Хүн төрөлхтний харилцааны хэрэглүүр болох хэл нь аман ярианы хэл, бичгийн хэл гэсэн хоёр үндсэн хэлбэрээр илэрдэг.Аман ярианы хэл нь тухайн хэлэгч этгээдийн сэтгэлгээний цар хүрээ, соёлын түвшин, ажил мэргэжилтэй нягт холбоотой байдаг бол бичгийн хэл нь тухайн улс үндэстний эрдэм боловсролын түвшинтэй шууд хамааралтай байдаг байна.Бичгийн хэлийг боловсронгуй болгох хамгийн эхний шат нь түүний зев бичих дүрэм.Зөв бичих дүрэм гэдэг бол зөвхөн мэдээлэл дамжуулах дохионы тэмдэг, албадан мөрдүүлэх болзмол дүрэм биш, тухайн хэлнийхээ бүтэц, тогтолцоог шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүрэн зөв тусгасан байх шаардлагатай байдаг байна.
Монголчууд бүр IХ-Х зууны үед арван дөрөвхөн үсэгтэй уйгур бичгийг авч, эх хэлнийхээ авианы бүрэлдэхүүн, үеийн бүтэц, үгийн язгуур үндэс, дагавар нөхцлийн бүтцийг бүрэн зөв тусгасан зөв бичих дүрмийг боловсруулан хэрэглэж ирсэн эртний уламжлалтай билээ. Тийм учраас ХIII-ХIV зууны уйгуржин Монгол бичгийн дурсгалуудаас мянгаад жилийн тэртээх монгол хэлний бүтэц, тогтолцоог бүрэн тодорхой мэдэж, цахим машиндаа үе үеэр нь, язгуур дагавраар нь, үндэс нөхцлөөр нь задлах бүрэн боломжтой байгаа билээ.
Хожим XX зууны дунд үеэс авч хэрэглэсэн кирил бичиг нь ярианы хэлэндээ ойр дөт, уншиж сурахад дөхөмтэй учир Монголчууд бид түүхэн богино хугацаанд бүх нийтээр бичигтэн болж, орчин үеийн соёлт үндэстнүүдийн нэгэн болж чадсан билээ.Өнөөдөр манай боловсрол, соёл, шинжлэх ухаан, хэвлэл мэдээлэл, төрийн бүх албан хэрэг гагцхүү кирил үсэг дээр суурилсан монгол бичгийн хэлээр явагдаж байна. Түүнчлэн дэлхийн соёл, шинжпэх ухааны олон зуун шилдэг бүтээлүүд кирил үсгээр хэвлэгдэж, монгол түмний оюуны хэрэгцээг хангасаар ирлээ.Ер кирил бичиг нь ямар ч хэлний авиаг гүйцэт тэмдэглэх бүрэн боломжтой учир эдүгээ слав болон слав бус 50 гаруй улс үндэстэн түүнийг хэрэглэж байгаа билээ.
Эдүгээ бидний даган мөрдөж байгаа Монгол кирил бичгийн зөв бичих дүрмийг анх боловсруулахдаа тухайн үеийнхээ хэл шинжлэлийн ололт амжилтад тулгуурлан халх аялгууны авианы бүрэлдэхүүн, үгийн бүтэц, хэл зүйн хэлбэр зэргийг нилээд нарийн тусгажээ.Хэдий тийм боловч цаашид засаж сайжруулмаар зүйл ч бас бий билээ.Одоогийн зөв бичих дүрмийг ерөнхийд нь авч үзвэл үсгийн бүрэлдэхүүнийг оновчгүй сонгосон, богино эгшгийг гээж бичих болсон хоёр гол дутагдал байна.
'Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино’ гэгчээр дээр дурдсан хоёрхон зүйлийн өрөөсгөл тал нь цааш цаашдаа авиазүй, үгзүйн түвшинд хэд хэдэн ноцтой зөрчил үүсэх үндэс нь болжээ.
Үүнд:
-Үсгийн бүрэлдэхүүнээс үүдсэн зөрчил:
Кирил бичгийг анх авахдаа монгол хэлний үндсэн авиаг тэмдэглэх чадамжийн талаас нь голлон анхаарсангүй, зөвхөн орос хэлэнд тохируулан хэрэглэдэг 33 үсгийг сонголтгүйгээр хэвээр нь авсан учир монгол хэлний үндсэн авианы тоо, орос кирил үсгийн бүрэлдэхүүн хоёр ихээхэн зөрөөтэй болжээ.
Тухайлбал Я, Е, Ё, Ю гэсэн дан үсгээр йа, йэ, йо, йу гэсэн бүхэл бүтэн үеийг тэмдэглэх болсон төдийгүй, йө гэсэн үеийг тэмдэглэх үсэггүй тул ЕРӨӨЛ, ЕС гэх мэтээр аргацаан тэмдэглэсээр иржээ.Мөн үе бүтээж, утга ялгаж байгаа биеэ даасан И эгшгийг үндсэн авиа тэмдэглэдэггүй Ь-ээр тэмдэглэх болсноос МОРЬ, МОРИНД гэх мэт нэг үгийг хоёр янзаар бичихэд хүрчээ. Гэтэл уулаасаа хатуу, зөөлний тэмдэггүй монгол бичгээр эх хэлнийхээ бүх үгсийг мянган жилийн турш бичиж тэмдэглэсээр ирсэн биш үү?
