.jpg)
Эр, эм хүйстэнд байгалиас оноосон үүрэг, хариуцлага, нас, тэдгээрт үзүүлэх нийгмийн нөлөө, үр дагавар
Амьд байгалийн бүтээсэн нэгэн дээд гайхамшиг бол эр, эм хүйс юм. Амьд байгалийн хувьслын дунд үе шатны чухал нэгэн бүтээгдэхүүн, цааш цаашдын хувьслын нь гол хоёр багана, тухайн зүйл амьтны хөгжих, төгөлдөржихийн хязгааргүй боломж, эцэс төгсгөлгүй ирээдүй нь эцэсдээ эр, эм хүйс болов. Эр, эм хүйсний холбоо, харилцаанд тулгуурласан хувьсал, хөгжил бол үнэнхүү дээд гайхамшиг, үүнтэй өрсөлдөх, давж гарах гайхамшгийг бид мэдэхгүй, тийм гайхамшиг ч хэрэг дээрээ байхгүй. Мэдэхгүй байгаагаа мэддэггүй, гэхдээ элдвээр мэдэмхийрэх гажигтай болчихсон хүмүүс “бурхдын гайхамшигт ид шидийг” л магтдаг, шүтдэг. Харин аливаад бодитой ханддаг, шинжлэх ухаанч, оюунлаг хүмүүс байгалийн хувьслын гайхамшгийг л таньдаг, тогтоодог, ашигладаг. Тэд л чухамдаа соён гэгээрүүлэгчид, жинхэнэ сэхээтнүүд, үнэнийг өгүүлэгчид юм. Үнэн мэдлэг, зөв мэдээлэл тэднээс л гардаг.
Үр удмаа үлдээх, тухайн зүйл амьтад цааш цаашдаа амьдрах асар их чадавхтай болоход нь хүлээх хариуцлага, гүйцэтгэх үүргийг байгаль ээж эр, эм хүйстэнд хоёуланд нь оноож өгчээ.
Гэхдээ л яг амьдрал, практик дээрээ бол эм хүйстний үүрэг, хариуцлага, ачаалал ихэнх амьтны хувьд асар их, урт удаан, нарийн нандин, магтахаар, алдаршуулахаар өндөр байдаг.
Зарим зүйл амьтны хувьд эр хүйстний нь үр төлдөө тавих анхаарал, халамж хэрэг дээрээ бараг л байдаггүй. Эм хүйстэн нь л үр төлөө тээх, төрүүлэх, тэжээх, өсгөх, амьдралд сургах, хамгаалах үүргийг дангаараа гүйцэтгэдэг. Ихэнх хүмүүс энэ талаар ихийг мэдэх болохоор жишээ, баримт татах нь илүүц юм...
Эр, эм хүйстний үүрэг, хариуцлага хүмүүсийн хувьд, нийгмийн хувьд харин ямар байна вэ? Залгамж хойч үеэ бэлдэхийн тухайд эцэг, эх хоёрын үүрэг, хариуцлага яг амьдрал, практик дээр ямар байна вэ? Энэ хэрэгт нийгэм, төр засгийн оролцоо байх ёстой түвшиндээ байж чадаж байна уу? Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо өссөөр л байна! Эцэг хүний үүрэг, хариуцлагаас зайлсхийдэг эрчүүдийн тоо ч өссөөр байна! Хөвгүүд, охидуудад боловсрол, мэргэжил олгох, залуусыг ажлын байр, орон сууцаар хангах, залуу гэр бүлийг дэмжих талаарх төр, засгийн бодлого, туслалцаа ч шаардлагын түвшинд биш болчихлоо. Орон сууцны метр квадратын үнэ хөөсрөн өссөөр, ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн хомсдол бүр архагшин газар авсаар, залуус эх орноосоо дүрвэн гарсаар, багш, эмч, инженерүүдийн тоо цөөрсөөр, ганцхүү тамирчид, бөхчүүд, жүжигчид, наймаачид, лам нар, хутагт, хувилгаадын тоо өссөөр байна. Энэ бол өнөөдрийн Монголын нийгмийн дүр зураг, зүс царай, доройтол юм.
