Бид үхрийн бөөр шиг алаг хэрнээ ихрийн сэтгэлтэй олон ястны өлгий нутаг, уулс туульсын Ховдын цэнхэр хязгаарт төрж өссөн билээ. Нутгаа гэх итгэл сэтгэлтэй торгууд 23 залуу “Торгон нутаг” клубыг 2005 онд байгуулж, олон ажил хийж байна. “Торгон нутаг” клубын тэргүүн О.Батнасан клубаасаа санаачлан хийсэн ажлын тухай сонирхуулъяа.
Омог түүхтэй торгуудууд их эзэн Чингис хааны торгон цэрэг байсан юм. Их хааны отгон хүү Тулуй хааны хатан Сорхогтан хатны нэрэмжит иж бүрэн тохижилттой цэцэрлэгт хүрээлэнг 300 гаруй сая төгрөгөөр төрөлх нутаг Ховд аймгийн Булган сумандаа байгуулан 2011онд Ойрадын Зоригт Увш ханы 7 метр хөшөөг босголоо.
Ойрадын дээдэст тооцогдох Сорхогтан хатан монголын болон дэлхийн түүхэнд Их Монгол Улсын IV үеийн хаан Мөнх, их Юань улсыг үүсгэн байгуулсан Хубилай цэцэн хаан, Ил хаант улсыг байгуулсан Хүлэг хаан, Монгол орноо эзлэн суусан Аригбөх гэсэн дөрвөн том хаан төрүүлсэн түүхтэй. Тэрбээр эмэгтэй хүний холч ухаан, зөв хүмүүжил, эрдэм номыг онцгойлон үздэг байсан тухай Персийн түүхч Рашид Ад Дин “Сорхогтан маш ухаалаг дэлхийн бүх эмэгтэйчүүдээс онцгойрон ялгарах хүн” хэмээн үнэлсэн байдаг.
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ОХУ-ын Халимаг Улсад хийсэн айлчлалын бүрэлдэхүүнд бидний нөхөд багтаж тус улсын нийслэлд Ойрадын Зоригт Увш ханы хоёр дахь хөшөөг босгохоор Элстэй хотын удирдлагатай гэрээ байгуулсны дүнд олон жил эзэн нь байсан Ижил Зайрын алтан тэвшид 2012 оны арваннэгдүгээр сарын 22 нд хөшөөг босгож нээлээ.
Хөшөөний нээлтэд Монголоос 12 зочин мөн Халимаг Улсын Байнгын ажиллагаатай Их Хурлын тэргүүн Виталий Дагинов, Халимаг Улсын Соёлын дэд сайд Раиса Дякиева. Элстэй хотын дарга Артур Дорджиев болон хотын депутатууд, ард түмний төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр ноён Виталий Дагинов хэлэхдээ:
-Халимагууд монголчууд нэг л ард түмэн, энэ зууны туршид газрын холыг үл хамааран өнөөдрийн үйл явдалтай золгож байна. Бидний оюун санаанд энэ үйл явдал үүрд хоногшин үлдэх болно гэв.
Халимаг Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Иван Басангов:
-Монголын торгуудууд Халимагийн газар нутагтай түүхэн холбоотой билээ. Та бүхний бэлэглэсэн энэ хөшөө нь Монгол Оросын болон Монгол Халимагийн ард түмнийг холбосон түүхэн гүүр байх болно гэж онцлон тэмдэглэлээ.
Ховд аймгийн Булган сумын уугуул Е.Амаржаргал, Н.Баатаржав,Д.Жаргалсайхан, Б.Үнэнбат, Т.Алтангэрэл, Х.Бат-Эрдэнэ, Т.Тунбиш, Д.Амарсайхан, О.Батнасан нар уг хөшөөг ивээн тэтгэж өглөг буянаа хайрласны дүнд ийнхүү сүндэрлэн боссон юм. Уг ажилд тусалсан Монгол Улсаас ОХУ-ын Халимаг Улсын Элстэй хотод суугаа консул Ө.Гончигжав, Халимаг Улс дахь Монголын Соёлын төвийн тэргүүн Очиров Баатр Владимирович нартаа баярлалаа.