Балархай эгшгээс үүдсэн зөрчил:
Дуудлагаараа үе бүтээж, үүргээрээ утга ялгаж байгаа тэргүүн бус үеийн богино эгшгүүдийг гээж бичих болсноос нэг үеийн дотор 2-4 гийгүүлэгч дараалан орж, улмаар доор дурдсан хэд хэдэн зөрчил үүсэхэд хүрсэн байна. Үүнд:
1. Нэг үеийн дотор хоёр гийгүүлэгч дараалан ордоггүй монгол хэлний авианы байрлалын хатуу тогтсон хууль зөрчигдөж, эх хэлний маань эгшиглэнт дуудлага, сонсголонт чанар алдагдсаны улмаас кирил бичиг эхлэн суралцагчид, ялангуяа бага ангийн сурагчдад ихээхэн бэрхшээл учирч байна. Сургуулийн бяцхан жаалууд аман дахь лаборитори (өгүүлэх эрхтэн)- оо ашиглан 'алас', ‘улас’, ‘хумас’, ‘төмөс’,’намарын’, ‘аймагийн’гэж жинхэнэ зөв бичсэн атлаа одоогийн үсгийн дүрмээс өөрөөр бичсэний учир “МУУ” гэсэн дүн авахад хүрдэг байна.Хэлнийхээ хуулийг дагаж зөв биччихээд,өрөөсгөл дүрмийг дагаж буруудах нь хилсээр хохирч байгаа хэрэг биш гэж үү.
2. Гийгүүлэгч (Г), эгшиг (Э) салаавчлан ордог монгол хэлний үеийн бүтэц эвдэрч,эх хэлэндээ (эх хэлэнд) огт байхгүй ЭГГ (улс), ГЭГГ (давс), ГЭГГ (эмхтгэ), ГЭГГГ (цомхтго) гэсэн 4 үе шинээр гарч (гаргаж) ирснээс болж, уулаас 4 үетэй Монгол хэлнийхээ үгийг 8 өөр үеэр тэмдэглэх болсноор зөв бичих дүрмийн онолын түвшин буурч, сурахад нэн хүндрэлтэй болжээ.Түүнчлэн НАМАР-НАМРЫН, МАЛЧИН-МАЛЧНЫ, ЯВСАН- ЯВСНААС гэх мэтээр үгийн язгуур-дагаварын бүтэц эвдэрч, нэг үг хоёр өөр үндэстэй бичигдэх болжээ.
3. Хэрэглээний талаас авч үзвэл, хэлнийхээ бүтэц, тогтолцоог тусгаж чадаагүй гажилт ихтэй, олон дүрэм ("балархай эгшиг", "гээгдэх эгшиг", "шилжих эгшиг", "дараалсан гийгүүлэгч", "эгшигт гийгүүлэгч", "заримдаг гийгүүлэгч", "хатуу, зөөлний тэмдэг"-ийн дүрэм гэх мэт) зохиосон нь ухаж ойлгоход нэн хэцүү болжээ.Үүнтэй холбогдуулан хятадын эрдэмтэн Эрдэнэтогтох 16- хан үсгийг зөв бичихийн тулд 131 дүрэм цээжлэх хэрэгтэй болдог гэж шүүмжилсэн нь бий.
4. Үгийн бүтцийг авиазүй, үгзүйн түвшинд задлан шинжлэхээ саваад компьютерт таниулж, цахим орчинд үгийн бүтэц, хэлзүйн толь боловсруулах, хэлний нэгжүүдийн статистик судалгаа хийх, монгол бичиг болон кирил бичгийн хооронд хөрвөх програм боловсруулах зэрэгт ихээхэн хүндрэл учруулж байна.
Эртний бичгийн дурсгалуудаас мянган жилийн өмнөх монгол хэлний бүтэц тогтолцоог бүрэн мэдэх боломжтой атал өнөөдрийн бичсэн бичвэрээс одоогийн монгол хэлний авианы байрлал, үгийн бүтэц, хэлзүйн хэлбэрийг бүрэн тодорхой мэдэх боломжгүй байгаа нь бодит үнэн билээ.Мянгаад жилийн өмнө өвөг дээдсийнхээ хийж чадаж байсан зүйлийг өнөөгийн бид чадахгүй боллоо гэж үү?
Ер эдүгээ бидний бичиж туурвиж байгаа захидал, тэмдэглэлээс аваад сонин сэтгүүл, ном хэвлэл аливаа бүхэн хойч хойчийн олон үе дамжин үлдэхдээ XX, XXI зууны үеийнхний оюуны бүтээл,одоо үеийн монгол хэлний бичгийн дурсгал болох учиртай билээ.Тийм учраас өнөөгийн бид бүхэн ирээдүйд үлдэх бичгийн дурсгалаа бүтээж байгаа гэдгээ мартаж болохгүй.
Манай ахмад үеийн эрдэмтэн сэхээтнүүд Монгол кирил үсгийн зөв бичих дүрэмд тохиолдож байгаа өрөөсгөл талуудыг бүр анхнаас нь олж ажиглаад, санал бодлоо илэрхийлсээр иржээ.Тухайлбал, 1957 онд кирил үсгийг авч хэрэглэсний 15 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон академич Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв, толь зүйч эрдэмтэн Я.Цэвэл, доцент Т.Пагба, Л.Мишиг, Ж.Надмид, Финландын эрдэмтэн П.Аалто, Зөвлөлтийн эрдэмтэн Г.Д.Санжеев, Хятадын эрдэмтэн Чингэлтэй, Эрдэнэтогтох нар кирил үсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн тогтоох, үг зүйн зарчмыг голлон үгийн бүтцийг эвдэхгүй болгож, улмаар "балархай эгшиг","гээгдэх эгшиг", "шилжих эгшиг", "дараалсан гийгүүлэгч", "эгшигт гийгүүлэгч", "заримдаг гийгүүлэгч", "хатуу, зөөлний тэмдэг"-ийн дүрмийг хасах талаар санал нэгдсэн байдаг. Мөн кирил үсгийн зөв бичих дүрмийн үндсийг боловсруулсан академич Ц.Дамдинсүрэн өөрөө түүнийг хүлээн зөвшөөрч,"Одоо ч шинэ үсгийн дүрэмд битүүлэг зүйл үлэмжхэн бөгөөд түүнийг улам тодорхой болгох нь хэл бичгийн ажилтны үүрэг болно.Бид нэгмөсөн бүрэн боловсон сайн дүрмийг зохиож чадахгүй тул алхам алхмаар шат ахиулсаар хожим бүр сайн дүрэмтэй болж чадна" хэмээн өгүүлсэн билээ.
