Оюутолгойн хэлэлцээртэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсний дараа хөрөнгө оруулагчдын хэлэлцээр эхлэхийн өмнө манай сонин “Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргалтай холбогдож дараах мэдээллийг авлаа.
-Оюутолгойн хэлэлцээ ямар шатанд явж байгаа вэ? Рио Тинто” компани Засгийн газарт санал тавьсан гэсэн?
-Монгол Улсын Засгийн газраас УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Ажлын хэсэгтэй Оюутолгойн хөрөнгө оруулагчид хэлэлцээ хийж байгаа. Бид эрчимтэй санал солилцон ярилцаж асуудлаа тодорхой цэгцлээд явж байна. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын дэвшүүлсэн асуудлуудаар дэлгэрэнгүй саналыг тавьсан. Тэр нь юу вэ гэхээр нэгдүгээрт, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй байх асуудлыг шийдвэрлэх, ногдол ашгийг наашлуулахын тулд “Эрдэнэс Оюутолгой”-н нэр дээр хуримтлагдаад байгаа өрийг 1.6 тэрбум ам.доллараар тэглэх саналыг өгсөн. Хоёрдугаарт, нэг их наяд төгрөгийн нэмэлт орлогыг улсын төсөвт бүрдүүлэх. Энэ нь гүний уурхайн олборлолт хойшилсонтой холбогдуулан Оюутолгойгоос Монголын ард түмний хүртэх байсан үр ашгийг наашлуулж, цар тахлын өнөөгийн нөхцөлд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Гуравдугаарт, Засгийн газраас тавьсан хүсэлтийн дагуу зардлын хэтрэлтийг хариуцах. Үүнийг хэрэгжүүлэхдээ бүтээн байгуулалтын зардлын хэтрэлтэд ногдох менежментийг үйлчилгээний төлбөрийг авахгүй байх, гүйцэтгэлийн баталгааны шимтгэлийг 2028 оны хоёрдугаар хагас хүртэл тооцохгүй байх санал дэвшүүлсэн.
Эрдэнэс Оюутолгойд ногдох зээлийн хэмжээг 70 хувиар бууруулж, хуримтлагдсан хүүгээ тэглэе гэсэн. Энэ бүхний үр дүнд Монголын талд ногдох төслийн үр өгөөж 53 хувиас дээш гарах бүрэн боломжтой.
-Энэ саналаар 22 тэрбум ам.долларын өр шийдэгдэж байгаа гэж ойлгож болох уу?
-Энэ яриад байгаа 22 тэрбум ам.доллар гэдэг нь ирээдүйн таамаглал тооцоолол юм. Энэ хэмжээ нь зэсийн үнэ, инфляц, үйлдвэрлэлийн зардал, шатахуун, түлшний үнэ түүнчлэн санхүүжилтийн хэлбэр зэргээс шалтгаалан хэлбэлзэж байдаг. Харин энэ бүхэн өөрөө одоо байгаа үндсэн зээлийн дүнгээс хамаардаг. Иймээс бид Эрдэнэс Оюутолгойд ногдох зээлийн хэмжээг 70 хувиар бууруулж, хуримтлагдсан хүүгээ тэглэе гэсэн. Энэ бүхний үр дүнд Монголын талд ногдох төслийн үр өгөөж 53 хувиас дээш гарах бүрэн боломжтой.
-"Рио Тинто"-гоос нэг их наяд төгрөгийг санал болгосон нэг талаас хардлага дагуулж байгаа ч нөгөө талаас харилцан буулт хийсэн, хуулийн утгаараа "уучлаарай" гэж тайлбарлах хүмүүс байна. Та бүхэн яагаад ийм шийдэлд хүрэв?
-Монгол Улсын эдийн засаг тэр дундаа цар тахлын энэ хүнд хэцүү үеийг амжилттай даван туулахад Оюутолгой төслийн оруулсан үр нөлөө их байсан. Үүнийг ч хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд онцолсон байсан. Гүний уурхайн үйлдвэрлэл хойшилсон нь цар тахлын хүндрэлийн эгзэгтэй үед таарч байна. Үүнтэй холбогдуулан ирэх гурван жилийн хугацаанд татвар, АМНАТ-өөс гадна нэг их наяд төгрөгийг улсын төсөвт нэмэлт орлого болгон оруулах санал дэвшүүлсэн. COVID-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөллөөс ангижрахад улсын эдийн засагт амь тариа болох чухал төслүүдийг дэмжиж улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдэхэд энэхүү нэмэлт орлогын эх үүсвэр дэмжлэг болно гэж найдаж байна. Мөн монголчуудын хүртэх үр өгөөж, ногдол ашгийн хугацааг наашлуулах арга зам, Эрдэнэс Оюутолгойн хөрөнгө оруулалтад ногдох, хуримтлагдсан байсан зээлийн эрсдэлийг бууруулах саналыг Ажлын хэсэгтэй хамтран судалъя гэсэн санал хүргүүлсэн.
