Дэлхийн морьтнууд ТББ-аас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүсэлт хүргүүлжээ. Уг хүсэлтэд:
"МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ бөгөөд зэвсэгт ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА
МОНГОЛ АДУУНД "МОНГОЛ УЛСЫН БААТАР" ЦОЛ ОЛГОХ САНААЧИЛГА
Агуулга: Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний ижилсэл, соёлын дархлааг бэхжүүлэхэд монгол адууны гүйцэтгэсэн түүхэн гавьяат төрийн дээд түвшинд үнэлж, "Монгол Улсын Баатар" цол олгох тухай
Нэг. Түүхэн үндэслэл: Дэлхийн болон Үндэсний түүхэн дэх үүрэг
Дэлхийн Эзэнт Гүрнийг цогцлоосон стратегийн хүч: Монголын эзэнт гүрэн Евразийн эх газрыг нэгтгэн захирч, "Рах Mongolica" буюу Монголын амар амгаланг тогтооход монгол адуу шогийн тактикийн үндсэн зэвсэг, өртөө холбооны гол хэрэгсэл болсон. Түүний тэсвэр хатуужил, хурд хүч нь дэлхийн цэргийн урлагт "хөдөлгөөнт дайн"-ыг (mobile warfare) нааж, хүн төрөлхтний түүхийн хөгжлийн хурдыг шинэ шатанд гаргасан.
Тусгаар тогтнолын "Амьд баталгаа: ХХ зууны Үндэсний эрх чөлөөний хувьсгал (1911), Ардын хувьсгал (1921), Халхын голын байлдаан (1939) болон Чөлөөлөх дайн (1945)-ны жилүүдэд монгол адуу цэрэг хүний итгэлт нөхөр байж, эх орныхоо бүрэн бүтэн байдлыг хамгаалахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн.
Дэлхийн II дайны "Чимээгүй баатар": 1941-1945 оны аугаа их Эх орны дайны фронтод Монгол Улсаас нийлүүлсэн 485,000 гаруй агт нь Европын хүнд нөхцөл, техникийн саатлыг даван туулж, фашизмыг ялахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан түүхэн гавьяатай.
Хоёр. Соёлын дархлаа ба Хууль зүйн үндэслэл
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэрэгжилт: Монгол Улсын Их Хурлаас баталсан "Үндэсний их баяр наадмын тухай хууль"-д үндэсний баяраар зөвхөн монгол үүлдрийн адуу уралдах эрх зүйн зохицуулалтыг бататгасан. Энэ нь монгол адууны биологийн болон соёлын халдашгүй байдлыг төрийн бодлогоор хамгаалах эхлэл юм.
Генетик нөөц ба Биологийн аюулгүй байдал: Монгол адуунд төрийн дээд цол олгох нь түүний генофондыг хамгаалах, шивэр цусны байдлыг хадгалах, эрлийзжүүлэлтийн эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг улс төр, нийгмийн сэтгэл зүйн түвшинд баталгаажуулна.
Гурав. Санал, Уриалга
Монгол адууны байгуулсан түүхэн гавьяаг мөнхжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор доорх зохицуулалтыг хийхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Танд уриалж байна:
Эрх зүйн шинэчлэл: Монгол Улсын Цол, одон медалийн тухай хууль болон холбогдох дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулж, "Монгол Улсын Баатар" цолыг түүхэн онцгой гавьяа байгуулсан "Үндэсний бахархалт амьд биет"-эд олгох эрх зүйн үндэслэл бүрдүүлэх;
Хэрэгжилт: Энэхүү цолыг дагалдуулан монгол адууны генофондыг хамгаалах төрийн тусгай хөтөлбөрийг эрчимжүүлж, үндэсний их баяр наадам болон бусад соёлын арга хэмжээнд монгол адууны үнэ цэнийг нэмэгдүүлэх.
ДҮГНЭЛТ
Монгол адуу бол монгол үндэстний ялагдашгүй хүч, тусгаар тогтнолын тулгуур багана мөн. Түүнд "Монгол Улсын Баатар" цол олгох нь түүхэн шударга ёсны илэрхийлэл бөгөөд монгол түмний нэгдмэл байдлыг хангах оюун санааны том тунхаглал болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Танаас энэхүү түүхэн ач холбогдолтой санаачилгыг дэмжиж, холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААН, УЯАЧДЫН ХОЛБОО
ДЭЛХИЙН МОРЬТНУУД ТББ" гэсэн байна.
Мягмар - 04 сарын 28,
2026
Сэтгэгдэл6
Монгол банхарт бас Баатар цол олгоё!!
hereb ee Baatar chol olgohoos gadna adyygaan idehee zogsoo!!!!!!adyynii mahnii talaar neg ch yaria baij bolohgyi ee!!ene bol ergelzeetei asyydal adyynd baatar chol olgoj bolno.gebch adyyniihaa mahnii tyhaid byyr helencheg met zogsoo!!!!!!!!!!!!!!hasagyydiin heden zyynaar ni idseng byyr horiglo?....tegj baij adyynd baatar chol heregtei!!!!!!!!!!!!!!!!!!!!!!Mongol adyy bol (BAATAR) chol abah ni damjiggyi ch tedend heregtei gej uu?..................................zygeer l bid alahaa bagasgaj saihan hairlaj zeb edlej yrjyylej esgej baigaliin jamaaraa horogdoh ni bol zygeer hereg.............................................hedee essen adyynii tyhaid medlegtei hyn byr egyylehee med!!!!!adyy bol bidnees baatar choltoi ch es ch ted bol medeh bis?....gagzhyy bid l handlagaa ylam hicheeh ni zeb baih aa...............................
Монгол хонины гүйцэтгэсэн түүхэн гавьяат төрийн дээд түвшинд үнэлж, "Монгол Улсын Баатар" цол олгох тухай дараа нь ярих уу? Хонио идэж амьдардаг шүү дээ, бид чинь. Хоньгүй бол бүгдээрээ өлсөөд үхнэ биз дээ? Иймд морь, хонь хоёроо хоюуланг нь нэр дэвшүүлчих, тэгэх үү? Ха ха
балайрахаа больцгоо л доо. еоеоео
Манай мууранд бас
Монгол хүүхдүүд улаан нялзрай нялхдаа цөм л Улаагч үнээний сүү хөхөж өсдөг шүү дээ ! Тэхээр Монгол Үнээнд Улсын баатар эх цол олгоё оо !!!