Хүн төрөлхтөн өдгөө соёлжилтын өндөр түвшинд хүрч бусдынхаа соёлын эд эсүүдийг үл тоомсорлох, гишигчин хаях гэж оролдох оролдлогыг харанхуй бүдүүлэг мунхагууд эсвэл биеэ тоосон дээрэнгүй харгис үзэлтнүүдийн үйлддэг үйлдэл гэж үзэх болсон. Өөрөөр хэлбэл тийм бүдүүлэг үзэл, харгис оролдлого харанхуй хоцрогдсон үетэйгээ хамт хүн төрөлхтөний түүхэн хөгжлийн өнгөрсөн үеийн шившигт хуудас болон үлдсэн. Өдгөө аливаа жижиг үндэстний уламжлалт соёлыг сул дорой, хоцрогдсон гэж үзэх үзэл өндөр соёлжсон хүн төрөлхтөний оюун сэтгэлгээнд харш болсон цаг билээ.
Гэтэл бусдын соёл, оюуны өвийг үл тоомсорлодог бүдүүлэг үзэл бүрэн устаж арилаагүй гэдгийг саяхан гарсан адал балмад явдал харуулж, дэлхий дахиныг цочоолоо. Үүнийг XXI зуунд соёлт хүн төрөлхтөний өмнө харуулсан оюунлаг бус үйлдэл, байж болзошгүй муйхарлал гэхээс өөр аргагүй. Учир нь Худам Монгол бичиг бол хүн төрөлхтөний соёлын агуу их өвийн нэг билээ. Тиймээс Монгол бичигт халдсан халдлага бол нийт дэлхийн бүх ухаант хүмүүсийн оюуны өвийг хөндсөн асуудал мөн. Тодруулж хэлбэл Монгол бичгийн асуудал бол зөвхөн Монголчуудын асуудал биш ээ. Иймд нийт хүн төрөлхтөний оюуны өв өөд бүдүүлгээр халдсан этгээдүүд юунд халдаж, юуны учир соёлт дэлхий дахинтай харгалдсанаа эрүүл ухаанаар эргэж нэг хянан үзэж, соёлт хүмүүнд байж болзошгүй хоцрогдсон сэтгэлгээ, бүдүүлэг оролдлогоо нэг мөсөн хаяхгүй аваас аливаа оюуны өв болгоноо эрхэмлэн дээдэлдэг хүн төрөлхтөний хатуу эсэргүүцэл тасрахгүй. Тиймээс Монголччууд бид хүн төрөлхтөний оюуны соёлын өв санд багтдаг Худам Монгол бичгээ өмгөөлөх хөдөлгөөнд өндийн боссоноос биш бусдын дотоод хэрэгт огт оролцоогүй гэдгийг соёлт хүний ёсоор ойлгож авахтун.
Монголчууд бид хүн төрөлхтөнд Морьт-төмрийн өндөр соёлыг бэлэглэж, хөгжлийн шинэ гарц нээж өгсөн. Үүний зөвхөн хоёрхон жишээг дурьдахад л Хүрлийн эхэн үе буюу 3000 жилийн өмнө хүрэл хайлуулах технологи (Инолетийн үе буюу 4000 жилийн өмнө хүрэл хайлуулж байсан тогоо Оюу толгой орчмоос олдсон), мөн төмрийн технологи Монголоор дамжин МЭ V-VI зуунд Хятадад дэлгэрсэн гэдгийг дэлхийн нэрт эрдэмтэн шинжлэх ухааны үүднээс гүнзгий судлан баталж, хүлээн зөвшөөрсөн.
