Эрлийз гэх элийрлийг задлаж, эх үүтгэлийг нь тогтоовол, социалист нийгмээс улбаатай коммунист үзэл суртлын нэг илрэл эрлийз гэх ангич үзэл хийгээд хятадаас айх айдас мөнхүү хийрхсэн айдас ба бусдыг буруутгах зөн мэдрэмж оршиж байна. Эдгээр үзэл, мэдрэмжээр дамжуулан монголчууд бидний оюун санааны бодит байдал, хэм хэмжээ, шинж гадагш тусч байна.
Эхнийх нь эрлийз гэх ангич үзэл. Халагдах учиртай боловч эс халагдсан эрлийз гэх ангич үзэл иргэдийн оюун санаанд нөлөөлсөн хэвээр, ертөнцийг үзэх үзлийг орлосон хэвээр байна. Коммунист үзэл суртлын ангич шинж нь эсрэг тал, дайсан этгээд гэсэн агуулгаар илэрдэг байсан юм байна. Дайсан хэрэгтэй, түүнтэй байнгад тэрсэлдэн тэмцэлдэх хэрэгтэй,ялж дийлж баатарлаг гавъяа байгуулах хэрэгтэй, дайсантай тэмцэгч баатар хүн хэрэгтэй. Эсрэг тал, дайсан этгээдгүй бол коммунист үзэл суртал агуулга, утгаа алдаж, ангич үзэл биш болно. Дайсан этгээд байж гэмээнэ коммунист үзэл суртлын мөн чанар нь тодорно, оршин байхнөхцөл нь бүрдэнэ. Ийм учир бүхий үзэл байсан байжээ. Мэдээллийн сувгаар иргэдийнхээ тархийг угаасан нэвтрүүлэг цацаж, АНУ, Япон, тэргүүтэй империалст гүрнүүдийг дайсанд тооцож, тэдний муу муухайг сурталчилж, эдгээр улсууд хийгээд Хятадыг эсэргүүцсэн үзэл, итгэл үнэмшлийг суулгаж өгнө. Коммунист үзэл суртлын нөлөөгөөр хятад гарвалтай хүмүүсийг нийгмийн дайсанд тооцож, мах цус, яс сэтгэл бүхий л зүйлээрээ эсэргүүцэж, үзэн ядсан сэтгэлгээ, хүмүүжил, үзэл социалист нийгэмд оршин амьдарч байсан хүмүүст хэвшин тогтсон юм байжээ.Тэр цагийн нийгмийн дайсан энэ цагт мөн л улс орныг сүйтгэж буйдайсан этгээдээр тодорч буй нь коммунист үзэл суртал иргэдийн оюун санаанд нөлөөлсөөр байгаагийн, ангич үзлээрээ улс нийгмийнхээ нөхцөл байдал, үйл явдал, үзэгдлийг харж, хүлээн авч, хариу үйлдэл үзүүлсээр байгаагийн шинж болно.Төрийн тэргүүн, сайд, дарга нарыг эрлийзээр тодруулж, тэднийг хийгээд эрлийз хүмүүсийг хайр найргүй буруутгаж, айж болгоомжилж, үзэн ядаж,хардаж сэрдэж, хараан зүхнэ, гүтгэн гүжирдэж ер нь болхамаг чадлаараа, цаг үргэлжид тэмцэлдэж байгаа явдал эрлийз гэх үзлийн нөлөө, үйлчлэл юм байна. Үнэндээ бол улс орныг сүйтгэж байна гэж буруутгаад, үзэн ядаад байгаа эрлийз гэх дайсан этгээд манай улс нийгэмд бодитой оршдоггүй. Энэ дайсан этгээд байхгүй гэсэн үг. Ангич үзлийн нөлөөгөөр бидний оюун санаа, оюун сэтгэлгээ, итгэл үнэмшил, үзэл бодолдоо бий болгосон,бодит бус хийсвэр дүр юм. Хий хоосноос, үндэслэлгүйгээр,зохиомлоор, хий төсөөллөөс бий болсон дүр юм энэ. Эрлийз хүмүүс хийгээд эрлийз гэх дайсан этгээд хоорондоо ялгаатай.
Манай улсад оршин амьдардаг эрлийз хүмүүс бол улс нийгмийг сүйтгээд байгаа дайсан этгээд биш.Тэд хятад, монгол аав ээжтэй, монголд төрж өссөн, Монгол улсын иргэд, мөн зарим нь Хятад улсын иргэн боловч үүнээс үл хамааран, эгэл жирийн иргэд. Төрийн тэргүүнүүд, сайд, дарга нар ч гэсэн бидний л ижил монгол хүмүүс. Үнэндээ бол нийгэм шилжээд гучин жил өнгөрсөн, коммунист үзэл суртлыг халсан боловч эрлийз гэх ангич үзлээ гээж амжаагүй хүмүүс үй олон байна. Энэ үзэл оюун санаа, сэтгэхүйд нь нөлөөлсөөр, үйлчилсээр байгаа тохиолдолд тэдэнд заавал дайсан хэрэгтэй ба түүнтэйгээ тэмцэлдэх хэрэгтэй, энэ хэрэгцээ шаардлагаар дайснаа өөрөө бий болгоод, бий болгосон дайсантайгаа өөрсдөө тэрсэлдэн тэмцэлдэж буй аж. Эрлийз гэж элийрэхүйн ард нуугдсан бодит үнэн энэ. Хужаагийн эрлийз гэх зэвсэгтэй, энэхүү зэвсгээ янз бүрээр хэрэглэж, хараан зүхээд бусдыг дийлдэг, гутамшиглаж гутаадаг, атаа хорслоо тайлдаг, таних ба танихгүй хүмүүсийг дарамталдаг нөхдүүд үнэндээ бол өөрийн оюун санаа, итгэл үнэмшилтэйгээ, өөрөө өөртэйгээ л тэмцэлдэж суудаг юм байна. Утгагүй бодит байдал,дэндүү өрөвдөм, үхээнц хөөрхийлөлтэй үйлдэл Үнэн гэгч тун гашуун зүйл гэдгийг энд мэдрэв. Бид нийтээрээ хий дэмий, утгагүй, өрөвдмөөр хөөрхий зүйл ярьж, бичиж суудаг гэж бодохоос, хичнээн жилийг ингэж элийрч өнгөрүүлэв гэсэн бодол сэтгэлд хүнд тусав. Дүгнэж бичмээргүй, цааш үргэлжүүлмээргүй санагдав.