-УИХ-ын зарим гишүүн "Рио Тинто" компани зардлын хэтрэлтээс менежментийн төлбөр авах зорилгоор Оюутолгойн зардлыг зориудаар өсгөдөг гэж ярьдаг. Энэ тал дээр танай байр суурь юу вэ?
-Төслийн зардлын өсөлт ямар ч нөхцөлд хувь нийлүүлэгчдэд ашиггүй. Тиймээс компаниас зориудаар зардлаа нэмэгдүүлнэ гэж яавч байхгүй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд чамгүй сорилт бэрхшээлийг даван туулж, өмнийн говьд дэлхийд өрсөлдөхүйц том хэмжээний зэсийн уурхайг цогцлоох бүтээн байгуулалтыг бид хийж чадсан. Энэ зорилтын хүрээнд нэмэлт хөрөнгө оруулалт шаардагдах болсон боловч "Рио Тинто" зардал хэтэрсний улмаас үүсэх үр дагаврыг бүрэн хариуцаж, холбогдох менежментийн төлбөрийг авахгүйгээс гадна ирээдүйд үүсэж болох тухайлбал, цар тахал гэсэн урьдчилан тооцоолох боломжгүй нөлөөллийг бууруулах саналыг Засгийн газарт өгсөн.
-Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд "Рио Тинто" одоо хүртэл хариулт өгөөгүй байгаа гэж байсан. Хэзээ хариу өгөх вэ?
-Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд бид хариугаа өгсөн. Бидний хувьд дүгнэлттэй санал нийлэхгүй зүйл их байгаа ч санал нийлэх зүйлс ч бас бий. Тиймээс нэгэнт хамтрагч болсон талууд үүссэн нөхцөл байдалд шалтаг, шалтгаан тоочилгүй урагшлахын тулд бид хүлцэл өчиж, асуудлаа шийдвэрлэх хүсэлтээ гаргаад байна. Үнэндээ Оюутолгой бол олон зүйлээр хөгжил дэвшил авчирсан том бүтээн байгуулалт. Бидний өнөөдрийг хүртэлх зам үргэлж дардан байгаагүй. Монголын говьд, газрын гүнд ярвигтай, далайцтай том төслийг дэд бүтэц хөгжөөгүй тэг цэгээс эхлүүлэхэд амаргүй байсан. Төслийн бүхий л үе шатанд урьдчилан тооцоолоогүй хүндрэл, бэрхшээлүүд үүссэн ч бид бүтээн байгуулалтаа тасралтгүй хөгжүүлэн гүйцээхээр ажиллаж байна.
-Эв зүйгээ ололцъё гэсэн саналаас "салхи" нааштай эргэж байгаа юм байна, Хоёр тал харилцан асуудлаа цэгцлээд, дараа дараагийн ажлуудаа эхлүүллээ гэхэд гүний уурхай яг хэзээ ажиллаж эхлэх вэ?
-Оюутолгойн хувь нийлүүлэгчид төслөө урагшлуулах, гүний уурхайгаа ойрын хугацаанд ашиглалтад оруулах нэгдсэн байр суурьтай байна. Ард иргэдийнхээ төлөө Оюутолгойгоос илүү их үр өгөөж хүртэхээр хичээж ирсэн үе үеийн Засгийн газар, Ажлын хэсгийнхний хичээл зүтгэл, хүсэл эрмэлзлэлийг хүлээн авч, түншлэлээ бэхжүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаа. Тиймээс "Рио Тинто"-гийн шинэ удирдлага энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, хамтын төслөө урт удаан хугацаанд тогтвортой үргэлжлүүлэхийн төлөө байна.
Ц.Баяр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Ovoo svrhii hvvhen bna. Hariltsan ashigtai huvilbariig oloh yum shig setgegdel turj bna !
