Нийслэлийн Засаг Дарга Х.Нямбаатарыг давилуун, өөрийнхөөрөө зантай гэдгийг олон нийт мэднэ. Гэхдээ түүний албан тушаал ганхаж, эргэн тойрныхон нь авилга, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж, Туулын хурдны зам тойрсон будлиан олон нийтэд дэлгэгдэж эхлэх үеэр түүний энэ зан хэвийн хэмжээнээсээ хэтэрч эхэлсэн билээ. Иймээс ч олон нийт, тэр бүү хэл УИХ-ын гишүүд хүртэл Х.Нямбаатар галзуурчихаж хэмээн дүгнэх болсон юм. Үнэхээр ч эрүүл эсэх нь эргэлзээтэй хачин үйлдлийг тэрээр өдөрт хэд хэдээр хийх болсон.
Дэлхийд анх удаа иргэдийнхээ эсрэг хотын дарга жагсаал хийж, намайг муулдаг сайтуудыг хаалгамаар байна, Туул голоо хамгаалдаг хүмүүсийг буллидмээр байна ч гэх шиг дэмийрэв. Мөн "Намайг алж байгаад энэ замыг зогсоогоорой” хэмээн хоолой цахиртуулан орилов.
Үүнийг нь сонссон иргэд харин Х.Нямбаатар арай Туулын хурдны замыг барих гэж нэг бол асар их мөнгө авилгад авсан, эсвэл гадныханд барьцаалагдсан юм биш биз дээ гэх цуу үгийг ярих болов. Х.Нямбаатар мөн Нийслэлийн удирдлагуудыг шалгаж эхэлмэгц, оронд нь намайг шоронд хий л дээ гэх мэтээр дөвчигнөв. Хуулийн дагуу явагдаж буй мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, хөндлөнгөөс нөлөөлж болохгүй гэдгийг "Орхон" дээд сургууль эрхбиш заадаг байлгүй дээ. Тэр бүү хэл өчигдөр Монголын түүхэнд анх удаа Нийслэлийн Засаг дарга нь өөрөө удирдан, НИТХ-ын даргыг огцруулсан хачирхалтай үйл явдал болов. Зүй нь Нийслэлийн Засаг дарга л өөрөө НИТХ-д ажлаа тайлагнах, хянуулах ёстой. За, огцруулж байгаа үндэслэл нь бүр солиотой гэхэд дэндүү солиотой. Х.Нямбаатар НИТХ-ын даргыг огцруулж буй шалтгаанаа: "А.Баяр шөнийн цагаар ирж ажилладаг, өдөр бус шөнөөр захирамж гаргадаг, компьютер техник хэрэгсэл гаргаж ирээд шашны зан үйл үйлддэгт нь санаа зовж байна.
А.Баяр сүүлийн хоёр сар НИТХ-ыг огт хуралдуулаагүй." хэмээн тайлбарлав.
Гэтэл НИТХ угаасаа хуулиараа улиралд нэг удаа хуралдах ёстой байдаг аж.
Бодит байдал дээр Нийслэлийн удирдлагууд "Туулын хурдны замыг эсэргүүцэж иргэдийн байгуулсан "Хатан Туулаа хамгаалья” хөдөлгөөний эсрэг НИТХ-аас “Туулын хурдны замаа аварья” гэдэг хөдөлгөөн өрнүүлэх тогтоол гаргуулахыг завджээ. Гэвч НИТХ-ын дарга А.Баяр үүнийг нь зөвшөөрөхгүй байсан ба нөгөөтэйгүүр Х.Нямбаатар өөрийнх нь оронд Нийслэлийн Засаг дарга болох боломжит өрсөлдөгч гэж түүнийг үзсэн тул ийн өрсөн хорлож буй гэнэ.
Энэ бүхнээс дүгнэхэд Х.Нямбаатар "галзуурсан нь" үнэн болоод явчихлаа. Монгол Улсад төр байгаа л бол, МАН эрх барьж буй нь үнэн л бол энэ "галзуурсан" хүндээ хариуцлага тооцож, Монгол Улс хуультай орон гэдгийг мэдрүүлэх цаг болжээ.
Б.Балжир
Мягмар - 04 сарын 28,
2026
Сэтгэгдэл22
Одоо л мэдэж байгаамуу
Онгироож байгаад ажлаа хийлгээд авмаар байна. Хотын удирдлагыг хавчаад эхэлбэл хэн очоод зоригтой ажил хийх билээ
Sonin mn metiin MCS-iin troll site muulahaa l medne. Ooroor mongo olj chadahgui uchiraas. Archaagui amitad
замаа танай сонин л галзуурсан бн
Одоо больцгоо монгол ноход минь. Банхар бол нэгнээ барьдаг. Хүн юм бол хүний олон хүнээ барьж идэхгүй шүү. Төсөл зогсоод сайн сайхан бас болохгүй. Өөр ажил өчнөөн байна.
Bas 1 galzuu baina.
