Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом сайт, оросын цэргийн ба бизнесийн зүтгэлтэн Евгений Пригожин, орост урвасан украины улс төрч Владимир Сальдо, украины цэргийн эксперт Александр Коваленко, политтехнологч Михаил Шейтельман нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
Олон улсын эрүүгийн шүүхээс Путиныг цэргийн гэмт хэрэгтнээр зарлаж баривчлах шийдвэр гаргасан, Крым, Мариупольтой салах ёсны уулзалт хийхээр Путин өөрөө очсон, Хаагын шийдвэрийг эсэргүүцэж шүүхийн байшинг нь Оникс пуужингаар Хойд мөсөн далайгаас харваж сөнөөхөөр Медведев заналхийлсэн, Хаагын олон улсын шүүхэд яллагдах цэргийн гэмт хэрэгнүүдийн нэрс албан бусаар тодорч эхэлсэн, Орост Олон улсын эрүүгийн шүүхийн эсрэг хэрэг үүсгэсэн, Путины рейтинг хоёр дахин унасан, Хятадын удирдагч Орост айлчилсан гэхчлэн сонин хачин үйл явдлын фонон дээр дайн хоёр дахь жилдээ үргэлжилсээр.
Оросын цэрэг албаны хувийн холилдоод 8 дахь capдаа Украины хөдөөгийн нэгэн районы төв Бахмутад бүтэлгүй дайтаж байна. Үлдэгдэл цэргээ хядуулчихгүй Орос руу нь буцаах санаатай Шойгу “ногоон коридор” залбиран гуйна.
“Мэдээллийн эсэргүүцэл” хэмээх бүлгийн шинжээч Александр Коваленко Бахмутын байдлыг дүгнэхдээ оросууд “Сайн санааны илэрхийлэл” гэж шалтаглан энэ фронтыг орхих дөхсөн тухай ярив. Украинчуудад хүнлэг сэтгэл гарган тулалдааны талбараас сайн дураараа явлаа гэж мэлзэж таарна. Бүтэн 8 сарын турш тэр нэг жижиг хотыг үнс нурам, нуранги, хүн амьдрах эцэсгүй болгочихоод эцэст нь сайн санаагаа тэгж илтгэх аж. Коваленкогийн ярьснаар оросууд хэд хэдэн чиглэлд ухралт хийх ба гэхдээ Донецктоо эв нь таарвал ялчих санаатай горьдлого тээсээр ухарна.

Горьдлого тээгээд атаклаад байдаг, атакласан тоолонд нь украины арми атакийг нь амжилттай няцаагаад байдаг. Хоногтоо оросын цэрэг агаарын 40, пуужингийн 12 цохилт хийж, бас их буугаар 100 гаруй удаа галлана. Тэр нь Украины энгийн хүн амыг террористчилоод өнгөрнө. Украины цэрэгт хохирол учруулах нь эрс багассан. Харин украины арми хариуд нь онч мэргэн цохилтоо өгсөөр, зарим өдөр 1500 рашистын амийг аван одно. Марьянск, Бахмут, Лиманы чиглэлд оросууд хохирсоор, Бахмутыг авах гэж байлдаад 50 мянган цэрэг, 200 танкаа ОХУ алдчихаад байна.
Оросын цэрэг хохирох хэрээр араас нь хангалт тасралтгүй хийгдэнэ. ОХУ-ын БХЯ-ны төлөвлөж байгаагаар дахин 400 мянган цэрэг нөхөн хангалтаар татах болжээ. Тийм тооцоогоор Оросын орон нутгуудад квот оноон цэрэг тат гэжээ.
“Верстка” хэвлэлд бичсэнээр, ОХУ-д оршин суугаа, оршин суух зөвшөөрөлтэй л бол цэрэгт татагдан Украины фронт руу яв гэсэн дуудлагыг хуучин Зөвлөлтийн иргэд (Дундад Ази, Кавказынхан), социалист асан ганц нэг орны иргэдэд өгсөн сурагтай. Украины фронтод дутагдаж байгаа цэргийн мэргэжил гэдгийг заажээ. Хуягт машины жолооч, их буучин ихээр дутагдсан дүн гарчээ. Орос даяар ийм нэгэн “нэг удаагийн цэрэг” гэсэн ёж үг тархжээ. “Нэг удаагийн цэрэг”–фронтод илгээгээд галын шугамд их бууны зууш болгодог хүний амь. Путинд хүн хэрэгтэй биш, ялалт л хэрэгтэй–зарчим нь.

Оросын ялагдал ойртох тусам мэдээллийн ертөнцөд оросын сөрөг мэдээлэл далай мэт тархана. Тун удахгүй Оросын арми Херсон, Николаев, Одессыг авах тухай “ОХУ-ын Херсон муж”-ийн губернаторын үүрэг гүйцэтгэгч Владимир Сальдо РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө хувийн фантаазаа ярьжээ. Энэ ондоо багтаж энэ гурван хотыг эргэн тойрных нь мужтай нь эзлэн авна, ингэхдээ эхлээд Херсон, дараа нь Николаев, Одесс эргэж ирнэ гэж хадуурчээ. Сальдогийн яриад байгаагаас өөрөөр бас нэг хувилбар явж байна. ОХУ ялагдаж шившгээ хутгахын оронд украинчуудыг украинчуудаар нь ятгуулан ялагдал биш өөр нэг хувилбар санал болгох гэж байна.
Энхийн төлөвлөгөө гэдгийг Москвад зугтаж очсон Украины улс төрчид АНУ-ын ТНБД-ын орлогч асан нэгэн хүнд уламжилсан гэх мэдээ түгэв. Путиныг ятгаж гуйсаар байгаад эх орныхоо эсрэг дайн дэгдээлгээд ард түмнээ цустай нь хутгачихсан Янукович, Медведчук, Царев нарын нэрс цухалзана. Буугаад өгчих гэж тэд Зеленскийг бүтэн жил ятгаад амны гарз болцгоосон, гэвч тэд бол Москвад үл хөдлөх хөрөнгөтэй хотойхгүй хүмүүс.

Москвад “Дорнод Украины Засгийн газар” бүрдүүлж байгаа ба тэд эх орноо Дорнод ба Өрнөд гэж хоёр хуваагаад одоогийн дайныг зогсооно, оросын ч украины ч бүх цэрэг Украины одоогийн дайнтай бүх нутгааас гарна. Орос, украин хоёр хэл төрийн хэл болж зэрэгцэнэ. Таван жилийн турш хоёр тусдаа Украин оршино. Таван жилийн дараа хоёр Украинд бүх нийтийн референдум явуулаад цаашаа нийлэх нэгдэх, эсвэл үүрд салахыг шийднэ, тэр хүртэл Дорнод Украинд тусдаа Засгийн газар ажиллана. Харьцуулбаас Өмнөд, Хойд Солонгос гэдэг шиг. Энэ нь ОХУ-д 5 мужийг (4+Крым) хүчээр аннекс хийхийн эсрэг (Киевт дэмжиж магадгүй?!) альтернатив хувилбар гэнэ. Николай Азаров гэж Украины Ерөнхий сайд асан, Украинаа авран хамгаалах хорооны дарга гэх тушаалтай нэг нөхөр Москвад Украины хөөгдмөл Засгийн газар байгуулснаа хэд хэдэн удаа зарлаж байсны үргэлжлэл нь энэхүү “Дорнод Украины Засгийн газар” болох аж.

Евгений Пригожин дэлхийд “од” болж байна. Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байгаагаа албан ёсоор зарласан. ЧВК Вагнерыг байгуулан одоо Оросынхоо төлөө Украинд байлдаж байгаагаа гавьяа болгон 2024 онд Украины сонгуульд ялна гэсэн итгэлээ илэрхийлжээ. Зэрэгцүүлээд сум галт хэрэгсэлээр Орос хангахгүй, гар нүцгэн байлдуулж байгаа гэх гомдлоо байнга давтана. Улс төрийн маш их амбицтай хүн гэдгээ илтгэж байгаа ба цэргийн хээрийн хувцастай, төмөр дуулгатай үл мэдэгдэх газраас камерын өмнө байнга гарч ирж ярилцлага өгнө. Тэгснээ драматик пауз авчихаад алга болчихно. Украины иргэний харьяалал байхгүй ч Бахмутад ялж аваад укрианчуудыг татан дагуулчихна гэсэн итгэл нь ил явна. Ярианд нь утга үл авцалдах логикгүй үгс холилдоно. Нэг яриандаа ингэж ярив. Сум галт хэрэгсэл ирэхгүй байсан ч хамаагүй, ялахгүй байсан ч хамаагүй, Владимир Зеленский, түүний өмнөх Петр Порошенко нарыг сонгуульдаад ялчих юм бол сумны хэрэг байхгүй гэв.