Тэр цагаас хойш бүтэн жаран жил өнгөрч, нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шинжлэх ухааны эрх чөлөөг дээдлэх сайн цаг ирсэн хэдий ч кирил үсгийн зөв бичих 9 дүрмийг сайжруулах асуудалд ямар ч дэвшил гарсангүй, зөвхөн замын цоорхой нүхийг шавар зуурмаг төдийхнөөр бөглөхийн адил хэд гуравхан үгийн бичлэгийг жигдлэхээс хэтрэхгүй явсаар өнөө хүрлээ.Өмнөх тогтолцооны үед үсгийн дүрмийн тухай асуудлыг хөндмөгц кирил үсгийг авч хэрэглэсэн нам засгийн бодлогыг шүүмжилж, кирил бичгийн нийгэм, соёлын ач холбогдлыг үгүйсгэж байна хэмээн улс төржүүлж, үзэл суртлаар айлгадаг байлаа.
Тийм учраас манай эрдэмтдийн дотор ‘үйлээ эрсэн хүн үсгийн дүрмээр оролдоно гэсэн хэллэг хүртэл гарч байж билээ.Айлгадаг тогтолцоо нь байхгүй болсон ч айдаг сэтгэлгээ нь байсаар л байгаа бус уу.
Шинжлэх ухаан, техник технологи, мэдээлэл харилцаа асар түргэн хөгжиж, онол-хэрэглээг хослуулсан сургалт давамгайлж, бидний өдөр тутмын ажил амьдралд цахим техник өргөн нэвтэрсэн өнөө үедэх хэлнийхээ бүтэц, тогтолцоог хэл шинжлэлийн үндэслэлтэйгээр зөв тусгасан дүрэм боловсруулж, кирил үсгээр бичсэн аливаа бичвэрийг задлан шинжлэх, уламжлалт монгол бичиг болон кирил үсгийн хооронд чөлөөтэй хөрвөх програм боловсруулах, цахим техникийн тусламжтайгаар монгол хэлний үгийн бүтцийн толь, хэлзүйн толь боловсруулж, хэл шинжлэлийн статистик судалгаа хийх боломжийг бүрдүүлэх зэрэг олон чухал шаардлага бидний өмнө тулж ирээд байгаа билээ.
2003 онд кирил үсгийн зөв бичих дүрмийн толь бичиг боловсруулах тухай засгийн газрын тогтоол шийдвэр гарч, манай хэл шинжлэлийн эрдэмтэд, их дээд сургуулийн профессор багш нарын бүрэлдэхүүнтэй комисс байгуулагдан зөв бичих дүрмийг засч сайжруулах талаар урьд өмнө гарсан бүтээлч саналууд дээр тулгуурлан, хэлнийхээ бүтэц, тогтолцоонд харьцангуй ойртсон зөв бичих дүрмийн үндсийг боловсруулж, мэргэжлийн эрдэмтэн багш нарын хамтлаг, төрийн хэлний зөвлөлөөр тус тус хэлэлцүүлээд, 2004 оны намар БСШУ-ны яаманд өргөн барьсан боловч нам дарагдаад өнгөрсөн билээ.
Түүнээс яг арван жилийн дараа кирил үсгийн дүрмийн толь бичиг боловсруулан гаргах талаар тухайн үеийн засгийн газрын шийдвэр гарсны дагуу мэргэжлийн эрдэмтдийн баг ажиллаж, 2004 онд боловсруулсан дүрмээ дахин нягтлан хэлэлцэж, зарим нэгэн нэмэлт засвар хийгээд, улмаар түүнийгээ тусгасан 44900 үг бүхий зөв бичих дүрмийн толь бичиг боловсруулаад Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад барьсан билээ.Гэтэл тэр үеийн Боловсролын сайд нь сошиалаар гарсан зарим нэгэн сөрөг мэдээллээр далимдуулан өөрийнхөө дөрвөн жилийн карьерт таагүй нөлөө үзүүлж магадгүй хэмээн айснаас олон хүн ихээхэн цаг зав зарж, хүч хөдөлмөрөө дайчлан боловсруулсан уул дүрмийг хав дараад өнгөрсөн гашуун түүх бий.
Тус ажлын хэсэг кирил үсгийн зөв бичих дүрмийг боловсруулахдаа өмнөх эрдэмтдийн санал зөвлөмжийг үндэслэн үгзүйн зарчмыг голлон, шаардлагатай тохиолдолд авиазүйн болон уламжлалын зарчмыг харгалзан үзсэн болно.Үр дүнгийн талаас нь авч үзвэл, үгийн язгуур, үндэс болон үг бүтээх дагавруудын бүтцийг эвдрэхгүй болгосноор одоогийн мөрдөж байгаа 130 гаруй дүрмээс 80 орчим зохиомол дүрмүүдийг хэрэглээнээс хасч,сурахад хялбар, хэрэглэхэд дөхөмтэй болгосон гэж хэлж болно.