Монголын улстөрчид яг үнэндээ бол нийгэм дэх паразит давхраа, мөлжигч давхраа, шимэгчид (хачиг, хувалз) болж хувирлаа. Эхэндээ элдэв хөөрөлд автагдсан залуус байснаа төдхөн хөлсөөр жагсагчид, намын дарга нарын цүнх баригчид, архагшсан танхай популист, хэр чадлаа, худал үнэнээ, хэрэгтэй хэрэггүйгээ үл ухааран, үл тооцон хийрхэгчид, улстөрийг хялбархан баяжих арга, хэрэгсэл гэж хатуу итгэсэн болчимгүй хүмүүс ч хот, хөдөөгүй олон болчихжээ. Энэ бол нэгэн зүйлийн үзэл санаа – ёс суртахууны өвчин, эмгэг юм. Монголын маань нийгэм дэх өөр нэгэн гажиг, өвчин бол өрх гэрийн амьдрал, гэр бүлийн амьдралд хандах, үнэлэх, дээдлэх ёс суртахууны уналт, доройтол болов. Болж л өгвөл, чадаж л байвал халуун ам бүлээ эрхэмлэх, дээдлэх сэтгэлзүй, ухамсар эвдэрсээр, ясан төрөл, цусан төрлийн холбоо, таталцал суларсаар, зөвхөн л амин хувиа, ганц биеэ бодох, хичээх зан авир, сэтгэлзүй энэ талаарх үнэт уламжлалыг маань гутаасаар, устгасаар байна. Авгаа, нагацаа гэх дотносол ч ховор үзэгдлийн нэг болов...
Амьтнаас ялгаатай нь эр хүн (эцэг хүн) үр хүүхэдтэйгээ их ойр дотно, насан туршдаа тэднийгээ хайрлаж, тусалж, сэтгэл тавьж ирсэн түүхэн уламжлал аль, ямар ч ард түмэнд байжээ. Энэ уламжлал эдүгээ цагт Монголд маань их нимгэрлээ. Салсан эхнэртээ орхиод гарсан нялх хүүхдүүддээ сэтгэл, ухамсраараа тэтгэлэг тогтмол өгдөг эрчүүд тун ч цөөрчээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд телевизээр энэ тухай ярив...
х х х
Хүйстэй, тэр дундаа эмэгтэйчүүдийн 40-60 насны үеийн нь ааш авир, сэтгэл санаа, бэлгийн амьдралтай холбоотой маш том, тун чухал асуудал гэж буй. Энэ талаар шинжлэх ухааны судалж тогтоосон үнэн мэдлэг, зөв мэдээлэл байгаа боловч тэр бүхний сурталчилгаа Монголд маань тун ч муу байна. Эмэгтэй хүний насыг 15 хүртэлх, 16-25, 26-45, 46-60, 60-аас дээш гэж ангилдаг. Тус бүрд нь л өвөрмөц асуудлууд байдаг. Эхчүүд, эмч нар асуудал нэг бүрийг нь сайтар ойлгодог, сэргийлэх, зөөллөх, хүч нөлөөг нь бууруулах, эмчлэх арга хэрэгслийг нь мэддэг, сурталчилдаг байх ёстой. Эсрэг тохиолдолд ямар ч хүндрэл гарч болно. Амь хохирох, гэр бүл салах, үр хүүхэд өнчрөх, аж амьдрал доройтох гэх мэтийн сөрөг үр дагавар ч олон гардаг.
Эмэгтэй хүний бие, сэтгэлзүйд 45-60 насанд нь гардаг өөрчлөлт, ааш зан, бэрхшээл, тавгүйтлийг эхчүүд өөрсдөө ойлгодоггүй, дээр нь эр нөхрүүд нь ойлгодоггүй, тооцдоггүйгээс болж зөрчилдөж, салж сарнисан гэр бүлүүдийг би мэднэ. Миний мэдэхгүй нь ч олон байгаа, улсын хэмжээнд авч үзвэл хэдэн зуу юу, хэдэн мянга уу, бүр хэдэн арван мянга уу?!
Насны онцлогтой холбоотой асуудал, бэрхшээлүүд ялангуяа эмэгтэйчүүдийн 40-60 насанд бараг л хүн бүрд толгой дараалан тохиолддог.
