ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай баасан гарагт цахим дээд хэмжээний уулзалт хийж, аюулгүй байдал, эдийн засаг тэргүүтэй дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцжээ.
“Бид чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлоох чиглэлд хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцлоо. Миний бие Япон, АНУ, Австрали, Энэтхэгийн удирдагчдын уулзалтыг энэ оны эхний хагаст зохион байгуулах санал тавьсан бөгөөд Ерөнхийлөгч хүлээн авсан” гэж К.Фүмио мэдээлсэн байна.
Хоёр орны удирдагчдын уулзалт 80 орчим минут үргэлжилжээ. Японы Ерөнхий сайдын хэлснээр, талууд геополитикийн асуудлуудыг зохицуулахад нягт хамтран ажиллахаар тохиролцсон байна. Үүнд Зүүн, Өмнөд Хятадын тэнгист Хятадын ажиллагаа өсөн нэмэгдэж байгаа хийгээд Хонконг, Шинжаан Уйгурын өөртөө засах орон дахь тус улсын үйл ажиллагаа зэрэг багтжээ.
К.Фүмио, Ж.Байден нар мөн саяхан пуужингийн хэд хэдэн туршилт явуулсан БНАСАУ-ын талаар хэлэлцсэн байна. Японы удирдагчийн хэлснээр, Ж.Байден БНАСАУ-д хулгайлагдсан Японы иргэдийн асуудлыг нэн даруй шийдэхийг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Мөн К.Фүмио үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийг бий болгож, Японы батлах хамгаалах чадавхийг эрс бэхжүүлэхэд бэлэн байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгчид хэлжээ. Ж.Байдены хувьд АНУ Японыг хамгаалах үүрэг амлалт өгснийг дахин нотолсон байна. Тэрбээр ийнхүү хэлэхдээ Окинава муж дахь Сенкакү арлуудад хамаарал бүхий Хамтын ажиллагаа, аюулгүй байдлын гэрээний тавдугаар заалтыг эш татжээ.
Япон улс нь тэдгээр арлыг хянадаг бөгөөд тус улсын Засгийн газар арлуудыг нутаг дэвсгэрийнхээ салшгүй нэг хэсэг гэж үздэг юм. Харин БНХАУ, Тайвань тэдгээрийг нэхэмжилдэг байна.
Хоёр орны удирдагчид мөн гадаад хэрэг, эдийн засгийн салбарын өндөр албан тушаалтнуудын хоёр талт уулзалтыг тогтмол зохион байгуулах нөхцөл бололцоог бүрдүүлэхээр тохиролцжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(5)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Япон амёрикийн холбоо нь одоо тайваныг хамгаалж дийлэхгүй байх оо !! Удахгүй бээжин тайвань ру дайрна тэр үёд бага хэмжээний дайн дэгдэнэ ! Энэ үёд окиновад байгаа амёрикийн цэргүүд оролцвол хэр чадалтай гэдгийн нь харна да ! Тайванийг авчихаад шууд монгол ру халдана гэсэн тэр үёд путин амьд байвал оросын алс дорнодын цэргийн хүч хэр чадалтай гэдгийг харна да !!
БАДАРЧ ТАХАР ГЭЖ НЭГ МУУ ШОРОНГИЙН АВЛАГЧ ЛОДОЙДАМБЫН ЗОХИОМОЛ ДҮР ОДОО ТӨРИЙН ОРДОНООР ДҮҮРЭН БАЙНА ДАА ПЗДА
лодойдамбын авдартай мөнгийг авах гэж хэд хулгайлаад ядсан гэсэн
америк япон незалёный шиг ашигт малтмал байхгүйээ япон бол баасаа идэж амьдардаг ул юм америк бол орсыг шулж амьдардг удахгүй хар негр мексик латинд хөөгдөөд орсоос газар түрээсэлж амьдрана