сонин mn
МАН-ын 30 дахь Их хурлын эхэнд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын  хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх бодлогоо танилцууллаа. 
 
 
Энэ хүрээнд Ерөнхий сайд монгол хүний эрүүл мэндэд эрх баригч нам хэрхэн анхаарч ажиллах тухайд  МАН социал демократ үзэл баримтлалтай намын хувьд хүний хөгжил, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарыг онцгойлон дэмжинэ хэмээн мэдэгдээд “Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ, цалин тэтгэвэр тэтгэмж, орлогын тэгш байдал, чанар, хүртээмж, стандартыг Скандинавын орнуудын нийтлэг жишигт нийцүүлнэ” хэмээн мэдэгдлээ.
 
 
 
 
Энэ тухайд “Иргэн бүхэн жил бүр эрүүл мэндийн оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдаж, олон улсын чанарт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг эх орондоо авдаг нөхцөлийг бүрдүүлнэ. Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгож, дотоодын эрүүл хүнсээр бүрэн хангана. Монгол хүүхдийн төрөлх гарваль шинж, давтагдашгүй онцлогт тулгуурлан тэдний олон талт авьяасыг нээн хөгжүүлж, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай Монгол Улсын ирээдүйн өв тэгш иргэдийг бэлтгэх боловсролын тогтолцооны цогц шинэчлэлийг хийнэ” гэлээ.