АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогтыг жинхлэх эсэх асуудал зөвхөн Ардчилсан Нам төдийгүй улс төрийн орчинд ид яригдаж байна.
Тэгвэл өчигдөр АН-ын Хяналтын Ерөнхий Хороо хуралдаж, тус намын Улс төрийн зөвлөл байгуулах тогтоолын төслийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Ингэснээр АН-ын УТЗ-ын гишүүд төдийгүй уг зөвлөлөөс гаргасан бүхий л шийдвэр хүчингүй болж байна. АН-ын Хяналтын Ерөнхий Хорооны олонхи гишүүдийн хувьд С.Баярцогтыг л хорлох зорилгоор уг шийдвэрийг гаргасан гэх.
Учир нь С.Баярцогтыг АН-ын Улс Төрийн зөвлөл ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм.
Зөвхөн С.Баярцогтыг чадахын тулд, ЕНБДарга болгохгүйн тулд бүхэл бүтэн намынхаа Улс Төрийн зөвлөлийг хүчингүй болгож буйгаас харахад нэгдүгээрт, АН-ын Хяналтын Ерөнхий Хороонд нэг фракци хэт олонхи болсон байна. Хоёрдугаарт, АН-ын Хяналтын Ерөнхий Хорооныхон фракцийнхаа эрх ашгийн төлөө намаа тараахаас ч буцахгүй нь бололтой.
АН-ын ХЕХ-нд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг,Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн, Дундговь аймгийн Засаг дарга асан С.Одсүрэн, Зам тээврийн яамны дэд сайд асан С.Од-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Д.Батцогт, Дорноговийн Засаг дарга асан, уяач П.Ганхуяг болон АН-ын ҮБХ-ы гишүүн Т.Батчулуун, Л.Нарантуяа, Ч.Цасчихэр, Д.Үүрийнтуяа, Ц.Одонтунгалаг, А.Долгормаа, А.Жаргал нар багтдаг юм. Хяналтын Ерөнхий Хорооны дарга нь саяхан эрүүгийн хэргээр хорих ял эдэлж эхэлсэн З.Энхболд билээ.
Э.Солонго
Лхагва - 05 сарын 13,
2026
Сэтгэгдэл27
АН бүтэхгүй юм байна даа Улс орныг аьч явах байтугай нам дотроо байгаа баруун төвийн үзэлтэй хүмүүстэйгээ хэл амаа ололцож чадахгүй байнгын хэрүүл тэмцэл болох юм байна Үзэл бодлоороо хуваагдсан нь дээр дээ
Женкочдыг АН аас бүрмөсөн зайлуулж намаа цэвэрлэ.
Баярцогтыг ЛУЙВАРЧИН гэдгээр нь Монголчууд бүгдээрээ мэддэг болчихоод байхад энэ Солонго гэж авгай эрүүл үү???
баярцогтын өрөөсөн хятадт төгссөн хятад инженер зуухан цехийн дарга дашдоржийн зоригт нь яагаад чимээгүй байнаа хоюулаа оюу толгойн төслийг хуульч нартай хийгээ байлгүй
Монголын хамгийн алдартай луйварчин Баярцогт гэдгийг мэддэггүй хүн байхгүй байх шүү
АН - ын ХЕХ - ны шийдвэрийг АН- ын жирийн гишүүд нийтээрээ дэмжиж байгаа шүү , шаардлага гарвал орон даяр гишүүддээ зарлан мэдэгдээрэй . Тэд хүлээж байгаа ... с . Баярцогт тэр дэмжээд байгаа фракцуудтайгаа зайлаг - эгэл жирийн гишүүд бид ХААН НАМАА байгуулж 27 , 28 ажлаа бодьё ...
АН тарж ухаалаг залуус байвалл шинэ намуудыг байгуулаад гараад ирвэл олон түмэн дэмжиж магадгүй. Түүнээс биш энэ Цогтгэрэл, Баярцогт, Гантөмөр, Зи Энхболд гэх мэт эргэлдээд байвал хэзээ ч ард түмний дэмжлэг авахгүй

Хүк Баярцогтын найз учир хяналтын хорооны даргыг шоронд шааж байгаад чихэж байхгүй юу. Хүн, Сайханбилэг, Баярцогт гурав хэзээч салахгүй найзууд. З. Энхболд Таван Толгойг Монголчуудад авч үлдсэн. Баярцогт, Сайханбилэг хоёр авилга авч Оюу толгойг гадаадуудад бэлэглэсэн. Ялгаа нь энд байна.
Jenko yhlee. AN ch zayaagyi nam ymaa. Bayartsogt baihgyi bol tanai nam zika virystaigaa adil jijighen namuudin neg bolno.
Баярцогт л чадна. Эр хүн унаад босоод ирлээ. Харин женког дагасан бүгд шоронд..
ан тарч буян бол
Яамайдаа. Уг нь тарчихвал улс төр эрүүлжих нэг зөв сэдэл болохсон. .
Женкочдыг АН аас зайлуулж намаа цэвэрлэ. Урвагчдыг намдаа байлгаж болохгүй шүү. Тэр МАН руугаа зайлна биз.
Женокийн нохойд барьдаг мод болсон хүмүүс байна лээ
Баярцогтоос өөр сонголт байхгүй ш дээ
АН хэзээнээсээ сонгодог утгаараа Улс төрийн нам биш шүү дээ. Фракцуудын холбоо, эвсэл маягтай хэврэгхэн, түр зуурын нэгдэл. Баруунтанууд нь зүүнтэнүүдтэйгээ нэг платформ дээр зогсдог нам гэж юу байхав дээ. Баруун зүүнээрээ ялгарч тус тусдаа намаа байгуулсан нь дээр дээ.
АНам арай өөр дүр бүтээгээч лидэр байхгүй хог болсоныг бүгд мэднэ. Арай дөнггр нь Алтанхуяг. Түүнийгээ сумлаад тавиачэээ
Баярцогт гэж эх орноо худалдсан хулгайч зүгээр зайлаач ээ.. АН-г ямар муухай харагдуулж байнаа олон түмэнд…