Гэхдээ Пригожины ярианд шударга юм байнаа. Оросын БХЯ-ыг хатуу шүүмжилдэг, одоо хамаг нөөцөө барж байгаа, тэр нь үнэн хэмээн Украины ДХЯ-ны зөвлөх Антон Геращенко Telegram-каналаар ярив. “Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ” гэсэн мэссэж Пригожин оросууддаа өгч дасгаж байгаад өөрийгөө ОХУ-ын 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлүүлж, тэгээд Путинээ залгамжлах улс төрийн дээгүүр амбицаа хэрэгжүүлэх далд санаатай хэмээн Геращенко дүгнэжээ.
Суртал нэвтрүүлгийн их урсгалыг ажаад байхад оросынх нь гойд этгээд ба сонирхолтой, гайхамшигтай тэнэглэл (уникальный идиотизм) гэж нэрлэсэн ч болохоор. “Амиа хорлогчдын отряд” гээд тэднийг нэрлэдэг болжээ. Цөмийн дайнд баахан уриална. Тэгснээ буруутныг л хайгаад байна. Явж явж буруутан нь Кремль рүү ирж байх шиг. Хариуд нь эрх баригчид нь бас зүгээр суугаад загнуулаад байх хүсэлгүй. Ерөнхийлөгч Путин үнэхээр нэр хүндгүй, бүр буруу гарын дайн явуулж байна. Түүндээ ямар нэгэн зөвтгөл олох хэрэгтэй. Түүнийгээ Путин Буриадад яриад явж байв. “Оросын ертөнц”, Орос орон, орос үндэстнийхээ төлөө Украинд алалдаж байна, ухрах зам алга, ухарвал эх орон сөнөнө гэх маягтай яриагаа ухуулан ярина.
Гэм нь оросын суртал нэвтрүүлэг Украиныг бүтэн нэг жил бөмбөгдөхдөө ялж чадахгүй байгаадаа эрүүл бодит дүгнэлт ер хийхгүй байна. “Z-зритель” гэсэн нэршил гараад ирсэн. Оросын үзэгчид, сонсогчдыг хэлж байна. Украиныг ялаад дууссан, Украин нэгэнтээ байхгүй болчихсон юм бол Орос одоо хэнтэй байлдаад байгаа юм бэ? НАТО-тай, нэгдэж нягтарсан Баруунтай байлдаж байна гэдэгт оросууд итгэл горьдлогоо гээж эхэлсэн. Неонацистуудтай байлдаж байна гэх шошго үнэ цэнээ алдсан. Явж явж Симоньян, Соловьёв, тэдний төрлийн суртал нэвтрүүлэгчид хуйгаараа томхон ялагдалд сэтгэл зүйн бэлтгэл хийгээд эхлэв бололтой.
