УИХ-ын чуулганы өчигдрийн /2021.04.29/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд 7 минутын дотор өөрчлөлт оруулан баталлаа. Ингэснээр өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүмүүсийн нэр дэвших эрх хуулиар хаагдав.
Уг хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлахдаа Үндсэн хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн явдал байв. Алдаагаа 7 минутын дотор заслаа.
Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан нь хууль зөрчсөн байж болзошгүй байгааг анхаарууштай байна.
Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт бий.
Уг заалтаас харвал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталснаас хойш нэг жилийн хугацаанд сонгууль явуулахгүй, мөн уг хуульд гар хүрэхгүй гэж ойлгогдоод байгаа юм.
Гэтэл одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан байдаг. Үүнээс ердөө хагас жилийн дараа буюу 6 дугаар сарын 9-ний өдөр санал хураалт явуулахаар товложээ.
Түүнчлэн 81 дүгээр заалтын дагуу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёсгүй. Гэтэл 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр буюу сонгуулиас нэг сар гаруй хугацааны өмнө өөрчлөлт оруулав.
Ийнхүү УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр заалтыг хоёр ч удаа зөрчсөн байж болзошгүй дүр зураг тодорч байна.
Парламентад товчлуур дутахын зовлонгүй үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байгаа нь эрх баригчдад цагаан дээр хараар бичсэн хуулийг зөрчих дархан эрх олгож болох уу? Эсвэл эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ийм заалт оруулж баталснаа мартчихсан юм уу?
Хэрвээ УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр заалтыг зөрчөөгүй юм бол МАН-ын бүлгээс албан ёсны хууль зүйн тайлбараа өгөх ёстой.
Төрийн тэргүүнээ анх удаа зургаан жилээр сонгох гэж буй Монголын ард түмэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлах, өөрчлөлт оруулах үйл явц хууль зөрчсөн, зөрчөөгүйг мэдэх эрхтэй.
С.Сарнай
Сэтгэгдэл0
Үндсэн хуулиа зөрчиж болохгүй тул органик бусад хуулийг үндсэн хуулинд нийцүүлэх нь ойлгомжтой. Үндсэн хуулиас дээгүүр Ерөнхийлөгчийн тухай хууль гэж байж болохгүй тул өөр гарц байхгүй. Илэрхий юмыг ойлгохгүй байгаа юм уу эсвэл худлаа мушгих гээд байгаа юм уу???
Үндсэн хуулиа мушгин гуйвуулдаг нөхдүүд Улсын Их Хурал хуулийн 1 өгүүлбэрийг таслаад байгаа хүмүүс бол Улсын Их Хурал
Үндсэн Хууль том юм уу Сонгуулийн хууль том юм уу, Цэцийн шийдвэр том юм уу Жонхуугийн тогтоол том юм уу, АНы тархины туураалууд дотроос хариулчих лалар байна уу
ИХ ХУРАЛ ТАР ИИМ ИХ ХУРАЛ БАЙГААД ХЭРЭГГҮЙ Их Хурал нь ингэж хууль зөрчөөд байвал Их Хурал гэж байгаад хэрэггүй
Үндсэн Хууль нь том юм уу Сонгуулийн хууль том юм уу, Цэцийн шийдвэр том юм уу Жонхуугийн тогтоол том юм уу, АНы тархины туураалууд дотроос хариулчих лалар байна уу
Аль нь ч том бишээ.Одбаяр бүгдээс нь том.
Chadvargui Ih Hural esvel zugeer l namiin hural...Bugdiig noerhoh gesen nam...
MAH IIG TAPAAX HI ZOV L GEED BATLAAD BAINAA DAA
Шинэ үндсэн хууль. Хорин нэгдүгээр зүйл. 1.Улсын Их Хурал нэг танхимтай, энэ танхимийг ард түмнээсээ сонгогдсон зуун найман төлөөлөгч бүрдүүлэнэ. Тайлвар: Энд УИХ ын гишүүн гэсэн ойлголтыг ард түмний төлөөлөгч гэсэн үгээр орлуулав. (Цаашид УИХ дахь төлөөлөгч) 4.Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн тойргоос нэр дэвшигдсэн иргэдээс төлөөлөгчийг сонгох журмаар явуулана. Тайлбар: Тухайн тойрогтоо танигдсан монгол улсын иргэнийг нийт ард түмний төлөөлөгч болгон УИХ д сонгоно. 5.Улсын Их Хурал дахь төлөөлөгчийг Монгол улсын хууль зөрчсөн, ёс зүйн дутагдал гаргасан, манлайлагч үүргээ умартаж ажилдаа хойрго хандсан тохиолдолд эргүүлэн татна.
Dandaa l ogtsir tar talts geed l oriloldoddo bhiin irged chini olnooroo tahlaar yvaad bna uund l anhaaraach eruul baival hezee ch erch bolj bno shuu dee
Tegel dahin neg jil Erunhiilugchiin Songuuli bolohgui gesen ug biz dee. Negmusun Battulgiin 6jiliig ni guitseevel hel amgui bishuu?
ҮХ зөрчсөн хуулиар сонгуульд орж болохгүй.энэ хэдэн сэтгүүлч нэртэй дипломын голууд жаахан боловсролоо нэмэгдүүл.нэг их л хүн зандарсан загнасан мэдэмхийрсэн нөхдүүд.бас тэгээд мөнгөнд дуртай гэж.эрүүл сэтгүүлзүй мөнгөний дор амьсгаадаж хэвтэж бна.сэтгүүлч нэртэй биеэ үнэлэгчээс өөрцгүй амьтад нийгэмд жоом шиг үржлээ