Бидний элийрэл араасаа дараах үр дагаврыг дагуулжээ. Нэг хэсэг нь нөгөө хэсгээ эрс эсэргүүцэж, биесийн эсрэг болох, нэг хэсгээ адлах, гадуурхах, занаж зүхэх, дайсагнаж хандах эдгээр шинж тэмдгүүд бол улс үндэстэн дотоод талаасаа задран хуваагдаж буй үйл явцын гадагш туссан тусгал болно. Элийрэл чинь улс орон, монгол үндэстнээ монгол ба эрлийз гэсэн хоёр хэсэгт хувааж, дотоод талаас нь задлаж байна гэсэн үг.
Ертөнц оршихуйд дотоод талаас задарсан зүйлийг задран бутарч, сүйдэж мөхөх тавилан тосдог билээ. Энэ явдлыг улс үндэстнийхээ оршин байхуйн үндэс суурь руу халдаад,эс орших нөхцөл рүү хөтлөөд, өөрсдийгөө хорлон сүйтгэж буй үйл явц гэж харна. Учир зүйн хувьд өөрөө өөрийгөө сүйтгэх гэдэг бол ертөнц дэх хамгийн солиот явдал, утгагүй үйлдэл мөнөөс мөн. Аливаа улс орон, үндэстэн, ард түмэн оршин байхын төлөө дотоод талаасаа нэгдэж нийлж, нэгдмэл нэг, цул бүхэл хүч үүсгэж байх учиртай байдаг шүү. Учир ийм тул улс үндэстнийхээ оршихуйг сүйтгэж, эс орших байдалд аваачиж үл болно. Эрлийз хэмээх элий балай санаанаас амьдралд өөр нэгэн элий балай үйл явдал, үзэгдэл үүсэж, бий болж буй хэрэг юм энэ. Өөрөө өөрсдийгөө сүйтгэж буй бол тухайн үзэл санаа утгаа алдаж, утгагүй хийрхэл, элийрэл болж өөрчлөгдсөн гэдгийн шинж.
Элийрлээр дамжин бидний оюун санааны бодит байдал гадагш тусч байгаа болно. Тэгэхээр амьдралд оршдоггүй, бодит бус, хий хоосон зүйл, хийсвэр дүртэй тэмцэлдэж тэрсэлдэж, улс орныг сүйтгэж байна гэж хардаж сэрдэж, үзэн ядаад байна, бид. Учир зүй талаасаа бол хий хоосон зүйлтэй харьцах, ярих, бодит мэт төсөөлөх, тэрсэлдэж тэмцэлдэх гэдэг хийрхэж буй үйлдэл. Хийрхэл бол утгагүй хоосон, хий дэмий, элий балай үйлдэл учир тэнэглэл, солиорол, галзуурал болно. Энэ хийрхэл бидний оюун санаа, сэтгэлгээхийгээд цаг үе, ардчилсан нийгэм хоорондоо таарахгүй, зохицол нийцэлгүй байдлаас үүдэлтэй үүссэн зөрчил болно. Өөрөөр хэлбэл, шинэ цаг, ардчилсан нийгэм хийгээд хуучин цаг, социалист үзэл, сэтгэлгээ хоорондоо агуулга, утга санаа, учир зүй, утга учрын хувьд авцалдахгүй, уялдахгүй, зохицохгүй байна гэсэн үг.Нийгмийн үйл явцыг эрлийз гэж ангич үзлээр харж, хүлээн авах нь тухайн үйл явдалд огт хамааралгүй байх, эсвэл тэс хөндлөн үйлдэл байх жишээтэй. Манай улсад дарга нар улсын төсөв, хөрөнгө мөнгийг дур зоргоороо, хайр найргүй үрэх явдал түгээмэл. Энэ явдалд бид даргыг шүтэх, түүнд найддаг социалист сэтгэлгээгээр хандаж, дарга идэх ёстой гэж хүлээн зөвшөөрч, эсвэл эрлийз гэж хараан зүхээд өнгөрнө.Зүй нь бол ардчилсан зарчмаар иймэрхүү хий дэмий төсөлд хяналт тавих учиртай. Хяналт тавьж, хариуцлага тооцох учиртай тохиолдолд эрлийз гэж хараагаад өнгөрч байна, бид. Нөхцөл байдалтайгаа огт хамааралгүй хариу үйлдэл үзүүлж байна. Мөн салбартаа бугшсан буруу явдалд хариуцлага тооцох гэсэн сайдыг нүүр царайгаар нь дүгнэж, эрлийз юм байна гэж тухайн сэдвээс тэс хөндлөн зүйл ярих. Энэ авцалдахгүй, утгагүй хандлага биднийг галзуу, солиотой харагдуулж байна. Хуучин сэтгэлгээ, үзлээр улс нийгмийнхээ нөхцөл байдлыг зөв харж чадахгүй. Харин ардчилсан үзэл, зарчим, сэтгэлгээ тусална. Эрлийз гэж хийрхэн элийрээд буйн цаана улс орон, нийгмийнхээ үйл явдал, нөхцөл, асуудлуудыг зөв харах тулгарсан асуудлуудыг хэлэлцэх, үнэлэлт дүгнэлт өгөх, гарц гаргалгааг гаргаж ирэх, шийдэл ярих оюун сэтгэлгээний чадваргүй байдал нуугдаж байна.Үеэ өнгөрөөсөн зүйлийг үргэлжлүүлж үл болох, зайлшгүй хаяж гээж, халж байх учир, жамыг энэхүү элийрэл батлан харуулж, хаях цаг болсон гэдгийг дохиолон сануулж байна.
