МҮЭХолбооноос 2022 оны улсын төсөв болон Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны улсын хэлэлцээртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
МҮЭ-ийн холбооноос Засгийн газар /Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам/-т 2022 оны улсын төсвийн төсөлд 2021 оны 7 дугаар сарын 8-нд, 2021 оны 08 дугаар сарын 24-ны өдөр тус тус саналаа хүргүүлсэн. Гэтэл улсын төсвийн төсөлд МҮЭ-ийн холбооны голлох санал болох цалин хөлсийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зардал, төрийн албан хаагчдын орон тоо түүнтэй холбогдсон хөрөнгийн эх үүсвэр тусгагдаагүй байна.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2021-2022 оны Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд дараах асуудпыг Улсын төсөвт тусган хэрэгжүүлэх асуудлаар Хөдөлмөрийн нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог энэ сарын 20-ны дотор хуралдуулах саналыг ХНХ-ын сайд А.Ариунзаяад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна.
Иймд МҮЭ-ийн холбооноос Хэлэлцээрийн хүрээнд Улсын төсөвт тусган хэрэгжүүлэх шаардлагатай дараах асуудлууд байгааг дахин сануулж мэдэгдэж байна. Үүнд:
- Цалин, тэтгэвэр тэтгэмжийг 2022 онд үе шаттайгаар 20-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусган хэрэгжүүлэх- Салбарын хамтын гэрээ хэлэлцээрийн хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын ажиллагчдын нэмэгдүүлсэн цалин хөлсийг төсөвт нэмэгдүүлэн тусгах
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 26.2-т “Төсвийн байгууллага нь тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тус тус зарцуулна” гэж заасан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зардлыг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх
“Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоолын холбогдох заалтыг эргэн авч үзэх, тогтоолын хүрээнд гарч буй сөрөг ү|6 дагаварыг арилгах.
- Иргэдэд төрийн бүх чиглэлийн үйлчилээг үзүүлж буй төрийн албан хаагдчын тоо, чанарыг хүртээмжтэй байлгах зохистой түвшинд хадгалахын тулд орон тоог бууруулахгүй байх.
- Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог яаралтай хуралдуулах."
Сэтгэгдэл0
Юмны үнэ 40 50 эсвэл 100 хувь нэмэгдсэн байхад 20 хувь нэмэх нь маш зөв. Төр түмнээ бараг сонсохгүй байхаа. Хэт олонх болсон учраас юунаас эмээх билээ.
Тэтгэвэрийн доод хэмэээг тэгшлэн 600 болгох Дундаж болон их тэтэгэврийг нэмэхгүй баывал шудрага болно хүммүс ийм өөрчлөлтийг хүсээд байгаа
Тэтгэврийн доод хэмжээг тэгштгэх гэдэг нь өөрөө шударга бус явдал юм. Хуулиараа хэн их шимтгэл төлнө, түүний тэтгэвэр их тогтоогдох шударга ёс үйлчилж байгаа. Иймд олон жил хөдөлмөрлөж тэр хэрээр өндөр насны тэтгэвэрээ авна шүү дээ. Хэдхэн жил шимтгэл төлөөд их хэмжээний тэтгэвэр авна гэж байхгүй шүү дээ.
Бүх шатны улсын сургуулийг тухайн хамрах тойргийн оршин суугчдын орон сууц болон хашаа байшингаас үл хөдлөх хөрөнгийн төтвар аван санхүүжүүлэх хэрэгтэй. Эмнэлгүүдийг эрүүл мэндийн дааьгалын төлбөрөөр санхүүжүүл. Ингэвэл байнга хоолой дээр хутга тавьдаг энэ мэтийн шаарууд хийх ажилгүй болно. Авилгачидаа, бэртэгчин тархины тураалтануудад үүрэг хариуцлагыг нь өөрсдөд нь үүрүүл.
Нийгмийн огцом өөрчлөлтөнд хэлмэгдэж бага тэтгэвэр авч байгаа ахмадуудыг нэг удаа харгалзан үзэж ,тэтгэвэрийн доод хэмжээг 600000 болгох нь зүйтэй,соц үед ,залуу насандаа цаг наргүй хөдөлмөрлөж явсан хүмүүс шүү дээ,
Tetgeveriig nemeh heregtei dee.