Эмчээс зөвлөгөө авах, шаардлагатай эм, бэлдмэл хэрэглэх, сэтгэлзүйн бэлтгэл, тэвчээртэй байх, өөрийгөө мэдлэгээр жолоодох чадвартай байх нь энэ үеийн бэрхшээл, сорилтыг давж гарахад тусалдаг. 40-60 насны хооронд ихэнх эмэгтэйчүүдэд тохиолддог, тух тохь алдагдуулсан элдэв шинж тэмдгийг даван туулахад нь эрэгтэйчүүд, эр нөхрүүд нь ч гэсэн тусалж, дэмжиж, ойлгож, сэтгэл гарган оролцох ёстой. Онцын шалтгаангүй жин нэмэгдэх, ихэд хөлрөх, ядрах, сэтгэл санаа уймрах, нойргүйдэх, сарын тэмдэг будилах, цус алдах, үтрээ хуурайших, бэлгийн дур сонирхолгүй болох, архи, тамхинд автах, стресст хялбархан өртөх, шалтгаангүй шахам бухимдах зэрэг нь энэ үед тохиолддог зовиур, таагүй шинж, тэмдгүүд юм. Орчин үед эм бэлгийн гормоныг ууж хэрэглэх (таблеткаар) аргаар дээрх зовиур, бэрхшээлийг нимгэлэх, бүр үгүй хийх болжээ. Эрэгтэйчүүдэд ийм зовиур, бэрхшээл үл тохиолддогийн гол шалтгаан нь тэд 90 нас хүрсэн үедээ ч эр бэлгийн гормон нь нас, биенд нь тохирсон хэмжээнд хадгалагдсаар байдаг онцлог юм.
90 настай эрчүүдийн бэлгийн чадавх нь 60 настай эмэгтэйчүүдийнхтэй адил шахам түвшинд байдаг, хадгалагддаг байна. Өмнө яригдсан бүхэн орчин үеийн шинжлэх ухаанаар нотлогджээ.
Аливаа эр амьтны амьдрал, үйлс эрсдэл ихтэй, аюулд өртөх нь их, гэмтэх, бэртэх нь ч их байдаг. Энэ бүхнээс болж дундаж нас нь богино. Махан тэжээлтэй амьтад ч тэр, өвсөн тэжээлтэй амьтад ч тэр ороо хөөцөлдөөний үедээ бэртэх, хүнд гэмтэл авах, энэнээс болж амь алдах нь ч элбэг. Энэ бол байгалийн шалгарал юм.
Нийгмийн хувьд, эмэгтэйчүүдийн хувьд тэд 40, 45 хүртэлх насандаа жирэмсэлж үр хүүхэд төрүүлж өсгөөд, 45-аас дээш насандаа ач, зээ нараа өсгөхөд тусалж, дахиад л ээжийн үүрэг гүйцэтгэж байдаг. Зааны сүрэгт ч хөгшин эм зааны үүрэг, оролцоо нь яг л хүний нийгэм дэх эмээгийнхтэй адилхан шахам гэгддэг. Чоно, хэрээ, минж, цацагт хяруул, адуу, арслан мэтийн зарим амьтны эр нь бусад амьтныхаас илүү ихээр үр зулзгандаа ойр байж, хамгаалж, хамтран өсгөлцдөг. Энэчлэн эр, эм хүйстэй холбоотой олон олон сонин зүйл байдаг. Харин энэ бүхнийг судалж, таньсан нь бага, нимгэн хэвээрээ л байгаа нь харамсалтай юм. Бараг л дан ганц орлого, бизнесийн зорилгоор хүйсээр оролдох, солих үзэгдэл өргөжлөө. Энэ бол тун ч эвгүй, ихээхэн уршиг тарьж мэдэх үзэгдэл. Энэ талаар оройтоогүй байгаа дээр нь онцгой анхаарах шаардлагатай байна.
