Сүүлийн үед цахим хулгай дээрэм, залилангийн сүлжээ, хар тамхитай холбоотой хэрэг цөөнгүй гарч байна. Тэр бүрт цагдаа хууль хяналтын байгууллагынхан шуурхай ажиллаж буруутай. этгээдүүдийг илрүүлж, баривчилсаар байгаа юм. Харин саяхан нийгмийн цочроосон, хүний санаанд оромгүй хэрэг үйлдсэн этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид илрүүлж, цагдан хорьжээ.
Тодруулбал, энэ сарын 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Саруул” хорооллын 112 дугаар байрны есдүгээр давхарт гал гарлаа гэх дуудлага Онцгой байдлын газарт ирсэн байдаг. Дуудлагын дагуу Онцгой байдлын аврах, гал унтраах 14 дүгээр ангийн алба хаагчид тухайн орон сууцанд очиж, тус барилгын есдүгээр давхрын нэгэн айлын том өрөө, тагт болон 10,11 дүгээр давхрын айлын тагтан дээрх эд зүйлс шатаж байсныг унтраасан аж.
Мөн уг гал түймрийн улмаас тус барилгын есдүгээр давхрын орон сууцанд амьдардаг 27 настай эмэгтэй угаартаж нас барсан байж болзошгүй байдалтай олдсоныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн билээ. Гэтэл амиа алдсан 27 настай бүсгүйг төрсөн дүү 19 настай Б нь өөрийн найз 20 настай Э-тэй хамтран боомилж хөнөөсөн нь шалгалтын явцад тогтоогджээ. Мөн тухайн этгээдүүд үйлдсэн гэмт хэргээ нуун далдлахын тулд талийгаачийн гэрт гал тавьсан байжээ. Цагдаагийн байгууллагынхан дээрх гэмт этгээдүүдийг илрүүлэн баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм.
“Шинэ хүн төрөх нь атга будаа шидэхэд ганц нь л зүүний үзүүр дээр тогтох адил" гэдэг үг нь шашны сударт бий. Хүний амьдралд сайндаж муудах олон л зүйл тохиолдоно. Гэвч тэр саар бодол атаа жөтөө зулай зулайгаа гишгэж төрсөн эгч дүүсийн хайр, эрхэм нандин холбооноос илүү гэж үү. Төрсөн дүү нь хүн амины хэрэг үйлдээд цагдан хоригдсоныг мэдсэн нэгэн залуутай саяхан ярилцсан юм.
Тэрбээр “Би дүүдээ мөнгө төгрөг, амьдрах байр орон, өмсөх хувцас бүх л зүйлийг нь бэлдэж өгдөг байлаа. Бүр энэ зун БНСУ руу явуулахаар хөөцөлдөж байсан. Гэтэл ийм хэрэг гарчихлаа. Дүү минь шоронд орлоо гэхэд би болоод аав, ээж минь хамт "хоригдоно’’. Тэр хүн гэмт хэрэг үйлдэхдээ өөрийгөө бодоогүй. Мөн ард нь үлдэж буй аав, ээж, ахыгаа бодсонгүй. Тухайн үедээ хамт байсан болохгүй бүтэхгүй xүмүүсийн үгээр явсан” гэсэн.
Үүнээс харахад xүний санаанд оромгүй гэмт хэрэг үйлдсэн залуус найз нөхдийн буруу хүрээлэл түрхэн зуурын уур хилэн согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ бусдын эрхшээлд хэт автсанаараа ганц олдох амьдралаа, хамгийн үнэ цэнтэй залуу насаа төмөр торны цаана үдэх эмгэнэлт хувь заяатай учирч байна. Үүнээс гадна гэмт хэрэг бүрийн ард амь нас, бие эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч буй хүмүүс бий. Мөн гэмт хэрэг үйлдсэн хүн бүрийн гэр бүлийнхэн хайртай хүнээс тийм үйлдэл гарсанд итгэдэггүй. Шүүхийн шийдвэр гарсных нь дараа тухайн буруутай этгээдтэй хамт гэмшиж, харуусч сэтгэл санаагаараа хамт хоригдож, адил бүр илүү их ял эдэлдэг.
