“Төр өмчөө мэднэ. Төрийн өмчийг эрх мэдлээ хэтрүүлэн завшиж байгаа этгээдүүдээс хураан авч байна”
Зандаахүүгийн Энхболд бол сэдэв. Энэ хүн сэдэв босгож ирнэ, тэгээд сэдвийнхээ гүйцэтгэлийг ягштал биелүүлнэ. Тухайлбал, монголчууд бид 2015 онд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр 3 сая монголчуудаа 200 жил тэжээх Тавантолгойгоо бараг л тавиад туучихсан байлаа...
Энержи ресурс, Чалко нарын хамтарсан консерциум Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нартай үгсэн хуйвалдаж 100 жилээр ямар ч ашиггүй гэрээг үзэглэхэд бэлэн болж, оргилуун дарсаа бэлдчихсэн байхад нь тэр л зогсоож чадсан. Үүнийг зүгээр л болоод өнгөрсөн зүйл гэж зарим нь боддог. Үгүй л дээ, Тавантолгойг авч үлдэхэд золиос их гарсан юм. З.Энхболд тэр үед АН-ын дарга, УИХ-ын даргын албыг хамтад нь хашиж байв. Намын дарга нь намынхаа Засгийн газрыг “Тавантолгойн гэрээг хууль ёсоор хийхгүй бол огцруулна шүү” гэж УИХ-ын даргын өндөр сэнтийгээс мэдэгдэх нь намчингуудад бол үхлийн цохилт байлаа. Хувь улстөрчийн карьерийн хувьд ч төгсгөл байж мэдэх. Сонгууль болоход ганцхан жил үлдчихсэн байсан үе. Тухайн мэдэгдлийг хийх үед би түүнээс нэг л асуултад хариу авахсан гэж бодож байлаа. Харин 5 жилийн дараа саяхан нэг асуусан юм. “Та Тавантолгойн гэрээг зогсоосныхоо золиосыг яаж амсав ...” гэж. Хариулт нь бүр хэгжүүн. “Хариуд нь 5 жилийн турш гүтгүүлж, манай нам 2016 онд ялагдав” гэв. Эргүүлээд асуулаа. “Улстөрч хүний хувьд энэ бол унах нүхээ өөрөө малтсан үйлдэл шүү дээ. Та больчихож болоогүй юм уу” гэхэд “Би ард түмний эрх ашгийг төлөөлдөг, тэдний төлөө төрийн эрх барих дээд байгууллагын дарга хүн байж монголчуудад ямар ч ашиггүй гэрээг батлуулчихаад ард түмний нүүрийг яаж харах юм бэ. Миний оронд хэн ч байсан тэгэх л байсан” гэж хариулсан юм. Энэ хариултаас юу бодогдож байна. “Миний оронд хэн ч байсан тэгэх л байсан” гэдэг үг нь л хамгийн гоё биш үү. Өөр улстөрч бол “Би л тулдаа тэр гэрээг зогсоосон юм” гэж даналзах байх. Ёстой хэн юу гэх юм бэ. Гэвч Зандаахүүгийн Энхболд бол тэгдэггүй...
2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсоны дараах хамгийн сонин томилгоо нь Зандаахүүгийн Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилох зарлиг гаргасан явдал. Энэ хүн чинь УИХ-ын дарга, төрийн гурван өндөрлөгийн нэг байв шүү дээ. Ийм өндөр албан тушаал хашиж, төрийн хамгаалалт нь ч буугаагүй байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болж “жижигрэв”... Тамгын газрын дарга гэдэг чинь зүгээр л “гал тогоо”-ны ажил. Даргын зөөлөн сэнтийдээ тухлаад буухаа мэддэггүй хүмүүсийн тоож ч харахгүй албан тушаал. Халтмаагийн Баттулга бол Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгч. Өмнөх Ерөнхийлөгч нарын Тамгын газрын дарга нараас санаанд үлдсэн хүн байна уу, байхгүй. Харин З.Энхболд энэ албан тушаалыг анхаарлын төвд авчирч чадсан юм. Тамгын газрын дарга гэдэг чинь ямар их үүрэг рольтой, юу юуг хийж болдгийг монголчууд харлаа. Х.Баттулга, З.Энхболд нарын хоршил 65 суудал авсан МАН-д хэзээ ч мартахааргүй “сануулга” өгч чадсан. Тэд сөрөг хүчин болох АН-ын үүргийг өөрсдийнхөө нуруун дээр тэвхийтэл үүрээд улам бүр алсран одох ардчиллын үнэ цэнийг алгандаа чанга атгаад урагшаа зүтгэсэн юм. Эвлүүлэг хэмээн зүтгэж байсан 60 тэрбумын хэргийг МАН-аар, өөрсдөөр нь хүлээн зөвшөөрүүлж, М.Энхболдыг албан тушаалаас нь буулгаж, шүүх, прокурорын байгууллагад өөрчлөлтийн салхийг эхлүүлэв. Бүтэн аравны турш гацаж шүүх, цагдаагаар тушиж байсан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж одоо гүйцэтгэж байна. Цэргүүдээр төмөр зам бариулж, өндөр цалин өгнө гэдэг ердөө 3-хан жилийн өмнө “хошин шог” мэт сонсогдож байв. Гэвч өнгөрсөн 3 жилд төмөр замын бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчин манлайлан зүтгэж, өнөөдөр төмөр замын цэрэг рүү хөвгүүдээ илгээх гэсэн хүмүүс “арын хаалга” хайх болов. Энэ бүхнийг хийхэд З.Энхболдын зарчимч, тууштай, улааныг харж урвадаггүй, шарыг харж шарвадаггүй хатуу байр суурь мөн ч их хөшүүрэг болсон доо.