Эмэгтэйчүүд 50 орчим, 50 гаруй насандаа ач, зээтэй болж эмээ гэгдэж, анхаарал халамжийнхаа ихэнхийг тэдэндээ зориулах болдог нь өөрт нь ихээхэн эерэг нөлөөтэй юм. Өхөөрдөж хайрлах, инээж баясах, цагийг тааламжтай, хөгжилтэй өнгөрөөх болсноор тэд сэтгэл санаагаар залуужиж, дархлаа нь сайжирч, зөнөглөхөөс ч сэргийлэгддэг байна. Энэ бол эм хүйстэнд байгалиас өгч буй том бэлэг юм. Эмэгтэйчүүдийн дундаж нас аль ч улс оронд эрчүүдээс өндөр байдгийн нэг том шалтгаан нь энэ ажээ.
Хүн нэг бүрийн хэвийн оюун ухаантай байх боломж он, сар, нас, мэдрэлийн эсүүдийн тоо, хэмжээгээр хязгаарлагддаг бол эмэгтэй хүний жирэмслэх чадавх анх төрөхдөө авч төрсөн өндгөн эсийн тоогоор хязгаарлагддаг.
Өндгөн эсүүд хорогдож цөөрсөөр 40 гаруй наслах үед алга болдог, дуусдаг. Байгаль ээж яг л ингэж тогтоож, журамлажээ. Мэдрэлийн эсүүд өсөж үрждэггүй, нөхөн сэргээгддэггүй, яг энэний адил өндгөн эсүүд мөн өсөж үрждэггүй. Аль аль нь зарцуулагдаад л дуусдаг. Анх төрөхөд нь тодорхой тоогоор өгөгддөг энэ эсүүдийг нөхөн үйлдвэрлэх, сэргээх, донороос авах, сэлбэх боломжийг олох хэрэгтэй. Хүний оюун ухаан юуг ч болов бүтээдэг дээ! Энэ бол эр, эм хүйстэй холбоотой нэгэн чухал асуудал юм. Эр бэлгийн эсүүдийн тоо хэмжээ бараг л хязгааргүй байгаа нь сонирхол татдаг. Энэчлэн хүйстэй холбоотой олон олон чухал асуудал байгаа болно. Өндгөн эсийг ч хөлдөөгөөд нөөцөлж болдог, мөн эр бэлгийн эсийг ч хөлдөөгөөд нөөцөлж болдог. Энэ боломжийг өргөнөөр ашиглах нь ч чухал. Нэг эмэгтэйд 400 орчим л өндгөн эс өгөгддөг...
Хүмүүс сүргээр амьдарч байсан үед, мөн эхийн эрхт ёсны үед хүүхдийн эцэг тодорхойгүй байв. Гэхдээ л эхийн (цусан төрлийн) шугамаар хүмүүс ах дүүгээ, мөн ач зээгээ мэдэх боломжтой болжээ. Харин хүмүүс хосоороо амьдрах болсноор л эцгийн (ясан төрлийн) шугамаар ах дүү, ач зээ, авга нагацаа мэдэх болжээ. Энэ нь том, бага овгууд буй болох, аажмаар нутаг, хэл, соёл нэгтэй аймгууд, угсаатнууд, угсаатан улсуудыг үүсгэх суурь, үндсийг үүджээ. Хүмүүсийн элдэв нийтлэгийн тогтвортой үндэс, бүтцийн нэгж нь өрх, гэр бүл болж хэлбэржиж, төлөвшжээ.
Нийгэм дэх өрх, гэр бүлийн үүрэг, ач холбогдол тун чухал, олон талтай, мөнхийн гэхээр үнэт чанартай, өөр юугаар ч орлуулах аргагүй эерэг үр дагавартай юм. Энэ үндсэн, суурь нэгжээ, түүнд суурилсан үнэт зүйлүүдээ улс орон нэг бүр уламжлан авч, эдүгээжүүлэн хөгжүүлж, хамгаалж байх учиртай.
Эр, эм хүйсний холбоо, харилцаа, үр дагавар, ач холбогдол, нийгэмд гүйцэтгэх үүргийг аль ч улс оронд, аль ч цаг үед төр засаг нь дээдлэн үзэж, аюулаас хамгаалж, эрүүл орчинд амьдруулж, аж байдлыг нь хэлбэрэлтгүй дээшлүүлж, цаг үеийн элдэв гаж нөлөөнөөс ангид байлгаж байхыг хичээх ёстой, тэгэх үүрэгтэй. Хүн амын нөхөн үйлдвэрлэлийн зохистой динамикийг хадгалах нь энэ зууны тун чухал асуудлын нэг болчихлоо. Ази, Европын олон оронд хүн амзүйн ноцтой доголдол, зөрчил гарчихаад байна. Ихэнх улс орон хүн амаа 18 хүртэлх насныхан, 18-44 (залуучууд), 45-59 (дунд насныхан), 60-74 (ахимаг), 75-90 (хөгшид), 90-ээс дээш (өтөл) насныхан гэж ангилж, хувийн жин, харьцааг нь хянах болов. Хүн амын зохистой бүрэлдэхүүн, бүтэц бол нийгэм дэх онц чухал асуудал, судалгааны чухал объект юм.