Дараагийнх нь бусдыг буруутгах зөн. Төрөлх зөн \ инстинкт\-ээрээ улс нийгмээхарж, хүлээн авдаг хүмүүс нийгэм дэх тулгамдсан асуудлын нэг болж. Манай улсад авилга хээл хахууль дэлгэрсэн, ядууралд нэрвэгдсэн, тэгш бус байдал хавтгайрсан,хууль үйлчлэхгүй, худал хуурмагийн туйл болсон, ертөнцийн хамаг муу муухай хуран цугласан, буруу бусармагтаа живсээр уруудал доройтлын замаар гэлдэрч байна.
Энэ явдалд буруутгах эзэн хайж, хэн нэгэн, төрийн өндөрлөгүүд, удирдах албан тушаалтан, хятад угсаа гарвалтай хүмүүс, эсвэл гадаадаас сүйтгэгч хайдаг нь бусдыг буруутгах төрөлх зөнгөөрөө улс нийгмээ харж, хүлээн авч буйн шинж. Ялангуяа үе үеийн төрийн өндөрлөгүүд, өндөр албан тушаалтай хүмүүс, сайд дарга нарыг эрлийзээр тодруулахын зэрэгцээ давхар бас улс орныг сүйтгэсэн буруутан гэж үздэг. Энэ үзэл, итгэл үнэмшил тэднийг эсэргүүцэх, үзэн ядах, буруутгах шалтгаан болж байна. Төрөлх зөн бол ухамсаргүй, автомат үйл ажиллагаа бөгөөд бусдын буруутгах зөн чинь өөрөөс бусдыг буруутгана, тухайн явдалд буруутан хайна, иш үндэсгүй, хий хоосон хардаж сэрдэнэ, бурууттгахдаа буруу зөвийг, үнэн худлыг үл хамаарна, хэн нэгнийг буруутнаар тодруулна, буруутай гэдэгт итгэж үнэмшинэ, буруутгаж үзэн ядна, төрөл бүрээр буруутгана. Ухамсаргүй зөн бол муйхар, харалган, харанхуй төлөв.Зүйл бүрээр буруутгахдаа гарамгай боловч өөрийн хийгээд бусдыг үйлдлийн буруу зөвийг ялгаж салгах, ухаж ойлгох чадваргүй. Учирлаж хэлээд, зөв ба бурууг ялга салгаж өгөөд, өөрийн нь бурууг ойлгуулах гэсэн оролдлого огт бүтэхгүй. Энэ тохиолдолд тэд шууд л өөрийгөө өмгөөлнө. Мөн л ухамсаргүй өөрийгөө өмгөөлөх зөнгөөрөө хүлээн авч, хариу үзүүлдэг. Тэд төрөлх зөнгийн үйлчлэл, нөлөөгөөр бусдыг бол зөвхөн буруутгана, өөрийгөө бол шууд өмгөөлнө ийм хязгаарлагдмал, харалган, муйхар үйлдэлтэй. Өөрийн үйлдлийн учрыг ухамсарлаж ойлгох оюун сэтгэлгээний чадваргүй ийм л хүмүүс үе үеийн төрийн тэргүүнүүд, төрийн өндөр албан тушаалтнуудыг эрлийзээр тодруулаад, улс орныг сүйрүүлсэн гэж буруутгаж суугаа шүү дээ. Тэдний оюун сэтгэлгээний бодит байдал, үнэн энэ.
