sonin.mn

“Монголд ял гэдэг нь хэн нэгнийг шийтгэх бус, хэн нэгний төлөө төлөх өр болчихсон”гэмт хэргийн ертөнцөөс улс төр хүртэлх гинжин хэлхээ бий болжээ.



Монголд “ял наймаалцах” гэдэг ойлголт шинэ биш.



1990-ээд оноос эхлэн рецидив гэмт хэрэгтнүүд Төрийн ордонд чөлөөтэй орж, УИХ-ын гишүүдийн өрөөнд хүртэл шахалт үзүүлж, хэргүүдээ “наймаалцаж” ирсэн тухай баримтууд сонины шарласан хуудсанд үлдсэн байдаг.


Хууль хүчний байгууллагын хувьд энэ нь мэдээлэл авах арга хэрэгсэл байв.Хамсаатнаа илчилсэн нь бага ял авдаг, зарим нь бүр шоронд орохгүй мултрах жишээ олон. Өнөөдөр энэ арга улс төрийн өндөр түвшинд нэвтэрч, “өр төлөх” хэлбэрээр шинэчлэгдэв.


Даваагийн Мөнх-Эрдэнэ: Шударга дүрийн цаадах наймаа


2023 онд авлигын хэрэгт буруутай нь тогтоогдож, 3 жил 10 сарын ял авсан. 2024 онд Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдаж, жил хүрэхгүй хугацаанд наранд гарсан. Олноо “лайвчин” нэрээрээ алдаршсан тэрбээр хаалгаа өшиглөн орж, хэнийг ч хайрлахгүйгээр дайрч явдаг байсан. Суллагдсаны дараа ч зангаа орхиогүй.


Түүний дүү Даваагийн Цогтбаатар нь албан тушаалаа урвуулан ашигласан нь шүүхээр батлагдаж, ял шийтгэгдсэн ч өнөөдөр УИХ-ын гишүүн сууж буй гэдгээрээ онцгой. Монголын хууль ёсны нэр нүүрийг гутаасан энэ жишээ бол “ялтан” ч парламентын халдашгүй эрхийн дор хамгаалагдаж болдгийн амьд нотолгоо.


Цогтбаатар: Ялтан ч УИХ-ын гишүүн байсаар…


2016–2020 он: Цогтбаатар Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа “Мон дулаан”, “Газ импортууд”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгож, банканд их хэмжээний хохирол учруулсан гэж АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН гэж Авлигатай тэмцэх газар шалгасан .


2023 оны долдугаар сар: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 20 сая төгрөгөөр торгож ялласан.


2024 оны 12 сарын 11: Улсын Дээд шүүх анхан шатны шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гэм бурууг баталгаажуулсан. Шударга гэж үзсэн анхан шатны тогтоолын гол хэсэг буюу банканд хохирол учруулсан үйлдлүүдийг хэвээр үлдээж, хэрэгсэхгүй болгосон асуудлуудын хэсгийг л хэрэгсгүй болгожээ.


Цогтбаатар гишүүний эрхэд хэрхэн нөлөөлсөн бэ?


-УИХ‑ын тухай хууль 9.1.5-д зааснаар, "гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр болсон тогтоолоор тогтоогдсон бол түүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болно" гэж заасан байдаг .


Тиймээс 2025 оны 2 сарын 21-өөс эхлэн Цогтбаатарын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох ҮНДСЭН ХУУЛИЙН шаардлага биелж байгаа юм.


Гэтэл ялтан одоо ч парламентад суугаа байдлын учир юу байна? УИХ болон албан тушаалтнууд “шүүхийн шийдвэр албажиж ирээгүй” гэсэн шалтгаанаар 2025 оны хаврын чуулган хүртэл Цогтбаатарыг элементтэйгээр оролцуулах байдлыг баримталсан. Гэвч түүний өөрийн үгээр бол: “Иргэн Даваагийн Цогтбаатар, УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар аль нь ч Үндсэн хууль зөрчөөгүй…” гэж сонгогчидийн өмнө аргацаасан худал тайлбарыг ичиж улайхгүй хэлэв.



Цогтбаатар нь яллагдагч байж, бүрэн эрхтэй гишүүний үүрэгт ажилласаар байгаа анхны тохиолдол.



Шүүхийн шийдвэр хууль ёсоор хүчин төгөлдөр болсон ч УИХ нь нааштай шийдэлд хүрээгүй нь хуульд захирагдах байгууллага гэдэг байр суурьд хүн биш эрх мэдэл нь дээгүүр байж болдгийг харуулна байна.


Эндээс ах нь дүүгээ халдашгүй байлгахын тулд хэнтэй ч тохиролцож, хэрэг наймаалцахад бэлэн байгаа нь илт.


Г.Ган-Очир: Хилийн чанад дахь ялын наймаачин


2022 онд Цагдан хорих 461 дүгээр ангийн болон цагдаагийн алба хаагчидтай зөрчилдөж хүч хэрэглэсэн, бусдын байшинг галдан шатаасан, илт худал мэдээлэл тараасан хэргүүдэд шалгагдаж эхэлсэн.



2023 онд Францын Аннеси хотын эрүүгийн хэргийн шүүхээс 2 жилийн хорих ял авсан.



2024 онд Интерполоор эрэн сурвалжлагдаж эхэлсэн. Өөрийгөө “ИРГЭН” гэж тодотгодог ч Монголд тэр бол яллагдагч. Одоо олон улсын гэрээний дагуу эх оронд нь шилжүүлэн авчрах ажиллагаа явагдаж байгаа ч, тэр хооронд цахим орчинд баримт мушгин гуйвуулж, улс төрийн агуулгатай гүтгэлгийн аян өрнүүлсээр байна.


О.Уламсайхан “Ноорог”-ийн ард хэн байгаа вэ?


Цахим мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж, 9 тэрбум төгрөгийн эргэлт хийсэн. Найз охин нь нас барсан хэрэгт нэр холбогдсон. Засгийн газар, УИХ-ын гишүүдийн эсрэг жагсаал зохион байгуулсан.


“Ноорог”-ийн үүсгэн байгуулагч тэрбээр урьд нь зөвхөн захиалгат контент хийдэг байсан ч, нэг л өдөр улс төрийн тайзан дээр “ардын баатар” дүрээр гарч ирсэн. Санхүүжилт, зохион байгуулалт, дүр бүтээх ажиллагаа бүгд бэлэн байсан нь санаандгүй хэрэг биш.


Нэг ижил зовлон, нэг ижил сонголт


Ах дүү хоёр Д.Мөнх-Эрдэнэ, Д. Цогтбаатар мөн Г.Ган-Очир, О.Уламсайхан нарт ижил зовлон бий: Хууль дуудах цагт бэлэн очих уу? Эсвэл хил даван зугтах уу? Эсвэл “жинхэнэ эзнийхээ” даалгавраар хэн нэгний нэрийг баллах уу?


Гэхдээ нэг үнэнийг мартаж болохгүй: хэрэг хэзээ ч хуучирдаггүй. Өнөөдөр хуулийнхан чимээгүй байгаа мэт боловч маргааш тэд хариуцлага нэхэхэд ганцхан алхам бий.