МУИС-ийн Багш нарын холбооноос өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт ил захидал илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их хурлын дарга Г.ЗАНДАНШАТАР, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Танаа
Та бүхний энэ өдрийн амгаланг эрэн мэндчилье. Нийгэмд зарим талаар далд нууц байсан хүний эрхийн зөрчил нь улам ужигран хүндэрч, айдас төрүүлэх хэмжээний гэмт хэрэг болон илэрч байна. Монгол Улсын Их Сургуульд хууль дээдлэх ёс алдагдаж, хүний эрхийг зөрчих явдал хавтгайрч, жирийн багш ажилчдыг хохироож байгаатай ХЭҮК дангаараа тэмцэхэд хүчин мөхөсдөж байгаа тул Та бүхнийг хүний эрхийг хамгаалахад туслалцаа үзүүлнэ хэмээн итгэж, ил захидлаар хандаж байгааг хүлээн авна уу.
Монголын ард түмэн, түүний төлөөлөл болсон эрхэм гишүүд Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-т “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 2-т “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно…” зэрэг заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуулинд тусган баталж ард иргэдийнхээ төрөхөөс заяасан үндсэн эрхийг баталгаажуулжээ.
Харамсалтай нь МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг хуулиа дээдэлж ажиллахын оронд хууль зөрчиж, багш ажилчдын эрх ашгийг бүдүүлгээр зөрчсөөр байна. Тухайлбал:
Хөдөлмөрийн болон бусад ямарч хуульд байдаггүй “нөхцөлт гэрээ” гэх зүйлийг зохиож зарим багш нарыг хохироож,
1.түүнийгээ далайлган сүрдүүлэх хэрэгслээ болгож байна.
2. Хөдөлмөрийн хуулинд шинээр ажилд орж буй хүний туршилтын хугацааг 3 сар байхаар хуульчилсан. Гэтэл МУИС-д гурван жил туршилтын хугацаагаар ажиллаж байгаа ажилчид байна.
3. Нэр бүхий багшийн хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн нь ХЭҮК-ийн дүгнэлтээр баталгаажсан байтал түүний эрхийг сэргээхгүй хохироосоор байна. ХЭҮК энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд хандсан боловч бас л үл тоомсорлож байна.
4. Монгол Улсын ирээдүй нарийн мэргэжлийн чадварлаг мэргэжилтнүүдийн гарт байгаа нь эргэлзээгүй. МУ-ын үе үеийн удирдагчид боловсролын салбарт ихээхэн анхаарал хандуулж хойч үедээ илүү их боломж олгохын тулд, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад тэднийг сургаж ирсэн нь их зохиолч Д.Нацагдоржийн үеэс улбаатай. Орчин цагийн ийм хөтөлбөрүүдийн тод жишээ нь Япон улсын ЗГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “1000 инженер” хөтөлбөр билээ. Энэ хөтөлбөрт хамрагдан, нарийн мэргэжил эзэмшсэн докторуудаа дэмжихийн оронд тэднийг ажилд авахгүй зүйл бүрээр хавчин хяхах ажлыг МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг хийж байна.
Гэхдээ тэр дээд дарга нартай, тухайлбал МУ-ын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үедээ эдгээр залуусыг дэмждэг гэж худал мэдээлэл өгдөг байна. Ажил хариуцсан хүний наад захын ёс суртахуун, МУ-ын Ерөнхий сайдыг худал мэдээллээр хангахгүй байх хэмжээний ёс зүй энэ хүнд байхгүй байгаа нь туйлын харамсалтай.
Эрхэм хүндэт та бүхнийг бидэнтэй нэгэн адил итгэл үнэмшил, үнэт зүйлтэй гэдэгт итгэлтэй байна. Та бүхнийг боловсролын салбарт болон МУИС дээр хүний эрхийг хангах талаар анхаарлаа хандуулж, хүний эрхийг болон Монгол Улсын хууль зөрчдөг МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуягт хариуцлага тооцож, хүний эрх, хуулийг чандлан сахиулж, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдэгт итгэж байна. Та бүхний ажил өөдрөг бүтэмжтэй, Монгол төрийн гал голомт үргэлж мандан бадрахын өлзийтэй ерөөл өргөе.
МУИС-ийн Багш нарын холбоо
Сэтгэгдэл0
төрийн 5 их сургуулийн захирлыг хамт олны саналаар нь сонгодог баймаар байна. тэгэхгүй болохоор дэндүү даварч байна. Яаралтай хамт олноос нь сүүлийн 15 жил тасралтгүй ажилласан профессороор сонгон шалгаруулалт зарлах хэрэгтэй. тухайн сургуульд 15 жил тасралтгүй ажилласан профессор хүн нээлттэй нэрээ дэвшүүлэх замаар сонгон шалгаруулалтыг сургууль дээр нь хамт олноор нээлттэй хэлэцүллж сонгох хэрэгтэй. Тэгвэл Монголын дээд боловсрол урагш ахина.