Нийгмийн үзэгдлүүдийг зөв харах, хүлээн авахад ухамсар хэрэгтэй. Нөхцөл байдлыг задлан шинжилж, юмсын хоорондох уялдаа холбоог тогтоож, учир зүйгээр харж,уруудал доройтлын шалтгааныг ухаж, гадаад хийгээд дотоод хүчин зүйлийг тогтоож, эцсийн дүгнэлт гаргаж, гарц гаргалгаанд хүрч, гарах арга замыг тодорхойлох учиртай. Ухамсаргүй төрөлх зөн эдгээр ухамсарт үйлдлийг гүйцэтгэх чадваргүй. Хүний оюун сэтгэлгээ, үйлдэл хандлага нь ухамсаргүй хэв шинжтэй байна гэдэг ухамсар бүрэлдэн тогтоогүйн, тархи ухамсарт хөгжил төлөвшил явагдаагүйн, хүмүн өөрөө байгалийн өгөгдөл, байгаллаг төрх, амьтныхаа анхдагч төлөвтөө буйн шинж болно. Ер нь бол улс нийгэмд тулгарсан асуудалд ухамсаргүй хандаж, буруутан хайх гэдэг хий дэмий үйлдэл бөгөөд эсрэгээр ухамсартай оролцох, гарц гаргалгаа, шийдэл ярьж хэлэлцэх ухамсарт үйл ажиллагаа нэн хэрэгтэй боловч бид энэ бүхэнд бэлэн биш байна.
Хуучин үзэлулс нийгмийн нөхцөл байдал, тулгарсан асуудал, өрнөж буй үйл явцыг зөв харж чадахгүй, юу сүйдээд байгааг, ямар шалтгаанаас үүдэн сүйдээд байгааг тогтоож чадахгүй байна, энэ байдлаас гарах арга зам, гарц гаргалгааг гаргах чадваргүй байдалд аваачиж, мухардуулж, төөрүүлж байна. Эрлийз гэж нэгнээ үзэн ядах, улс орныг сүйтгэв гэж буруутгах энэ сэтгэлгээ, хандлага одоо хэрэггүй. Хэрэггүй, хортой сэтгэлгээ, хандлагыг хаяж гээх нь зүйтэй. Улс нийгмийнхээ нөхцөл байдлын тухайд нэгдмэл нэг, бодит, үнэн, зөв ойлголттой больё, зөв эрүүл харъя. Манай улс нийгмийн нөхцөл байдал дээд зэргийн эмх замбараагүй байдал буюухаос төлөв юм. Энэ нөхцөл эрлийз хүмүүс сүйтгэсэнээс биш, нийгмийн шилжилтийг дагалдаж явагдсан задрах үйл явцын үр дагавар юм. Социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжих үйл явцыг дагалдаж, улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоо, бүх салбарууд, оюун санааны ертөнц, гэр бүлийн амьдрал хүртэл задарсан. Гэхдээ энэ задрал жам ёсны үйл явц байв. Учир нь социалист нийгэмд оршин байсан бүх зүйлс ардчилсан нийгэмд хэрэгцээ шаардлагагүй. Энэхүү учир шалтгаанаар тэр зүйлс задарч, үгүй болжээ. Социализм мөхөж буй үйл явц юм энэ.Бүхий л зүйлсийн цаг нь дуусаж, хэргээ өнгөрүүлдэг нь жам. Тэгэхээр хэрэггүй болсон зүйлс, тухайлбал, хэд хоносон сүү гашилж, мах өмхийрч, төмс ялзарч, хоол мууддаг, талх хөгцөрдөг нь задарч буй үйл явц юм. Жам ёсны өгөгдлөөрөө бол задралын эсрэг бүтээхүй үйл явц явагдах учиртай байлаа. Гэвч энэ үйл явц сатаарчээ. Шалтгаан нь монголчууд бидэнд задарсан бүх зүйлийг дотоод талаас нь эмхлэн цэгцлэх, хөгжүүлж төгөлдөржүүлэх, шинээр бүтээх, зохион байгуулах оюун санаа, сэтгэлгээ, чадвар чадамж дутагдсан. Улс нийгмээ эмхлэн цэгцлэх, бүтээн байгуулах үүрэгтэй хүн нь бэлэн болоогүй байна. Бүтээгч хүн нь бэлэн болж байж улс нийгэм цэгцэрнэ, урагшилна, хөгжинө.
(Үргэлжлэл бий)
Ч.ТУЯА
Сэтгэгдэл0
Туяад баярлалаа.Европ гэдэг Орос буриадуудын азийн Монголыг мэддэг байсан социализмд зөвхөн эрлийз гэж жирийн хүмүүсийг үндэс угсаагаар турхирдаггүй,бас хужаа хасаг дөрвөд хүн биш гэж турхирдаг байсан.Уг үндэс нь Монголчуудыг ч хүний тоонд оруулдаггүй Оросын шовинизм. Ажилсаг Буриадууд, залхуу Монголчууд гэж бараг албан ёсоор сурталчилдаг байсан нь одоо ардчилалд болохгүй. Хориотой.Одоо юм өөрчлөгдөж байгаа.Гэхдээ социализмын боловсрол хүмүүжилтэй,пиздагаар ярьж салаавч үзүүлдэг МУЖИКИ их хуралд олон байгаа. Баруун Монголчуудыг социализм шиг ялгаварлаж,яс үндсээр нь дайрдаг Дорнодын гишүүнийг юун шийтгэх магтдаг.
