“Зууны мэдээ” сонин 2023 онд “Тэд & Бид” буланг санаачлан уншигчиддаа хүргэж байна. Нийгмийн ижил хэрнээ өөр орчин нөхцөлийг харьцуулан харуулах энэхүү буландаа Монгол Улсын мянгат малчин Б.Эрдэнэдалай болон Өвөрмонголын малчин Д.Мөнгөндөш нарыг онцолж байна.
МЯНГАТ МАЛЧИН Б.ЭРДЭНЭДАЛАЙ

Түүнийг Бямбын Эрдэнэдалай гэдэг. Тэрбээр Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Бичигт багийн малчин. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь сумын төвд математик, физикийн багшаар ажилладаг. Тиймээс сумын төвд байшинд амьдрах бөгөөд хөдөөнөө бол монгол гэрт амьдардаг. Энэ нь монголчууд бидний нүүдэлчин амьдралтай холбоотой. Монгол малчдын хувьд өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа хэмээн нүүдэллэн амьдардаг амьдралын хэвшилтэй холбоотой.
ТӨЛГӨӨ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДДАГ
Хөдөө хөхөрч, гадаа гандсан малчдын хичээл зүтгэлийн үр дүн бол малын махны үнэ юм. Сүүлийн жилүүдэд махны үнэ кг нь 4-7 мянган төгрөг болжээ. Харин ченжүүдийн гараар ороод хэрэглэгчийн гар дээр очихдоо нэг нугарч очдог. Энэ талаар Б.Эрдэнэдалай “Мал маллах сайхан. Гэвч одоо байгаль цаг уурын таагүй байдал, уул уурхайн зохисгүй үйл ажиллагаанаас болж малын бэлчээр хомсдож ургамлын гарц муудаж байна. Мөн усны хомсдол үүсэж байгаа нь малчин бидэнд хүнд байна. Ченжүүд махыг малчдаас авахдаа хямд үнээр авдаг. Тухайлбал, нэг төлгийг 100 мянган төгрөгөөр худалдаж авдаг. Тэгвэл энэ мөнгөөрөө нэг шуудай гурил, ургамлын тос, давс, сахар аваад л дуусаж байна. Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж эсрэгээрээ махны үнэ буурсан” гэж байлаа. Б.Эрдэнэдалайгийнх мал сүргээ таван төрлөөр өсгөж байна. Нийт 1660 гаруй малтай. Үүний 1500 нь бог бөгөөд үлдсэн нь бод мал ажээ. Монгол хонины хувьд наснаасаа хамаарч 21-40 кг татдаг бол ямаа 18-30 кг татдаг байна.
ХӨЛДӨӨГЧ, ЗУРАГТ, СУУРИН УТАС
Нэг үеэ бодвол монгол малчдын аж төрөх байдал сайжирчээ. Айл бүр хөлдөөгч, суурин утас, зурагт хэрэглэхээс гадна машин болон мотоциклоор малаа маллаж байна. Б.Эрдэнэдалайгийнд дээр дурдсан цахилгаан хэрэгсэл бүгд бий. Гэхдээ тэд 12 вольтоор ажиллуулдаг байна.
МАЛЫН ХАЛДВАРТ ӨВЧИН ОЙР ОЙРХОН ГАРДАГ
Манай улсад малын халдварт өвчин ойр ойрхон гардаг. Энэ нь бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой. Нэг үгээр нэг нэгжид байрлах малын тоо толгой олон болсноос халдвар тархах нөхцөлийг үүсгэдэг. Б.Эрдэнэдалай “Жил бүр малдаа халдварт өвчний тариа хийлгэдэг. Гэхдээ халдварт өвчин тусахгүй байх магадлал маш бага байдаг” гэсэн юм.
ӨВӨРМОНГОЛЫН МАЛЧИН ЦАХАР ҮҮЛДРИЙН ХОНЬ ХАРИУЛДАГ

Өвөрмонголчууд өвөг дээдсээс уламжлан ирсэн мал аж ахуйгаа эрхэлсээр ирсэн. Тэдний төлөөлөл болох Өвөрмонголын Шилийн гол аймгийн малчин Д.Мөнгөндөшийг онцлон сурвалжиллаа. Тэрбээр Өвөрмонголын Шилийн гол аймгийн баруун үзэмчин хошууны малчин. 30 гаруй жил мал маллан аж төрж байна. Өвөрмонгол малчдад нутаг зааж өгөхөөс гадна хашааг нь татаж, маллах бог, бодынх нь тоог хэлж өгдөг ажээ.