10 дугаар сарын 18-ны өдөр гэрт, албан болоод хувийн оффист /түрээслэдэг/ нэгжлэг хийж гэрэл зургийг хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд шууд тавьж намайг авилга авсан мэтээр нийтэд түгээж, улмаар 48 цаг хорьж миний нэр хүнд, эрхэд ноцтойгоор халдсан хууль бус ажиллагааг Авлигатай тэмцэх газраас явууллаа. Төрийн мөнгийг хууль бусаар зарцуулсан, авлига албан тушаалын гэмт хэргийг шалгуулах хүсэлт гаргасны хариуд ийнхүү хуулийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны хохирогч боллоо. Тодруулбал, намайг хорьж шалгасан асуудал нь 2019 оны буюу намайг томилогдохоос өмнөх үеийн худалдаж авах ажиллагаатай холбоотой асуудал байсан. Гэтэл энэ асуудал нь надад хамаагүй нь тодорхой болонгуут энэ хууль бус ажиллагаагаа үргэлжлүүлэн намайг 30 хоногоор цагдан хорьж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэг тулгаж үр хүүхдүүд, хань ижлийн болоод найз нөхөд, худ ураг бүхий л хүмүүсийг дуудан байцааж байна. Улмаар 2016 он болоод түүнээс өмнөх байдлыг ч шалгаж байна.
ингэж толгой угаахгуйээ урвагчид! баялагаа ухуулж байгаа тал ямарч ор толборгуй ашигтай байхаар гэрээнд оорчлолт оруулах естой! авилгач урвагчид,толгой муутай хэдэн этгээдиин хиисэн гэрээ нэртэй тонуулыг зогсоох цаг болсон!
Зардал хэтрэх тусмаа мөнгөө хүүлж буй болон зардлын дүнгээс менежементын төлбөр авч байгаа Риод ашиггүй байлаа юу, өлөгчөөөн
zailaa ergvv gichii mini odoo 1 hudlaa shaaj gene chi bid 2n yum hiideg gej yu bausan yum
Санхүү тооцоог нь Сангийн яам хянаж чаддаггүй, татвараа авч чадахгүй, аманд нь багтдаг байдал байгаа үнэн үү?
Энэ том уурхайг байгуулах ажил маш их бэрхшээлтэй тулгарч байгааг ойлгож байна.Гэхдээ харилцан ашигтай байх гэдэгт дулдуйдан,баялгийн эзэн орныг хохироож болохгүй.Манай оронд ямар нэгэн хэмжээгээр давуу эрх байх ёстой.Түүнийгээ зөв ойлгуулж,гэрээндээ зүй зохистой өөрчлөлт оруулан,баялгийн эзэн орныхоо эрх ашгийг хамгаалах хэрэгтэй гэж хүмүүс үздэг юм билээ.
Баяр Сайханбилэг гэсэн гол хулгайчууд залуу охид шаацгаагаад жаргаж цэнгээд сул чөлөөтэй явцгааж байна.Энэ ариун явдал мөн үү? Мөн Оюу-Толгойгоос авлига авсан бусад УИХ-ын гишүүд бас өмхийгөөр унгацгаан гэртээ тарвалзаад хэвтэцгээж байна.Энэ ариун явдал мөн үү? Үхэлсүг Оюунданх нараа..Та нар хамсаатнууд нь уу?
оюу толгой ашиггүй гүйлгээ мөнгө монгл банкаар дамжихгүй тул хэзээд хэрэггүй ямарч тооцоо алга хятад мянгаад ажилтан оюу толгой ажиллаж байна шүү дээ оюу толгойг зогсоо ТЭР үед л үнэн гарч ирнэ одоо дөнгөж эхэлж байна шүү дээ ОДОО ЦАР ТАХЛЫН ҮЕД ОЮУ ТОЛГОЙГ ЗОГСООХГҮЙ БОЛ ХУУРЧИХААД ДЭЛХИЙГЭЭР НЭГ ӨР ТАВЬЖ ХАЯЧИХААД ЗАЙЛАХДАА МОНГОЛ РУУ ЗААЧИХНА ХИЧНЭЭН ХУЛГАЙ ӨР ХААНААС ГАРЧ ИРЭХИЙГ ХЭЛЖ МЭДЭХГҮЙ ШҮҮ
Ядаж 51% ийн ашиг Монгол авах ёстой! Зөвшөөрөхгүй бол Рио Тинто луйварчидийг хөөж гарга!!!!
