АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Баярцогт өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар өглөө.
Тэрээр энэ үеэрээ: “Би найман удаагийн сонгуульд орж, тавд нь ялалт байгуулсан. Тэр үед хоёр удаад нь Ардчилсан нам олон суудал авч байсан. Тэгэхээр нам удирдвал ялагдуулна гэж байгаа нь зарим хүмүүсийн хүсэл, эсвэл зүгээр л фантаз юм. Ардчилсан намын гишүүд өөр өөрсдийн үзэл бодолтой.
Манай намын 230 мянган гишүүнээс 10 хүрэхгүй хүн намайг эсэргүүцэж байгаа. Энэ асуудлыг Ардчилсан намын бодлогын дээд байгууллага болох Үндэсний бодлогын хороо шийднэ. Үндэсний бодлогын хороо 378 гишүүнтэй, тиймээс олонхийн саналаар шийдвэр гаргана.
Хурлаар томилогдвол цааш хэрхэн ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Манай 378 гишүүнийг харахад дөрвөн том, хоёр жижиг буюу нийт зургаан фракц байна. Одоогийн байдлаар том дөрвөн фракц бүгд намайг дэмжиж байгаа. Оюутолгойн асуудлаар намайг холбогдуулж байсан. Өнгөрсөн жилийн сонсгол дээр яг юу болсоныг сонссон байх. Бид хангалттай сайн гэрээ хийсэн. Дараагийн засгийн газрууд сайжруулсан, мөн муутгасан зүйлүүд бий. Тиймээс тухайн үеийн Засгийн газрууд хариуцлагаа хүлээх ёстой. Бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй.
Монгол Улс өөрөө зээл аваагүй, харин Оюутолгой компани зээл авсан. Анх зээлийн хүү 9.9 хувь дээр АНУ-ын хэрэглээний үнийн индекс нэмэгддэг байсан бол бид үүнийг жилийн дотор 6.5 хувь болгож бууруулсан. Учир нь энэ нь хэт өндөр хүү байсан. Нөхцөл байдал сайжирч байгаа тул бууруулах шаардлагатай гэж үзсэн.
Мөн цаашид зээлийн хүүг долоон жил тутамд дахин хэлэлцэж байх санал гаргасан. Эдийн засгийн нөхцөл байдал байнга өөрчлөгддөг мөчлөгтэй.Тиймээс долоон жил тутамд хүүг дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Өмнө нь нэг удаа энэ боломжийг бүрэн ашиглаж чадаагүй. Харин одоо заавал ашиглах ёстой. Иймд хэлэлцээрийг илүү зохистой түвшинд хүргэх бүрэн боломжтой ” гэв.
Н.Отгончимэг
Баасан - 05 сарын 01,
2026
Сэтгэгдэл5
Чиний ялалтууд чи монгол улсад эх орон шигээ элэгтэй байсных биш , эзэндээ үнэнч - " монголд элэгтэй юм шиг " сайн бэлтгэгдсэнийх - тэр даалгавараа ч илчлэгдэлгүй сайн гүйцэтгэснийх . Чи ер нь айх бас ичих \ монгол хүнээр бол \ булчирхайгүй юм шиг гөлийгээд л , гүрийгээд л байдаг ш дээ . Муу хэлж байхад ч юу ч болоогүй юм шиг , шоронд орж баййхдаа ч тоохгүй ... Энэ бүхэн чинь итгэл найдвартай эзэнтэй , чи ч сургуультай нохой шиг сайн бэлтгэгдсэнийх . Гэнэн тэнэг монголчууд бид сайн бэлтгэгдсэн , үүргээ сайн гүйцэтгэж байгаа харийн тавиулыг л МУНДАГ гэж МААНАГТДАГИЙНХ ...
Амжилт хүсье. Генсекийг хэн болгон хийж чадахгүй ээ.
Нүүрний хувирал ч байхгүй , худлаа хэлж байгааг нь хөдлөхгүй баримтаар нотлоод байхад л дөргүй бух шиг зүтгээд байгаа амьтныг чинь гэнэн монгол яах юм бэ - хулгай хийснийг нь гурван шатны шүүхээрээ нотлоод гяндандаа хийчихээд байхад " хуурай " гараад ирж байгаа этгээдийг ДАРГАА болгоно гээд байгаа монголуудыг ҮХЭР гэхээс өөр юу гэх юм бэ ...
Монгол улсын УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тамгын газар, хууль хүчний байгуулагууд сүүлийн нэг жилд бусад бүх ажлаа хаяад цор ганц ажил хийлээ. Тэр нь Оюун-Эрдэнэ болон түүний талын Амарбаясгалан, Нямбаатар нарыг дарж авах. Ямар их шунал, хүсэл, тачаал вэ? Ямар их хүсэл мөрөөдөл вэ? Ямар их солиорол вэ? Ямар их золиос вэ? Ямар их галзуурал вэ?
баярцогт минь чи ард түмний өмнө сонгуульд ямар нүүрээр очих гээд байна даа.гурван шатны шүүхээр ял авсан хүнд ард түмэн итгэл үзүүлэхгүй дээ.намаа шаварт хутгандаа. баярцогтоор намаа удирдуулаж,ардчилсан нам сонгуульд оролцвол,с.эрдэнэ шиг болно.эртхэн шиг баярцогтыг болих хэрэгтэй.