Д.Мөнгөндөшийнх 200 га талбай бүхий бэлчээр нутагтай. Цөөн тооны хонь, ямаа, үхэр малладаг байна. Тухайлбал, өмчилсөн газраа хашаалсан байх бөгөөд мал нь зөвхөн тэр хашаан дотроо бэлчдэг байна. Тиймээс бог мал бага. Харин бод олонтой юм байна.
Тэрбээр энэ тухай “Өвөрмонгол малчдын хувьд бог багатай бод олонтой байдаг. Энэ нь бэлчээртэй холбоотой. Нэг үгээр бол Ар Монгол шиг нүүдэллээд явах боломжгүй учраас цөөн малтай байдаг гэсэн үг. Манайх 120 гаруй хонь, 100 ямаа, 93 үхэртэй. Хашаа хороо болон байшин барьж суурин амьдралаар амьдардаг” гэв. Тэдний малладаг цахар хонины тухайд герман үүлдрийн хонийг энэ нутгийн хоньтой хээлтүүлэн гаргажээ. Тус үүлдрийн хонины мах ноос нь үнэ хүрдэг, өсөлт сайтай, өндөр үржих чадвартай, тэжээлд дасахдаа сайн, генетикийн тогтвортой байдлыг хангадаг гэсэн онцлог давуу талтай аж. Нэг хониноос дунджаар 6-7 кг ноос авдаг. Харин нас гүйцсэн эр хонь дунджаар 91 кг, эм хонь нь 65 орчим кг жинтэй байдаг аж. Тэрбээр эхнэрийн хамт аж төрж байна. Нэг хүүтэй бөгөөд хүү нь Хөх хотын их сургуульд суралцаж байна.
ХУРГА 1500 ЮАНЫ БУЮУ 763 МЯНГАН ТӨГРӨГ
Өвөрмонголд мах махан бүтээгдэхүүний үнэ манай улсаас гурав дахин өндөр үнэтэй. Харин бусад бараа материалын хувьд хямд байдаг байна. Тэдний хувьд хонио хурга байхад нь худалдан борлуулдаг байна. Нэг хурганы үнэ 1500 юань байх бөгөөд энэ нь монгол мөнгөөр 763 мянган төгрөг. Харин тугал болон бярууг худалдахад 5000 юань буюу хоёр сая 545 мянган төгрөг болж байгаа юм. Энэ талаар “Малыг хөгшрүүлж зардаггүй. Махны үнэ хэлбэлздэггүй, нэг кг мах 30 юань. Энэ нь монгол мөнгөөр 15 мянган төгрөг. Мал зарахаар бол ченжүүд гэрийн гадаа нь ирээд авч явна. Малын өвчин гардаггүй. Бид хавар, намартаа нэг удаа тариа хийдэг” гэв.
ХАЛААЛТ, ЦАХИЛГААНАА ШИЙДСЭН БАЙШИНД АМЬДАРДАГ
Өвөрмонголд монгол гэрт амьдардаг хүн цөөн байдаг байна. Ихэвчлэн байшинд амьдарна. Хашаа хороогоо суурин хэлбэрээр барьж технологийн дэвшилттэй хөл нийлүүлэн амьдрах ажээ. Хашаандаа камер суулгасан байх бөгөөд автомат худаг ашигладаг. Мөн тансаг зэрэглэлийн тавилга, гэр ахуйн хэрэгслүүдийг хэрэглэдэг байна. Гэхдээ улсаас нь тэдэнд байшин барихад нь дэмжлэг үзүүлж ус, цахилгаан татаж өгдөг байна. Д.Мөнгөндөшийнх дөрвөн өрөө байшинтай. Дотор заслын хувьд орон сууцад амьдардаг айл шиг тохижуулжээ. Тодруулбал, зочны өрөөндөө 75 инчийн зурагт, буйдан байршуулжээ. Харин гал тогоогоо газ болон цахилгаан хослуулан шийдсэн байв.
Унтлагын өрөөндөө тансаг зэрэглэлийн ор, шүүгээг байршуулжээ. Мөн гэрийнхээ халаалтыг цахилгаанаар шийдсэн байлаа. Энэ талаар Д.Мөнгөндөш “Цахилгаан татахад нэг их асуудал байдаггүй. Өвөрмонголын малчид ихэвчлэн байшинд амьдардаг. Тохижилтын хувьд манайхтай ижил байдаг. Халаалтаа цхилгаан халаагуур болон газаар шийдэхээс гадна тухтай амьдрахыг эрмэлзэж орчин үеийн тавилга болон цахилгаан хэрэгсэл хэрэглэдэг. Уламжлалт ёсоо хадгалах үүднээс эцэг эхийнхээ гэрийг давхар авч явдаг. Манайх байшинд амьдардаг ч гэр бас байгаа. Гэрт маань аав ээжийн минь хэрэглэж ирсэн эд зүйл бүгд бий” гэв. Өвөрмонгол малчдын хувьд мал, махаа үргэлж эргэлтэд оруулдаг. Мөн олон тооноос илүү чанартай цөөн мал үржүүлэхийг эрмэлздэг байна.