Үгүй ээ. Бидний баялгийг авч зөөчихөөд юун өр яриад байгаа юм. Анх оруулах ёстой байсан хөрөнгийн хэмжээ удаандаа 22 тэрбумын өр болсон нь хаанахын ямар журмаар энэ их эрдэнэсээ боловсруулалгүй өгчихөөд ард нь дааж давшгүй их өртэй үлддэг юм. Ирээдүйн өрөөс хөнгөлнө ч гэх шиг? Ийм л гэрээг анх байгуулсан нөхдүүдийг хариуцлагад татах хэрэгтэй. Ирээдүйд үүсэх 22 тэрбумын өр гэж юу байх юм. Анх хамтран хөрөнгө оруулж чадаагүйн өр 22 тэрбум, удаандаа улам л нэмэгдэх нь ээ. Ийм л учраас эд нар өрийн тодорхой хувийг тэглээд үлдсэнд нь энэ гэрээнийхээ дагуу дахиад л өрөө, хүүтэй нь тооцож явах нь ээ. Анхнаасаа л хоосон онгон зэрлэг байгалиас олборлолт хийнэ гэж ирчихээд одоо болохоор юун дэд бүтэцгүй юу ч үгүй газраас ажил эхэлсэн, зардал их гарсан гээд байгаа юм. Хөгжил бүтээл, дэвшил авчирсан гээд байх юм. Тэнд юу бүтээн босгосон юм. Үйлдвэрлэл олборлолт дуусаад хэрэггүй хэдэн сэндвичэн барилга, ухагдсан газар, гүний усгүй цэвдэг тал хөрс л үлдэнэ. Оюутолгойд гайхуулах юм байхгүй шүү
Нэг үеээ бодвол аль аль талууд асуудалд нухацтай хандаж эхэлж бна. РИО тодорхой хэмжээгээр энэ асуудлыг шийдье гэсэн байр суурин дээр ирсэн нь сайн хэрэг. Гэхдээ, анх 80 хувь монголд ашигтай, гэрээ зурах үед 70 хувь монголд ашигтай, одоо 53 хувь ашигтай гээд л байх юм. Яг үнэндээ өнгөрсөн 12 жилд 10%-ийн өгөөж монголд өгсөн байдаг. 53%-ийн өгөөж яаж тооцож гаргаж ирсэн юм бэ? Яаж гаргасан 53 вэ? Монголчуудад та нар ийм их ашиг өгнө л гэж хэлдэг. Бодит байдал дээр өгөхгүй байгааг 10-аад жил л харлаа шүү дээ. Бүр сүүлдээ уурхайд хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгөө нөхөөд дуусах үед танай өр 22 тэрбум байх юм бна шүү гэж хэлж байх жишээний. Яг үнэндээ 34-ийг айлгаж авах гэж эхэлсэн тоглоом өөрөө шидсэн чулуу чинь өөрийн чинь толгой дээр унаж байна. 2009 оны ХОГ-ийн гэрээг л сайжруулахгүй бол энэ 53 худлаа шүү. Яаж хаана 53 гэхээр дуугай л болчихдог.
Та нар чинь нөгөө 70 гаруй хувь нь Монголд үлдэж байгаа гэж нэг хэсэг рекламддаг байл уу, ккккккк
Зэсээ боловсруулж гаргая Анх гэрээ хийж байхад боловсруулах үйлдвэр барина,Цахилгаан станц барина гэсэн яасан Ил уурхайн асар их алт,зэс бусад эрдэстэй нь хамт 10 жилийн турш өдөр шөнөгүй зөөсөн шүү Тэр ашгаараа та нар Австрали Канадын тэтгэврийн санг тэтгэж байгаа гэлүү бас болоогүй 3 гадаадад байдаг уурхайд санхүүжилт хийдэг гэсэн Одоо өөрсдийн зардлаар сургасан гэх энэхүү захирлууд та нар угтаа Монголын ОТ ордын баялагаар сурсан шүү дээ Дубайн гэрээг хүчингүй болгох ёстой
Yu yariad bnaa Gereeg huchingui bolgood Yadaj 51:49 bolgoh yostoi Yagaad bayalgiin ezen oronni 34 huviig avdag yum !r angiin huuhedch oilgohoor bhad Tiim gutamshigta luivrin gereeg zuvshuursun Tuhain ZGt heleh ug oldohguinee
Хэний угаадсыг долооно тэр эзэндээ үнэнчээр хуцна гэдэг шиг. Эсрэг талын л хүн байна шүү дээ.
Оюу толгой төсөлтэй холбогдсон тооцоо, судалгаа болон ХөОГэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Дубайн гэрээ(ДУББСТөлөвлөгөө) зэрэг асуудлыг системтэй, ойлгомжтой, товч тодорхой өгүүлсэн Оюу толгой АЗ УУ?, ЭЗ ҮҮ? номыг сонирхсон хүмүүс 8911 1299 дугаартай утсанд холбогдоно уу.