sonin.mn
Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 256 дугаар анги хамтран Өсвөрийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож байгаа сурагчдад “Монгол цэргийн өдөр”-ийг угтан Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчиллаа.
 
Өвөрхангай аймгийн сумдаас ирсэн өсвөрийн тамирчдад ангийн Суртал хүмүүжил, сэтгэл зүйн албаны дарга хошууч Л.Амарбаясгалан “Эх орон бидний бахархал” сэдвээр лекц уншиж, сонирхсон асуултад нь хариулав. Сурагчид “Цэргийн ах, эгч нарыг бид хувцсаар нь л дүгнэж, сүрдэж явдаг байлаа. Харин үйл ажиллагаатай нь танилцахад үнэхээр бахархам, эр хүн бүр эх орноо батлан хамгаалах үүргээ биелүүлэх ёстой гэдэг ухагдахууныг тархинд минь суулгаж өгдөг юм байна” гэцгээж байсан бөгөөд тэдэнд бас энхийг дэмжих  ажиллагаанд үүрэг гүйцэтгээд ирсэн ахлах ахлагч Ч.Цэрэндулам “Монгол цэрэг-Энхийн үйлсэд” сэдвээр сонирхолтой мэдээлэл хүргэлээ.
 
Ахлах дэслэгч Т.АЛТАНТУУЛ (Зэвсэгт хүчний 256 дугаар анги)
Эх сурвалж: "Соёмбо" сонин