Бямбагэрэлийн Баяржавхлан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
(3).jpg)
Сэтгэгдэл0
Who the fuck is care sheeps unless you are hungry.Mongolia is sucks between 2 uncivilized yet country
Гачууртад цэвэр агаарт өвөл зуны байшингууд урт хугацаагаар түрээслүүлнэ. 99277100
монгол улс малчдаа байтугай хотод байаа иргэдээ гэрээс салж бай,инд байлгах гэргийг хтод хоргилж гэрт байгаа хүнийг хөдөө гаргах байшинтай болох бх нийтийн хөдөлггөөн өонүүлэх материал үнэгүй өх орсын буриадууд шиг дулаан байшинтай байх хууль гаргах ёстой байв дулаан өвөлжөөгүй аайл зөндөө хүн болгон туйпуу цохиж байшин барих бааюу бариулах ёстой байв дулаан байр хашаа хороотоой байхыг социализмын үед шшаарддаг байв
Хятадууд манайхаас хамаагүй өндөр цалинтай ,Тийм учир ийм үнэтэй байж болно.Манайх маш ядуу авч байгаа цалин маш доогуур.500 мянгын тэтгэвэр авдаг хүн нэг төлөг ч авч дийлэхгүй.
санал нэг байнаа
Гол нь мал махны борлуулалтыг Төр өөрөө будилуулж лиценз зөөвшөөрөлийг далдуур өндөр үнээр цөөн зүнд зарж зах зээлийг зүндрүүлж байна.70сая малаа чөлөөтэй нядалж борлуулах боломж олгохгүй ,олон тооны малтай айл мөнгний гачигдалд орж байна.Төр малчиныхаа эсрэг чиглэсэн байгаа.
Нэг форум дээр Эрээний засгийн ордоны нэг ажилтан " та нар яаж ийм бага цалингаар амьдарч, амжиргаагаа залгуулдаг юм бэ?" гэж асуухад хэлэх үг олдоогүйшд.
Хонь малаа гадаад улс руу гаргаж зарах боломжийг Төр хааж,лицэнз зөвшөөрлийг мафийн сүлжээний цөөн зүнд өгч далдуур зардаг байна.Үүнээс болж энэ жил хонио гадаад орон руу гаргах боломж хаагдсан. Төрийн эрх мэдэл бүх амьдралыг боомилж байна.Одоогоор монгол даяр зудархуу байна,малаа борлуулж амжсан бол мөнгөтэй болж тэжээл олж авах байсан,мөнггүйгээс тэжээл хомсдож,олон тооны малаа хий дэмий үхүүлж байна,монголын мафийн төр малчидддаа ингэж тусалж байна даа
Тэнэг харьцуулалт байна. Орчин нөхцөл зах зээл эдийн засаг амьжиргаа мөнгө цалин гээд шал өөр. Ядаж л цаг агаар өөр.
чанаргүй олон мал биш чанартай цөөхөн мал маллах хэрэгтэй
Ядаж Өвөр монгочуудын туршлагыг авч хэрэглэмээр байгаа юм! Чанартай, ашиг шим сайтай, цөөн мал өсгөж, үржүүлэх хэрэгтэй байхгүй юу? Ашиг орлого байхгүй, олон малаар яах юм бэ? Нэг их олон мал өсгөх сонирхол одоо хэрэггүй дээ! Ямар феодалын үе дэх Хамжилгат нийгэм байгаа биш! Малчид маань тэр Хамжилгын үе рүү эргээд орчихсон мэт сэтгэхүйтэй болчихсон юм уу? Арай ч, үгүй байх аа?! Ямар нэгэн эвгүй зүйл тохиолдвол ( өвдөх, зовох гэх мэт) лам руу хадаг бариад шогшдог тэр үе төгсгөл болсон баймаар юм?! Гэхдээ шүтэж бишрэх үзэл бол тэр хүний хувийнх нь дур хүсэл л дээ!!! Одоо эмнэлгийн төгс сайн шинжилгээ чухал болсон шүү! Гэхдээ аль алиныг нь хослуулах явдал ч хэрэгтэй байж болох л доо?!