sonin.mn
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий Сайдын орлогч, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Хятад Америкийн эдийн засгийн иж бүрэн хэлэлцээний Хятадын талын тэргүүн Лю Хэ, АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен нар өнөөдөр буюу 7-р сарын 5-ны өглөө видео хэлбэрээр ярилцжээ.
 
Хоёр тал макро эдийн засгийн байдал, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ болон нийлүүлэлтийн системийн тогтвортой байдал зэрэг сэдвээр ажил хэрэгч илэн далангүй санал бодлоо солилцсон байна.
 
Мөн дэлхийн эдийн засаг хүнд сорилттой тулгараад буй бөгөөд Хятад, Америкийн макро бодлогын уялдаа холбоог эрчимжүүлэхийн ач холбогдол маш их болохыг онцлоод, дэлхийн аж үйлдвэрийн систем, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хамтдаа хамгаалах нь хоёр орон болон дэлхийн эдийн засагт ашигтай юм гэжээ. 
 
Г.Бямба