УИХ-ын гишүүдийн эсэргүүцэл, 60 тэрбумын аархал, ЖДҮ-чдийн тунирхал зэрэгт Ерөнхийлөгчийн өмнө эвдрэшгүй хана хэрэм болон зогсч, улстөрчдийн эрчилсэн үерийн ус мэт уур хилэн, өшөө хорслыг хашиж суусан нь үнэн билээ. Түүний гүйцэтгэсэн үүрэг түүхийн явцад улам тодорч үлдэх нь гарцаагүй. Түүхийн шалгуур он цагийн саадыг даван тодордог нь жам.
Зандаахүүгийн Энхболд бол сэдэв. Энэ сэдвээр хамаагүй оролдож болдоггүй. Амархан ялагдана, ялагдаад зогсохгүй шалны алчуур ч болж мэднэ. Учир нь тэр сэдэв хэзээ ч алдаа хийдэггүй. Худлаа ярьдаггүй, попордоггүй. Хэрэв надаас хэн нэгэн Зи даргыг тун товчхон тодорхойл гэвэл би “Долоо хэмжиж, нэг огтол. Долоо хэмжчихээд огтлохгүй байж чадах цорын ганц хүн тэр юм” гэж хэлнэ. Тийм болохоор усны гүнзгийг мэдэхгүй үсэрч ордог тэнэгүүд шиг живж алга болох хүн бол тэр биш. УИХ-ын гишүүд, сайд дарга нар ганцхан Зи даргын өмнө л худал ярьвал баригдана. Өөр хэний ч өмнө хаана ч тэд дураараа галзуурч чаддаг. Ганцхан хүний л өмнө дураараа тонгочиж чадахгүй. Энэ бол зангараг, энэ бол хэмжүүр юм. Төрийн босго намсаж, тотго өндөрссөн энэ үед тооноор биш хаалгаар орж, хаяанд биш хойморт суух хүн бол гарцаагүй Зандаахүүгийн Энхболд. Монголын төр хөх түүхийнхээ нугачаа бүртээ, өөр зуураа эвдрэн үхэлдэн тэмцэлдэхдээ, дэлхийг хурааж тэг гортигоо татахдаа, тугаа бөхийлгөж туургаа хураалгах шаналандаа ч ачааны хүндийг мөрлөж, төрийн чагтагаа чанга татаж үлдэх төрийн хар хүнээ тээж ирсэн түүхтэй. Ийм л харчуудын нуруун дээр эх орон, элгэн садан, эх түүх минь мөхчихгүй бүтэн ирсэн улбаатай. Тийм л түүхийн улбаа, монгол төрийн түүчээ энэ бол Зандаахүүгийн Энхболд гэдэг сэдэв.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан
Сэтгэгдэл0
Энэ бол монгол төрийн вирус байсан шүү.''хүний нүүр эгц харж чаддаггүй доогуур харцтай маш их өс санадаг хүн.