Үүнээс гадна Монголчууд бидэнд санаж сарвайх оюуны ололтууд ч их бий. Бидний хосгүй ухаант дээдэс сүүлийн 6 мянган жилийн туршид 12 бичиг зохион хэрэглэж ирсэн оюуны нарийн мэдрэмжтэй хүмүүс байсан билээ. Тэд маань Санаа бичиг, Өвөг Монгол бичиг, Хэмү, Рүни бичиг, Хитан бичиг, Худам Монгол бичиг, Дөрвөлжин бичиг, Али галиг үсэг, Соёмбо үсэг, Хэвтээ дөрвөлжин үсэг, Эвхмэл үсэг, Тод бичиг зэргийг зохион хэрэглэсээр ирсэн. Өдгөө дэлхий дээр 6 мянган үндэстэн байдаг бөгөөд тэд арваадхан бичиг хэрэглэж байгаагаас харахад өөрийн гэсэн бичиг үсэг зохиогоогүй үндэстэн хичнээн байна вэ. Өвөг Монгол бичиг 6000 жилийн өмнө дэлхийн анхны бичгүүдтэй мөр зэрэгцэн гарч ирсэн бөгөөд хожим зохиогчийнхоо нэрээр овоглон Худам Монгол бичиг гэж нэрлэгдэх болсон билээ. Тодруулбаас Өвөг Монгол бичгийг шүмэрийн (Монгол хэлний төрөл хэл гэгддэг шүмэр хэлний нэгэн аялга манай бичгийн хэл болсон бололтой) ханхүү Ходма зохиосон гэдэг. Монголчууд бид нэгэн нэгдмэл оюуны соёлтойгоо үндэснийхээ бичиг үсгээрээ дамжуулан хурц ухаарч ойлгодог байсан цаг дөнгөж саяхных билээ. Тиймээс Монгол хэлний олон аялгын үүднээс авч үзэхэд Монгол бичиг үлэмжийн ардчилсан шинжтэй бичиг үсэг билээ. Тухайлбал Монгол бичигт “д”, “т”, “ж”, “з” зэрэг хэд хэдэн үсгийг ялгаа гаргалгүй нэгэн янзаар бичдэг нь Монголын аль ч аялга дээр аялгаа өөрчлөлгүйгээр унших (“зовлон”-“жовлон”, “зам”-“жам" гэх мэт) бололцоо олгохын хажуугаар нэгдмэл нэг хэлтэй гэдгийг бас давхар ойлгуулж өгдөг. Тодруулж хэлбэл Монгол бичиг маань Монгол хэлнийхээ аль ч алгыг шоовдорлоогүй өвөрмөц чанарыг хадгалсан байдаг.
Монгол бичиг хүний харааны ой, оюун ухааныг хөгжүүлэхэд юугаар ч орлуулшгүй үүрэг гүйцэтгэх чадвартай. Тодруулж хэлбэл харааны ойг ер бусаар сайжруулж, урт үгийг эхний үеэс тааж харах чадвар олгодог талтай.
Монгол бичиг хурдан бичлэгээрээ дэлхийд нэгд гэгддэг араб бичгийг хойно хаясан үнэлж баршгүй бас нэг сайн талтай. Энэ бүхнээс үзэхэд Монгол бичиг дэлхийн соёл иргэншлийн оюуны ололтын нэгэн гайхамшигт шигтгээ чимэг гэдгийг ойлгож болно. Тиймээс ч япончууд (Япон улс) Монгол бичгийг сэргээн хэрэглэхэд зориулж, манай улсад 2 сая доллар хандивлаж байсан. Энэ бол Монгол бичиг зөвхөн Монголчууд бидний өв төдий бус дэлхий дахины соёлын өв болохыг нотолж буй баримт юм.
