sonin.mn
Хэрвээ таныг шоронд суулгасан бол Та бага хулгай хийсэн байна.
 
Хэрвээ таныг парламент, УИХ, Засгийн газарт суулгасан бол Та үнэхээр их хулгай хийжээ.
 
ОХУ-ын шог зохиолч 3адорнов
 
 
Эрдэнэс Тавантолгой компанийн захирал Б.Ганхуяг 2022.12.7-ны шөнө эгч, бусад ах дүү нарынхаа хамт баригдлаа гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн билээ. Жагсагчид нэрсээ зарла гэж хашгирсаар байна. Хууль зүйн сайдын баривчилсан "Хишиг ариун индустриал" ХХК-ийн захирал Б.Хишигдорж Тавантолгойн хөрс хуулах онц эрхийг авсан байжээ.
 
Хууль зүйн сайд "Наро Банчэн гэгээнтний хадмыг баривчилсан" гэж онцлов. Б.Хишигдорж ганц охиныхоо дэв бузрыг арилгахаар Наро Банчэн гэгээнтнийг гэртээ урьж, удалгүй охинтой нь гэгээнтэн сууж Наро Банчэн хадмынхаа бизнесийг даахаар болсон байна. Ганц охиныг нь Х.Ариунзаяа гэдэг ажээ. Х.Ганхуяг Эрдэнэс Тавантолгойн захирал болсны дараа Б.Хишигдорж хэдэн зуун тэрбумын хэд хэдэн том гэрээ байгyулж чадсан ч гайтай коронагаас болж биелэлт нь тааруухан байсан гэнэ. Энэ компани лифтнээс xүн унаж үхсэн ноцтой хэрэгт холбогдон шуугиан дэгдээж байсан билээ. Шаварт унасан шарын эзэн аав нь хоригдож тэнсэн авч гарч ирсэн. Гэгээнтэн хүргэндээ олон зуун саяын гоёмсог машин лизэнгээр авч өгсөн байна. Наро Банчэн гэгээнтэн нүүрсний хулгайч төдийгүй, эх орны хулгайч, ийм хулгайч гэгээнтэн олон байна гэж жагсагчид бухимдан ярьж байлаа.
 
Ховд аймгийн Цэцэг сумын харьяат 3үүнбаянгийн дивизийн захирагч Баттулга Чойнонзон хужаагийн У. Барсболдтой нийлж Хөшөөтийг хятадуудад зарах болсноо нутгийн төрлийн өвгөн гэгээнтэн дээр очиж асуухад одоо яг та нар эзэн болох цаг нь болсон гэж хэлсэн учраас ухаангүй уулгалан дайрч орсон гэж ярьж байсан.
 
Хөшөөтийн уурхайн дарга Цэдэнбал 2О22 онд "Гал бадраасан 50 жил" номыг бичсэн билээ. Уг номынхоо нээлтэн дээр Монголд хоёрхон том коксжсон уурхай байгаа нь нэг нь Хөшөөт, нөгөөдөх нь Тавантолгой юм, одоохондоо 6,5 тэрбум тонны нөөцтэй, Тавантолгойн нүүрсний орд газар дэлхийд хамгийн том коксжсон орд газар аж үйлдвэрийн нүүрсний хамгийн мундаг орд юм гэж хэлж байсан.
 
 
Эх сурвалж: 'Хөх толбо" сонин