Ертөнц дахинаа дуулиан тэмцлийг тарьж эзэгнэж байсан эзэн Чингисийн удам, үр садан Ойрадын Зоригт Увш ханы хөшөөн суварга ийнхүү Ази, Европ тивд хосоор сүндэрлэлээ. Нялхсын минь дуун хадаасан, өвгөдийн минь ханаа шийрлэсэн ариун газар шороо минь дагшин байг. Сонирхуулахад Улаанбаатар хотоос Элстэй хотод уг хөшөөг аваачсан тэр шөнө бараг бороо ордоггүй хот тасралтгүй бороошин, Ханы хөшөөний сэнтийд ногоон өнгийн хорхой гурван өдөр гурван шөнө суун сахиж халимагчуудын үүх түүхээ дээдэлсэн сүүн сэтгэлд өргөл барилаа.
Осолдон омтгойтсоны төлөө хамтдаа гэмшин, онож хожсоны төлөө омогшин баярлаж, үлдэгсдийн өмнөөс үрэгдэгсдийн дурсгалд зориулан уг буяныг хийж, Хант улс байснаа бид бахархалтайгаар тамгаллаа. Энэ хөшөө нь халимаг монгол элэг нэгтнүүдийн уламжлалт орох гарах цагаан хаалга, Орос Монгол хоёр орны ахан дүүсийн найрамдалт харилцааны бэлгэдэл байх болно гэдэгт итгэлтэй байна.
Торгууд халимаг ахан дүүс тохом нэгт элгэн түмэнтэйгээ нулимстай нүдээрээ уулзан халуун дотно үгээрээ ярилцаж явахад үнэхээр л ирэхийн сэтгэл байхад Ижил мөрний усан балчааг мэт санагдан үеийн үед үсэрсэн цус үрийн үрд тасарсан яс махны барилдлагаатай ахан дүүсийнхээ үүх түүхээс дурдалтай мэт ээ. Өнөөдөр ОХУ-ын Халимаг Улс 300-гаад мянган хүнтэй, 160000 орчим ойрадууд( торгууд, дөрвөд, хошууд, цахар) амьдарч байна.
Ази тивд нэвтрэх цагаан хаалга Элстэй хотод Дэлхийн Шатарын хотхон байрладаг бөгөөд дэлхийд гайхагдсан Европт хамгийн томд ордог Бурхан багшийн Алтан сүм бий. Ижил Зайрын алтан тэвшид аагтай цайгаа аягалан угтдаг улаан залаатай Ойрад ахан дүүсийн харь нутагт суурьших эхлэл 1607 оноос эхлэлтэй. Их эзэн Чингис хаанаас хойш Монголчуудын болон Ойрадуудын хоорондын зөрчил тэмцэл, Манжийн түрэмгий ноёрхолд дургүйцсэн торгуудын Хо Өрлөг ноён ус өвс нь тэгширсэн үржил шимт Ижил мөрний хөвөөнд ард олноо дагуулан 1630-аад онд нүүн очиж 140-өөд жил Торгуудын хант Улсыг байгуулан суурьшсан түүхтэй.
Удам дамжсан үе үеийн хаад хөрш Орос оронтой найрсаг харилцаатай олон зуун жил нөхөрлөн суурьшсан агаад Хант улсаа 47 жил амгалан тайван удирдсан Аюух ханд 1722 онд Оросын Петр I хаан бараалхан Персээр аялах тухайгаа уламжлан Кавказын улс орнуудаас өөрийнхөө аюулгүй байдлаа хангуулахаар 10 000 цэрэг гуйхад 3000 цэргээ дайчлан хамгаалуулж аян замдаа ямар ч зөрчилгүй аялсан ба Аюух хан “Орос орны төлөө сэлэмний ир, жадны үзүүр мэт зүтгэх болно” гэж хэлсэн байдаг.
