sonin.mn
АН-ын Үндэсний Бодлогын Хорооны зүгээс: "Өнөөдөр АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байхгүй байгаагаас намын шинэ даргыг сонгоход хүндрэл учирч хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна. Харин намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ шийдвэрлэнэ” гэж заасан.
 
Иймд 2022.11.17-ний өдрийн хурлаар ҮБХ-ны даргаар Т.Мөнхбаярыг томилж, АН-ын дараагийн шинэ дарга томилогдох хүртэл тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлүүлэхээр этгээдээр сонгосон. Иймээс АН-ын Улсын бүртгэлд тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ҮБХ-ны дарга Т.Мөнхбаярыг хүлээн авч Улсын бүртгэлд өөрчлөлт оруулж өгнө үү”
 
гэсэн албан хүсэлтийг өнгөрөгч 11-р сарын 22 Улсын Дээд Шүүхэд илгээсэн байна.
 
Үүнтэй холбоотойгоор АН-ын дарга С.Эрдэнэ: "Миний бие 2017.03.15-ний өдөр АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох намын даргаар томилогдон ажилласан. УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль хүртэл ажиллаж байгаад Үндсэн дүрмийн 3.10.1.1 дэх хэсэгт заагдсанаар “сонгуулийн үр дүнгээр огцорсон”-д тооцогдож, намын тамгыг хүлээлгэн өгч намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байдаг.
Энэ хугацаанд Улсын дээд шүүхийн тогтоолоор АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд тодорхойгүй, өмнө нь гарсан УДШ-ийн тогтоолуудад заагдсан маргаантай зөрчил арилаагүй гэх утга илэрхийлэгдэж тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд тодорхойгүй болчихоод байгаа нь хуулийн этгээдийг эрх зүйн чадамжгүй болгож байна.  Иймд ҮБХ-ны 2022.11.17-ны өдрийн хуралдааны тогтоолоор АН-ын итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ҮБХ-ны дарга намын шинэ дарга сонгогдох хүртэл хугацаанд намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр томилсонд татгалзах зүйлгүй.
 
Үндэсний бодлогын хороо нь намын дүрэмд үйл ажиллагаатай холбоотой маргааныг шийдвэрлэх эрхтэй байгууллага мөн тул түүнийг шийдвэрийг хүндэтгэх үзэх болно” гэсэн байна. 
 
Өөрөөр хэлбэл Х.Баттулгын ба С.Эрдэнийн гэх АН анх удаа АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг бүртгүүлэх тухай зарчмын зөрөөгүй байр суурийг Улсын Дээд Шүүхэд илгээсэн ажээ.
 
С.Сарнай