2015 онд батлагдсан “Монгол хэлний тухай хууль”-д зааснаар үсгийн дүрмийн өөрчлөлтийг судалгааны байгууллага хариуцан боловсруулж, эрх бүхий байгууллага батлахаар зааснаас үзвэл эдүгээ үсгийн дүрмээ засч сайжруулах хууль, эрх зүйн орчин нь нээлттэй байна гэсэн үг. Дам сонсвол, дээрхи хуулийн хүрээнд байгуулагдсан “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”-өөс эрхлэн далан жилийн өмнө гарсан хуучин дүрмийнхээ толийг дахин хийж байгаа сурагтай.
Түүний оронд олон эрдэмтдийн хүчин чармайлтаар боловсруулсан зөв бичих дүрмийн төслийг дахин буурьтай хэлэлцэж, боловсрол, шинжлэх ухаан эрхэлсэн дээд шатны байгууллагаар батлуулан дүрэмдээ тохирсон толь бичиг боловсруулан, бүх нийтээр мөрдүүлэх ажлыг зохион байгуулах цаг болсон бус уу?
Хэл шинжлэх ухааны доктор, академич Д.Төмөртогоо
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл0
Угаасаа шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулагдчихсан дүрэмтэй юм. Нэг их ухаантай эрдэмтэй хүн болох гэж битгий Монгол хэл баллах гээд бай.
Чухамаа чухам
Монгол бичигтээ орьё ҮХЭРНҮҮДЭЭ! FONT хий ДРАЙВ хий залхуучуудаа
Krill
Ene ertunts Latin usgeer oilgoltsoj, haritsaj, bichij, unshij ,hugjij baina daa. Hudlaa gevel bandaajniihaa dotor yarlikiig hardaa Latin bnuu krill bnuu
Крилл үсэг үгийн үндэс их эвддэг. Дамдинсүрэн өөрөө хүртэл муу дүрэм гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм байна шд. Юун шинжлэх ухааны үндэс мүндэс
Яг унэн. Ингэж мунгинаж байхаар шууд л хуучин монгол эх бичигээ сэргээх хэрэглэх хэрэгтэйдээ. Тэгвээс ийм тийм олон жорын дурмийн маргаан хэлний гажуудал гарахгуй дээ.
Нэр төр одон шагнал горьдсон юмнууд юм хийсэн болох гэж улс үндэстний хэл соёлд гай тарихаа больж үз. Баахан цол гуншин танил талаар авсныгаа өөрөө их ухаантай болчихлоо гэж бодоо юу? Чиний наад академичийн хэрэг Монгол улсад л лав гараагүй шүү.
Агуу их Ринчин, Дамдинсүрэн гуай нараас илүү гарах уу энэ цагийн жүлчгэрүүд?!
CHINGGIS IIN MONGOL HEL IIG UGUI BOLGOSON HUMUS
Казахстан латин үсэгт шилжихээ зарлачихлаа. Хаашдаа кирилл үсэг бидний эх бичиг биш болохоор техникийн хөгжил, хэргэлээний шаардлагаа дагаад бид ч латин үсэгт шилжсэн нь дээр биз.
Монгол казахстанаас ядуу угээгуй хоосон тэгээд ардчилал нэртэй хоорондоо хэмлэлдсэн тэнэг удирдлагатай учираас дээрээ захиргаа байхгуй задгай танхай хулигаануудаар толгойлуулсан улс учираас Казахстан шиг хогжих тавилан байхгуй улс .Тийм учираас аль 90-ээд оноос тийчигнээд ундэснийхээ хуучин монгол бичигээ сохон хэрэгцээнд оруулах хоронго монго олдохгуй,одоо болтол худлаа баахан яриа,бас Казахстаны биднээс оор нэг ялгаань нийслэлээ сурхийгээдл Алмата хотоос Астанаруу нуулгээд цоо шинээр бариад авсан!Монголд тийм хоншоор монго байхгуй,монго байлаа гэхэд хэдэн дээгуурх хулгайч нарнь луйвардаж хувааж идэхээ бодноуу гэхээс улсдаа хэрэгтэй юм хийчих сачий байхгуй .Утаа арилгая гэж худлаа бие биеээ хоорогдож тосовийн монго утаа арилгаж байна гэж хувааж хулгайлаад суухаас оор ухаан санаа байхгуй ухнаууд!
PHILOSOPHY OF LANGUAGE IIN MEDLEGTAN UUD IIG HURDAN BELDEHGUI BOL MONGOL HEL SONOLOOO.
Хуучин монгол бичгийг суурь болгон аваад крилл болон латин үсгэнд шилжих хэрэгтэй . Ахийд 60 жил үзээд тэр латин хэлбэрт оръё л доо.
Аргагүй академич хүн шиг асуудалд ултай сайхан ханджээ. Даанч танай энэ коммент хэсэгт ямар ч алт шиг сайхан зүйлсийг хараар будаад сууж байдаг цөөн хэдэн хүн байх юм даа.
Ц.Дамдинсурэн Монголд Кирил бичиг оруулж хуучин монгол бичигээ халсан гэж торийн шагнул аваад засгийн газрын ордноос гараад явж байхаднь Ренчин гуай зориуд хулээж байгаад Дамдин сурэн гуайд баяр хургэж Би синий торийн шагналыг нэг мялайчихья гээд овороо ухаж ухаж байгаад урчийсэн урагдсан ноорсон нээх муухай хуучин 1 тогрог гаргаж Огсон гэдэг аман яриа ШУ Академией эрдэмтдийн дунд тэр уед явагдаж байсаныг хамаатнуудаасаа сонсож байлаа.
