sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2026 оны тавдугаар сарын 5. /Reuters/. Нью-Йорк хотноо даваа гарагт эхэлсэн загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй ёслол болох “Met Gala”-г Америкийн тэрбумтан, “Amazon” компанийг үндэслэгч Жэфф Безос ивээн тэтгэж буйг эсэргүүцсэн иргэд жагсаал хийх үеэр дуучин Сэм Смит, Дожа Кэт, жүжигчин Николь Кидман зэрэг одод уг ёслолд хүрэлцэн иржээ. Метрополитен урлагийн музейн Хувцас загварын хүрээлэнд хандив цуглуулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг ёслолд Ж.Безосын гэргий Лорен Санчес Безос хамгийн түрүүнд ирсэн зочдын нэг байв. Уг ёслол тансаг чамин загварын хувцсуудыг танилцуулдаг, дэлхийд нэр хүндтэй зочид ирдэг гэдгээрээ алдартай билээ.


Ж.Безосын гэр бүл энэ жилийн ёслолын гол ивээн тэтгэгчээр оролцож, 10 сая ам.долларын хандив өргөсөн бөгөөд тэднийг хүндэт даргаар томилсон байна. Гэвч энэ шийдвэр нь нийгмийн баялгийн тэгш бус байдал болон ажилчдын эрх ашгийн асуудлыг хөндөж, уг ёслолыг "бойкотлох" уриалга гаргахад хүргэжээ.


Музейн гадна цугларсан этгээд загварын хувцастай эсэргүүцэгчид “Баячуудаас татвар ав”, “Эсэргүүцлийн улаан хивс”, “Баячуудыг ид” гэсэн бичиг бүхий уриа лоозон барьсан байв. Тус ёслолд Рианна, Бейонсе, Винус Уильямс болон Ким Кардашьян нарын алдартнууд оролцох төлөвтэй байна. Энэ жилийн ёслолын "дресс-код"-ыг “Загвар бол урлаг” (Fashion is Art) хэмээн нэрлэж, зочдод биеэ уран зургийн зотон мэтээр дүрслэн харуулахыг санал болгожээ. 



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг