Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурнойг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс Бүгд найрамдах Беларусь улстай 1992 онд дипломат харилцаа тогтоож эдийн засаг, худалдаа, хөдөө аж ахуй, боловсролын салбарт хамтран ажилласаар ирсэн.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хоёр улсын хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, цаашид хотын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлого чиглэлд нийцэх төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.
Харин Бүгд найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурной Улаанбаатар, Минск хот хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн биелэлт, урт хугацаанд хэрэгжих төлөвтэй байгаа бүтээн байгуулалтын талаар уламжилж, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлаар санал солилцов.
Талууд цаашид Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл0
орсыг даваад белорустай бальтийн далайн эрэг дээр очиж байнаа бат үүл шиг өргөн төмөр замын вагон оруулж ирж район длтор оруулаачээ автобусны зогсоолоо цар тахалтай холбогдоод өөрчлөөчээ
Сайн л сулах хэрэгтэйдээ. Хуучин зөвлөлтийн үеийн цахилгаан шат үүргээ гүйцэтгэсэн байх. Тэдгээр шатны сул тал нь гэвэл дуу чимээ ихтэй, зарим үед унаж байна уу гэлтэй шилгээж, чичирдэг, зогсох үедээ ар дагзны хонхорхой руу буудаж байна уу гэмээр хүчтэй чад хийдэг гэмтэй.
энэ зайлуул ёстой надтайгаа таарсан мал шүү белорус гэж ямар улс хаана байдгийг мэддэг болвуу энэ тэнд балайраад л явах юмдаа
zvgeer zah zeeleeree yavj boldoggui um uu
Маш зөв, Беларусын бараа Европ стандарт чанар болон үнэ нь Хятадаас сайн хямд шүү.
энэ зөвөө Одоо бальти хавийн бүх ачааг белорус хүлээж авдаг болсон балтийн гурван улсын усан зам төмөр зам хэрэгүй болоод хаагдсан хятад белорус шууд ачаа тээвэртэй болж орос калиниградт буулгадаг болсон БЕЛОРУСЫН СОНГУУЛИЙГ балтийн 3 улс хүлээн зөвшөөрөөгүйгээс Тихоновскийгээс болоод польшоос болоод энэ гурван улсын порт үр тарианы ачааны порт хоосорсон европоос хүнсээ залгаж байна мөнгөгүй болсон
belorussia uls bolovsoruulsan neftee baltiin 3 ornoor zoodogoo bolj orosoor gardag bolood bna.orosuud ch neft vr taria, nvvrsee baltiin boomtoor zoohoo bolj ooriin boomtoor zoodog bolj bnaa..iimd baltiin 3 ornuud damppurch bna.ted nariin tomor zam ajilgui boljee.kazakstan bas vr tariagaa orosiin boomtoor gargadag bolj baltiin bootoos tatgaljeeee..
одоо социализмын үеийн байшингуудад орсын могиловын лифт сайн ажилладаг хятадынх зам төмөр нарийхан тросс нь амархан идэгдэж тасардаг хятад тросс хийж болохгүй засвар хямдхан Гэтэл солонгосын лифт эвдэрхэд хүн дуудаж ирэх замын зардал зочид буудлын мөнгө их гардаг тэгээд нэг алгаан чигтэй чип солиход хэдэн сая гарна хуучин лифтний реле гирконыг чипээр солиод л гүйцээ
НОК ОГЦОР
сая мэдээгээр белорусын нефтийн бүтээгдэхүүнийг литов вилнюсээр дамжуулахгүй шууд белорусаас оро руу оржирэх юм байна бальтийн улсууд бүр нефтийн бүтээгдхүүнгүй болж бүрэн тусгаарлагдажээ оростой сөргөлдвөл аюултайг герман ч амсаж л байгааш дээ