"Төрдөө адлагдсан одонтой ээжүүд” сэдвээр ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос мэдээлэл хийв.
Энэ үеэрээ тэд: "Бүх дүүргийн Засаг дарга нарын орлогчоор ахлуулсан зөвлөл байгуулагдаад, тус зөвлөл нь ТҮЦ-ний байршил тогтоож, зөвшөөрөл олгоно гэж заасан. Гэтэл Баянзүрх дүүрэг рекетчдийг хөлсөлж байна. 2016 оноос хойш маш олон удаа ТҮЦ ачиж явсан. Гэхдээ хэзээ ч рекетчид хөлсөлж байгаагүй. Баянзүрх дүүрэг яг ямар байр суурьтай байгаа юм бэ?
Би бол Засаг дарга Н.Баярмөнх нь УИХ-д орох гээд байна гэж хардаж байгаа. Солиор Н.Баярмөнхөө, ингэж УИХ-д ордоггүй юм. Энэ бол яалт ч үгүй хууль зөрчсөн үйлдэл.
Зөвлөлийн захирамж дээр ТҮЦ-ний байршлыг тогтоож зөвшөөрөл олго гээд заачихсан байхад Н.Баярмөнх ТҮЦ эрхлэгчидтэй уулзахдаа өөрийнхөө амаар манай дүүрэг ТҮЦ-гүй хороо, дүүрэг болно гэж хэлсэн. ТҮЦ-ний доороос хур хог гардаг гэнэ. Дээр нь ТҮЦ тавьчихсан байхад доогуур нь салхи, үер уснаас үүдэлтэй хог шороо ороод хуримтлагдчихсан байгаа юм. Тэр доороос яаж хогоо татаж авч чадах вэ дээ. ТҮЦ-ийг нь өргөхөөр л гараад ирж байгаа юм.
Хүнийг харлуулах маш амархан. Хүн бүр л ТҮЦ заваан, шээс баастай гэж яриад байдаг. Үгүй ээ, уучлаарай. ТҮЦ-ээр худалдаа эрхэлдэг хүмүүс өглөө ажилдаа очоод хамгийн түрүүнд шүүр бариад хогоо шүүрдэж цэвэрлэдэг. Орой буухдаа ТҮЦ-ндээ хуримтлагдсан хогоо аваад явдаг. Хогийн цэг дээр аваачиж хаядаг. Хэн баагаад, шээгээд байгааг бүгд мэдэж байгаа. Иргэдийн өөрсдийнх нь ухамсартай холбоотой асуудал.
Алхаад л таарах ёстой бие засах газрыг Монгол улс яагаад бий болгож чадахгүй байгаа юм? Тийм учраас шээсээ барьж чадахгүй хүмүүс энд тэнд шээгээд байна. Үүнийг нь ТҮЦ-рүү шахаад байна.
Уучлаарай ядарсан гээд л хүн бүрийн лайг ТҮЦ эрхлэгчид үүрэх ёсгүй. Үүнийг хатуу хэлнэ. Бид нар өөрсдөө хэзээ ч хоёр дахь гэр орондоо хэзээ ч бие засахгүй. Энэ ТҮЦ бол бидний амьдралын баталгаа, гэр орон маань. Тийм учраас хүн бүр битгий ТҮЦ-ийг адлаад байгаачээ." гэсэн юм.
Б.Сэржмядаг
Сэтгэгдэл0
тендергүй 318 тэрбумын зарцуулалт. Хотын дарга Сумбаабазар төсөвлөгдсөн 318 тэрбум төгрөгийг тендер зарлахгүйгээр зарлагдаж үржээ...Данх ста энэ тал дээр яагаад чимээгүй гөлийчөхөөд байна? 318 тэрбум хамт цавчиж идэлцсэн үү?
Чи гудамжны архичин юм уу. Хэдэн төгрөг олж архи гударчихаад энүүгээр битгий хуурай агсам тавиад бай.
Түц хэрэггүй ээ
Бохир орчин үүсэж байна
бүгдийн нурааж хаяаа хамгын бохир хүүхдүүдэд ширхэгийн тамхи бэлэн гоймон зардаг балаа юмнууд
Түцний ард тал нь нил шээс бөөлжис үнэртэж байна. Гудамжны оркууд шөнө бөөлжиж шээдэг юм шиг байна.
Давралгүй л талбай чөлөөл.Одонтой байна уу, одонгүй байна уу, энд ямар ч хамаа байхгүй.
тийм шүү. нийтийн талбай дээр /бүр цардмал зам дээр/ газар эзэмшээд заваарч суудаг. хогоо шүүрдээд гараа угаах усгүй хүнс зардаг.
өвөл зарим хүн тэнд хонодог. тэгээд хоол хүнс зараад
улс оронд хийж бүтээсэн юмгүй амиа аргацааж байгаагаа гавъяа байгуулсан гэхнээ.
ТҮЦ хэрэггүй. Бохир заваан. Хүүхдүүдэд тамхи зардаг. Дотор нь бгаа улсууд нь дотроо хоолоо хийж идээд бж бдаг. Тэгсэн хэрнээ 00 бкү. Гар хуруугаа ч угаагүй бж хүнс хоолоор үйлчилдэг. Маш их хог хуримтлуулдаг.
