
Ж.Цэцэгмаа /Өглөөний сонин/
Гадаад хэл сурах явцад эх хэлний мэдлэг цэгцэрдэг. Шатар тоглохын адил оюун ухаан хөгждөг. Ядаж л нэг гадаад хэл мэддэг бол хэл мэддэггүй хүнээс нэг толгой илүү гэж ярьдаг. Интөрнэт орчинд чөлөөтэй аялж, хүссэн мэдээллээ тухайн хэл дээр нь олж аваад хэрэглэчихнэ. Монголдоо хэвлэгдээгүй ном, товхимлыг уншина. Гадаад улсад аялал жуулчлалаар, сурах, ажиллаж амьдрахаар очоод тэр орныхоо хэлийг мэдэхгүй ч дэлхий нийтэд хамгийн өргөн хэрэглэгдээд байгаа англи хэлтэй бол амархан нэвтрэлцчихнэ. Сурч боловсроход ч хялбар. Ядахнаа ахуйн хэрэглээний цахилгаан барааны хэрэглэх зааварчилгааг ч ойлгохоос эхлээд маш олон давуу талтай. Гэхдээ энэ удаа гадаад хэлтэй байхын ач холбогдлыг биш толгой дараалан гадаад хэлтэй байх ёстой юм шиг болсон нийгмийн гажуудлын талаар цухас хөндье.
Нэг үе орос хэлгүй хүн удирдах албан тушаал хашдаггүй, сайн мэргэжилтэн гэж хэлэгддэггүй байж билээ. Ажилтан, албан хаагчдын аттестатчлалын шалгалт, Яамны шалгалт, хэлтсийн шалгалт, байгууллагын шалгалт, нэрэмжит шалгалт гээд бүхий л шалгалтанд орос хэл заавал орно. Түүнчлэн сургууль төгсөх болон элсэлтийн шалгалтын нэг нь заавал орос хэл. Ерөнхий боловсролын дунд сургуульд 4-р ангиас эхлээд төгсөн төгстөлөө орос хэл үздэг байсан үе байсан.
Ардчилсан нийгэм байгуулагдаж эхэлснээс хойш Монгол орны гадаад харилцаа өргөжихийн хэрээр ганц орос хэлний мэдлэг учир дутагдалтай болж, бусад гадаад хэл, тэр дундаа англи хэлний хэрэгцээ шаардлага бий болсон. Сургуулиудын хөтөлбөр, төлөвлөгөөнд өөрчлөлт орж, зайлшгүй судлах гадаад хэл нь англи хэл болсноор орос хэлийг үзэлгүй төгсөгчид олширч, ажилгүй болох шахсан орос хэлний мэргэжилтнүүд англи хэл судалж эхэлсэн нь саяхан, Орос хэлгүй бол боловсролгүй гэж тооцогдож байсан үе өнгөрч, англи хэл монголчуудын амьдралд эргэлт буцалтгүйгээр бүр өдөр тутмын хэрэгцээ болон орж иржээ. Аль ч байгууллагад ажилд авахдаа “Англи хэлтэй”, “Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй”, “Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай” гэсэн шаардлагыг тавьдаг болсон байна. Англи хэлгүй л бол ажил олдохгүй л гэсэн үг. Оффисийн үйлчлэгч, хоолны газрын зөөгч ч англи хэлтэй байх хэрэгтэй болж. Байгууллага бүрийн онцлог, ажлын байранд тавигдах шаардлага гэж байлгүй яах вэ. Гэхдээ ингэж нийтээрээ хэтэрхий туйлширч арай л болохгүй^санагдана.
Гадаад хэлтэй ч сэтгэлээсээ ажилладаггүй хүн байдаг. Гадаад хэл сайн мэддэггүй ч хариуцлагаа бүрэн ухаарсан, хийж бүтээхийн төлөө зүтгэдэг олон мянган хүн байдаг. Тухайн ажил үүргийг өлхөн хийчих мэргэжил, ур чадвартай ч хэлний мэдлэггүйгээсээ болоод хүссэн ажилдаа орж чадахгүй яваа хүмүүс байнга тааралддаг болжээ. Гадаад хэлний мэдлэггүй ч байгууллага, компаниа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, сайн ажиллаж чадах “ажил горилогчид” зөндөө байгааг ажил олгогчид мэдрэх хэрэгтэй байна.