Гэтэл “Саруул” хороололд гарсан дээрх гэмт хэргийн хохирогч болоод үйлдсэн этгээд нь нэг гэр бүлийн гишүүд. Бүр зулай зулайгаа гишгэж төрсөн эгч дүүс. Үүнээс харахад талийгаач болоод буруутай этгээдийн аав, ээж, ах дүүс нь амьдын тамд унаж байгаа нь ойлгомжтой. Хүн бүр амьд явах эрхтэй. Тиймээс хүн бүр өөр хэн нэгний энэ эрх болоод бусад эрхэнд огтоос халдаж болохгүй.
Б.Билгүүн
Эх сурвалж: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл(15)
Хүн төрхтэй аратанг яаж шийтгэвэл зохилтой?
Iim hamaatan olon bolson
Хүнлэг энрэнгүй нийгмээ гэж сдө
Toriin buruu. Irgedee ajilgui yduu bailgaj bna.
amilsan chutgur bn daa
Nz ohin gej shulam l bj dee
araatan xvrtel vr tuluu hairladag, araatnaas dor xvn ner zuugchdiig tsaazaldag boloyoo
Yamar geechiin niigem baiguulchihvaa tord garsan hulgaichuudaa.baij bolomgui hereg iheer garah bolloo.muulaad bsan sots niigem chin divaajin bjee.udirdaj bsn darga nar ni shudarga eh oronch ard tumenee gesen chin setgel husel bodoltoi bsn gedeg ni tsag hugatsaa ongoroh tusam tod tomruunaar dursagdaj bna.
Yamar geechiin niigem baiguulchihvaa tord garsan hulgaichuudaa.baij bolomgui hereg iheer garah bolloo.muulaad bsan sots niigem chin divaajin bjee.udirdaj bsn darga nar ni shudarga eh oronch ard tumenee gesen chin setgel husel bodoltoi bsn gedeg ni tsag hugatsaa ongoroh tusam tod tomruunaar dursagdaj bna.
Ажил орлогогүй атлаа тансаг амьдрах гэсэн мунхаг шунахай атгаг муу санаатай гарууд л гэр бүл ах дүү саднаа байнга зовоодог зарим нь эцэстээ хөнөөдөг юм. Өөр чадах юм тэдэнд байхгүй. Шорон дамжсан хулгайч нарын 90 хувь нь хүн чанараа бүрэн гээсэн байдаг.
bolovsrolgui,ajilgui,mongogui Mongol uls yaaj amidraad bna??,ye yeiin eronchiilogchid uls ornoo jaachan ch gesen bodood dajgui amidruulj boldoggui umuu??
зүгээх л буудчих, олон юм бодоод хэрэггүй
90-д оны lost generation
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 100,000.00, хамгийн тохиромжтой 3% -ийн хүүтэй 18 жил ба түүнээс дээш жилийг хамардаг. Бидэнтэй холбоо бариарай. fundsservice0@gmail.com Бизнесийн зээл хэрэгтэй юу? Хувийн зээл хэрэгтэй юу? Та машин худалдаж авахыг хүсч байна уу? Та дахин санхүүжүүлэхийг хүсч байна уу? Та моргейжийн зээл хэрэгтэй юу? Бизнесийн санал эсвэл өргөтгөлийг эхлүүлэхийн тулд танд маш их нөөц хэрэгтэй юу? Та итгэл, санхүүгийн дарамтаа алдсан гэж бодож байна уу? Бизнесийн хамтын ажиллагааны талаар бидэнтэй холбоо барина уу
Hiigem iiml bolj dee hun hogoor duursen mongol