“Дайны эрсдлийн сан” гэгчийг бий болгож, ихээхэн хэмжээний мөнгө завшсан МИАТ-ийн экс удирдлагууд Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэдний гомдлыг 30 хоногт багтаан хэлэлцэх юм. Тэдэнд анхан шатны шүүхээс 10-13 жилийн хорих ял оноогоод байсан билээ.
Хэргийг сануулбал, Нийслэлийн прокурорын газраас МИАТ-ийн захирал асан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурьтогтох, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан, 156.3.3-т зааснаар банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр буруутгасан.
Улмаар МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 13 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноож, битүүмжилсэн өмч хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргасан юм.
А.Чилүгэн
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
Идэцгээ ууцгаа монголын буян дундрах биш Гол нь шат шатандаа тохирох хувиа гомдоолгуй огсон бол хулгай гэж узэхгуй. Хувиа огохгуй бол шоронд сууна. Тэгээд наймаа дууссан бол уучлал узуулнэ.
Tanai ardiin namiin yeud tiim baisan odoo bol uur yaliig ni nemeed yavuul niisleliin shuuh
надд лав бүгдэнд нь 3-4 жил нэммээр санагдаад бгаа юм да. 13 жил бага хугацаа шүү дэ. тэд чинь бүгдээрээ хулгайн мөнгөө зоорилсон бгаа. шороноос гараад сайхан амьдрах улс шүү дэ
Eh ornoo avray ireedyidee itgeh itgeliig ard tymendee ogoy hojiy tsetsegley gevel avilga luivar hiij toroor oroldson boosnyydiig buudaj albal avilga ustaj singafur metiin oron shig hogjih amarhan baina Ednii yl hongodjee
erunhiilugchuu ene hymyysiig odoo uuchlaach dee.Enhbayriin derged uuj idsen yumiig n haritsuulbal hatsan talh l bna lee shdee.20 30 say $ yu yum be odoo tsagt
toriin mongo bish idej l baig
Tedniig uneheer 10-13 jil suuna gej unemsheed bnauu ??! Hesegtee shorongiin emlegt hevtej yadargaagaa tailj baigaad l garaad irne, harj l baigaarai.!