Оросын суртал нэвтрүүлгийн машины хүчтэй, үр нөлөөтэйг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Үнэхээр аугаа том машин өдөр шөнө ээлжилгүй ажиллаж байна. Тиймдээ ч орос эрчүүдээ үхэл рүү нь тасралтгүй явуулаад бүтэн жилийг туулаад дайны хоёр дахь жилдээ орчихлоо. Ийм хүчирхэг суртал нэвтрүүлэг Кремльд байгаагүйсэн бол аль 2022 оныхоо хавар гэхэд Орос ялагдчих байлаа. Тэгэхлээр оросын суртал нэвтрүүлгийн 10 зарчим гэдгийг оросын сөрөг хүчний сайт, ТВ-ээр яриад эхэлжээ. Энэ нь:
1. Бид дайныг хүсээгүй, бид зөвхөн нацистуудаас эх орноо хамгаалж байна
2. Бүх бурууг Украины неонацистууд хүлээх ёстой
3. Украины лидер Зеленскийг хувь хүн талаас нь ямагт гутаа
4. Бид оросууд сайн сайхан үйлсийг хамгаалж байна, бид өөрийн эрх ашгаа бодоогүй
5. Украины неонацистууд санаатайгаар зэрлэг үйлдэл хийдэг, бид хэзээ ч санаатай үйлдэл хийхгүй
6. Украины неонацистууд хориглогдсон арга хэрэглэдэг
7. Манай хохирол нэг их биш, украины неонацистуудын хохирол асар их
8. Оросын сэхээтнүүд биднийг дэмжиж байна
9. Манай үйлс зорилго ариун
10. Манай суртал нэвтрүүлэгт эргэлзэж байгаа хэн ч гэсэн неонацистуудад туслаж байгаа урвагчид мөн.
Энэ 10 зарчмаа дээрээ залаад давшаад байхад бусад нь юу ч биш!
Англи, орос хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Сэтгэгдэл(30)
TERRORUSSIA
Сайхан мэдээ шар тос,,,,ядарсаныг өмөөрч зүдэрсэнийг өргөдөг хүний ёсон,,,украины ард түмэн эх орноо оросын фашизмаас цэвэрлэн,ялан дийлээд хөгжин дэвжих нь гарцаагүй,,,
Зэрлэг бүдүүлэг Оросын 300 жилийн түүх дуусгавар болж байна...
АГЕНТ Тэнэг авгайн тэнэг нийтлэл гарлаа.
ГОМОУКРАЙН
Орос укрианы дайнд хэн нь ч ялж чадахгүй бас дайн нь дуусахгүй зогсохгүй ! Ганцхан тохиолдолд бүх зүйл өөрчлөгдөж дайн нь хүртэл зогсоно тэр нь Путин үхэх !! Путиныг биё хамгаалагчиддаа алагдах юмуу эсвэл холоос мэргэн буучаар буудуулахыг бүгд хүлээгээд байна ! Гитлёрийг ингэж хүлээгээд чадаагүй олон жил болсон шүү сүүлд хор идсэн ! Путинг хор идэхгүй холоос буудуулахгүй машинд юмуу машины ойролцоо дэлбэрсэн бөмбөгөнд өртөхгүй байж байгаад цөмийн цохилт цөмийн дайнаа хийж амьдралаа нэр хүндтэй дуусгахыг Бадарч би хүсэж байна !! Номиндарь хулгайч захиалгат юмаа бичвэл бичиж л байг !!
Путиныг ойрын хамтран зүтгэгчид нь нухна…..
SAIN BN. BICHEED BAIGAARAI. AMJILT.
Оросууд баларчээ одоо яанаа,Шойгуу бүр тавиад явуулаачээ гээд гуйсан байна энэ байдлаараа Москваг алдах юм байна.
нүд нь нээлттэй хүмүүс номиндарийг дуртай уншдаг шүү дараагийн нийтлэлийг чинь хүлээдэг болсон шүү баярлалаа
балөй шахуу юм
Xi n ailchlalaar Putler neg zuiliig sain oilgox shig bolloo. Xyatad orozod zevseg xangalt ogoxgui gedegiig. Ukrain oroziig buten jil xorilon barij sorog dovtolgoond beltgej tsereg armyia NATO standartad niitsuulsen. Udaxgui sorog dovtolgoo exlene. Putleriin oroz bux talaar negent yalagdjee. Dain turemgiilel xurdxan duusax boltugai.
бахмут бүрэн бүслэгдлээ орууд бахмутад бүрэн бэхэлж авлаа СЛАВА РОССИИ
Үнэнийг бичжээ. Гэхдээ дайн хэзээ дуусах вэ. Гэнэтийн өөрчлөлт тохиолдохгүй бол энэ хурдаар 2 оос гурван жил гэж барууны мэргэжилтнүүд тооцжээ. Ийм томоохон дайн болно гэж тооцоогүй тул зэвсгийн үйлдвэрүүдээ татан буулгаж багасгаад танк их буу, онгоцоо агуулахад хийгээд цэрэг армиа цомхотгосон байжээ. Одоо сум, зэвсэг хүрэлцэхгүй байгаа нь гол бэрхшээл болж дайн сунжирч байна гэнэ.
Дэлхийн алив асуудлыг,дайнгүйгээр шийдэх соёлын шинэ түшинд Дэлхийн тэргүүний Улс орнууд шилжээд явж байна. Дайтагч Хоцрогдсон Орос Улстай Хамтарч Хятад Улс нэр төрөө дордуулсан. Орос Хятад дэлхийд жигшигдэж байна
Орос уг нь Хятад шиг худлаа сүр сүр юм яриад сууж байсан бол барууныхан айгаад байж байх байсан юм. Одоо НАТО нь хүчирхэгжээд Ази Номхон дөлгөөн далай руу тэлж байна. Дэлхийн 2 дахь арми шившгээ дэлгэж нохой ч тоож шиншихээргүй юм боллоо хөөрхий
Харин манайд сайн юм боллоо. Сүр сүр юм яриад сууж байсан бол манайх чацга царайлаад л сууж байх байсан. Нохой ч тоож шинжихгүй болсон нь сайн хэрэг.
Пу жахжин Орос эх орноо сөнөөх гэж энэ хорвоод ирсэн бололтой...
2008 ond sochi hotod for hul bumbugiin neelt bolgoj baij agshind usa d undesnii auylguin zublul geed g Heden zunuguud orosiin ediin zasag sergej erguuleed hebtuul Ukraine tusgai ajilgaa yabuulj hii neft hooliog tasal Ukraine d uursdiin zasag baiguulahiig Hilary Biden nart uuregdej baihiig sonsood hutsaj ba da geed ineed hurj bailaa dollars huchtei ba
дандаа шаанаа эд нар
Төвийг сахьсан биш нэг талыг барьсан америк мэдээ байна, ялгаж сур. Орос хохоолуудыг дийлж чадна.
Энэ Оросыг зэвсэг барилаа гээд муулаад байгаа хүмүүс Наад Нато гэх Америк тэргүүлдэг Цэрэг дайны том эвслээ тайлбарла да Яах гэж нато байдаг юмбэ Бусдыг айлгах самрах дайн хийх гэж л байдаг шүү дэ Оросыг л ад үзнэ Өөрсдөө одоо орост дайтаж л бна Украйнд тусалсан нэрээр Ер нь хоёр хөрш улсын дотоод хэрэгт хэн энэ Нато г оролц гэсэн юм Амерк гэдэг улс алив улсыг дотор нь хагалж бутална Украйныг энэ Америк л ийм улс болгож орхисон Оросыг дарах гэж Украйныг дэмждэг ашигладаг Зеленский Оростойгоо эвтэй байх байсан юм Айл хүний амь нэг байх ёстой байтал Нато д элсэнэ гэж оросыг уурлуулсаншүү дэ Орос улс Нато г дэргэдээ авчрахыг хүсэхгүй Орос улсад аюул учрах байсан юм шүү энэ дайны буруутан бол Америк бас Нато бас Украйн Бас Зеленский