Энэ хүний хийсэн доорх баримтат кино бол жирийн нэг зохиомол баримтат кино биш бодит явдлыг харуулсан баримтат кино юм. Аарон Руссо(1943-2007) америкийн нэрт кинопродюсер, кино найруулагч, улстөрийн зүтгэлтэн. Түүний бүтээсэн 6 кино нь Оскарын шагнал ба 2 Алтан бөмбөрцөг шагнал авсан. 1998 онд Невада мужийн амбан захирагчийн сонгуульд Бүгд найрамдах намаас, 2004 онд АНУлсын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан тус тус нэр дэвшиж байсан... 2007 оноос "Restore Republic" улстөрийн хөдөлгөөнийг байгуулсан ба АНУлсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрт конгрессмен Рон Полыг дэмжиж сонгуулийн кампанит ажилд нь зүтгэж амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл энэ баримтат кинонд гарч байгаа шударга бус байдал - ХУУРАМЧ ардчиллын эсрэг тэмцэж байлаа.
Киноны тухай товчхон: Өнөөгийн Америкийг ардчиллын гол цайз гэж бүх хэлбэрээр ухуулж сурталчилдаг боловч энэхүү "ардчилсан" гэдэг төр засгийнх нь бүх эрх мэдэл Том Капиталынхаа бүрэн эрх мэдэл, эрхшээлд байгаа гэдэгт "нүдтэй, чихтэй, толгойтой" хэн ч эргэлзэхгүй байх аа. Үнэн хэрэг дээрээ тэнд төр засгийн бүх эрх мэдэл нь америкийн ард түмнээс бус харин Том Капиталаас эх сурвалжаа авдаг, түүний бүрэн эрхшээл доор, түүний шууд тусгал нь байдаг гэдгийг Аарон Руссо америкийн олон нэрт сэхээтнүүд - эх орончдын адил энэхүү баримтат киногоороо илчилж байна.
АНУ-ын дөрвөн ерөнхийлөгчийг - Абрахам Линкольныг 1865 онд, Джеймс Гарфильдыг 1881 онд, Уильям Маккинлийг 1901 онд, Джон Кеннедийг 1963 онд алсан тэр нууцлаг түүхүүд нь америкийн улстөрчдийг Том Мөнгөний дуулгавартай албатууд нь болгосон түүхтэй ажээ. Эдгээр бүх алллагууд нь америк долларыг хэн "хэвлэхийг" - чухамдаа АНУлсын Үндсэн Хуульд заасны дагуу Конгресс ба Ерөнхийлөгчийн эрх мэдэлд - өөрөөр хэлбэл Америкийн хууль ёсны бүрэн эрхт төр засгийн хяналт зохицуулалтанд оруулах гэсэн тэдний оролдлогуудтай шууд холбоотой юм. Учир нь тэнд Том Улстөр-өөс нь Том Бизнесийг салгах гэсэн аливаа оролдлогууд ерөнхийлөгчийнх нь хүртэл амь насанд хүрдэг "уламжлалтай" ажээ!
Анх үүсэн байгуулагдахдаа улс гүрэн ард түмнийхээ эрх чөлөөний зарчмуудыг тунхаглаж байсан Америк орон одоо нэг улс цул улс үндэстэн биш болон хувирсан бөгөөд харин тэнд хүний эрх гэдэг ойлголт улам хоосон уриа тунхаглал болж тэнд үнэн хэрэг дээрээ ямар ч бодит эрх чөлөөгүй хүмүүсийг ердөө л дуулгавартай зээлээр хэрэглэгчид - өртнүүдийн хүн сүрэг - "бантан нийгэм" болгон чанаж байгаа нэгэн тийм асар том туршилтын талбар болон хувирчхаад байгаа юм.
Өнөөгийн АНУлс бүх хүн төрөлхтнийг далдаас "хөшигний араас" тагнаж чагнаж байдаг мөн "ардчилал эрх чөлөө, чөлөөт зах зээл, хүний эрх" мэтийн хоосон уриа лозунгаас цааш хэтэрдэггүй неолиберал ардчиллын үзэл суртлаараа болон мөн америк доллараараа дамжуулан дэлхийн улс үндэстнүүдийг хатуу хянан бүрэн эрхшээлдээ барьж байгаа билээ. Тэгвэл өнөөгийн америкийн нийгэм тэрхүү арга технологиудыг нь туршиж сургуулилж улам төгөлдөршүүлж байдаг асар том туршилтын талбар мэт болж хувирсаан гэж энэ баримтат киног бүтээгчид баталж байна.
Энэ кинондоо Руссо түүний эх орон нь өнөөдрийн энэ байдалд хүртлээ чухам ямар замыг туулж ирснийг, америкийн жирийн ард иргэд үнэн хэрэг дээрээ өөрсдийн хүний эрх ба эрх чөлөөгөө бүрэн алдсан байгаа бодит чин үнэнийг мөн тэд нар хэрхэн Дэлхийн Шинэ Дэглэм гээчийг сурталчлах, бусад ард түмнүүдийг зах зээлийн нийгэм гэгчид "хошгируулах шилэн хорго" урхи занга, ийм дүрд тоглож байгаа барьцааны "ивээн тэтгэгчид" нь болон хувирсан байгааг харуулж байна.
Ааронд долларын эзэд - банкны элитүүд нь тухайн үедээ тэдний гар доорх нэг "шатрын хүү" нь болохыг санал болгосон байсан ба ингэж тэрээр энэхүү үйл явдлынх нь нэг шууд оролцогч гэрч болон энэ бүхнийг дотроос нь ажиглан харж байсны хувьд яг одоогоор дэлхий дахиныг эрхшээлдээ барьж байгаа банкны эздийн төлөвлөн хэрэгжүүлж байгаа асар том чивэлт зорилгуудыг нь дэлгэн илчилж байна.
