Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 1669 хүнээс “КОВИД-19” халдвар илэрлээ.
Үүний 917 нь Улаанбаатарт, 752 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Дорноговь аймагт халдварын хамгийн олон буюу 94 тохиолдол батлагдсан байна. Харин сүүлийн өдрүүдэд хамгийн олон тохиолдол илэрч байсан Төв аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-ээс дээш насны 12 хүн нас баржээ. Манай улсад коронавируст халдвар бүртгэгдсэнээс хойш "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1 616 хүн нас бараад байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17 688 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 52 мянга гаруй хүн өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл0
Энэ вирусын халдвар хэзээ зогсохыг хэн ч таашгүй.
Энэ өнгөрдөг хаврын 4 сараас хойш бүтэн7 сар ийм тоог сонслоо Хорогдож багасна гэж даанч алгаа. 1669 бол Зөвхөн Пср аар авсан тоо Түргэвчилсэнгийн эерэг гарсан оруулбал хэд гарах болЛав 5000 хол давна биз Үргэлж л хүүхэд 3000 гэх юм - 7 сард тооцвол0 оос 11 насны 21.000 хүүхэд өвджээХэд хүрч багасах тоо вэБас Жирэмсэн хүн өдөр өүр 1.000 гарах юм 7 сард бодохоор 7,000 жирэмсэн өвджээ Хэзээ энэ тоонууд багасах юм бэ