Хүйсээ солиулсан, мөн эргэж солиулсан эр, эм хүмүүсийн 40-60 хувь нь сэтгэл санааны гүн хямралд автаж амиа хорлоход хүрдэг нь судалгаагаар нотлогджээ. Энэ талын асуудалтай хүмүүс хүйсээ солиулах биш, харин эмч, сэтгэлзүйчээс зөвлөгөө, тусламж авах нь л зөв арга, хандлага болно.
Дэлхий дахины хэмжээнд эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээсээ илүү урт насалдаг нэг ч улс орон байхгүй. Энэний шалтгаан, нөхцөлийг таньж, эрчүүдээ урт наслуулж, эр хүйстний хүч эрчим, оюун ухааныг илүү олон жил ашиглахад жинхнээсээ, шинжлэх ухааны үндэстэйгээр сонирхдог нэг ч төр, засаг бас алга.
Хоёр хүйстний дундаж насны зөрөө 10-20 жил шахам том зөрөөтэй хэвээрээ л байна. Ядаж л эрчүүдэд энэ гунигт байдлыг нь ойлгуулах юмсан, бүр хүүхэд наснаас нь тэдэнд эрүүл амьдрахад хэрэгтэй мэдлэг, мэдээлэл өгөх юмсан! Нэрэлхэж, эрдэж, тэвчиж, үл тоомсорлож, ихэрхэж, “баатарлаж”, архи, тамхинд донтож яваад богино наслах нь өөрт нь ч, нийгэмд ч асар том гарз, хохирол юм.
х х х
Орчин үед ихэнх улс оронд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж нас 10-20 жилийн зөрөөтэй байгааг, эрэгтэй хүүхэд (нийгмийн бас бие бялдрын) хөгжлөөрөө эмэгтэй хүүхдээс хэдэн жилээр хоцрогдож байдгийг, мөн бэлгийн амьдралын чадавх, сонирхол нь 90 настай эрэгтэй хүнийх 60 настай эмэгтэй хүнийхтэй адил түвшинд байдаг зэргийг тооцох юм бол эрэгтэй хүн өөрөөсөө 10, түүнээс олон дүү эхнэр авах, эмэгтэй хүн өөрөөсөө 10-аас дээш насаар ах нөхөртэй болох нь наад зах нь л 5 орчим чухал үзүүлэлтээр зөвд тооцогдох ёстой байна. Гэр бүлийн үүсэл, төлөвшил ирээдүйд энэ чиглэлээр л хувьсах, хөгжих болов уу. Насны зөрөөг бүүдгэрүүлэх, бүр алга болгох арга, хэрэгсэл (эм бэлдмэл) буй болж дээрх асуудлыг үгүйсгэж ч бас болох юм. Шинжлэх ухааны ололт, нээлт мөн ч олон боломжийг хүмүүст бэлэглэсээр байдаг шүү дээ. Энэнийг эцэст нь дурдая гэж бодлоо.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл33
Харь гаригийнхан, бурхад хоёрыг дундад зууны үеийн хүмүүс ялгадаггүй бурханыг ихэнх нь байдаггүй гэх бодол дундад зуунаас эхтэй байх
Гэр бүлийн шүүхээс гаргах шийдвэр бол үргэлж хүүхдийг нь эцэгт өгөх ёстой. Тэгвэл эмс яахаа өөрсдөө шийдэх болно. Эмсийн сэтгэл шүүхэд хамаагүй. Эцгийн эрхэт ёсоо дагавал гэр бүл бат бөх байдаг.
