“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан БХЯ, ЗХЖШ-аас “Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгааллын хөтөлбөр”-ийн хүрээнд анги, байгууллагын 30 гаруй алба хаагч, ажилтнуудад гэр гардуулж өглөө.
Үйл ажиллагаанд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, анги, байгууллагын захирагч, дарга нар, өргөө цагаан гэр авах хүмүүсийн ар гэрийн төлөөлөл оролцлоо.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “БХЯ-наас Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүний нийгмийн хамгааллыг дээшлүүлэх, алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, тэдний гэр бүлийн гишүүдэд шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх, нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэхэд бодлогын түвшинд тодорхой арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлж байна.
“Монгол цэргийн өдөр”-ийн энэхүү баярт өдрийг тохиолдуулан Та бүхний Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хөгжилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр бүтээлийг үнэлэн энэхүү иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэрийг хүлээлгэн өглөө. Аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.
ҮБХИС-ийн тогооч Д.Эрдэнэчимэг “Би тус байгууллагад найм дахь жилдээ ажиллаж байна. Сонсогч, хугацаат цэргийн алба хаагчдад халуун хоол, цайгаар үйлчилдэг. Албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа миний өчүүхэн хөдөлмөрийг минь үнэлж өргөө цагаан гэрээр шагнаж байгаа БХЯ-ны удирдлагадаа баярлаж талархсанаа илэрхийлэхэд таатай байна. Та бүхэнд орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэсэн юм.
Цаашид БХЯ-ны зүгээс алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн олон ажил санаачлан хэрэгжүүлнэ гэдгээ мөн энэ үеэр онцолж байлаа.
Сэтгэгдэл0
Маш зөв арга хэмжээ,цэргийн албан хаагчид ялангуяа хилийн цэргийнхэн хувьдаа орон сууцгүй,ангийн болоод заставын орон сууц гэж байдаггүй зэрэг амьдрахад асар их хүндрэл учирдаг юм байна лээ шүү,нүдээрээ очиж үзээд тэднийг өрөвдөх сэтгэл эцэг эх хүмүүст төрдөг юм.Ер нь хэцүүхэн амьдрал цэргийн ялангуяа хилийн цэрэгт маш их гардаг юм байна билээ.Төр засаг анхааралдаа авмаар санагддаг шүү.Ялангуяа доод тушаалынханд.
ЗХЖШтаб гэж ямар мөнгөтэй газар вэ татвар төлөгчдийн мөнгөөр дураар наргидаг энэ арми цэрэг цагдаа гэж ажилгүй малнуудын бөөгнөрөл идэхээс өөр ид шидгүй нөхдүүд ер нь улс оронд хэрэг байнуу Армийг бүр мөсөн татан буулгаж цагдааг 50хувь цомхотгож ядарсан эдийн засагтаа тус нэмэр больё
хаялгатай л байгаа биз дээ
Энэ зурган дээр ядарсан ахлагч нараа харж үзэн гэр олгож тоононд нь хадаг уяж байгаа Батлан хамгаалахын сайд генерал Г.Сайханбаяр бол хариуцсан салбарынхаа анги байгууллагад ажилладаг офицер ахлагч нарынхаа албаа сэтгэл хоёрдолгүй хаах нөхцөл болсон албан тушаалын байр ашиглалтанд орох бүрт авч амташсан авлигачин.Тэр байрандаа өөрөө суудаггүй бусдад түрээлсэж ашиг олж байгаад сайд болонгуутаа албан тушаалын бүх байрыг зах зээлийн үнээс дэндүү хямдханаар хувьчилсан. Өөрийн авсан байраа ээждээ өгсөн бол бас нэг байрыг эрх мэдлээ ашиглан авч хадам ээждээ өгсөн. Өөрөө хаусанд амьдардаг. Өмнө нь бас байр авч байсан.Гэтэл мянга мянган залуу офицер ахлагч нар өөрийн гэсэн байргүй гадуур байр түрээслэж байна. Түрээсийн мөнгө өгөх гэж цалингийн зээл авч байна.Сайханбаяр болон түүний ижил өөрийн гэсэн байртай атлаа албаны байрыг хувьдаа завшсан 25 генерал, 75 хурандаа нар эрт орой хэзээ нэгэн цагт үнэний шүүхийн өмнө ирнэ.Аливаа юманд хэмжээ гэж байдаг шүү.ийм болоод л залуучууд ихээр халагдаж
Янданг цөөлөх бодлого мөн үү