Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хятад иргэнд 21 га газар олгосон асуудлаар олон нийтэд мэдээлснийхээ төлөө цагдаа шүүхэд шалгагдаж буй асуудлаар өмгөөлөгчид болон ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэд: "Тэнгэрлэг Монгол ТББ-ын залуус 2023 оны 6-р сарын дундуур Сүхбаатар дүүргийн 19-р хороонд ойн булаг шандтай, ойн сан бүхий газар Хятад улсын иргэн 21 га газар авсан асуудлыг олон нийтэд мэдээлсэн. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа гэж хүнд энэ газрын зөвшөөрлийг цуцлаач гэдэг шаардлагыг нээлттэй тавьсан. Гэтэл одоо иргэддээ нээлттэй үнэн зөв мэдээлэл хүргэлээ гэж Х.Болормаа бидэнд гомдож, эрүүгийн цагдаагаас биднийг дуудаж байна. Уул ус, газар нутгийнхаа төлөө яваад цагдаа шүүхээр шалгагдахад хүрлээ. Маш их гомдолтой байна.
Х.Болормаа гэж хүн ардчилсан үзэлтэй, АН-аас сонгогдож НИХТ-өөр ажиллаж байгаа, удаа дараа Сүхбаатар дүүргийн Засаг дарга хийж байгаа хүн. Гэтэл АН-ын төлөөлөл гэх Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нь иргэн Б.Бямба-Очирыг залуусынх нь хамт хуулийн хонгилоор чирч байна.
Энэ залуус яагаад үгээ хэлснийхээ төлөө өнөөдөр буруутан болоод байна вэ? АН нэг зүйлийг бодох хэрэгтэй. Та нар өөрсдөө ардчилагчид юм уу, МАН-ын коммунистуудын газар, хэлтэс шиг ажиллахаа болих хэрэгтэй. Коммунист дэглэмийг өөрсдөө сурталчлаад, ардчиллаас ухарч байгаад сөрөг хүчний намын даргын хувьд харамсаж байна. Х.Болормаа даргаа, та АН-аас удаа дараа Сүхбаатар дүүрэгт эзэн сууж байгаа. Өмнөх Засаг даргын буруутай шийдвэрийг одоо ажиллаж байгаа Засаг дарга нь залруулах, сайжруулах үүрэгтэй. Та хуулиа мэдэхгүй байна уу? Мэдсээр байж ардчилсан үзлийг мохоох, нухчин дарах коммунист үйл ажиллагааг явуулаад байна уу гэдэг хардлага бий болж байна.
Хятад иргэн хэдэн зуун мод огтлоод барилга барьж байхад нэг залуу очиж үгээ хэлж лайв хийснийхээ төлөө буруугүй буруутан болж байгаад харамсаж байна. Улс орон даяар Б.Бямба-Очирыг иргэд хамгаалаасай.
Дүүргийн удирдлагууд ажлаа хийгээгүйн төлөө, иргэн очиж сануулга өгснийх нь төлөө хонгилоор чирч болохгүй. Олигархуудын үйл ажиллагаанд цэг тавихгүй бол бид өнөөдөр гишгэх газаргүй, амьсгалах агааргүй болох нь ээ. Сүхбаатар Дүүргийн Засаг Дарга Х.Болормаад хандаж та өнөөдөр ардчилсан үзэлтэй, АН-ын төлөөлөгч хүн байж энэ коммунист үйл ажиллагааг таслан зогсооно уу гэж шаардаж байна. Б.Бямба-Очирыг өнөө маргаашгүй хорих асуудал ч яригдаж байна. Тэгэхээр хүнийг хорих ажлыг нам нэртэй хэдэн бүлэглэл намын байрандаа захиалдаг болчихжээ. Хуулийг өнөөдөр хүн удирдаад байна. Удирдахдаа ардчилсан үзэлтэй гэж өөрсдийгөө тодотгодог хүмүүсийн зүгээс ийм бусармаг зүйл хийж байгаад харамсаж байна. Та бүхэн коммунист дэглэмийн эсрэг бидэнтэй нэгдэж, Б.Бямба-Очирын талаар гаргасан гомдлоо татаж аваачээ гэж хүсч байна." гэв.

М.Чой
Сэтгэгдэл1
МАН төр барьсан 8 жилд АН-аас дүүргийн Засаг дарга хийгээд байгаа сүрхий л хүүхэн дээ ! 24 онд АН засаг барилцах хэмжжэнд хүрч гэмээнэ энэ бүсгүйд ихээхэн итгэл өгч, томоохон ачаа үүрүүлэх байлгүй дээ !
Болормаа эрдэний хүншдээ ёстой баларцан гар
АН-х гэдэг боловч МАН-ы тавиул хуухэн бололтой юм билээ.
Үгүй ээ АН ын хүн яахаараа ком.дэглэм хүсэх болов оо...ойлгогдохгүй юм их байна шүүүү...
Тэр хятадын оронд орос хүн байсан бол эд нар ингэж шуугих байсан гэдэгт их л эргэлзэж байна??!!
Ali xediin sunuud amaaraa shoroo idsen AH nam uy baixavdee baaxan xylgaichyyd l baican bizdee odoo boloroo dargaa demjin ee
Гадаадын иргэнд яагаад ийм их хэмжээний газар олгосон байна вэ. Энэ талаар АТГ шалгах үүрэгтэй шүү
Элэнцгийн 21 га Хаа бн тийм их том газар Ямарч ухаангүй улнуудыг цагдаа нам дарах хэрэгтэй
Шуналтай авилгач авгай одоо болио.
Сав л хийвэл барьж хорьдог. Бид ямар нийгэмд амьдраад байнаа. Энэ ардчилал мөн үү
Songuulid itgexed xetsuu baina daa.
АН хууль дүрэмгүй дураараа аашилдаг гай луйвар хулгай худалч авилгач гүтгэх доромжлох шудрага ёс алдагдаж эмх замбараагүй байдал үүсч монголчууд үүнд живж бна
Hogiin shantaach ats nar shantaaj hiih gej bgad uursduu heregt orvoo huurhii shantaach bish boloh gej jujej turiin albanii heden nuhriig daguulj yavsaan yavsan
АН,МАН ялгаагүй бүгд луйварчид хулгайчид
Засаг даргаа шалгаач, мөнгө авч дээ
Юун коммунист вэ.Коммунист хүн гэдэг чинь өөрийн төлөө биш улс орны эрх ашгийн төлөө ажилладаг хүмүүс байсан юм.Хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө төрөөс өгсөн эрх мэдлийг урвуулан ашиглаж мөнгө олохын төлөө яахаас ч буцахгүй байгаа ийм хүмүүсийг коммунист гэж нэрлэвэл алдас болно.
Иргэд бид олон жил амьдарсан газараа авч чадахгүй олон жил ямар нэг шалтаг хэлээд л цөхөртөл явуулж байна