эргүү орк оо, чи наадхаараа яг юу хэлэх гээд байгаа юм? ринчен гуай угаасаа кирил үсэгт шилжээд маш том шинэчлэл болсныг хэлж байсан, 2 агуу эрдэмтний ясыг өндөлзүүлж чи яах нь вэ?тэгээд ч уйгаржин бичиг чинь кирилтэй адилхан Монгол хүний зохиосон бичиг биш. Уйгуржин Монгол бичиг нь Баруун Монголын ойрад аялгуунд тулгуурласан тод бичиг, буриад аялгуунд ойртуулсан вагиндрагийн үсэг гэх мэт хэд хэдэн хувилбартай тул одоо цагт хэрэглэхэд маш хүнд. учир нь бид хүн бүр төв халх аялгуугаар л яридаг тул. аан бас яагаад кирилл бичгийг дэмжиж байна гэхээр олзлогдсон бичээч Тата-Тунгагийн зохиосон уйгур үсгээс авсан бичгийг Монгол гээд, Монголын нэрт эрдэмтэн их бичгийн хүн Ц.Дамдинсүрэнгийн Grekiin (bas Болгарын ch gej uzdeg) ах дүү 2 Кирилл Мефодий нарын зохиосон кирилл бичгээс санаа авч зохиосон КИРИЛЛ бичгийг яагаад илүүтэй ад үзнэ вэ.Бид энэ бичгийг хэрэглэснээр бидний ухамсрын түвшин, бидний менталитет илүүтэй барууны чөлөөтэй сэтгэдэг хэлбэр орсон гэж би үздэг. Кирилл үсэг чинь орос үсэг бишээ. Энэ талаар хэдэн юм хэлье. 9 дүгээр зууны эхэн үед эдүүгээгийн Чехийн нутагт Морав хэмээх Слвяны анхны төр улс байгуулагджээ. Энэ Морав гэдэг улсад Мефодий, Кирилл (Константин) гэгч слав хэлийг нэвтэрхий сайн мэддэг ах дүү хоёр грек хүн ирж, слав үсэг зохиож,славянуудад эх хэлээр нь христос шашныг дэлгэрүүлсэн байна. Мефодийг нас барсны дараа түүний шавь нар Мораваас хөөгдөж Болгарт дүрвэн очоод дээрх слав үсгийг шинэчлэн кирилл үсэг зохиожээ. Түүнээс бүр хойно 988 онд Киевийн их ван Владимир христос шашинд орох үед кирилл үсэг нэгэнт зохиогдоод шашны ном судар нь славя хэл дээр орчуулагдчихсан байсан тул оросууд слав хэлээр христос шашин шүтэх болжээ. Оросууд 9 дүгээр зууны эхэн үед Скандинаваас Балтийн тэгис гатлан кипчакуудын нүүдэллэдэг Украйны хойд үзүүрт нүүдэллэн ирсэн нормандууд ажээ. Тэд төрөлх хэлнийхээ оронд эзлэн авсан слав хүмүүсийн хэлээр ярьдаг болжээ. Уйгаржин буюу Худам монгол бичгийг албан ёсны бичиг болгоно гэвэл үлгэрийн далай. Анагаах ухаан, Тоо, геометр, инженер гээд байгалийн болон нийгмийн бусад шинжлэх ухааныг яаж энэ үсгээр бичиж илэрхийлэх болж байна? Ц.Дамдинсүрэнг гуай Монгол хэлийг Кирилл Монгол бичигтэй гайхалтай зөв хослуулж маш зөв дүрмийг зохиосон Мянганы шилдэг соёл гэгээрүүлэгч болно. Ц.Дамдинсүрэнг гуайн зохиосон Кирилл Монгол бичигийн дүрмийг одоо хүртэл ойлгоогүй нэг нөхөр энд өөрийн тэнэг мулгуугаа хүртэл гайхуулаад авч. Ц.Дамдинсүрэнг гуайн зохиосон Кирилл Монгол бичигийн дүрмийг одогийн монгол хэлний 50 эрдэмтэн нийлээд ч засаж сайжруулж чадахгүй, харин ч бүр дордуулна. Нүдний хүүхэн хараа нь мөнгө болсон зарим "эрдэмтэн", улс төрийнхнийг дагавал нохойн замнаас долоон дор замаар орно.
Хэрвээ өөрчлөх дээрээ тулсан бол хуучин Монгол үсгээ орлуулаал бичээч.Чадахгүй бол хэвээрээ л байг.Болоод байгаа юмаа хэний даалгавраар оролдох гээд байна?.Болохгүй байгаа сургалтын системрүүгээ ингэж дайраач тэнэгүүдээ.Өнөөдөр хүүхдийн хүмүүжил ямар байчхаад хэл бичгээр оролдохгээд байгаа хунхууз вэ?!
Дээр хүснэгтэд Заримдаг гийгүүлэгчтэй хэсэгт Магадла! гэжээ, тайлбар?
Түүхэнд нэрээ үлдээх гэсэн хэдэн хөгийн арчаагүй гарууд мянганы шилдэг соён гэгээрүүлэгч агуу эрдэмтэн Ц.Дамдинсүрэнг гуайтай битгий барьц. Ц.Дамдинсүрэнг гуай Монгол хэлийг Кирилл Монгол бичигтэй гайхалтай зөв хослуулж маш зөв дүрмийг зохиосон Мянганы шилдэг соёл гэгээрүүлэгч гэдгийг тэнэг хүн ч мэднэ. “Цээж” гэж бичих нь зөв, мөн чадавхи гэж бичдэг байсныг “и”-г нь авч хаясныг буцаад хэвэнд нь оруул!!! Ц.Дамдинсүрэнг гуайн зохиосон Кирилл Монгол бичигийн дүрмийг одогийн монгол хэлний 50 эрдэмтэн нийлээд ч засаж сайжруулж чадахгүй, харин ч бүр дордуулна. Нүдний хүүхэн хараа нь мөнгө болсон зарим "эрдэмтэн", улс төрийнхнийг дагавал нохойн замнаас долоон дор замаар орно шүү!!!
Юу шаагаад мянганы аугаа сэтгэгч нэрт эрдэмтэн юу юу ч гэнүү ямар агуу ихийн дон туссан пялдага пизда вэ чи. Юм шинэчлэгдэж хөгжиж байх учиртай. Дамдинсүрэн хүн л юм чинь алдаа хийсэн харин тэрийг засаж явах нь хойч үеийн хийх ажил малаа
Төмөртогоо боль боль больж үз.
Хун зохиосон юм бол Хун засаж болно биз дээ? Томортогоо академичийн саналыг дэмжиж байна
Төмөртогоо гэж нэг зөнөж яваа 80 гарсан өвгөн яг өөрчилж чадах байхдаа
Кирилл бичгийг 50 гаруй улс үндэстэн хэрэглэдэг гэж тархи угаах хэрэггүй!Оросууд Азийг тэрэн дундаа Монголчуудыг доорд үздэг ганц үндэстэн. Ийм үндэстний Монгол хэл соёл сэтгэлгээг устгаж ирсэн бичгийг Монголоос зайлуулах цаг ирсэн. Латин үсэгт шилжих хэрэгтэй.Аажмаар Монгол бичгээ Төрийн бичиг болгож Латин бичгийг өдөр тутмын амьдралд хэрэглэж хос бичигтэй явж болно.
хэзээ ч төрийн бичиг болохгүй гадны хүн зохиосон уйгаржин бичгийг рекламдахаа боль. 95 онд хүүхдүүд дээр туршилт хийгээд баахан бичиг үсгийн боловролгүй алдаатай бичдэг бүхэл бүтэн үе энэ үед гарсан. ингэж мөнгө үрж цацахаа боль......Амьдралд бодитой зүйл ярьцгаая, асуудалд хийсвэр сэтгэлийн хөөрлөөр бүү хандацгаа. Энэ балай өвгөнөөс болж 1995 онд бага ангид уйгаржин бичгийг заагаад бүхэл бүтэн үе туршилтын туулай болоод дууссан.. Кирилл ч үгүй уйгаржин ч үгүй, одоо дан алдаатай бичдэг бүхэл бүтэн үе тэр үед л үүссэн. Уйгаржин бичиг гээд байгаа хүмүүс одоо шууд коментоо уйгаржинаар бичээд тавьж болно. Та бүхний эрхэнд бид халдаагүй. Гагцхүү Монгол орныг бичиг үсэггүй болгох хорон бодлого яваад байгаа гэдгийг ойлгоцгоо....
202.131.243.162 Оросуудаас та нарт бичиг үсэг хот суурин зам харгуй бүгдийг бид авчирсан гэсэн доромжлолыг олонтой сонсож байлаа.Тэгэхдээ тэд бидэнд сайндаа биш өөрсдийнхөө эрх ашгийн төлөө Азийн Монголд зарим бүтээн байгуулалт (Хятадтай байлдах цэргийн дэд бүтэц)хийснээ мэдээж мартдаг.Кирилл бичиг Монгол хэлийг хатуу хахир болгож өөрчилсөн.Өч төчнөөн Орос үгнүүдийг пиздаагаас эхлээд чихсэн.Би дуудлага тэмдэглэсэн Латин бичигийг Кириллийг халж авах нь дээр л гээд байгаа л даа.Гэхдээ Уйгаржин Монгол бичгийг Төрийн хэрэглээнээс эхлээд хамт сэргээх хэрэгтэй.Бид бичиг үсэгтэй ард түмэн. Ийм ард түмэн ховор. Тэгж яривал Европ болох гээд ядчихдаг Оросууд өөрсдийн бичиг үсэггүй.Хэрэглээ сургалтыг зөв сайхан зохион байгуулж болно.Энэ асуудал биш.Латин үсгийг Монголчууд өдөр тутам хэрэглэдэг.Кирилл үсгийг Орос руу нь зайлуулах хэрэгтэй.Яаж ч байсан энэ бичгийг хэрэглэдэг үндэстэн Оросын ноёрхол доор боол мэт байна гэсэн үг.
Орчин цагийн кирил үсгийн зөв бичгийн дүрмийг Цэндийн Дамдинсүрэн төгс төгөлдөр анх удаа зохиосон шүү дээ. Энэ дүрмээ л барих хэрэгтэй. Шинээр дугуй зохион бүтээх гээд хэрэггүй байх. Харин Бямбын Ринчин бол монгол хэл бичгийг хөгжүүлэх талаар дорвитой хийсэн гэх юм бараг үгүй байхаа. Энэ талаар мэддэг хүн байгаа бол саналаа бичиж болно.