Захирлаас гадна дэд захирлууд гэж улс төрийн томилгоогоор ирсэн хүмүүс самарч байна ш дээ
МУИС-ийг үеийн үед самарч байгаа хэсэг хүний хаврын юм нь хөдөлж байгаам байнаа.
Итгэхгүй байна
Багш нарын холбоо нь шаардаж байгаа юм бол тэр Очирхуяг гэгч балайг шууд гусаж зайлуулаад тусалчихаач. Тэгээл захирлаа өөрсдөө сонго л гэхгүй юу.
Энэ нам гэдэг балай юм их сургууль битгий хэл дунд сургууль,бага сургуулийн захирал өрхийн эмнэлгийн төвийн даргыг томилож байна.Үүнээс үүдээд намчирахсан,идэх уухын дон шүглэсэн,дарга болох сонирхолд хөтлөгдсөн,ах дүү амраг саднаа ажилд оруулах гээд бузар дайн болж байна.Үүнээс болж төсөв хэтэрч,ажил уруудаж,шалихгүй маргаан үүсч ажил доголдож байна.Нэгэн жишээ хэлье.Дарга нь сонгуулийн дараа ажилчидаа дуудаад чи хэний төлөө өгсөн бэ гэдэг асуулт тавьдаг болсноор барахгүй,чи тэр намын тэр даргын үеэд ажилд орсон биз дээ Бид багаа өөрсдөө мэдэж бүрдүүлнэ гээд явж байгаа дарганцартай таарч байсан шүү.Түүнд нь үйлчлэгч гэсэн хамааралтай юм байх өө.Ингээд ажил самраад боловсон хүчний нөөцгүй болоод дуусч байгаа юм.Тэр дарга үсрээд 4 жил болно.Дараачийн дайн эхлэнэ дээ
ЯМАР УТГА ТАЙ ЗАХИА ВЭ. ЯМАР Ч НАЙРУУЛГА УТГА ЛОГИК ГЭЖ ЮМ АЛГА ДАА. ЭНД ХЭҮК, НАЦАГДОРЖ БАС БУС ЮМ ЯМАР ХАМАА БАЙНА АА. ХЭДЭН ХҮНИЙГ АЖИЛД АВААГҮЙ ЭСВЭЛ ЖИНХЛЭЭГҮЙ ТУХАЙ Л ГОМДОЛ ЮМ УУ ЮУ ЮМ ОЙЛГОСОНГҮЙ.
Ео яасан ойлгомжгуй, зовлонтой, суртэй хаягтай бичиг бэ?! МУИС -ийн хаврын синдром эхлэж бна. Терийн сургуулиудыг чанаржуулах, цэгцлэх цаг болсондоо!
МУИС оюутангүй боллоо гээд бичээд байна үнэн шүү,сүүлийн хэдэн жил МАН аас томилогдсон пионэрийн удирдагч мэтийн захирлууд тоглоод дуусгалаа,,ум сайн амгалан болтугай
Квант компьютерын эрин үед амьдарч байж, энэ нийгмийг хэдхэн новшийн гахай нар удирдахгүй. Монгол улсыг гадаадын хөгжилтэй улсад мэдлэг, ур чадвар, туршлага хуримтлуулсан Б.Очирхуяг шиг багш нар удирдаж явдаг юм. Өдөр болгон гар утаснаасаа квант компьютерын заавраар нүдээ баясган суугаа тэнэгүүд дураараа зүйл ярьж бас болохгүй. Гүүглийн хайлтын системийн ард дэлхийн хамгийн хүчирхэг квант компьютер ажиллаж хүн бүрд зохих мэдээллийг өгч байхад иийм хэрэггүй албан тушаалын хэрүүл хийдэг новшнууд хэнд хэрэгтэй юм бэ?
Зөвхөн захирал гэлтгүй доош доошоогоо тэнхмийн эрхлэгчээ хүртэл хөгийн болсон юм биш үү. Хэн ч танихгүй, хэнд ч хүлээн зөвшөөрөгдөөгүй хүмүүс өөрсдийгээ их гээд бодцон....
Амьдралынхаа талд нь архи ууж суусан, хичээл ч аятайхан зааж чадаагүй, чадваргүй хүн яаж олигтой яав вэ дээ.