаагийн мөрдөгч газар дээр нь баримтжууллаа.
Визний журам зөрчсөн гадаадын 12 иргэний асуудлыг холбогдох хууль, журмын хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газарт шилжүүлж, авлига өгөхийг завдсан этгээдийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл0
Ийм шударга цагдаа байна гэдэг сайхан хэрэг шүү. Судлаач Х.Д.Ганхуяг.
Ийм цагдаа байсанд үнэн голоосоо талархан дэмжиж бна. Эх оронч цагдаад баярлалаа.
Өгсөн мөнгийг нь голсон юм биш үү.
тэнэгүүд ээ, тэнэг тэнэг. наамуу цагдаа чинь мөнгий нь л голсон байна шүү дээ. 1 сая төгрөг чинь бүхэл бүтэн уул уурхайд хоолны мөнгөшт доромжлуулсандаа уур нь хөдлөөд ховлочиж шударга иргэн царайлж жүжиг сайн тоглож
Яах вэ дээ! Шат зиндаа болгондоо ийм соёлтой орон нь үнэн ш дээ! Бүр өндөр дэар тэрбумаар эх орноо наймаалж бгаа ш