Хятадын дүрс бичиг (ханз) нь угтаа Өвөг Монголчуудын зохиосон санаа бичгээс үүсэлтэй тэмдэглэгээ юм. Тиймээс хятадууд 5000 жилийн өмнөх ханзаа тайлж уншиж чаддаггүй. Хятадын эрдэмтэн судлаачид нь тийм хүндрэлтэй тулгараад олон жил шаналсныхаа дараа нэн эртний ханзууд нүүдэлчдийн соёлоос гаралтай бололтой гэж хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрч судалгаагаа хойш орхисон. Хятадын хамгийн эртний бичгийн дурсгал гэгддэг Шу-зинийг хятад хэл дээр ч биш ко-то гэдэг хэл дээр бичсэн байдаг. Тиймээс түүний бүхэл бүтэн 100 бүлгийн эхний 29 бүлгийг шүдгүй болсон 90 настай өвөөгийнхөө цээжээрээ хэлж (яриаг нь гэрийнхнээс нь ганц ач охин л ойлгодог) өгснийг 9 настай охин бичиж буулгаснаар хятадууд мэддэг болжээ. (Лев Мечников. Цивилизация и великие исторические реки. М., 2013. 278 дахь тал). Тийм болохоор Шу-зин гэдэг зохиол үнэн хэрэг дээрээ байсан үгүй нь туйлын эргэлзээтэй. (Лев Мечников. 277 дахь тал). Тиймээс хятадын түүх бичлэг европ зүгийн он тоололд бүр эртнээс тааруулчихсан юм шиг яг таг таараад байдагт өрнөдийн эрдэмтэд өдгөө ч маш их гайхширдаг.
Нөгөөтэйгүүр хятадын соёлыг сайтар шинжиж үзэхэд гол төлөв хөрш зэргэлдээх улсуудаасаа зээлж авсан, хуулбарласан зүйлээс бүрдсэн гэж хэлж болохоор байдаг. Жишээлбэл шаазан хийх технологийг Солонгосоос, дарийг Арабаас бүр тодруулбал Өвөг Монголын хитанчуудаас), торгоны технологийг Дорнод Түркестанаас гэх мэт. Тэр тусмаа хойд хятадын соёл бол үе үеийн туршид нүүдэлчдийн соёлын хүчтэй нөлөөн дор оршиж байсан учраас өмнөд хятадынхаа соёлоос эрс ялгаатай цэвэр хятадын соёл гэж ярих үндэслэл маш бага байдаг.
Нүүдэлчдийн соёлын нөлөө хойд хятадуудын хувцас хунар, байлдааны зэвсэглэл, цэргийн урлаг, адуу мал, махтай хоол, байшин барилга, их гүрнийг удирдах урлаг, күнзийн (Күнзийг нүүдэлчдээс гаралтай хун байсныг хятадын судлаачид хүлээн зөвшөөрсөн) сургаальд туссан зарим ёс заншлуудад нэвт шингэсэн нь илт харагддаг.
Тиймээс тэд хөрш зэргэлдээх улс үндэстгүүддээ соёлын талаар буюу өөрийнхөөсөө бүр эртний, соёлын өндөр өвд, түүний өгөөжид үеийн үед үргэлж талархаж явах ёстой. Бүр тодруулж хэлбэл ихэд соёлжсон хүн төрөлхтөнтэй ухаажиж гэгээрсэн үндэстний ёсоор хөл нийцүүлэн алхвал сая зөв зам дээр гарч ирнэ. Өнөө үед дэлхийн соёлт үндэстнүүд Африк тивийн ширэнгэн ойн болоод Номхон дөлгөөн далайн арлууд дээр оршин суугч хүй нэгдлийн зохион байгуулалттай овгуудын соёлын ямар ч жижиг эд эсүүдийг ч үнэлж хүндэтгэдэг болсон цаг шүү. Үүний учир нь аливаа болхи бүдүүлэг юм шиг зүйлийн дотор сульдаж доройтсон аливаа соёл иргэншлийг гацаа, мухардлаас гаргах хөгжил дэвшлийн үр хөврөл нуугдаж байдгийг ухаарсан хүмүүн төрөлхтөний их сургамж, хөгжлийн нууц хуулийг ойлгож авсан их ухаарал, гүн ухаанд оршиж байгаа билээ. Тиймээс аль ч үндэстний соёлын өв өөд, тэр тусмаа оюуны өв өөд дайрч давшлахыг соёлт дэлхий нийт хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгийг сайтар ухаарч авахад илүүдэх юун.
Ж.БОР
Д.БААТАР
Сэтгэгдэл0
тэр хандивласан 2 сая долларын зарцуулалтыг харах юмсан.
