Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ээлжит XXI Их хурал болж өндөрлөлөө.
Дөрвөн жилд нэг удаа болдог тус их хурлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр "М-Си-Эс" группийн дэд Ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин сонгогдсон юм.
Тэрээр сонгогдсоныхоо дараа: "Миний хувьд маш их хичээж ажиллана. Хоёргүй сэтгэлээр, жижиг хувийн эрх ашгийн төлөө бус, нэг л компанийн эрх ашгийн төлөө биш, улс төрийн намын эрх ашгийн төлөө бус, нийт нийт бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнесүүд болон том бизнес эрхлэгчдийн бүгдийнх нь эрх ашгийг жигд хангаж, олуулаа монголдоо хөгжиж, баяжихын төлөө, энэ боломжийн төлөө би хичээж ажиллана. Та бүхэнд баярлалаа." гэв.
М.Чой
Сэтгэгдэл0