sonin.mn
9-р сарын 9-нд буюу өчигдөр Олон Улсын Олимпийн Хороо CCTV буюу Хятадын Төв Радио Телевизтэй БНХАУ, Макаод  олимпын наадмуудыг шууд дамжуулах хамтын ажиллагааны шинэ хэлэлцээр хийн, ОУОХ-ын Ерөнхийлөгч Томас Бах, ХТРТ-ийн дарга Шэн Хайшюн нар цахим хэлбэрээр гарын үсэг зурлаа.
 
Хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны Милан-Кортина -д'Ампеццогийн өвлийн 25-р олимп, 2028 оны Лос-Анжелесийн зуны олимпын 34-р наадам, 2030 оны өвлийн олимпийн 26-р наадам болон 2032 оны Брисбены зуны олимпийн 35-р наадмыг тус тус CCTV шууд дамжуулахаар болжээ. 
 
М.Чойжал