Туурайтны баг. Тугалмайтны овог. Их нуурын хотгорын өмнөд хэсэг, нууруудын хөндий, Зүүн гарын говь, Алтайн өмнөх говь, Өмнөговь, Дорноговь аймаг, Сүхбаатар аймгийн баруун хэсэг хүртэл тархсан. Ховордож байгаа амьтан учраас агнахыг хуулиар хориглож улаан номонд оруулсан байна.
Эрийг ооно, эмийг шаргачин, төлийг янзага гэнэ. Ооно 110-116 см, шаргачин 93-110 см урт, ооно 23-33 кг, шаргачин 18-20 кг жинтэй байна.Зүс нь элсэн саарал, мөч цайвар бөгс нь сүүлийн угнаас дээш үе хэтрэх цагаан танатай.
Хар сүүлт зээр нь нэг газар удаан амьдардаггүй, бэлчээрийн соргогийг даган хэдэн арван км аялал хийдэг. Сонсгол нь маш сайн, их хурдан цагт 55-62 км туулж чадна. Гол дайсан нь чоно. Сүү нь 3,9 хувийн тослогтой. Янзага нь хоёр долоон хоногийн дараа эхийгээ дагаж, 10-8 хоногийн дараа өвс ногоо идэж чаддаг байна.
Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, идэвхтэн бичигч Р.Буяндэлгэр
Эх сурвалж: “Налайхын амьдрал” сонин
Сэтгэгдэл(12)
т1
Энэ бүхнийг ойлгоогүй чи өөрөө тэнэг
Ямар бүдүүлэг юм
bugs hahah
Зөв шийдвэр байна
гоё нийтлэл
Hi yu bn
Үнэхээр гоё юм тавьж мэдлэгийг минь тэлээд ч барах уу өнөөдрийг аварлаа
Bioloigid suuj bn unshihad maaaash taatai baila uitgarn dalaid ongo hongiln vzvvrt gerel asaaj chadsn niitlel boloi.❤️