бас мэдэрэл юм бичээд гараад ирлээ энэ өвгөн
Эцгийн эрхэт ёсыг хатуу баримтал. Тэгвэл улс орон хөгжинө. Эрчүүд хүн шиг амьдарна. Сул дорой эр хүний өгөгдлийг нийгмийн зүгээс эцгийн эрхэт ёсоор хамгаална. Хүүхэд бол зөвхөн эцгийн хүүхэд байна. Эмс бол хүүхдийн эцгийн өмнө сөгдөж явах учиртай.
Монголд эцгийн эрхэт ёсыг хатуу баримталж байвал гэр бүл салалт үгүй болно. Үр дүнд нь улс хөгжинө.
Францын хүн ам зүй, гэр бүлийн статистик тоо баримт судлаач Эмануэл Тоддо гэж эрдэмтэн гэр бүлийн бүтцээс улсын ирээдүйг зөв таамаглаж чаддаг болсон. Тэрээр аль эрт 1970 онд ЗХУ задрах нь тодорхой байна. Гол нь нярайн эндэгдэл 1970 оноос ЗХУ-д 10000 хүүхдэд 192 нас барж байсан нь тухайн үед зөвлөлтийн дотоод асуудал маш хүндэрсэн болохыг харуулж байжээ. Одоо америкт 10000 нярай төрсөн тохиолдолд нярайн нас баралт нь 56 байгаа учраас Америкийн хөгжил удаашран зогсож, эргэлт буцалтгүй төгсгөлгүй уналтынхаа үед шилжиж байгааг хэлсэн байдаг. Монгол улсын 10000 нярай төрөхөд эндэгдэл 58 хавьд байгаа нь үнэхээр санаа тавих асуудал мөн. Хэрвээ энэ нярайн эндэгдэл 50 доош орохгүй бол Монголын нийгэмд том хямрал ирнэ. Монгол улс нярайн эндэгдэлтэйгээ хамаг ухаанаа шавхаж багасгаж чадвал ирээдүй гэрэлтэж байгаа гэж ойлгоорой. Хөгшин хүн үхэх яахав, нярай балчир хүүхдийн эндэгдэл гэж үзүүлэлт бол улс орон бүрийн ирээдүйг тодорхойлдог.
Энэ бүхэн эцгийн эрхэт ёстой шууд холбоотой үзүүлэлт болно. Нялх нярай хүүхэд гэдэгт төрөөд 3 сар хүртэл хүүхдийг хэлнэ. Нярай хүүхдийн эндэгдэл их болох шалтгаанд яах аргагүй эцгийн эрхэт ёс холбоотойгоор барахгүй хэдэн үеэрээ амьдарч байгаагаас хамаардаг болох нь тодорхой болжээ.
Орос нярайн эндэгдэл 10000 хүүхэд төрөхөд 48 байгаа тул ОХУ хувьд маш тогтвортой эрин үедээ орсон байна. Иймд Орос нь украйны дайнд ядах нь тодорхой гэж Тоддо эрдэмтэн үзэж байгаа. Украйны хичнээн дэмжээд ч Барууныхан ялагдана гэж хэлсэн цаад үндэслэл нь оросын нярайн эндэгдэл гайхалтай гэж хэлэх хэмжээнд хүртэл бага байгаатай холбоотой. Хүн гэдэг амьтан ялангуяа эцэг хүн өөрийнхөө нярай хүүхдийн төлөө бүхнээ зориулж тэмцдэг гайхалтай чанартай байдаг.
Ta odoo bolichihoo.....Chalchaa chavgants shig demii hereggui uym saraachaad suuhaa bolichih...Ulig domog.....
Өөрийнхөө мэдэхгүйг мэдэж аваг гэхээс өөр үг алга.
чи уншихаа больчихоо уймраа чавганц шиг уншсанаа ойлгохгүй эргүүтээд боль улиг домог
дом өг
насны авшиг авах, сэтэрлэх, улаан занхиа зүүх. крэстээ тээх…
🔴 〰️➰➿ утас тууз зангилаа. өлзий. наймтын зангилаа eight knot ♾️ niels bohr hyperbórei бормашин
эрүүл саруул байвал 100 гарна. аль аль хүйс.
