sonin.mn
Хоёрдугаар сарын 3-нд Хятадын аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам, Зам тээврийн яам зэрэг 8 байгууллага хамтран өөрийн орныхоо нийтийн тээврийн хэрэгслийг иж бүрэн цахилгаан автомашин болгох туршилтын хөтөлбөрийг орон даяар эхлүүлжээ.Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны холбогдох хариуцлагатан энэ тухай хэлэхдээ, "Энэ үйл явдал Хятадын цахилгаан автомашины хэрэглээг улам өргөжүүлж, эрчим хүч хэмнэх, хорт утааг бууруулан, автомашины үйлдвэрлэлийн ногоон хөгжлийг урагшлуулах болно" гэжээ.
 
Нийтийн тээврийн хэрэгслийг бүхэлд нь цахилгаан болгох ажлыг 2023-2025 оны хооронд туршин хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэх ба үүнд албаны тээврийн хэрэгсэл, хотын автобус, хотын цэвэрлэгээ, тохижуулалтын машин, такси, буухиа шуудангийн тээврийн хэрэгсэл, хотын ложистик түгээлтийн машин, нисэх онгоцны буудлын тээврийн хэрэгсэл зэргийг багтаасан байна. Үүний дотор нийтийн тээвэр, такси, хотын цэвэрлэгээ,тохижуулалт, шуудангийн буухиа хүргэлт, хотын ложистикийн түгээлт зэргийн 80 хувийг цахилгаан болгохоор зорьж байгаа гэнэ.
 
Г.Бямба