сонин mn
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд долоон иргэн осолдсон талаар өмнө нь мэдээлсэн.
 
Ослын дуудлагаар аврах бүлэг өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд 09:36 цагт 50 настай, эрэгтэй, 10:00 цагт 5 сартай, эмэгтэй хүүхдийн, 16:30 цагт 62 настай, эрэгтэйн цогцсыг олж уснаас гаргажээ.
 
Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