Залуу авгайтай Трамп 100 наслах байх оо ! Элдэв юм ууж идэхгүй хашир байгаад байвал энэ Чуукаа өвгөн ч 90 наслах байх ! Монголчууд тэр өндөр насладаг японуудаас сурах юм их байна ! Тэнд байдаг өндөр настны ясли ццэцэрлэгийг нь туршлагыг нь ядаж Монголд оруулж ирэх хэрэгтэй байна ! Тэтгэврийн зээл гэдэг юмыг шууд хориглох ёстой байсан юм ! энэ чинь олон ахмад хүнийг амьдрах хүсэлгүй зориггүй болгоод шууд алж байна ! Ахмадаа цөөльё гэсэн энэ бодлогоо төр нь зогсоох ёстой ! Гэтэл зогсоож болохгүй гэж Хүрэлсүх шаардаад байна ! алуурчин хүн !!
Тэгэх хэрэггүй. Монгол хүн дундажаар 70 насалдаг байхад болно. Харин нярайн эндэгдэлийг багасгаж болбол 5 саяаас 7 сая хүн амтай болох хэрэгтэй. Хүн ам олон бол бас асуудал гарч ирнэ. Юуны түрүүнд нярайн эмч нарын чадварыг сайжруулах хэрэгтэй. Нярайн эндэгдэл бага болгох нь чухал.
Ухнаагийн Хүрэлсүхийг авгайгаас нь салгаж өөр эхнэр, өөр нөхөртэй болгоё. Нэг их авгай сольдоггүй хүн юм гэсэн. Хүрэлсүх авгайгаа сольчихоод юу ярихыг сонсох хэрэгтэй.
эгэл эс ⇒ хүн болон мөөг болж хуваагдатлаа явсан.
эр бэлгэс хөгжсөн эрэгтэй насанд хүрсэн бол түүнээс хойш насан турш үр тогтоох чадвартай.
60 хүрч ухаан орох юу болсон, яасан бэ? хуулиар 50 наснаас болгочихоогүй билүү? чөмгөө иднэ яана ийнэ дундруулна шавхна зүтгэнэ!!! сураг байна уу❓
онцын шалтгаангүй жин нэмэгдэх гэж байхгүй цөс муудаж идсэн өөх тосоо ялгаж гадгашлуулж чадахаа байх өөхрөх өөхөө биедээ хураах. хөгц мөөгөнцөртөх пимбийх памбайх. ихэд хөлрөх голдуу чихрийн шижин өвчин эхэлснийх биз, ядрах нь элдэв үрэвслүүд, сэтгэл санаа уймрах дан өвчнүүдээсээ, нойргүйдэх мөн л микро өвдөлтүүд ян янгинах, с т будилах цус алдах үтрээ хуурайших бэлгийн дур сонирхолгүй болох, архи, тамхинд автах, стресст хялбархан өртөх шалтгаангүй шахам бухимдах зэрэг зовиур, таагүй шинж, тэмдгүүд - шалтгаангүй гэж байхгүй ээ, янтай л байхгүй юу, зовиуртай. эд эрхтэн өвчилсөн, дагаад сэтгэл санаа зовиурласан.
хүмүүсийн нүд хүртэл өөхөрсөн харагдах. цөс үрэвссэн, чулуутай. элэг өөхрөх
өвдөгний үе хуурайших, эд урагдах, ганц үтрээ ч биш, цус алдах, нурууны эд урагдах, гар хуруу тохой хүзүү… явж өгнөө. зовиуртайм чинь орчимын булчин чангарах… . массаж зүү түр зуур л суллах.