Өнөөдөр буриад, халимаг, тува гэх монгол үндэстнүүд Орос оронд амьдарч байна. 1769 онд Орос улсын төлөө Зоригт Увш хан Торгуудын морьт отрядыг удирдан Страповоль хотын ойролцоох Калаус голын орчимд крымчүүд болон уулын 6000 орчим дайчдыг устгасан том тулаан хийж, 16 хүнийхээ амийг гарздан баатарлаг гавьяа байгуулсан байдаг.
Улмаар Орос орны дарамт шахалт, татвар хураамж, Торгуудын Хант улсын язгууртнуудын эрэгтэй хүүхэд бүр хатан хаан Екатеринагийн дэргэд байж христийн армид хугацаагүй алба хаах, шашинд суралцах насанд хүрсэн эр хүн бүр Орос орныг хамгаалан бусад улс орнуудтай байлдаж асар их хохирол амсах гэх мэт түмэн зовлон нөмрөх болсон тул Увш хан 1771 онд 33 000 өрхийн 170 000 орчим торгууд ойрад түмнээ дагуулан зам зуурын Орос, Киргиз, Казах зэрэг холбоотнуудын тулгаралт, өвчин зовлон, өлсөх цангахын эрхээр ихэнх хүнээ алдан эх нутаг Зүүнгартаа эргэн ирсэн түүхтэй.
“Алагдаж болно, ялагдаж эс болох" гэж Зоригт Увш ханы хэлж андгайлан нүүсэн энэ их нүүдэл алдаа онооны асар их дэнсийг үүтгэсэн билээ. Тааваараа амьдрах хувь дутсан ч унасан шороо минь алтан байг, уусан ус минь рашаан байг хэмээн ерөөн нүүгээд явсан ихэс дээдсийн газраар аялж явахад тогоотой цай нь аагтай ойрад ахан дүүс минь байнаа л гэдэг сайхан юм даа гэж сэтгэл өмөрч явснаа нуух юун.
Уг нүүдэл нь тэнгэр газрыг савсуулам, дэлхий дахиныг донсолгосон үйл явдал болсон бөгөөд Оросын нэрт түүхч Владимир Владимирцов “дэлхийн хамгийн том нүүдэл” хэмээн дуу алдан, үнэлсэн байдаг. Түүх иймийн учир бид цаг үеийнхээ төлөөлөл, цадиг түүхийнхээ эзэн нь байх ёстой. Бид зоригт хантай холбоотой түүхэн дурсгалт олон газраар аяж Лагань хэмээх 14000 орчим хүнтэй Ойрадууд амьдардаг сууринд очиж Увш ханы эцэг Дондогдаш ханы бунханд хүндэтгэл үзүүлж , Каспийн тэнгисийн хөвөөнд Бадамлянхуа цэцэг усан дээр ургадаг уг газарт босгох Бурхан багшийн 51 метр өндөр суварганд өргөл өргөх болсондоо ихээхэн бэлэгшээлээ.
Дондогдаш хан Торгуудын Хант Улсыг 20 жил удирдсан аж. Тэр сууринд зуд болох, өвчин зовлон ихээр гарах мэт шалтгаан болбол Их ханы бунхныг тахин, хавь ойрын хөрс шороог дээжлэн шүтэж зовлонг үтэр хурдан илааршуулдгийг нутгийнхан дурсаж билээ. Халимагчууд Дэлхийн II дайнд ихээхэн гавьяа байгуулсан боловч 1943-1957 он хүртэл Сибирт цөлөгдсөн гунигтай бөгөөд гашуун түүх ч бас бий.
Мэндэт гэж тохой түшин золгох ахан дүүс, буян тань дэлгэрэг гэж монгол хэлээрээ ерөөх өхөөрдөм халимаг охид хөвгүүдийг хараад газрын хол амьдардаг ч хэт дотно, ойрхон сэтгэл, ёс жаяг нь бидэнтэй ижилхэн байдагт сэтгэл баясч, бодол ханаж байлаа. Салаатай модон байдаг шиг садан төрөл Монгол ахан дүүс минь мөнх оршиг. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Эх сурвалж: "Ховдын мэдээ"
Сэтгэгдэл0
saihan niitlel baina
Да, недаром есть калмыцкая пословица "Ноха атклсн кююг дурдм". Улица генерала Серова, еще одного "атклч" калмыцкого народа, еще существует в Элисте? Монголы явную свинью калмыкам подсунули, а манахс шуд таш-пиш ташлдан, ленточкан тарадана. Убуши Хан - человек, несущий единоличную ответственность за гибель Калмыцкого Ханства на Волге, массовую гибель мирного населения при откочевке, и унизительное распихивание калмыков по разным китайским воинским частям сразу по приходе в Китай. Огнестрельное оружие у них сразу же отобрали. То есть что мы имеем? Ни на Волге ничего не осталось, ни в Китае ничего не было приобретено
Ты дурак собака. сука блят
Идиотизм, человек который своей политикой уничтожил, свой народ, ставят памятник. Зачем вообще согласились принимать этот подарок, могли деликатно объяснить, что извините, но у нас этот персонаж не герой.
идиот
дурак. ты не моногл, не торгууд. сука блят
от жиру бесимся
в том то и дело, что власть денег не выделяли, все финансирование и работы по установке памятника взял на себя Абушинов Сарик директор завода "Одн"благодаря ему и работникам этого предприятия и стоит теперь памятник.Огромное спасибо этим людям и нашим сородичам за этот памятник!
uneheer gaihaltai unshih tusam ene augaa ovog deedsin ur udam gedgeeree baharhaj bna.ene ih uhaanaas suraltsaj ulamjuulj uldeehsen.
Mongol orosyn ahan duus ni ch yu yum be, halimag gesen bol arai uur yum....
Sain uils delgerch Sadan turuluud mini enh tunh amar amaglan baih boltugai.Halimaguudad Mongol ulsaas gazar ugch Mongold irj amidrah Halimaguudad bolomj bololtsoo olgoh heregtei gej olon Mongolchuud bododog yum.Yalanguya Mongol Halimagiin zaluuchuudiig taniltsuulj dotno naiz nuhud and bolgoh ajil ih uguilgegdej dutagdaj baina.
Орост очоод үндсэндээ Чечений нутагийг эзлэн түрэмгийлж суусан юм бн лэ. Одоогийн байгаа нутагт нь тэр үед чеченчүүдийн нутаг бсан юм гэнэлээ. Хурилдай дээрээ Уруд ногай нарыг урд уул руу нь шахья, олноор амьдардаг оросуудыг нь ой хөвч рүү нь шахья гэж хэлэлцсэн гэсэн. Урд уул гэдэг нь кавказын нуруу юм гэнэлэ. Хүний нутгийг түрэмгийлж байгаа тул тэнд байсан өчнөөн олон түрэг гарлын аймгуудтай баруун солгойгүй л байлдаж байж тухайн нутагтаа эзэн нь болсон. Бараг 40-д удаагийн дайн хийгээд тухай бүрт нь ялсан байдаг нь бахархмаар шүү.
хальмагууд сайн бна. Орсуудын дунд монголын бурхны соёлыг түгээж сууна гэдэг бахархалтай юм. Танай тэр Увш хан ч бас мундаг хүн шүү.
Увш ханы тухай олон ангит кино үзсэн. хөөрхөн кино. кино торгууд монголоор юм болхоор сайн ойлгохгүй 50-60 хувий нь л барьж бнлээ хэхээ гэхдээ сайхан бсоон
ямар сайтаар үзэх үү тэр киног
ih hvnii aldaa onoog egel hvnshvvdegui l dee?? ubsh haanii ene nvvdeleer 190000 hvntei garsanaas hasag kirgiz orosuudiin dairalt ortoj vhej vregdseer 80000 myangan hvnl zvvngariin taldaa irsen gedeg??9 sar vrgeljilsen nvvdeleer mash olon hvn nvvdeliin ay daahgui vhej, olon toonii ohid emegteichvvdiig hasaguud bulaaj abch hvnd hetsvv ayniig hiisen de? ijil moronii baruun tald gol holdoogui uchir 60ooo hvntei heseg vldsenees odoogiin halimag l daa??zvvngart irsenii daraa manjiin haant halimaguudiig 4 hesegt hubaaj taraasan, bayngold, hobogsairt,altaid, alshaad suulagsan??
ter ved halimag 400000 orchim hvntei hvchirheg vndesten baisan, nvvdeliin daraa odoo ved halimagt 178000 hvn bnaa,shinjaan-uigart 180000 orchim torguud, oold, mongol,kirgizd 10000 orchim sart-halimaguud bnaa. mongol ulsd 17000 myangan torguud nar hobd aimagiin bulgan sum golduu bnaa?basobormongoliin alshaad tsoon toonii torguud bnaa?? 1911 onii bogd haant mongol ulsd obormongoliin 49 hoshuunii 38 sain duraarai negdeh sanalaa ogson bol? hobdiin hyazgaariin altai torguudiin ban balt mongoliin bogd haant ulsd orohoos tatgalzaj hyatadiin shinjaanii hyazgaart orson gashuun tvvhtei?altai baisan shar svmd balt ban toblorch bgaad nas barsanii daraa dvv lam ni udarsan?? 1930-1949 on hvrtel zvvn tvregstanii vndesnii hodolgoon bosolgo temtseleer uigaruud,hyatadiin laliin shashint dunganuud mash olon torguud oold mongolchuudiig alj hyadaj deeremdej ustgasan gashuun tvvh bii?? daraa ni hasagiin deeremchin osman bas l baruun mongolchuudiig mash ih alj hyadsan daa?? tegee l shinjaanii mongolchuud iim tsoohon tootoi bgaa yumaa?? vvnd halimagiin zarim hvmvvs durgui ubsh haanii uls vndestee hagalan butargaj vgui hiisen buruu shiidber garsan gej ih durgui baidag yumaa??
deer bichsen halimaguudyn setgegdliig harahad UBSH haanyg halimagiin ard tymniig muhuusun gol buruutan geed, manaihny beleglesen hushuu ni tus bish us bolson gej bichjee...
Омог түүхтэй торгуудууд ч гэх шиг хэзээнээс торгуудууд омогтой дайнч болчоов, тоохуу шаахайгаа чирээд, жоотуугаа бариад тариагаа тариад явч байсан бусуу, Монголын хамгийн ажилсаг хөдөлмөрч ард түмний нэг. Өөр хэлэх үг алга, тэр Уваши хан ч мунхаг хүн байсан юм билээ. ард түмнээ хаа байсан Ижил төрнөөс алуулан талуулан нүүлгэж авчираад , ирээд Хятад тариачин байдлаар ногоо тарин амьдарсаар нэлээн суурьшсан хүмүүс. Ямар сайндаа торгууд ван Балт бүүр хужаа болж хувираад Монголын тусгаар тогтнолын эсрэг ухуулга явуулж, Ховдын манж амбанд туслах цэргийг Шар сүмээс илгээж байсан хүн дээ хөөрхий.
чи муу юугаа мэдэхэв муу новш
Чи муу новш юугаа мэдэхэв. Чамсуудын хоолойг хэрчиж явсан юм шүү дээ
Tiimee ene yneheer gaihaltai. Torgon nytag klubiin zalyyst talarhaj bna.Ta nar torson nytagtaa ihiig hiisen nytgaa gedeg hosgyui setgeltei xymyys ta bygded ajliin amjilt sain saihniig hysie.
1600 аад оны эхэн үед юун Манжийн ноёрхолд монголчууд ороогүй байсан Халх Ойрадын хагаралдаан эхлээгүй байсан. Өөлдийн Галдан бошготын өвөг Баатар хунтайж дөрвөн Ойрадыг нэгтгэн захирахад түүний захиргаанд орохоос дургүйцсэндээ Хо өрлөг ноён торгууд түмнээ дагуулан Ижил мөрнийг зориход дөрвөдийн нэг ноён өөрийн албатаа аван дагасан бас хошууд(Гүш хааны харьяат биш)ууд хамт явсан байдаг. Энэ нь Монгол угсаат Ойрадуудын хагаралдааны гашуун түүх юм. Ер нь түүхийн талаар бичиж байгаа хүн тэр талаараа маш сайн судалж үнэнийг бичих хэрэгтэй юм. Тэгэлгүй хүмүүсийн амнаас сонссон юмаа цаг хугацааны хувьд хольж хутган өвөг түүхээ бүү гутаа түүх бол зөвхөн үнэнээрээ байх ёстой.
