Дэлхийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий эзэнт гүрнийг байгуулсан монголчуудыг байлдан дагуулагчид гэсэн өнцгөөс л хардаг. Чингис хааныг нас барсны дараа Монголын эзэнт гүрний баруун хаяа Алтан ордны улсын сүр хүч хэчнээн их байсныг түүхч Мари Фавреу судалжээ. Мари Фавреу нь Парисын Нантеррийн Их сургуулийн түүхийн дэд профессор юм. Тэрбээр Францын Дорно дахины хүрээлэнгийн гишүүн, Оксфордын их сургуульд “Nomadic Empires” төслийн судлаачаар ажиллаж байжээ. Түүний “Орд: монголчууд дэлхийг өөрчилсөн нь” номыг Харвардын их сургуулиас хэвлэлийн газраас эмхэтгэн гаргасан байна. Гурван зуун жилийн турш Алтан ордон дэлхийн хөгжилд Ромын хүчнээс дутахааргүй нөлөөлж байв. Тэд Оросоос гадна Европ, Төв Ази, Ойрхи Дорнодод өнөөг хүртэл илт мэдрэгдэхүйц өв үлдээсэн юм. Өөрөөр хэлбэл эзэнт гүрний монголчууд сүйтгэгч бус бүтээгчид болохыг баталжээ. Худалдаанд гараад удаагүй ч (өнгөрсөн сард хэвлэлтээс гарсан) номын тухай судлаачид, томоохон хэвлэлүүдэд онцолжээ. “Уолл стрийт журнал” сонинд “Мари Фавреу биднийг хил дамнасан интеграцчиллын хамгийн хүчирхэг эх үүсвэртэй танилцуулж байна. Алтан ордны улс XIII-XIV зууны Евразийн худалдааны үсрэлтийн гол зангилаа байсан. Хаан ба язгууртнуудын эрх мэдэл хуваарилах цогц зохицуулалт, чадварлаг администраторууд ба дипломатчид эдийн засгийн шинэ дэг журмыг бий болгожээ. Волга мөрний хөвөөнд орших Сарай хотоос оросууд засаглалын загварыг олж авсан. Нүүдэлчдийн тухай ойлголтыг сорьсноороо Мари Фавреу биднийг Монголын эзэнт гүрний үеэс уламжилж ирсэн ертөнцөд амьдарч байгааг баталлаа.
Монголчууд түүхэнд муугаар хэлүүлж, өрөөсгөл ойлголт, гайхширлын золиос болсон угсаатан” гэжээ. Харин “Литератур тойм”-ын Тимоти Брук “Энэ бол зөвхөн монголчуудын түүх биш.
Алтан ордны улс бусад ард түмэнд нөлөөлж байсныг баримтаар өгүүлжээ Мари Фавреу бол интегратив түүхч юм” хэмээсэн бол тоймч Киркус “Дундад зууны монголчууд танхайчууд байсан гэх домгийг энэ ном няцаалаа. Тэд Евразийн цогц соёлыг бүтээсэн удирдах чадвартай, нийгмийн харилцаанд гаршсан эх газрын томоохон хүч байв” гэж дүгнэлээ. “Publishers Weekly” сайтад дэлхийн түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүргийн тухай түгээмэл ташаа ойлголтуудыг зассан бүтээл болохыг тодорхойлжээ. Мөн “Торгоны зам” номын зохиогч Питер Франкопан “Гайхамшигтай, Мари Фавреу монголчуудыг байлдан дагуулахаас гадна асар том эзэнт гүрнийг удирдаж чаджээ” гэжээ. “Ирээдүй бол Ази ”номын зохиогч Параг Ханна “Согд, Хүннү нараас Парфян, Селжукууд, нүүдэлчний эзэнт гүрнүүд Азийн баялаг соёлын олон янз байдлын гол хөдөлгөгч хүч байсан. Энэхүү ер бусын номонд нүүдэлчин монголчууд ертөнцийн хамгийн том эзэнт гүрнийг хэрхэн удирдаж байсныг тод томруун өгүүлжээ” хэмээн сэтгэгдлээ бичжээ. Түүнчлэн антропологич Жак Уэтерфорд “Монголчуудын Оросыг захирч байсан тухай нарийвчилсан, бодитой мэдээлэл орчин үеийн Евразийг төлөвшүүлэхэд эерэг нөлөөтэй. Мөн өрөөсгөл ойлголтоос эрин үеийг аварч байна” гэжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Монголчууд эх орноо мөхөөгчид гэдэг нь үнэн.
Шинэ үндсэн хууль Нэгдүгээр зүйл. 1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн. 2.Монгол улсын нутаг дээр ард түмэн нь шударгаар хөдөлмөрлөж авсан цалингаараа, оролгоороо сэтгэл дүүрэн хангалуун амьдарах бүх бололцоог хангаж чадахуйц энэрэнгүй хүнлэг ардчилсан нийгэмийг үе шаттайгаар байгуулана. 3. 1.2. т заасан ардчилсан нийгмиийг байгуулахад урьдчилсан нөхцөл болсон ардчилсан ѐс, шударга ѐс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Тайлбар: 1.2. ыг хэрэгжүүлэх төрын ажилын чиглэл а) ажлын байр бий болгоно б) цалинг амьжиргааны үний өсөлттэй ижлээр нэмнэ в) хиймэл үний өсөлтийг зогсооно (цалин нэмэгдэнгүйт худалдаачид үнээ нэмдэг. Ингэснээр цалин тэтгэвэрийн нэмэлт амьжиргаанд нь нэмэр болохгүй зөвхөн инфляцийг хөөрөгддөг. Энд засгийн газрын ШӨХТ газар хэрэгцээт барааны үнийг хяналтандаа авч зайлшгүй үед үний өсөлтийн хэмжээг тогтоож үнэ нэмэхийг зөвшөөрч ажиллана).
Шинэ үндсэн хууль. Зургаадугаар зүйл. 5.Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар ашиглуулж болохгүй. Тайлбар: Хуучин ашиглуулж болно гэсэн заалт Монгол улсын нутаг дээр монголчууд өөрсдөө орж ч болохгүй хориотой бүсүүд үүсгэж газар нутгийн бүрэн бүтэн байдалыг алдагдуулж байна. 6.Газрын хэвлий дэхь баялгийг лиценз хэлбэрээр хувь хүн болон гадаадын компаниуудад ашиглуулахыг хориглож зөвхөн төрийн компаниууд болон төрийн компаниууд тавиас дээш хувь эзэмших хувь хүн болон гадаадын компаниуудтай хамтарсан уул уурхайн компаниуудаар олборлуулж төр эзэмшинэ. Тайлбар: Ийм замаар Монгол улс шаардлагынхаа дагуу ажлын байр бий болгож баялагынхаа үр ашгийг ард түмэндээ хүртүүлэнэ.
Монгол гэдэг улс цаашид оршин тогтнох эсэх нь коммунист засаглал, коммунистууд, коммунист МАН ыг татан буулгаж, тараахаас иээхэн хамаарна.
ардчилал гэж бас монголын оршин тогтнолд аюул учруулагч байна.
зөвхөн коммунист засаглалтай хятад шиг улс л бат оршин тогтнож байна Орсын холбооны эх оронч санкц хоригийн дайн байтугай дэлхийн хэдэн удаагийн дайныг үзсэн ган болд шиг хатуужсан эрэлхэг орос хүн л эх орондоо эзэн болж чадаж байна