Сүүлийн үед манайд ЛГБТ энэ тэр гээд гадныхны суртал ухуулгыг тараагаад байгааг таслан зогсоох хэрэгтэй. Гомо, лесбичүүдийг дураар нь тавьсны гайгаар Япон улс өнөөдөр ямар гамшигтай тулаад байгааг та нар харцгааж байгаа биз дээ. Эдийн засгийн хөгжил нь удааширч, хүүхэд төрүүлэхгүйн улмаас хүн амынх нь хөгшрөлт хэрээс хэтэрч, ажил хийж нийгмээ тэжээдэг давхаргынхан нь стресст өртөж баларч эхлээд байна. Монгол улсыг сүйрүүлэх гээгүй бол ГАЖ ДОНТОНГУУДЫГ битгий эрхлүүлээд бай. Байгаль дэлхий тэртээ тэргүй тэднээс чинь хариугаа авахдаа л авна
Монголчууд 8 дүү эхнэр ав ивээл гэдэг нь эр эмийн биологийн зохицол ингэж таардаг
Боловсролтой хүн сайн мууг ялгаж чаддаг. Фесбүүк дээр боловсролгүй хүмүүс хов тараадаг
Naad zah n nayntai yerentei dalantai geh nertenguud torohoo boliod namuunaa temuunee geh nohduud ihseed baigaa n mongol erchuud muudaadal baigaa gesen ug baih
жендер, тэгш байдал гэж их гүйх нь уруудахыг дохио, хорлох гэсэн хорон арга, ялгаатай гэдгээ мэдээд бие биеэнээ хүндлэх нь зөв. Чадахгүй гээд хийлгэхгүй байгаа юм шиг л морь унаж, эмнэг сургаж, архи ууж, орилж хашгирсан хүүхнүүд дүүрэн боллоо. зохимжгүй, хийхгүй байвал дээр гээд ёс уламжлал нь хорьж байсан зүйлсийг бид чадна эмэгтэйчүүд адтай гэж ирээд эргүүтээд байх болсон доо.
Проф. Чулуунжав хүмүүсийн эрүүл мэндийн боловсролд тус болохуйц сайн материал гаргаж тавилаа. Ирээдүйд гэр бүл зохиох залуус, одоогийн дунд насны гэр бүл, бас ахимаг насныхан аль аль нь анхаарах асуудлууд үнэхээр амьдралд байгаа, бид үүнийгээ нэг их тоодоггүй байх ёстой л юм шиг, байгалийн л жам юм шиг бодоод явдаг нь буруу байх нь ээ. Тэр гормон энэ тэрийг нь ахимаг насны бүсгүйчүүд дотор мэддэг, хэрэглэдэг нь хэд л байдаг бол. Тун бага байхаа. Харин энэ бичвэрийн дараа эрхбиш олшрох байхаа. Нийтэд хэлэгдээгүй байсан зүйлийг гаргаад тавьсанд нь талархая. Нээрээ эм бэлгийн эс ердөө 400 орчим байдаг юм бол 45 орчим наснаас нь климаксын үе явагдах нь аргагүй юм байна. Нэг жилд 12 эс, охидын 13-14 наснаас сарын юм ирсэн гэж бодоход 45-13=32 жил. 32жил*12эс=384 эм бэлгийн эс. Ойролцоогоор 400. Эмэгтэйчүүдээс гадна эрчүүдийн бэлгийн чадавхитай холбоотой асуудал бас зөндөө байгаа шүү дээ. Юун 90 нас, 60 хүрэлгүй муудчих тохиолдол зөндөө. Үүнийг яах вэ? Эсвэл 50 хүрсэн эхнэрүүд нь
эхнэрүүд нь Гормонь уугаад эхлэхээр дагаад эрчүүдийн дур хүсэл чадавхи хадгалагдаад байх юм уу? Үүнийг анхааралдаа аваад бас нэг юм бичээч гэж Чукагаа хүсэж байна.
Бурхан таны дотор буй.
Профессор Чулуунжав тун чухал сэдвийг тун үндэслэлтэй хөнджээ.Баяр хүргэе...энэ өгүүлэл дотор манай хүн амын хөгжлийн ирээдүйд онц хэрэгтэй олон асуудлыг сөхжээ..Бид хүн амын зохистой бүтцээ алдвал...барууны орнууд шиг уруудна.гол нь ХҮН....тэр тусмаа ЧАНАРТАЙ ХҮН...яг энэ сэдвээр хэлэлцүүлэг хийхсэн...манай ШУА таг унтсан...монголын энэ эгэл дорой олон түмнийг сэрээмээр байдаг...Төр эхлээд өөрөө сэрэх ёстой л доо...Ер нь нэг сайн ХӨДЛӨХ цаг болчихоод байна даа...залуус хэтэрхий дорой муу байна ...бид ийм байдлаар удаж тун болохгүй дээ...байдал улам л дордоод байна шүү дээ...ТУНГААН БОДОЦГООЕ