Монголчууд эвтэй байвал хучтэй. Агуу Хүннү гүрэн эвийг сахиагүйгээсээ болж баруун зүүн болон хуваагдаад тал нь Европруу нүүсэн (бас цагаан Хүннү гээд Энэтхэгт очиж байсан байгаам ). Түрэг ч мөн адил бас л баруун зүүн болоод л салаад л нүүсэн нь одоогийн турк улс Перс Арабад уусаад нөгөө талын хүн чулуун дээр сийлсэн байдаг онигор нүдтэй өргөн шанаатай зоригт хүмүүс нүүр царай төрхийн хувьд шал өөр болоод зөвхөн хэл соёл нь үлдсэн байгаа нь их юм. Энд үлдсэн түргүүд задраад боолын боол болоод алингаа алдаж байхад нь Эзэн Чингис эзлж аваад цэрэгтээ нэгтгэсний ачаар уйгар харлаг хасаг киргиз түркмэн узбек ногай татар нэртэй бусад олон үндэстэнтэй холилдсон улс болж өдий хүрчээ. Кидан ч гэсэн хар кидан гээд л баруун урагш нүүгээд үлдсэн нь алтан улсад эзлэгдсэн байдаг. Монгол ч задраад Халх Ойрад болон хоорондоо дайтсанаараа Манжид эзлэгдсэн. Ойрад нь дотроо Торгууд Дөрвөд Хошууд Урианхай Өөлд гээд тус тусдаа улс юм шиг ялгарах гээд эхлэнэ.Торгууд нь дотроо Эзнээ голын Ховог сайрын Шинжааны Булганы гээд л ялгараад эхлэнэ Ховдын Булганых нь дотроо вангийн бээлийн тайжийн гээд л Халимаг нь ч дотроо дөрвөд халимаг торгууд халимаг, бузава,хошууд гээд л хуваагдаад эхлэнэ тэгээд бас хамгийн муухай нь бие тбиендээ дургүй гэж байгаа энэ ер нь нүүдэлчдийн хамгийн гол дутагдал юм шиг байгаа юм
Дээрхи хүмүүсийн сэтгэгдлийг сайн унш зөв шүүмжлэл бичиж. Монголчууд болон Ойрадуудын тэмцэл гэж бичсэн чинь их буруу шүү. Ойрад гэдэг чинь. Монгол гүрний салшгүй хэсэг байсан ястнуудын байгуулсан улсын нэр юм. "Дөрвөн Ойрад"-ын харьяатууд Монгол хүн биш болж байна уу
Уг нь Халх Өөлдийн дайн л гэж түүхэнд байдаг аль аль нь уугуул Монголчууд мөн дөө
сайн мууг ялгаж салгах ухаан бидэнд бийй
http://forum.kalmykia.ru ____________________ аар орлоо, баахан уншлаа. Манай энэ хэд өөрсдөө гүйж очоод, гуйж байгаад, газрын зөвшөөрөл хүсэж 6- р сараас хойш хүлээж хүлээж 11-р сард сая энэ хөшөөгөө босгосон юм байна. Одоогын энэ халимагууд нь Торгууд Увш ханыгаа огт хүндэлдэлдэггүй бололтой, магадгүй Оросоос зугтаасан гэмт этгээд гэж үздэг Оросуудаасаа айсан юм болов уу? Ер нь халимагуудын хүн амын бүтцийг харахад Торгуудууд маш цөөхөн юм байна, Лагань гэдэг газар хилэм загас агнадаг барконьерүүд юм байна. Дотроо бас сонирхолтойгоор хуваагддаг хүмүүс юм байна. Энэ сайтаар ороод сайн уншаад үз ах дүү нараа, Манай энэ хэдэн торгуудын хувьд энэ Убуши Хан нь Торгууд нарыг Ижил мөрнөөс авчирсан ачтан, өвөг дээдэс нь болохоор хөшөө босгохоос өөр яахав.
mehgui yumda bugdel oor oorin unshij medesneel bichij ali ni zoviig medeh yum alga orosiin zohiomol tuuhes buren angjirj unen tuuhe medeh yumsan
Torguuduud Chingis Haanii torgon tserguud baisan gedgiig medej avlaa. Ih sonirholtoi medeelel baina. saatan unshlaa.