Монгол бичгийг ингэж хамгаалах нь араас нь хутга зоохтой адил.Шумер Монгол төрөл ч гэх шиг. Ханзыг бид зохиосон,Күнз нүүдэлчин байсан ч гэх шиг.Бидний Монголчуудыг хамгийн доорд үздэг,Азийн дайсан Орос эх үүсвэр татаж ч байх шиг. Хүнийг муулж алахаас гадна магтаж алж болдогийн нэг жишээ болж.
Ж.БОР Д.БААТАР гэж яасан өөвөөтэй тэнэг мунаг амьтанууд бэ?
Үсэг бичгээ олон солих нь тухайн үндэстний мөхөлд ташуур болдог хэмээсэн үг бий Одоо дахиад солих юм уу?
Авиа бүр нь өөр үсгээр тэмдэглэдэг ийм хэл хаана байна. Хэлсэн бичсэн нь яг таардаг өөр ямар хэл байна. Солих ямарч шаардлагагүй. Түүх хэлний улс сонирхогчид нь худам монголоо сураг. Харин англи хэлийг нийтээр сурвал хөгжил дэвшилд нэмэртэй дээ.
Туйлшрах хэрэггүй. Одоогийн кирилл бичиг ч ялангуяа шинжлэх ухаанд зохицсон бүрэн монголжсон монгол бичиг шүү дээ.
Оросууд кирилл бичгийг Монгол гэж мэдвэл яах бол.Монгол латинд шилжих болсон.
наадхад чин хэнч хууртахгүй Орос азийн дайсан ч гэх шиг Орос Азиин дайсан юм бол Япон ямар дайсан нь болох вэ Япон 1905 онд япон порт артур болоод дальный [ одоо хятадын далянь ] далайталаас довтолж далайгаас гарч владивосток орох тэндээс тусламж ирэх замыг хааж орсын вариг кореец гэх мэтийн онгоцыг жиүүлж усан флотыг устгасан Ганц варяг гэхэд л японы хэдэн усан онгоцыг эцсээ хүртэл тулалдан усгаж эцэстээ живсэн энэ баатарлаг хориглон хамгаалсан тулалданд зориулсан дууг ""манжуурын вальс "" нэртэйгээр тулалдаж явсан усан цэрэг нь зохион бич сэн ТЭРдууг орсын ардын гавъяат дуучин ЛЮДМИЛА ЗЫКИНА дуулж амьдруусаар маш олон дуучид дуулж нийтийн хүртээл болсон Манжуурын вальс монгол хүний хамгийн дуртай дуу бүжиг шүү ЯПОН САМУРАЙ ТАНЬ ОРОС МОНГОЛ ХЯТАД СОЛОНГОСООС АВАХУУЛААД зүүн өмнөд АЗИЙГ БҮРЭН ЭЗЭЛСЭН УЛС ШҮҮ сүүлдээ хэтрээд АМЕРИКИЙН номхон далайн усан флот руу пийрл хаарборт довтолж америкийн усан флотыг бөмбөгдөж устгасан шүү дээ энэ
Буриад пизда орос үлгэрээ боль.Европ Оросууд өөрийнхөө Ази гаралтай ард түмнүүдийг хүртэл үзэн яддаг. Юун Монгол Хятад Япон Солонгос Вьетнам. Далянь Оросын боомт биш Хятадын боомт. Ижил мөрнөөс дорно зүгт нутаг нь байхгүй Орос цагтаа булааж авсан.Азид үйлдвэржилтийг авчирсан Япон Монголын тусгаар тогтнолд ямар үүрэг гүйцэтгэснийг Монголчууд удахгүй мэднэ.Монголыг Оросод нэгтгэхийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэж цагтаа Япон ч Хятад ч Оросод хэлснээс Монгол одоо Буриад болчихоогүй байгаа.
