sonin.mn
Иргэн Г.Хонгорын мэдээлэлтэй холбогдуулан "Петровис" компаний Улаанбаатар хотын Жижиглэн борлуулалтын албаны дарга Ш.Лхагважаваас тайлбар авлаа.
 
Өчигдөр иргэн Г.Хонгор мэдээлэл хийж, Энхтайваны гүүрний хажуу дахь "Петровис"-ийн шатахуун түгээх газраас бензин авсны улмаас машин нь эвдэрсэн гэж мэдэгдсэн. Энэ үнэн үү?
 
Өчигдөр Шатахуун Хэрэглэгчдийн Холбооны хийлгэсэн хэвлэлийн хурлын үеэр иргэн Г.Хонгор манай компанийн нэр хүндтэй холбоотой баталгаа, нотолгоогүй мэдээлэл хийлээ. Иргэн Г.Хонгор 2021 оны 2 сарын 22-ны өдөр "Петровис" компанийн Энхтайваны гүүрний  баруун талын шатахуун түгээх станцаас АИ-98 бензин авч, BMW  маркийн машиндаа хийсэн юм билээ.
Улмаар "Машинд маань  доголдол үүслээ" гэдэг гомдлыг манай компанид мэдүүлсний дагуу бид шалгалт явуулж, тухайн колонк болон бензин авсан хошуунаас нь дээж авч, итгэмжлэгдсэн лабораториор шинжилгээ хийлгэсэн.Шинжилгээгээр Монгол Улсад мөрдөж буй шатахууны стандарт шаардлагыг бүрэн хангаж байсан.Дүгнэлтийг ч иргэн Г.Хонгорт танилцуулсан.Улмаар бензинд ямар ч асуудал байхгүй тул таны машинаас шинжилгээ аваад лабораторит нягтлуулья гэхэд тэрээр дургүйцсэн. Ийм л явдал болсон.
 
Манай компаний хувьд хэрэглэгчдийнхээ ямар ч гомдлыг цаг тухай бүрт нь 100 хувь шийдвэрлэдэг.
 
"Петровис" компанид үнэхээр тухайн иргэний хэлсэн шиг хуурамч шатахуун зарагддаг юмуу?
Ер нь хяналт шалгалт ямар байдаг вэ?  стандартыг хэрхэн мөрддөг  вэ? 
 
 Манай "Петровис" компанийн хувьд Монгол Улсад мөрдөгдөж буй бензины MNS 0217 : 2017 г стандартын дагуу шатахуун борлуулдаг. Бензин Шатахуун Түгээх Станцад ирэх хүртлээ хилийн гэх зэрэг нийт таваас зургаан лаборатори дамжиж хянагддаг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар хуурамч, хууль бус шатахуун борлуулах ямар ч үндэслэл байхгүй. Мөн сар бүр манай байгууллага борлуулж буй шатахуундаа хяналтын шинжилгээ хийлгэдэг. Иймээс нийт хэрэглэгчдэдээ хандан, "Энэ хуурамч мэдээлэлд битгий автаарай, "Петровис"-ийн бүх үйл ажиллагаа Монгол Улсын хуулийн дагуу явж байгаа шүү" гэдгийг дахин хэлье.
 
 
Газрын Тосны Бүтээгдэхүүний итгэмжлэгдсэн Төв Лабораторийн баримт, сорилын дүн: