sonin.mn
МОСКВА /БЭЭЖИН. /TASS/. Украины нөхцөл байдлыг улс төр, дипломат аргаар шийдвэрлэж болно, үүнд Москва бэлэн байна. Гэвч энэ үйл явцын ирээдүй нь бодит байдлыг харгалзан үзэх чухал яриа хэлэлцээ хийхийг нөгөө тал зөвшөөрөх эсэхээс хамаарна гэж "Жэньминь жибао" сонинд нийтлэгдсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний өгүүлэлд дурджээ. Энэ өгүүллийн Орос хэлээрх бүрэн эх нь Кремлийн ордны цахим хуудсанд нийтлэгдсэн байна.
“Украины хямралыг улс төр-дипломат арга замаар зохицуулахад ОХУ бэлэн байна. Гэвч энхийн хэлэлцээ бүр 2022 оны дөрөвдүгээр сард бидний зүгээс үл хамааран тасалдсан. Энхийн үйл явцын ирээдүй үүсэн бий болоод буй геополитикийн бодит байдлыг харгалзан нухацтай яриа хэлцээ өрнүүлэхэд бэлэн болсон эсэхээс л хамаарна" гэж ОХУ-ын тэргүүн онцолжээ.
 
 
 
Харамсалтай нь, ОХУ-д тавьж буй хэт тулгасан шаардлагууд нь бусад талууд энэ бодит байдлаас тасарч, одоогийн нөхцөл байдлаас гарах арга замыг эрэлхийлэх сонирхолгүй байгааг илэрхийлж байна  гэж тэрбээр үргэлжлүүлсэн байна.
 
 
 
Украинд болж буй үйл явдлын талаар тэнцвэртэй байр суурь баримталж, энэ үйл явдлын үүсэл, бодит шалтгааныг ойлгож байгаад Бээжинд талархаж байна гэж В.Путин тэмдэглэжээ. "Энэ хямралыг зохицуулахын тулд үр бүтээлтэй үүрэг гүйцэтгэхэд Хятад улс бэлэн байгааг бид баяртайгаар хүлээн авч байна" гэж Ерөнхийлөгч нэмж дурдав.
 
 
Д.Одон
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг