Эрх чөлөөт, ардчилсан улс орнуудын Умард Атлантын гэрээний байгууллагын (товчилсон нэр нь НАТО) 77 жилийн ойд. НАТО байгуулагдсан өдөр 4 дүгээр сарын 4. Тэмдэглээд 7 хоноогүй байна. Үүнтэй холбогдуулан НАТО-гийн 77 жилийн түүхэн тайлбар хүснэгтийг Монгол Улсын оролцооны баримтуудын хамт сонирхуулъя.
Дэлхийн II дайны дараа Өрнөд Европын орнууд хөгжлийн капиталист замаа дахин сонгоход дайнд ялагч–АНУ-ын зүгээс албадсан, мөнгөөр зодсон, цэрэг оруулсан, иргэдийг нь дарамталсан, айлгаж ичээсэн ганц ч тохиолдол байхгүй. Дотоод хэрэгт нь АНУ-аас оролцсон нэг ч баримтыг олж үзэхгүй.
АНУ албадаж төр-засгийг нь сольж бужигнуулсан, Вашингтонд удирдагчдыг нь аваачиж шүүсэн, алсан, үнэнчийн ам тангараг авсан ганц ч түүх байхгүй. Тэгвэл дэлхийн II дайны дараа Дорнод Европт коммунист дэглэмүүд байгуулагдахдаа Зөвлөлт Орос ба СССР-ийн гашуун бүх жишээг бүгд давтсан. Дотоод хэрэгт нь Москвагаас шувтан оролцсон. Үй олны хэлмэгдүүлэлт, ганц намын дарангуйлал, хүчээр хамтралжуулах, хүний эрх зөрчих, шашныг нь нухчин дарах... гэх мэт. Үгнээс зөрсөн удирдагчдыг нь Москвад аваачиж шүүсэн, хордуулж алсан, бүр цаазалсан хэргүүд ч ярайна. Хэрэв дайнд сүйдэж суларсан Европ ганц ганцаараа, эв нэгдэлгүй орших аваас Дорнод Европын зовлонг давтаж мэдэхээр байсан тул дэлхийн II дайнд ялагч АНУ, Британи, Францад хандан аврал эрцгээсэн нь НАТО болж хэрэгжжээ. НАТО байгуулагдахад гишүүн–орнуудыг нь албадаж элсүүлсэн, ард иргэд нь хүсээгүй байхад хүчээр шахсан боосон тохиолдол ганц ч байхгүй. НАТО нь 77 жилийн түүхэндээ гишүүн орнуудынхаа дотоод хэрэгт оролцож цэрэг оруулж эсэргүүцлийг нухчин дарсан, улс төрийн эрх баригчдыг нь хүчээр халж сольж, заавал АНУ-д үнэнчийг олж тавьсан ганц ч тохиолдол байхгүй.
НАТО-гийн нэгдсэн зэвсэгт хүчнээс гишүүн орнууддаа интервэнц хийсэн буюу хийхээр заналхийлсэн нэг ч тохиолдол түүхэнд алга. НАТО-д элссэнийхээ буянг эдлээд Исланд, Люксембург гэх мэт жижиг улсууд ганц ч цэрэггүй аж төрж болоод байна.
Тэгвэл НАТО-г сөргүүлж буй болгосон Варшавын Гэрээний байгууллага (ВГБ) байгуулагдаад ганцхан жилийн дараа гэхэд л Унгар түүнээс гарч байгаагаа зарлан Төвийг сахих гэж байж интервэнц хийлгэн хохирол амссан. Унгарын удирдагчдыг хуугаар нь гэсгээн цээрлүүлсэн. Варшавын Гэрээний цэргээр 1968 оны “Прагийн хавар”-ыг (Чехословакийн ардчиллыг) нухчин дарсан. Чехословакийн удирдагчдыг Москвад албадан аваачиж ялагдуулсан. Дараа нь цээрлүүлсэн. 1981 онд Польшид Варшавын Гэрээний цэргээр интервэнц хийхээр заналхийлсэн.
ВГБ-аас Дорнод Европын орнууд гарахын түүс болж 1991 онд санал нэгтэй тараасан бол НАТО-гоос хөөгдсөн, хаяж гарсан, гарахаар заналхийлсэн нэг ч улс, нэг ч тохиолдол өнөөг хүртэл тохиогоогүй. НАТО-гоос гарахаар завдсан ганц ч улс орон өнөө хүртэл байхгүй. НАТО атгасан гар шиг эв нэгдэлтэй байна, улам бэхжиж байна.
ВГБ-ыг залгамжлуулан буй болгосон ОДКБ (Хамтын аюулгүй байдлын байгууллага) нь төлөвшихдөө ихээхэн будлиантай зам туулсан ба гишүүд нь хаяж гарч явсан, гарахаар заналхийлсэн нь нэг бус удаа, 2022 оны нэгдүгээр сард Казахстанд нэгдсэн ажиллагаа явуулснаас өөрөөр үр бүтээлтэй ажилласан тохиолдол нэг ч байхгүй.
Одоо ОХУ-ыг дэмжиж Украинд цэрэг оруулах нь бүү хэл Белоруссээс өөр Оросыг дэмжиж буй нэг ч гишүүн алга байна. Холбоотнууд гэж Кремльд уухайлдаг ч холбоотон гэж үзэхэд тун хэцүү Оросын вассаль орнууд. Тиймдээ ч ОДКБ, Евразийн эдийн засгийн холбооноос гарна гэх яриа мэр сэр дэгддэг. Эдүгээ Армен нь ОДКБ-г орхиж байна. НАТО-г сөргүүлэн ШХАБ-ыг буй болгосон гэх албан бус дүгнэлт түгээмэл. Олон туйлт дэлхийг тунхагласан “Шанхайн тав” хэмээх эвсэл байснаа 2001 оноос олон улсын байнгын байгууллага болж төлөвшөөд 25 жилийг туулсан, гэхдээ эв зүйдээ орж, зангидсан гар шиг болтлоо өдий байна.
Европын Холбоо, НАТО-г сөргүүлэн байгуулсан, тэгэх ч болно хэмээн ШХАБ-ыг үндэслэгч ОХУ, мөн шинэ гишүүн Иран, Беларусь уриалсан нь саяхны түүх. Өрнөд ертөнцтэй глобал тавцанд сөргөлдөхөд ШХАБ-ын гишүүн олон баймааж нь ялна гэсэн итгэл Орост бий, харагдаж ч байна.
Гэтэл өөр нэг хурц өнцөг ШХАБ дотроос харагддаг. ШХАБ-ын гол дайсан АНУ, Өрнөд ертөнцтэй, мөн Израильтай ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Энэтхэг нь стратегийн, бүр холбоотны нягт хамтын ажиллагаатай. “Дорнод НАТО” гэх хоч нэртэй болсон “Аюулгүй байдлын асуудлаархи 4 талын яриа хэлэлцээ” (Quadrilateral Security Dialogue буюу Quad group of nations–QUAD) гэдэгт Австрали, Энэтхэг, АНУ, Япон нэг эвсэл болж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт Орос, Хятадын ноёрхлыг сөрнө гэдгээ илээр зарлачихсан.
Украин дахь Оросын бүтэлгүй дайны нэг үндсэн шалтгаан нь экс-коммунист 14 улсыг НАТО-гоос буцааж гаргах (НАТО-г 1991 оны 16 гишүүн-улсаар нь хязгаарлах), Украиныг НАТО-д элсүүлэхгүй байх баталгаа өгөх хатуу шаардлага байв. Шаардлага хэрэгжихээсээ өнгөрсөн.
Украин НАТО ба Европын Холбоонд элсэх зам шуударлаа. НАТО-гийн өмнөх ЕНБД-ын хэлснээр “Путины стратегийн алдаа саяхан Шведийг НАТО-д элсэхэд хүргэж, дараагийн гишүүн нь Украин” гэж шууд нэрлэж байв.
Украинтай зуузай холбоод Молдова, Гүрж, магадлалтай нь Армен, Арментай мөчөөрхөөд Азербайжан гэсэн яриа тархсан. Азербайжаны нэгдүгээрт тооцогдох стратегийн түнш нь АНУ, нэгдүгээрт тооцогдох стратегийн холбоотон нь Турк байгаа тохиолдолд, мөн Арментайгаа найрсаг харилцаа бүрэн тогтоочихвол энэ улс НАТО-д хэтдээ элсэх нь бодитой. Белорусст дэглэм солигдвол бараг маргааш нь НАТО-д өргөдлөө өгнө гэсэн таамаглал (сөрөг хүчнийхэн нь шууд тэгж амладаг, уриалдаг) буй. Дэглэм мөнхөөрөө байна гэж үгүй. Ингээд хуучин СССР-ийн 6 улс эрт орой хэзээ боловч НАТО-д элсэх магадлалтай юм. ОХУ тэднийг тогтоож чадахаасаа өнгөрсөн болов уу.
Одоо Европын Төвийг сахисан орнууд: Австри, Швейцарь, Мальта, Ирланд, Кипр, мөн Серби, Босни (мөн Косово), жижиг хаант улс (Лихтенштейн, Монако, Андорра), улсын доторхи улс болох Сан-Марино, мөн Гэгээн ширээт улс НАТО-гийн гадна байна. Нийт 13 улс (өрнөдийнхөн Косовог тооцож буй) НАТО-гийн гадна оршиж байна.
Ингэхэд Монгол Улсын тухайд НАТО-тай ямар холбоотой вэ? Монгол Улс Умард Атлантын Гэрээний байгууллага-НАТО-тай ажил хэрэгч харилцаа хөгжүүлэх, тухайлбал байгаль орчин, шинжлэх ухаан, иргэний хамгаалалт, энхийг сахиулах ажиллагаа зэрэг чиглэлээр хамтран ажиллах чиглэл баримталж ирсэн. Энэ үүднээс манай Гадаад харилцааны сайд хатагтай Н.Туяа 2000 онд, Байгаль орчны сайд У.Барсболд 2000 онд, Ерөнхий сайд Н.Энхбаяр 2001 онд, Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа 2002, 200З онд НАТО-д айлчилж, цэргийн эвслийн энэ байгууллагатай харилцаа хөгжүүлэх үндсийг тавьжээ.
НАТО-тай “Энхийн төлөө түншлэл+Монгол Улс” гэсэн томъёоллоор хамтран ажиллахыг манай зүгээс санал болгосны хариуд “Энхийн төлөө Түншлэл”-ийн үзэл санааны дагуу Монгол Улстай хамтран ажиллах тухай НАТО-гийн гишүүн орнуудын шийдвэр 2000 оны 4 дүгээр сард гарч, энэ томъёоллын хүрээнд иргэний хамгаалалт, онцгой байдал, шинжлэх ухаан, байгаль орчны хамгаалал зэрэг тодорхой чиглэлээр хамтран ажиллах боломжтой болж байна. 2001 онд НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Робертсон НАТО-д зочилсон Ерөнхий сайд Н.Энхбаяртай уулзахдаа тодорхой төслийн хүрээнд “ad hoc” зарчмаар хамтран ажиллаж болохыг тэмдэглэсэн байдаг.
Монгол Улсаас НАТО-тай харилцах асуудлыг зохицуулах үүднээс Гадаад хэргийн сайдын тушаалаар “НАТО-тай харилцах асуудлыг эрхлэн зохицуулах хэсэг” байгуулан ажиллуулж байхад миний бие ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцож явсан.
2002 онд Бишкект “Цэргийн зориулалтаар ашиглагдаж байсан газрыг сэргээх, дахин ашиглах” сэдэвт уулзалт семинарт манай төлөөлөгчид анх удаа оролцжээ. 2004 онд манай Засгийн газраас НАТО-той хамтран “Цэргийн зорилулалтаар ашиглаж байсан газруудыг нөхөн сэргээх ” сэдвээр семинар зохиож байв. Уг семинараар манай улсын нутагт цэргийн зориулалтаар ашиглаж байсан газруудын байгаль экологи, аюулгүй байдал, сэргээн ашиглахтай холбогдсон асуудлыг (газрын хөрсний эвдрэл, хөрс усны бохирдол, цэргийн болон байгальд халтай химийн хорт бодис) Европын орнуудын туршлагатай холбон авч үзэж, манай холбогдох байгууллагууд үндэснийхээ хэмжээнд болон зарим оронтой хамтран хэрэгжүүлэх асуудлыг дүнгийн баримт бичигт тусгасныг сайн санаж байна.
Хамгийн чухал нь манай зэвсэгт хүчин НАТО-гийн цэрэгтэй хамтран Ирак, Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд олон жил оролцож туршлага хуримтлуулсан, тэр хэрээр манай улсын олон улсын нэр хүнд бэхжсэн.
НАТО-гийн “Partners across the Globe” буюу НАТО-гийн дэлхий даяархи түнш (Монгол тийм статустай) орнуудын тэргүүлэх судлаачдын айлчлалд миний бие оролцоод НАТО-гийн төв штабт элдэв сонин содон мэдээлэл бишгүй нэг сонсож, хуучилж явснаа дурсан санахад таатай байна.
НАТО хэнд ч заналхийлээгүй хэмээн би 30 жилийн өмнө ийнхүү бичиж байжээ. Тэр байр сууринаасаа өнөө хүртэл ухраагүй.
Д.Баярхүү
Баасан - 04 сарын 10,
2026
Сэтгэгдэл19
Хаанаас хэнээс даалгавар авч иймэрхүү зүйл хэвлүүлээд байгааг нь шалгана аа. Энэ Бао хоу бол мөнгөний төлөө эхийгээ ч худалдаж чадах
Фашист НАТО цэргийн эвсэл өөрсдийгөө хамгаалалтын зориулалттай гэж нэрлэдэг боловч Югослав, Ирак, Ливи, Сири, Афганистан улсууд руу дайрч бөмбөгдөж байсан.
Бас Серби улсыг НАТО фашистууд бөмбөгдөж байсан.
Фашист НАТО цэргийн эвсэл өөрсдийгөө зөвхөн хамгаалалтын зориулалттай гэж нэрлэдэг боловч Югослав, Ирак, Ливи, Сири, Серби, Афганистан улсууд руу дайрч бөмбөгдөж хэдэн сая хүний амь насыг хөнөөж байсан түүхтэй. Гэтэл шүд Баярхүү гуайн тархи угаалт үгээр бол нүгэлгүй цэргийн эвсэл болж таарлаа!
Энэ хүнд НАТО-гоор дамжуулж далдуур турхирах ямар ашиг сонирхол бнаа
Энэ хүнд НАТО-гоор дамжуулж далдуур турхирах ямар ашиг сонирхол бнаа
Баярхүү зөв байдлыг илэн далангүй бичиж
баярлалаа Баярхүүдээ. ийм зөв мэдээллийг байнга оруулж ояа нарт ойлгуулж байх нь тун чухал байна. өнөөдрийг болтол москвагаас ямар хэл сурах, яаж амьдрахыг зааж эхэлж байдаг мөн хорлонтой улс шүү гэдгийг сайтар ойлгуулах, сэрэмжлүүлэх нь чухал
Нэг таамаг байна !!!! Удахгүй Путин биё хамгаалагч хүндээ гэнэт буудуулж үхнэ ! дараа нь дэглэм солигдоно ! Тэгээд Орос нь Натод элсэх өргөдлөө өгнө ! Жаал гайхаж байгаад элсүүлнэ ! элсүүлэхгүй гэж ямар хэлэлтэй биш ! Дараа нь Монгол Натод элсэх өргөдлөө өгнө тэгээд элсэнэ ! ингэснээрээ Хятадын аюулаас аврагдаж байгаа юм ! Тэр бүгдийг харж суугаа Хятад нь мөн Натод элсэх өргөдлөө өгнө ! элсэнэ ! ингэснээрээ Амёрикийн аюулыг зөөлрүүлж бөйна гэж үзнэ ! Эцэстээ үхрийн баас шиг цуварч элссээр байгаад бүх дэлхий Натод элсэнэ ! Нато нь дэлхийг харь гарьгийнханаас хамгаалах үүрэгтэй л үлдээд л амар сайхандаа жаргана да хөөрхий !! Путин л үхчихвэл энэ бүхэн нь эхлэх гээд байна !! Путин минь үхэж болохгүй шүү !!
Орос НАТО-д элсэх өргөдлөө өгч байсан шүү. Нөгөөдүүл нь Оросыг элсүүлчихвэл НАТО-гийн хэрэг байхгүй болчих учраас элсүүлээгүй гэсээн.
Энэ тоймчийн хэлж ,ярьсныг олон жил уншиж ,сонсож байна.Сүүл рүүгээ нэг хэт улаан цайм нэг талыг барьсан зүйл бичээд байгаа юм.
Энэ хүн Югослав Ливи Иракийг НАТО бөмбөгдсөнийг мартаад зөнөсөн юм болуу
Энэ сда чинь харин Монголыг НАТО д эдсүүлчих юм биш үү энэний үр үндэс гэж бас тймэрхүү могойн үргэлжлэл байгаа даа эртхэн дарж устгах хэрэгтэй. Монгол Оросын харилцааг муутгах санаархалтай их юм хийж байгаа нөхөр дөө Хүрэлсүх дагуулаал далдагнаад явсан
НАТО бол дэлхийг яргалалаас хамгаалах дэлхийн цагдаа! НАТО бол энх тайваны манаач! НАТО хэзээ ч бусдын газар нутаг руу түрэмгийлж байгаагүй! Зөвхөн хамгаалж байсан. Гэтэл үүнийг алуурчин мэтээр гүжирдэн гүтгэж тархинд суулгагч нь коммунизм. Энэ нь энх тайвныг үзэн ядагчийн явуулж буй үйл ажилгаа гэж үзэхээс өөр арга байхгүй. Одоо Трамп гэгч зөнөг бусдын нутаг руу дайруулах гээд турхирч байгаа ч НАТО үндэстэн зорилгоосоо хазайхгүй байхын тулд Иран руу хөдлөхгүй байгааг анзаарч байгаа биз дээ!!!
хол очиж хуц
НАТО анх ямар зорилгоор байгуулагдсан бэ ЗХУ Варшавын гэрээний эсрэг байгууллага мөн байсан уу эсвэл даян дэлхийд энхтайван тогтооход гүйцэтгэсэн үүргийг тоочин хэлж өгнө үү.Тусгаар тогтносон улсуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаагүй гэж үү.АНУ НАТО-гийн гишүүн орон мөн биз дээ.Ирак Ливи Сири Югослави Словак Босни Горцеговонид сүүлд Венесуэл улсын дотоод хэрэгт Зэвсэгт түрэмгийлэл үйлдсэн бэ Монгол улс НАТО-д элсэх нь чөлөөтэй юу НАТО ОХУ-д заналхийлсээр байгаа юм биш үү.Нацист Украйныг дэмжсээр байна. Америк НАТО-гийн олон офицер цэргүүд ЦТА-ны үеэр оростой байлдаж үхлээ олзлогдоод бн.НАТО цэргийн түрэмгий эвсэл юм бишүү. Одоо НАТО урьдынх шигээ хүчирхэг байж чадаж байгаа юм уу. ШХАБ ТТУХН БРИКС гээд олон улсын байгууллагууд сөрөн зогсож байгаа санагдах юм Та судлаач эрдэмтэн хүн тул дээрх асуултуудад хариулт өгнө үү
Энэ мал хэний захиалгаар иймэрхүү юм бичдэг юм бол. Нүгэлгүй гэнэ ? Белградыг хэн бөмбөгдөв ? Иракийг, Ливийг хэн сөнөөв ? Хэдэн халтар цаасаар ийм юм эрээчдэг юм бол ?
Чи ингэж бичээч чадах уу
1-r Sanal. "Ceasefire" zarlagdanguutaa Zurchigduj Tsereg Zevsegeer l ASUUDALIIG shiidej baih tiim Geopolitics-iig Delhiid Tulgah bolj b. Ormuz-iin daraa DARAAGIIN DAJIN ni Ulaan Tengis deh HOOLOIG oroldono doo gej bicheed 12 tsag boloogui baihad l puujindaad eheljee. Tuunii Daraah ni INDO-PACIFIC gesen Tom Gurenuudiin Ashig Sonirhol boloh mash tom Talbariin Zuraglal Husehgui baisan ch garch irj buid anhaaraya.