Явган хүн явах аргагүй болтол ТҮЦ эгнэсэн бдаг. ТҮЦ ёстой заваан.
Түц хэрэггүй ёстой заваан балайр газар юм байналээ
ТҮЦ гээчийг ч жорлон гэж хардгийн бишүү...жорлон үгүй болчуул шээсээ барьж л таараа
Түц байх хэрэгтэй автобусаар хааяа явдаг уух юм аар саархан зүйлс авахад амар бдаг. Тэнэгтээд дэлгүүр орж ойчролох уу тэгээд? Дэлгүүр буудал бүрт бдаг уу? Жаахан амьдралдаа бууж ярья. Тэгээд ч Түц хүнд хэрэгтэй болоод одоо хүртэл ажиллаж бгаа бус уу? хэрэггүй бол аль хэдийн хоосон амбаар болох бсан. Зах зээл нь байна байна.
шангрилагын автобусны буудал дээр бор амбаар тавидаг гар бол супер идда шүү. гэхдээ түц ажиллуулна гэж байгаа болорчиэвн тойрондоо өнгө үзэмж нэмэх, гоё загвар дизайнтай, цэвэрхэн тохилог байх хэрэгтэй шд. нэг их муухай бор амбаарнууд, ямар ч үзэмж байхгүй.
Түргэн үйлчилгээний цэг гэж 20-30 хад жилийн өмнө иргэдэд жинхэнэ утгаараа хэргээ өгсөн тэр үед улсын худалдаа дэлгүүрүүд үгүй болж хувийн хэвшилд шилжиж эхэлсэн одоо тодорхой түвшинд хөгжлөө бараг тав алхаад л нэг супер маркет эсвэл сиу жэс25 худалдааны сүлжээ бий боллоо одоогийн түц эрхлэгчид өндөр үнээр түрээсээр түц ажиллуулдаг тэрч утгаараа бараа нь үнэтэй 1ш тамхинаас50 төг 1сав уснаас 500-1000 төг унагаж иргэдийг шулдаг эрүүл ахуйн шаардлага хангадаггүй худалдагч нь эрүүл мэндийн үзлэгт ордоггүй соёлгүй харьцаа муухай бохир заваан тиймээс цаашид байх шаардлагагүй худалдаа эрхлэгчид нь тийм л худалдаа хийх хоббитой юм бол cu Gs25 д ажиллацгаа төр захиргаа шийдвэртээ эзэн болж байв зарим үед жаахан даруулга хэрэгтэй бузрын нийгэм шүү
ТҮЦ-нүүдийг бүгдийн зайлуул , дотроо бааж , шээдэг заваарсан юмнууд
Ardchilaliin neg aliaral ni ene TUTS har myngan 999 n delguur bulan tohoi but bj l bna zan hudaldaanii tuvuud ch zambraagui olon bna bid ene shunliin tulmuudad buh namaaraa shuluulj ted hussen bodson uneereel yumaa zarj baihad bas deer ni ymar ch standart niitseegui haraa hynaltgui TUTS geech yumaar yadiin horison ni zuv .Buur deer ni mongol ulsiin yduuralruu oruulj baigaa shulaach delguur uudiin toog ch tsuuluh heregtei ursulduun baih yostoi bolhoos uhsen huivaldalt bj bolohgui une hymdiin ursulduun baih yostoi bolhoos tednii delguur talh 2400 bna manaih neg buudliin hol yum chini 2500 gazar zaray gedeg shunliin ursulduun bj bolohgui bizdee ard tumnii elgeer ni hevttel shulj baigaa humuus chini end shuudee odontoi tetgemjtei tsalin tai tetgevertei shulaachid!!!!
ТҮЦ үүргээ гүйыэтгэж үeэ өнгөрөөсөн худалдааны хэлбэр. Хотын соёл тохижилт үйлчилгээний соёл , хүнсний аюулгүй байлал аль ч талаас нь харсан одоо ТҮЦ халагдах цаг болсон. Микроавтобусны нэгэн адил одоо зайлах цаг чинь болсон шүү түцний заваан шуналтай хэрүүлч авгай нараа.ТҮЦ байхгүй бол автобусны буудал юү гэж хог новшинд дарагдаж архичид цугларч шээж байх вэ дээ
Шөнийн дэлгүүрийн наад үзүүр нарантуулын хажуу машин зам дээр хэдэн авгай тавиур тавцан засаж суучихаад явган хүний замаар өнгөрөх хүмүүс болон ар нуруугаар нь чихэлдэх машинуудад гай тээр болоод суждгийг харах нүдтэй хотын удирдлага алга даа. Нэг л өдөр тэр шуналтай авгайчууд өөрсдөө эсвэл тэдгээс болж өөр хэн нэгэн тэр зам дээр машинд дайруулга шүү
Түцээ нэмэх хэрэгтэй буудалгүй газаруудад худалдан авалт хиймээр байна
Emegtei hun olon huuhed toruuleed jaahan nas ahihaar sheesee barij chadahgui boldog