Нийгмийн энэ хандлагаас болоод сүүлийн жилүүдэд хүүхдүүдээ гадаад хэлний сургалттай сургуульд оруулах нь ихэссэн. Төлбөрийн чадвартай айл энгийн болон ядуу амьдралтай хүмүүсээс арай дээгүүр сэтгэдэг гэдгээ гайхуулах гэсэн маяг гэж хэлэх нэг хэсэг байдаг ч үр хүүхдүүдийнхээ боловсролд санаа зовохгүй хэн байх билээ. Тэгээд ч нийгэм өнөөдөр ингэж шаардаад байхад хэн ч хүүхдээ “гологдол” болгохгүйг хичээнэ. АНУ-д гарч, ажиллаж амьдрахын гол зорилгын нэг нь бас энэ асуудалтай холбоотой. Хөгжингүй оронд, хэлний орчинд нь хүүхдээ төрөлхийн мэт англи хэлтэй болгох гэсэндээ л тэр ажээ.
Эх сурвалж: "Урлаг утга, зохиол"
Сэтгэгдэл(11)
харин тийм компютерийн программаа орчуулах хэрэгтэй байгаам даа
Iim teneg uchir utgagui um bicheed hend heregtei um be ? soningiin staas boglood. yamarch medlegt tus hurgesen um alga hunii medvel zohih asuudal l bna hs tee ugaasaa. shal teneg umaa !!!!!
niitlelee jaahan ur undestei bichih heregtei
sanaa n'zuv ch jaahan juldaad baina, gehdee helnii shalguur bol urt hul uujim tashaanaas shal uur shalguur shuu,
Bid 2doh helee angli bolgoe yadarsn mongolchud min haa CH ochson gazardahgvi shv de yadaj tsalingaa bvten avag l de
АНГЛИ ХЭЛТЭЙ, ДЭЭД БОЛВСРОЛТОЙ ЦАРАЙЛАГ,18-25 НАСНЫ ЦЭВЭРЛЭГЧ АЖИЛД АВНА.ХУЦ ГАДНЫ ГАЖ ДОНТНУУД ЗАЙЛ.
huuhdiig bur bagaas ni surgah heregtei! oi togtoolt ni sain hed l bol heden heliig zereg surdag. evrei humuus huuhdee held ch oroogui baihad ni ong, durs, toog german ,frants angli geed l heleer nudluuldeg. tomrood ireheer ni odor buhen oor heleer baga zereg hicheeluulne. frants heleer eh hel shigee gertee togtmol yarina. angliig surah amarhan. tegeheer manaihand huuhdee oros ,angli heltei bolgoh amarhan .zovhon sanaachlaga l dutaj baigaa.
evrei nar mongoteidee bish zovlon ih uzsen dee ter.huuhdiig odor bur zuragtai nom uzuuleed davtuulaad baihaar medegdehgui mash ih ahidag.anhan shatnii hicheeliig aav eej nar bagaas ni taviasai l gej bi heleh gesiin. minii mongolchuud ih uhaantai humuus!
minii bodloor ehleed huuhded mongol, soel, tuuhee sain zaaj surgaad daraa ni gadaad hel zaawal iluu ur dund hurne, bidend mongol setgeltei hun heregtei
Энэ бол үнэн. Орос англи япон хэл мэднэ л гэвэл мундаг өндөр боловсролтой хүн гэнэ. Нөгөөх нь ядаж тэр хэлээ сайн ч эзэмшээгүй байдаг. Энэ юу вэ тэр юу вэ гэж хэлдэг л байвал тэр хэлийг мэднэ гэж ярина. Сонгуульд тийм "олон гадаад хэлтэн" нөхөд нэр дэвшээд л. Жишээлэхэд Кёокүшюзан Батбаярыг танилцуулган дээр орос япон хэлтэй гэчихсэн байна лээ. Японоор бол ойр зуурын ярианы хэлэндээ бол татаа тунгаадаад ярьчих байх л даа. Японоор ном уншаад олон улсын хууль эдийн засгийн талаар хэнтэй ч нэг хэдэн үг соличих уу гэвэл үгүй ш дээ. Яагаад гэвэл ном уншиж бичиж ч чадахгүй юм чинь. орос хэл нь бол ярианы ч үг хэл байхгүй, унших бичих нь бүү хэл. Тийм улсууд өндөр боловсролтой байдаг юм гэж үү?
osoj dejye gj bodvol gadaad helnii medlegee deeshluuleh heregtei.Hunii tarhiig ugaasan hereggui medeelel bna.Mongolchuud bid busad ornii hogjil soyoloos hotsroh yosgyu shu