Odoogiin zaluuzuudiin vgiin bayalag khomsdoj khel yarianii soyol dendvv dordoj alib vgiig ter khagas dutuu khellegeeree bichdeg bolson ni nen emzeglvvshtei
Шихихутаг аа, сайн хүний нэрийг битгий бааст. Юу нь төгс төгөлдөр байгаа юм бэ? Чиний бичсэн дотор чинь л гэхэд бичиг-бичгийн, дүрэм-дүрмийг, дүрмээ гээд хэл шинжлэлийн үүднээс байж боломгүй алдаа байна шүү дээ. Бямба- гэдэг үгийн язгуур эвдрээд Бямбын болчихож байна. Нөгөө А хаачсан бэ? Язгуур эвдрэхгүй гээд Бямбаагийн гээд бас нэг илүү А гараад ирэх жишээтэй. Ийм л балай зүйл дүүрэн байдгийг өвгөн академич хэлсэн байна.
Ard, shihihutag gsen 2 hun uneniig heljee!!!
Дүрэм өөрчлөгдөх нь зүйтэй Улам бүр энгийн ойлгомжтой болж өөрчлөгдвөл сайн. Компьютерийн технологид таарч өөрчлөгдсөн нь дээрээ.
харж байхад дээд сургууль залуучууд дунд хүртэл эх хэлээрээ зөв бичиж чадахгүй байх нь харагдах юм даа
Хуучин монгол худам бичиг бол унэхээр гое бичиг.ЗХУ Сталин Бериягийн шууд даралтаар дайны дараахан БНМАУ аас хуучин монгол бичигээ халж кирилл бичигт орохыг шаардсанаар манайхан энэ бичигт шилжсэн.Яагаад заавал БНМАУаас хуучин монгол бичигээ хаяхыг шаардсан гэхээр ЗХУын монгол гаралтай бага ястанууд болох халимаг буриад туванууд хуучин монголоор сайн бичиж ойлгодог байсаннь хуучин монгол бичиг монгол гаралтай бух яс ундэстэнгуудийг холбож яаддаг тун бох бат гуур байсан нь оросуудын МОНГОЛ ЕРТОНЦ буюу Монгольский Мир ийг устгах алсын бодлоготой толовлогооний нэг хэсэгнь байсан юм.Ууний гол шалтгаан бол хуучин монгол бичигний ястан болгон адилхан бичингуутээ оор оорсдийнхоо аялгуугаар уншиж ойлгодог уян хатан Универсальный бичиг байсаннь монгол угсааны ястангуудыг хил хязгаар хамаарахгуй нэгтгэдэг байсан.Дайны омнох 30аад оны уед Оросын монгол гаралтай хумуус БНМАУын хуучин монголоор бичсэн сонинг уншдаг захиалж авдаг байсаныг би сонсож байлаа.Тэгээдл гэнэт Монголын ертонцруу дайрсан компант ажлууд оргон фронтоор шууд НКВДын удирдлаган доор Панмонголизм гэсэн том давалгаан хиймэлээр уусгээд монгол гаралтай яс ундэстэнгууд ЗХУын халиаг ,буриад,туваанууд БНМАУын монголчууд Хятадын овормоголчуудтай нийлж Японы хоронго монгоор ПанМонгол буюу Их Монгол улс байгуулж тусгаарлан ЗХУ ын бутэн байдалд заналхийлж байна гээдл баахан амьтан ЗХУ БНМАУд барьж хорьж цолохийгнь цолоод буудахыгнь буудаад баахан бужигнуулж байгаад тэр тужигнээний далиманд хуучин монголоо халахыг лундэн буулгасаныг манайхан уг дуугуй биелуулсэн байдаг.Энэ бичигийг Монголд Оросын Буриад халимагт туваад халсанаас хойш еронхийдоо Монгол ертонц нурсан гэж хэлж болно.Халимаг буриадууд аажим аажмаар монгол хэл соелоос хондийрсоор байгаад 2-3хан уеийн дотор эрс торолх хэл соелоо мэддэг хун байхгуй болсон.Манай монголчуудад овормонголчуудтайгаа нийлээд эзэ Богдын тушаалаар зохиосон ундэсний бахархалт соелын овоо сэргээн босгож дахин ашиглаж эргэлтэнд оруулахнь бидний уурэг.Харийн гадаадын хорон санаатнуудын хордлогоос болж салсан овог дээдсийнхээ соелын овийг бид ийм хайхрамжгуй хямсгараар хандан нулимж ердоо болохгуй Худам бичиг шиг оригинал супер бичиг хаанач байхгуй!Гадаадынхан ялангуяа оросуудын дэргэд би планшет дээр монгол сайт ердоо нээдэггуй кирил усэгнээснь ичээдЭнэ сэтгэцийн хувьд инээдэм биш!Бид Монголынхоо торийн далбайгаар бахархдаг шигээ (монгол хун болгонд Монголын далбай шиг гое далбай байдаггуй ,тэр буу хэл гадааад хунээс танай далбай их гое онго дизайн символтой гэхийгнь сонсож явлаа) худам монгол бичигээрээ бахархаж явах естой! Хогширсон хойноо би интернет ээр худам бичиг сурах хичээлд суудаг болсон.Аюгуй ичмээршд худам мэдэхгуй ядаж нэрээ тавьж чадахгуй явах чинь шившиг..би сурч байгаа!
Тий учраас би Ренчин гуай яагаад Ц.Дамдинсурэнгийн торийн шагналыг урчийсэн уранхай 1 тогрогоор мялайж байсаныг САЙН ойлгож байна.Ренчин гуай ухаантай хун ундэсний хэл соел бичиг усгээ устгах ажилд том гавьяа байгуулсан яах аргагуй авяастай том эрдэмтэн Дамдинсурэнгийн ходолморийг тухайн тохиолдолд Монголын ард тумний ов удам дамжиж ирсэн соелын ов гадаадын турэмгийлэгчдийн шахалтаар авяаслаг монгол эрдэмтний гараар устгагдсанд харамссан дугнэлт огсон гэж ойлгох естой.