Нэг хөдөлсөн чулуу 1000 жил зовноо гэж.Зоригтой зүстэй нь яахав олон торгуудын амь хайран бнаа.
энэ бол торгуудын биш ойрадын их нүүдэл нүүсэн иргэдийн 40 гаруй хувь нь торгууд бусад нь ХОШУУД ДӨРВӨД ХОЙТ ӨӨЛДҮҮД байсан шүү нүүдлын явцад хойтууд бүгд хошууд дөрвөдийн 90 хувь нв үрэгдсэн өөлдөөс 400 гаруй хүн үлдсэн харин торгуудууд 40 гаруй хувь нь хохирол амссан байсан торгууд нар чингэс хааны торгон цэрэг байгаагүй ТОРГОН ЦЭРЭГ БОЛ ЦАХАРУУД БАЙСАН торгуудууд бол ЛАЛЫН шашинт ХЭРЭЙД аймгаас гаралтай шүү дээ түүхээ сайн мэдэх хэрэгтэй шүү
Чиний мэднэ гэж юу байхав дээ. Монголын нууц товчооноос эхлээд Чингис хааны торгон цэрэг байсан гээд байж байгаа. харин сүүлд аймаг болжгарч ирэх үеээс нь эхлээд ноёдууд нь Хэрэйдийн Жаха хамбын хойчис байсан тул хэрэйд гэж бичих болсон
Чиний мэднэ гэж юу байхав дээ. Монголын нууц товчооноос эхлээд Чингис хааны торгон цэрэг байсан гээд байж байгаа. харин сүүлд аймаг болжгарч ирэх үеээс нь эхлээд ноёдууд нь Хэрэйдийн Жаха хамбын хойчис байсан тул хэрэйд гэж бичих болсон
Хуцдаг муу новш вэ чи. Торгууд түмэн эзэн Чингис хааны тшадар хишигтэн цэрэг буюу торон цэргийн үр удам гэдгийг Монголын нууц товчоон дээр ч бичсэн байдаг юм.
Торгон цэрэгт торгуудууд мэдээж бсан биз.гэхдээ торгууд ууд дангаар торгон цэрэг бүрдүүлсэн гэж нотлоогүй итгэхгүй.
Торгон цэрэгт торгуудууд мэдээж бсан биз.гэхдээ торгууд ууд дангаар торгон цэрэг бүрдүүлсэн гэж нотлоогүй итгэхгүй.
Новшоо чамаас гарлаа мэдэж авлаа
Торгуудын Ижил рүү нүүсэн шалтгааныг их тодруулж олж мэдмээр байнаа. Анх нутаглаж байсан газраасаа 3 салсан юм шиг байгаа юм. Нэг хэсэг нь үлдсэн. Нэг хэсэг нь баруун урагшаа буюу Тэнгэр уулыг зүг нүүдэллэж Алтан улсад шингэсэн. Гол хэсэг нь хойд зүгт Байгал нуурын баруугаар их хөвчөөр нутаглаж нүүж суурьшиж явсаар Ижил хүрсэн шиг байгаам. Түүнээс Хо өрлөг шууд л Ижил мөрний нутагт давхиад хүрчихээгүй л болов уу? хэсэг хуваагдсан цаг үе нь Амарсанаагийн өмнөх үе гэж байгаа юм. Сайн ухвал их сонин, эмгэнэлтэй, бас учиг тайлсан түүх гарч ирж магад. Тэр их нүүдэл гэгч нь бол тодорхой. Харин тэр Ижил мөрөн хүрсэн нүүдэл түүх нь их сонин юм байгаа байхаа