Руссо хэсэг хугацааны дараа тэдгээр элиттэй тогтоосон байсан харьцаануудаа бүрэн тасалж тэмцэгчийн замд ороод энэхүү баримтат киногоо бүтээсэн ажээ. Уг баримтат кино гарснаас хойш нэг жилийн дараа тэрээр өвчнөөр нас барсан юм!... Гэвч олон хүмүүс одоо болтол энэхүү хоёр үйл явдлыг хооронд нь холбож авч үзсээр байгаа ажээ... гэхдээ огт үндэслэлгүйгээр биш шүү.
Одоо Америкийн төр засгийн үнэмлэхүй жинхэнэ эрх мэдлийг Хувийн банкны эзэд, Цэргийн аж үйлдвэрлэлийн хувь эзэд, Суртал ухуулга -хэвлэл мэдээллийн хувь эзэд нь далдаас барьж байдаг ба тэд өөрсдийгөө манай гаригийн эзэд - дэлхийн бөмбөрцөг дээр дангаараа ноёрхож хүн төрөлхтний амь амьдралыг эрхшээж байх ёстой гэж үздэг байна.
Чухамдаа ийм учраас: хувийн банкирууд нь манай гаригийн бүх улс үндэстнүүдийн эдийн засгийг алж хэзээ ч төлж барахгүй өрөнд унагах хэрэгтэй байдаг бол, цэргийн аж үйлдвэрлэлийн хөлгүй баячуудад нь тэдний ЗГ-таа хуйвалдан "шахаж" байгаа зэвсэг техник, сум тэсрэх бөмбгийг нь хэрэглэж байнгын эрэлтийг үүсгэж байх дайн дажингууд байнга зогсолтгүй шаардлагатай байдаг, үүний тулд тэдэнд байнгын дайсан ус агаар шиг хэрэгтэй байдаг, - суртал ухуулга - хэвлэл мэдээллийн хувийн эздийнхээ хүсэл тачаалыг хүн ардын тархи ухамсарт тулгадаг мөртлөө "хамгийн эрх чөлөөт" гэдэг хэрэгслүүд нь дэлхийн хүн ардын тархийг угааж кино-комьютерийн тоглоом-ном-сонин сэтгүүл-рекламаараа тэдний ойлголт ухамсар, бодол санааны эсрэг оюуны террор явуулж байна!
Би америкчуудаас хүн амын орлогын албан татвар төлж байхыг шаарддаг хууль манайд үнэхээр байдаг уу ... та бүхэн тэр хуулийг хаа нэгтээ яг нүдээрээ олж харж уншиж байсан уу гэсэн асуулт тавьж эсвэл энэ татвар нь засгийн газраас зохион байгуулсан ээлжит нэг залилан уу гэдэг асуултын хариуг олохоор энэ тухай баримтат кино бүтээх замдаа гарсан юм.
Тэгээд энэхүү киногоо бүтээх явцдаа би үүнээс ч илүү их аюултай бас тэгээд аймшигтай тийм зүйлийг анзаарч түүнд анхаарлаа хандуулж эхэлсэн билээ. Одоо би та бүхэнд энэ тухай ярьж өгөх болно оо.
1913 он хүртэл Америк эрх чөлөөтэй улс орон байжээ. Харин дараа нь төрийн бүх эрх мэдэл, засаглалыг мөнгөөр далдуур худалдан авсан хэсэг банкны эзэд өөрийн жүүд үндэстэн эцэг өвгөдийнхөө эртний номлол, нууц төлөвлөгөөнүүдийг манай улс оронд хэрэгжүүлж эхэлсэн байна. Ингээд л удалгүй Америк орон шал өөр улс орон болон өөрчлөгдсөн билээ... (Аарон Руссо)
Уг баримтат кинонд гарч байгаа, өгүүлж байгаа олон түүхэн бодит баримтууд, хийж байгаа дүгнэлтүүд нь алс холын Америкт болж байгаа үйл явдлууд мэт боловч манай улсад монголчууд бидний одоогийн энэ амьдралд ч маш олон зүйлүүд нь бодит байдал болж ихэнх нь бидний нүдэн дээр бүр ил тод байгаа хэдий ч энэ бүхнийг элдвийн хулхи үгэн халхавчийн доор далдалж байгааг олж харж болно.
ene chin harvaas gahain honshoortoi, melhii amtai Umnud Hyatadiin hujaa huuhen baina daa.
Монголын төлөө цусаа урсгаж ирсэн Монгол хүн биш тул эрлийз гэж ангилахаас өөр зам байхгүй. Эрлийз хүн бол эцэг, эхийнхээ аль нэг улсын иргэншилийг сонгох боломжтой байдаг. Сонгох эрхээ эдлэх боломж байгаа боловч Монгол хүн болох боломжгүй юм.
Америк бол хөрөнгө мөнгө, капитал дээр тогтсон, банк санхүүгийн эздийн эрхшээлд орсон( доллар нь дэлхийн улс орны эдийн засгийг атгасан) улс төр нь , үндсэндээ, бизнесийн болон капиталийн эздийнхээ хараанд байдаг тогтолцоотой орон гэдгийг байнга л илчилж байдаг шүү дээ!!! Хүний эрх, эрх чөлөөг жирийн хүмүүс нь биш, баячууд, банк санхүүгийн эзэд, томоохон бизнесменүүд илүү эдэлж байдаг” гэж үздэг биз дээ! Гэхдээ зарим нэг монгол хүн Америкт компани байгуулан, боломжийн ажиллаж, амьдарч буй бодит баримт ч бий бололтой! Хоёр талтай ( сайн муу) нийгэм бололтой! Улсын ерөнхийлөгчөө удаа дараа хөнөөсөн тэр баримт юуг илчлээд байгааг анхаарч, жинхэнэ зөв дүгнэлт хиймээр байгаа юм биш үү? Тэднийг жирийн нэг иргэн очоод хөнөөчихсөн хэрэг биш шүү дээ!!!