Зөөлний ялангуяа хатуугийн тэмдгүүдийг хасвал ямар вэ?
Докторын хэлдэг түмэн зөв. Гээгдэх эгшигийн дүрмийг болиугаад, их энхлиг,бага энхлиг, гүн угийн га-гийн дүрмийг нэмээд бас серби, казах цагаан толгойноос хэдэн үсэг нэмээд авах хэрэгтэй л бн.
Дамдинсүрэн бурхан юмуу засаж залруулж болдоггүй яачихсан юм зохиосын? Монгол үгийн үндэс энэ крилл үсгээр чинь эвдэгдээд байна
Шинжлэх ухааны эрин үед дэлхийтэй хөл нийлүүлэн урагшлах, дэвших зорилго бидэнд байгаа бол латин бичигт цаг алдалгүй шилжих хэрэгтэй. Өөр ярих зүйлгүй.
Солиорол. Одоогийн кирил дүрэмтэйгээ хамт монголын хөгжил хоцрогдлын алинд ч огт хамаа байхгүй. Гуйлгачин гэдгээ мэдээд ядаж 50 жил энэ сэдвийг бүрэн орхиж хэлний энэ аугаа их эртмдийг гахай маллул. Монгол хэлээр хэрүүлээс өөр унших юм алга. Энэ бол харин анхаарах зүйл. Анхаараад ч яах билээдээ. Ерөнхий хандлага шинжлэх ухааны, түүгээр ч барам эрүүл ухааны эсрэг байгаамчин. Новш гэж.
Элдэв маяг өөрчлөлт нэмсээр байгаад зөв бичдэг амьтан байхгүи боллоо Манай супэр 76 гаагаас цээж бичгийн шалгалт авбал бүгд А-7 муу гэдэг дүн авахаар болжээ
Сэтгэгдэл бичсэн сүгнүүдийг хараад байгаарай. Хэрэглэж байгаа үсгийнхээ нэрийг "Кирил" гэж зөв бичиж чадахгүй байж зөв зүйл хэлсэн хнүийг харааж доромжлохдоо ямар ч гаргуун юм бэ дээ. Ядаж өмгөөлж хамгаалаад байгаа дүрмээрээ зөв биччих. Өөрсдөө буруу бичиж байж Ц.Дамдинсүрэн гуайд яасан ч хайртай юм бэ дээ. Та нарын шүтээд байгаа хүний чинь хүүхдүүд кирил бичиг байтугай монгол хэл ч мэдэхгүй. Төвөд судлаач охин нь халтар хултар монгол хэл төсөөлдөг юм. Гурван хүү нь монгол хэл огт мэдэхгүй. Эх оронч хүний хүүхдүүд ийм ч байдаггүй л байх шүү. Монгол улс яагаад хөгжихгүй байна гэвэл өөрчлөлт шинэчлэлд дургүй, залхуугийн боол болсон та нар шиг амьтас зөв зүйлийн төлөө дуугарсан нэгнээ золбин ноход шиг боргоодог болохоор тэр.
Сэтгэгдэл бичсэн сүгнүүдийг хараад байгаарай. Хэрэглэж байгаа үсгийнхээ нэрийг "Кирил" гэж зөв бичиж чадахгүй байж зөв зүйл хэлсэн хүнийг харааж доромжлохдоо ямар ч гаргуун юм бэ дээ. Ядаж өмгөөлж хамгаалаад байгаа дүрмээрээ зөв биччих. Өөрсдөө буруу бичиж байж Ц.Дамдинсүрэн гуайд яасан ч хайртай юм бэ дээ. Та нарын шүтээд байгаа хүний чинь хүүхдүүд кирил бичиг байтугай монгол хэл ч мэдэхгүй. Төвөд судлаач охин нь халтар хултар монгол хэл төсөөлдөг юм. Гурван хүү нь монгол хэл огт мэдэхгүй. Эх оронч хүний хүүхдүүд ийм ч байдаггүй л байх шүү. Монгол улс яагаад хөгжихгүй байна гэвэл өөрчлөлт шинэчлэлд дургүй, залхуугийн боол болсон та нар шиг амьтас зөв зүйлийн төлөө дуугарсан нэгнээ золбин ноход шиг боргоодог болохоор тэр.
Сэтгэгдэл бичсэн сүгнүүдийг хараад байгаарай. Хэрэглэж байгаа үсгийнхээ нэрийг "Кирил" гэж зөв бичиж чадахгүй байж зөв зүйл хэлсэн хүнийг харааж доромжлохдоо ямар ч гаргуун юм бэ дээ. Ядаж өмгөөлж хамгаалаад байгаа дүрмээрээ зөв биччих. Өөрсдөө буруу бичиж байж Ц.Дамдинсүрэн гуайд яасан ч хайртай юм бэ дээ. Та нарын шүтээд байгаа хүний чинь хүүхдүүд кирил бичиг байтугай монгол хэл ч мэдэхгүй. Төвөд судлаач охин нь халтар хултар монгол хэл төсөөлдөг юм. Гурван хүү нь монгол хэл огт мэдэхгүй. Эх оронч хүний хүүхдүүд ийм ч байдаггүй л байх шүү. Монгол улс яагаад хөгжихгүй байна гэвэл өөрчлөлт шинэчлэлд дургүй, залхуугийн боол болсон та нар шиг амьтас зөв зүйлийн төлөө дуугарсан нэгнээ золбин ноход шиг боргоодог болохоор тэр.