энэ камикедзе одоогоор алан хядагч бүсэндээ гранаттай шахид л байхгүй юу Орос монгол хоёр японд дайн зарлаж япон үг дуугүй бууж өхөд АМЕРИК баяр хүргэсэн баримт бий удалгүй америк уурссандаа япон хоёр удаа хиросима нагасаки дээр атомдуулаад амидрах ирээдүйгүй мэдрэлгүй болж хувирсан гж түүхэнд бичсэн Бид одоо ийм замаар явахгүй гээд техникийн ШУ руу орсон гэнэлээ ИНГЭЖ ГЕРМАН ба ЯПОН ЦЭРЭГ БОЛООД АРМИГҮЙ БОЛСОН
хятад толгой өвдөхгүй тоох ч гүй хүний юмыг хуулбарлаж хийж ирсэн улс юм байна жишээ нь миг онгоц хэдэн зууг авна гэж оростой хэлэлцээр хйчихээд нууцаар хуулбарлаж арабд зарж эхэлсэн шүү дээ орсынхоо ар нуруу луу хутгалсныг дээр сонинд гарч л байсан тэр дэлхийд хуулбарлаж зарсаар байгаад баяжаад хажууд нь хамт суралцаад байна шүү дээ одоо хятадуудт технологоо өхөө болиод байна хятадын хүүхдийн тоглоомын эзэн дээр үед баригдахаараа өөрийгөө хөнөөж байсан түүхтэй одоо энэ чи хийсэн халдаасан би худалдсан харвард өмнөд каролина ухань гээд гурвалжин хэрүүл болоод байна дунд нь дэлхийн ард түмэн хохирч байна дэлхий даяар яриж байгаад олонхиороо устгах байлгүй вирус устгах мөнгийг ДЭМБ аль нэг улсаас гаргуулах байлгүй
Уйгаржин бичгийг хучээр шахсанаас олон залуус ямар ч бичиг усэггуй хэл сэтгэхуйн гажсан! Орчин уеийг туухээр яаж балласны жишээ. Дэлхийн бух ард тумэн олон зуун бичиг зохиож хэрэглэсэн ба ямар ч улс туух руугээ буцаагуй юм, учир нь болдоггуй!!!
Эзэн Чингэсийнхээ үлдээсэн ганц соёлын өвийг үгүйсгэдэг монголоо алдсан өөрөө хэн болж таарч байна? Сайхан монгол бичгээ орос бичгээр сольсондоо бахархах хэрэггүй биздээ.
хуучин бичиг сурах бол шинжээний дөрвөд хэл сурах хэрэгтэй монголын нууц товчоо шинжээний дөрвөд хэл дээр бичсэн байна нууц товчооны кирил дээр буулгасныг баяд дөрвөд орчуулгагүйгээр шууд орчин үеийн утга зохиолын хэлээр синхрон орчуулга хэлдэг юм билээ гэтэл дөрвөд баяд хэлийг бид шоолдог Гэтэл уйгаржин монгол орчуулсан хэл ийм л байна даа орос хэл дээр үеээс нааш ШУ-ны хэлийг францаар хэргэлж байв нэг үе язгууртнууд дээдс францаар яриж харц тариачин орсоороо яридаг байв сүүлд германШУ хэл шууд нэвтэрсэн ХАМГИЙН сүүлд АНГЛИ америкийн ШУ-ны нэр томъёо шууд бичсэнээр хэлсэнээр бичдэг боллоо СОЦИАЛИЗМЫН СЭХЭЭТНҮҮД ШУ-ны орос хэл дээрх нэр томъёог мэдэж байснаар жирийн инженер анагаахын нэр томъёог мэдэж өвчнийг мэдэж байв ШУ хөгжөөгүй монголд дэлхийн ШУ-ны нэр томог орос гэж орчуулж ойлгогдохгүй болголоо орсоос салж байгаа нь тэр юм гэнэ уйгар хэрэглэвэл бүү мэд монгол хэл ШУ сөнөнө
Орос буриадууд та нар нэр зээлж ард түмнийг хутгалж ирсэн нохойнууд л даа.
ЭРХЭМ ХОЁР ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ТАЛАРХАЖ БАЙНА. ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭН МАНДУУЛСНЫ ӨДРИЙГ ТОХИОЛ УЧРАЛ БОЛГОН АМАР ЖАРГАЛАНГ ЕРӨӨЕ, ТА ХОЁРТ.
Дэлхийн анхны үндэстэн хүннү