урьд өмнө байсан үйлдвэрүүд хэрэггүй зүйл байсан гэдэгтэй хэзээч санал нийлэхгүй
СОЦИАЛИСТ ҮЗЭЛ САНААГ ТЭЭЖ БАЙСАН, ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛЫГ ГАЖУУДУУЛСАН ЭЛДЭВ БҮХНИЙГ ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ. ҮНЭЛЭМЖ, ҮНЭТ ЗҮЙЛСИЙН ШИНЭ ТОГТОЛЦООГ Л ТӨЛӨВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. бҮХ ХҮН УГААСАА ЭРЛИЙЗҮҮД ШҮҮ ДЭЭ. ЧИНИЙ ЦУСАНД ХЭНИЙ ЦУС БУЙГ МЭДЭХ ҮҮ, ЭРЛИЙЗ ЭЭ?
Монголын төлөө цусаа урсгаж ирсэн Монгол хүн биш тул эрлийз гэж ангилахаас өөр зам байхгүй. Эрлийз хүн бол эцэг, эхийнхээ аль нэг улсын иргэншилийг сонгох боломжтой байдаг. Сонгох эрхээ эдлэх боломж байгаа боловч Монгол хүн болох боломжгүй юм.
200 ЖИЛИЙН МАНЖ БИШ, 70 ЖИЛИЙН ОРОС АХ БИШ, 30 ЖИЛИЙН АРДЧИЛАЛ БАЯЛГИЙГ МААНЬ ТОНОЖЭЭ.
"Ардчилал гэж юм хаана ч байхгүй.Улс бүр өр өөрийн хуулиар амьдрах ёстой" гэж АНУ н ерөнхийлөгч асан Д.Трамп хэлсэн. АНУ н АН н лидерүүдийн нэг гэдэг пелоси гэгч шулам "Ардчилал бол манай улсын бренд нэр " гэж үнэнээ хүлээсэн. Ардчиллын 30 жил гэдэг бол АНУ тэргүүтэй Том 7 дээрэмчин өөрсдийн тогтоосон даян дэлхийг зандалчлах бодлогоо ардчилал гэсэн халхавчийг ашиглан үйлдэж байна. Неоколоничлолын 30 жилийг бид ардчиллын 30 жил гэж андуу ташаа нэрлэж байна. Ардчилал биш барууныханд боолчлогдон самруулсан жил гэх нь оновчтой.
Өрнөдөд ч дорнодод ч ажиллаж амьдарч явлаа.Монгол Орос шиг иргэдээ хүртэл үндэс угсаагаар нь төрийн төвшинд алаг үздэг орон үзээгүй.Англид Бритүүд Ирландын эрлийз гэж, Хятадад Хань үндэстэн Монгол гэж өвөрлөгчдийг ад үздэггүй.Хуулиар хориглосон байдаг.Юун төрийнхөө мэдээллийн хэрэсэлүүдээр Оросууд шиг Чукча дурак,Чурка баран,дешевые Китаёзы гэж сурталчлах.Энэ бол ардчилал.
Монголын төлөө цусаа урсгаж ирсэн Монгол хүн биш тул эрлийз гэж ангилахаас өөр зам байхгүй. Эрлийз хүн бол эцэг, эхийнхээ аль нэг улсын иргэншилийг сонгох боломжтой байдаг. Сонгох эрхээ эдлэх боломж байгаа боловч Монгол хүн болох боломжгүй юм.
Монголын төлөө цусаа урсгаж ирсэн Монгол хүн биш тул эрлийз гэж ангилахаас өөр зам байхгүй. Эрлийз хүн бол эцэг, эхийнхээ аль нэг улсын иргэншилийг сонгох боломжтой байдаг. Сонгох эрхээ эдлэх боломж байгаа боловч Монгол хүн болох боломжгүй юм.
Энэ нэг төрмөл ухаан дутуу дээрээ ямар ч боловсролгүй бүсгүй юун их мэдэмхий юм бичдэг юм бэ дээ.Социализм муу юм бол өнөөдөр жил бүр дэлхий дахинд явуулдаг судалгаагаар "Хамгийн аз жаргалтай улс"-ын шалгаруулалтанд ёс юм шиг Скандинавын социализм байгуулж буй улсууд тэргүүлж буйг үгүйсгэх болох нь уу. Тэр шалгаруулалт худлаа юу.Чи үүнийг үгүйсгэж амжих уу.Чадах уу.Тэнд зарим тосгонд нь бүүр коммунист зарчмаар амьдарч байна гээд сэтгүүлчид бичээд байгаа. Тэгэхээр чи капитализмын дараагийн шат бол социализм гэдгийг огт дуулааагүй яваа өрөвдмөөр амьтан байна. Европ холдоод байвал энүүхэн урд хөрш юу бүтээж байгааг харчих. Маанаг.
Үзэн ядалтын асуудал ямар ч улс үндэстний оршин тогтнолд аюул учруулдагаас (эсрэгээрээ расист Орос улсын оршин тогнох үндэс) хамгийн хүнд ялтай байдаг. Америкд хэрэв Нигер гэж та хэн нэгнийг гудалжинд хараавал ял нь 10 жил.М
Үзэн ядалтын асуудал ямар ч улс үндэстний оршин тогтнолд аюул учруулдагаас (эсрэгээрээ расист Орос улсын оршин тогнох үндэс) хамгийн хүнд ялтай байдаг. Америкд хэрэв Нигер гэж та хэн нэгнийг гудалжинд хараавал ял нь 10 жил.М
социалист харилцааг устгаж ХАА МАА монгол улсын хльч нутагт мал билчээрлүүлж амьдрах ёстой хэрвээ цөөн зуу зуун мянган малтай хэдэн арван мянган малтай хоёр гурван мянган иалтай иргэд компани байна ард иргэдийн малыг компаний хүвь хүн улсыг дээрэмдэж луйвахдаж манипуляци махинаци маневлаж олсон мөнгөөрөө маш их мал ирдийн ар дээрээс авч сүү цагаан идээ ноос ноолуур дайвар бүтээгдэхүүнийг хөсөр хаяж махыг зарж баяждаг билчээрийн байгалийн сул өвс иддэж малыг их хэжээгээр нөхөн үржүүлж сүү цагаан идээ тэнгэрт хадсан хотод мах сүүний талх гурил будааны дэлгүүрүүдийг устгаж хүүхэд оюжтан залуусыг хавдар хадпвар тусгадаг хрхи тамхи бэлэн хоол чихэрлэг зүйл зардаг кофе цайны -днлгүүр их хэмжээгээр нээж байна смо ба j 25 г м гадаадын 99 мөнгөний бэлэн хоол гадөөдт нигэмд илүүдсэн хүмүүс иддэг хоолны төрөл бүрийн хаягдлыг монголын залуу үеийнхэн идэж хавдарын эмнэлэг халдварын эмнэлэг үхэж байна
үндэсний хоол мах сүү цагаан идээний гжрил будааны том супермрктууд яагаад алга болов циркийн баруун зүүн талаар супер маркет байна уу хотын төв гудамжны байтугай вакзал дээр алга ард түмэнд кафе ресторанд сууж хооллох мөнгө байхгүй авилга авдаг хүсүүс мөнгөтэй байхаа ардын хянан шалгахаа ард түмэн байгуульяа гжрван сая монгол байтугай их хятад улс социалист замаар замнаж хүрнэ гэдгээ удаа дараа яррилаа
Энэ мангуу Туяа гэгч этгээд юу ч мэдэхгүй юмаа. "Хүн төрөлхтөний хурмтлуулсан бүхий л сайн сайхан, баялаг мэдлэгийг өөртөө
Энэ Туяа гэж мангуу этгээд юу ч мэдхэв дээ. "Хүн төрөлхтөний хуримтлуулсан бүхий л сайн сайхан мэдлэг, ур чадвар, дадлыг өөртөө шингээсэн хүнийг коммунист гэнэ" гэж агуу их багш Владимир Ильич Ленин хэлсэнийг мэддэггүй, мэдсэн ч ойлгодоггүй мангуу нэгэн бололтой. Америк Ардчилалаар тархиа салам угаалгасан энэ Туяа мэтийн этгээдүүд юу ч мэдхэв дээ.
Энэ Туяа гэгч этгээд Ардчилал нүдэн дээр нь мөхөж байгааг, социализм, коммунизм дахин мэндлэж байгааг хардаггүй сохор нэгэн бололтой. Түй!!!
Тархиа 100 барааны савангаар угаалгасан хүн юм. Монгол Улс капиталист социализм гэсэн загвараар явах байсан юм. Төрийн хатуу зохицуулалттай зах зээлийн эдийн засаг, нийгмийн халамжийн социалист тогтолцоо. Скандинавын орнуудын хөгжлийн загвар. Японы либзрал ардчилсан нам бол ийм чиг баримтлалтай нам. Социалист нийгмээс сайныг нь уламжлал болгон авч үлдээд харин саарыг нь халах байсан юм. Гэтэл гаднын санхүүжилттэй, хөлсний ийм хийрхэгчид энэ улсаар 30 жил наадлаа. Харин ил бичиж байгаа нь сайн хэрэг. Хэрэгтэй нэг ч өгүүлбэр алга. Нийгмийн үйл явц сүү, мах төдий зүйл биш. Зөвхөн энэ зүйрлэл нь Баабарын мулгуу шавийн хэн болохыг харуулж байна.
Жинхэнэ монгол хун байгаль дэлхий дээ эеруу таруу суурьшиж уул усаа шутэж амьдардаг бол эрлийзууд дархан цаазат газруудыг цементэлж монгоний шунал нь зугээр суулгахгуй энд тэндгуй ухаж тунхэж байгааг харж л байна.
ardchilald debseed gych garyi jil bolood baihad sozialist setgelgee geed yugaan yariad baigaam be?.....byh yum eerchilegdsen syy dee!!!eersdiigee har l daa?????????????????
Буруу замаар будаа тээхээ больж, байгуулж дуусгалгүй орхисон социализм руугаа эргээд давшицгаая.