Зан аашаас гадна Нчмбаатар баа хотынхон Сэлбэ төслөөр баррилгын зах зээлийн 75 хувийг хятад кампаниудад өгчээ Оролцох дөрөвхөн монгол кампани нь хотынмдарга нартай холбоотой Энэ ассуждлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яримаар МАН ы хотын дарга нарыг дараагийн сонгуульд бүхэлд гь өөрчилж байж монгол кампаниуд монгол барилгачид нутагтаа эзэн шиг болноо Санаатай үйлдлүүд биш гэхэд дэндүү мэдлэггүй улс төрийн мэдр5мжгүй мөнгөнөөс өөр юм өоддоггүй шуналтай байна
Яалт ч үгүй Хятад тагнуул аа энэ Нямбаатар. Галзуу хүний дүрд зүгээр жүжиглэж бгаан
Ийм их дүнтэй төсөл юм хэлээд байна. 50% -н цавчаа дор хаяаад байгаа. Ойлгомжтой шүү дээ. 33 мянгийн боржуурыг 5-6 нугалдаг гээд боддоо.
ЗАЙЛАА СЭТГҮҮЛЧИЙН ОРОНЦОГ МИНЬ
ЗАЙЛАА СЭТГҮҮЛЧИЙН ОРОНЦОГ МИНЬ
Түгжрэлийг огт бууруулахгүй асар үнэтэй зардал нь дахин нэмэгдэх баыгальд халтай Туулын замыг үхэн хатавн хамгаалж Сэлбэ төмлөөр барилгын лах лээлийн 75 хувийг хчтад кампаниудад өгч монголчуудаа ажилгүй болгосон Нямбаатар тэргүүтэй хотынхныг эгүүр сайтын болон бусад зарим с5тгүүлч улайран х₮мгаалж бичих юм Улс төрийн эдийн засгийн чмар ч мэдлэг алгаа цээжилснээрээ улс төрийн тэмцлээр л тайлбарлах юм
Хуцаач чи, түгжрэл огт буурахгүй гэж шааж байна. Буурч л таараа, малаа
Ажил хийх гэсэн хүн яахаараа галзуурсан болдгийн гичий сайтаа
Хятадын өрийн барьцаанд оруулах даалгавартай хятадын бэт үү
Хятадын өрийн барьцаанд оруулах даалгавартай хятадын бэт үү
Хятадын өрийн барьцаанд оруулах даалгавартай хятадын бэт үү
Туулын хурдны зам дээр 100 км цаг хурдлахгүй харин 50 аас 60 км цаг хурдаар явдаг хурдны биш хоёр урсгалтай энгийн зам гэсэн. Энгийн замыг арав дахин их мөнгөөр тавьж мөнгө угаах гэж байгаагаас болоод л иргэд эсэргүүцээд байгаа юм. Хамгийн гол нь маш хямд зардалаар барьж болох нийт зургаан урсгалтай замыг ямар ч утгагүйгээр баахан тулгуур гүүр мүүр болгоод асар их мөнгө угаах гээд байгаад л бүх учир нь байна. Нарны гүүрийг одоо байгаагаас 10 дахин бага мөнгөөр барьж болох байтал маш өргөн гол мөрөн дээгүүр тавьдаг аврага том гүүр барьж мөнгө угаасан. Одоо нямбаатар яг нарны гүүр шиг юм туулын хурдны биш зам дээр хийж мөнгө угаах гэж байна. Монголчууд нямбаатараар тоглуулж байх тийм их мөнгөтэй баян болчихсон юм уу. Чулуун бордюрыг хэдэн мянган км ийн холоос зөөж авчраад монголчуудын мөнгөөр баахан тоглосон. Одоо болиочээ. Ядуу монголчуудаар арай л их элэг барьж дөвчигнөж байна даа
Цагт 100 км ээс удаан явахыг хориглодог замыг хурдны зам гэдэг. Харин туулын зам бол цагт 50 эсвэл 60 км хурдаар явдаг жирийн зургаан урсгалтай зам гэж төсөл дээр нь заасан байна.
Х.Нямбаатар Хятадын тагнуул болсон
Нямбаатарыг ураг төрлийн Оюун-Эрдэнэ нийлж идэх зорилготойгоор гаргаж ирсэн. Өөртөө нүүрстэй байж Хятадаас өндөр үнээр авах,барилгачидтай байж Хятад барилгачид өндөр үнээр оруулж ирэх,Нийслэлийн иргэдийн хадгаламжийн орлогын татварыг 2 дахин нэмэх шийдвэрийг иргэдийн төлөөлөгчпийн хурлаар гаргуулсан.Тэр татвараа чөлөөтэй татуулахын тул дүүргийн татварын байцаагч нарыг нийслэлийн зардлаар Дубайд амруулсан зэрэг маш сэжигтэй үйлдлүүд хийж байгааг хууль, тагнуулын байгууллага хардаггүй юмуу. Ер нь хүчний байгууллагууд ажил хийдэг юмуу???
Бүүр 2-р шат руугаа аль хэдийн орчихсон.
Бүүр 2-р шат руугаа аль хэдийн орчихсон.