путин мариупольд хамгаалагчгүй машин бариад давхиж явна ард түмэн барилга хот айгуулалтаа шалгаж эргэж явна гэрт байсан хүмүүс ПУТИН ГААА ЯВЖ БАЙНА ГЭХЭД ИТГЭХГҮЙ ГЭРИЙН ШААХАЙТАЙГАА ГАРЧ ИРЛЭЭ РОСТОВ ДОНООС ДЖАНКХЙ ХҮРТЭЛ ДОЛООН ЗУУН КМ ХАР ЗАМ ТАВИЖ БАЙНА УДАХГҮЙ ДЖАНКАЙ КРЫМ ОРНО КРЫМ ТӨМӨР ЗАМ ГҮҮРЭН ЗАМ УСАН ЗАМТАЙ ОДОО ХУУРАЙ ГАЗРААР ХАР ЗАМТАЙ БОЛНО АГААРЫН ЗАМ Ч БИЙ ДОМБААС НОВОРОССИИ ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙНА --НЭГ МИНТХНД ТАВАН МЕТР ЗАМ -- ТАВЬЖ БАЙНА ХОРИН ЖИЛ ЗӨВЛӨЛТИЙН ЗАМЫГ ШИНЭЧЛЭЭЭГҮЙ УЛСЫН МӨНГИЙГ ИДЖЭЭ АВИЛГАЛ ХАХУУЛЬ-------------АНГЛИ УЛС АТОМЫН БӨМӨГӨНД ОРДОГ УРАНЫ ХОЛЬЦТОЙ ИХ БУУНЫ СУМ УКРАЙНД ӨХӨӨР БОЛЖ ШИНЭ ШАТАНД ГАЛАА УКРАЙН АНГЛИ АМЕРИК ЭЦСИЙН УКРАЙН ХҮРТЛЭЭ ТЭМЦЭНЭ ГЭСЭН НЬ ХУДЛАА ҮГ БИШ БАЙЖЭЭ ПУТИН ХАРИУ БАРИНА ГЭДГЭЭ ХЭЛЛЭЭ УДАХГҮЙ ТАНК БӨМӨГДӨГЧ ОНГОЦ ЦӨМИЙН УРАНТАЙ СУМ ЦӨМИЙН БОХИР АТОИЫН ЫӨМЫӨГ УКРАЙНЫ НУТАГ ХАР ТЭНГЭСЭЭР ОРЖ ИРЭХНЭЭ ЖИНХЭН ДАЙН ОДООЛ ЭХЭЛНЭ
Том үсгээр бичихээр чинь бачимдаж үхэх гэж байгаа чинь мэдэгдээд байна ш дээ, ха ха.
ПРИГОЖИН БАХМУТЫГ ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР АВНА КИЕВ ХАРЬКОВ ОРОХОД ЗАМД ХОЁР ХОТ БАЙНА --КРАМАТОРСК СЛАВЯНСК ----------------ЦААШАА ЗАМ ШУУДХААН ШУУДХАН--------ЦӨМИЙН ДЭЛХИЙН ХАМГИЙН ОЛОН ЦӨМИЙН ПУУЖИНТАЙ ГҮРЭНИЙГ ЯЛНА ГЭЖ УКЭРИЙН ТОЛГОЙД ЯАЖ БАГТДАГ БАЙНАА ОРСЫН АРААС ХЯТАД ОРООД ЯВЧИХАЧИГ ЮМ БИЛҮҮ
Орос санаа гэж
УИХ гэж хулгайч худалч завхай эмс шургалсан байгууллагыг тараая!
энэ лесби номиндарийн ал руу труба шаанаа
Укриан гэдэг БНУ анх яаж бий болов.Яг үнэн хэрэгтээ БНУ-ын хэмжээнд хүрэхгүй л байсан нь үнэн түүх,харин Хрушев,Брежнев гэдэг 2 хүн л БНУ болгохын тулд ямар ямар үндэстэнг нэгтгэсэн тухай баримт байгаа шүү дээ!!! Тэгээд яасан бэ? гэвэл ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг болсон шүү дээ!!! Үүнийг Америкчуудын удирдлагаар хэзээний хөгийн зантай Укриан үндэстэнгүүд Бандерийх үзэл санааг(олон санаат үл бүтэх этгээд)залгамжлагч нарын хийсэн ажил шүү дээ!!!! Угуул нутагтаан суугаа Орос үндэстэнг ялгаварлан гадуурхаагүй бол ийм явдал болохгүй нь тодорхой шүү дээ!! гэсэн ойлголтыг авч үзэх хэрэгтэй шүү дээ!!!!
Таны гонгинсон тайлбар хэнд ч хэрэггүй. Оросыг ялуулахгүй. Энэ дайнд Орос чинь ялагдчихлаа. Одоо яах вэ? Түүнд хариулаач. Орос үхлийн цохилт авчихлаа!!!!!