Энхсайхан гадныханд өгөхөд бэлэн болгосон байсан.З.Энхболд авч үлдсэн нь үнэн шүү
Хүүр үхдэл сэг зэмээр хооллож өссөн үгээгүй ядуу улаан гуйлгачин хүний махан тэжээлтэн цуст алуурчин элбэгдорж эрдэгэтийг хувьдаа авах хүслээ гүйцээх анхны оролдлого нь энхболдын гараар хийгдсэн, Яравгар пиаздаа багабанди отгонбилэг балдорж гэсэн 3 толгой луйварчин эрдэнэтийг өдөржин шөнөжин хусаж хулгайлж байгаад нь атаархсан Алуурчин элбэгдорж өмдөндөө шээдэг байсан. Алуурчин элбэгдорж хамгийн эхлээд эрдэгэтийг хувьчлахгүй гэсэн С.Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алав Багабандийн гэрт нуугдсан отгонбилгийг онгоцтой нь унагаж дэлбэлж алав. Багабандид үйлчилсэн гээд Наранцацралыг машинтай нь дэлбэлж алав. 2017 онд алуурчин элбэгдоржийн тайган банди сайханбалаг, өмхий бах мэлхий энхсайхан, баярцогт данжаад , цагаан луухаан, өрөвгөр хулгайч дорлигжав нар Алуурчин эзэндээ эрдэгэтийг хувьчилж өгөв
отгонбилэг их цаснаар бэлдсэн тэгш талбайд биш налуу газар ми8 хүчээр буулгаж далийлгаж унагасан.
МАН-ын 30 жилийн турш оросын мафийнхантай хуйвалдан зэс молибден хулгайлж дээрэмдсэн их хулгай дээрмийн асуудал удахгүй босож ирэх болно.
Шунхлайн Батхүүг МАН яаж алсан бэ?
Энэ 2 юу болоод хөтлөлцөөд гараад ирэв ямар гамшиг болох гээд байна
З.Энхболд бол жинхэнэ Монголын төлөө гэсэн сэтгэлтэй хийсэн юмтай хүн. МАНАН-гийн гар хөлнүүд З.Энхболдоос сүнсээ гартал айдаг.
5 Толгойг алддагийн даваан дээр эргүүлж хашиссан хүн бол З.Энхболд.Тэр Монгол улсын Эрх ашгаа хамгаалсны төлөө Монголд Нүүрснээс олох орлого нэмэгдсэн нь үнэн.Энэ хүн 5Толгойг үндсэндээ Дорнотын Газрын Тосны баялгийг алдсантай адил Технологийг Хятадууд хэрэгжүүлэх бсн!!!
залхаа байлгүй дээ. зи одоо хувийхаа юмаа хиймээр цэгцэлмээр вайна гээс. араас нь лагс нь гарч ирэх гээл. гишүүн ес. тэр одоо юухэв дээ. дачи-гаа янзлаачээ. тоосон харуутай өвчтэй буудайн урсдаг гурилан гашуурсан гашилсан тачи
Биё нь жижиг ч бэлчээр нь том хүн дэ ! Цэцийн даргын суудалд байвал монгоонуудад их хэрэгтэй хүн дэ !
Enhbold ih hurald baih estoi hyn munuusuu mun
Тэр гэрээг зогсоогоогүй бсан бол ямар бх бсан бол. Хариултыг нь МАН аар хэлүүлэх юмсан
Товчхондоо бол маш муу хүн. Зандаахүүгийн Энхболд бол сэдэв. Энэ сэдвээр хамаагүй оролдож болдоггүй ч гэх шиг. Энэ сүрдүүлэг үү.
Монхбаясгалан гэдэг Авгай чинь Новш юм Байна, ингэж хуйвалдаж бугд хуцаж чадна
Мөнхбаясгалан монголчуудад сануулах ёстой хүнийг , сануулах ёстой цагт нь сануулж байна . З . Энхболд бол ЛИДЕР мөн . Ганцхан АН - д ч биш , монгол улс-д лидер үгүйлэгдээд хагас зуун руу төхөж явна . Ард түмэн битүүдээ лидер хайсаар байгаа , гэвч яах юм - дотоод хүнээ нээхэд " тохироо " гэж ховор үзэгдэл ... Энэ хүүтэй би нүүр тулж яваагүй л дээ , тэгэхдээ аргагүй л " бие жижиг ч бэлчээр томтой " хүн гэдэгтэй санал нэг байдаг юм . Энэ хүнд алдаа - оноо бий байх аа , бие давжаа - харц зэвүүн энэ тэр гэсэн бичвэр энд тэнд бишгүй л байх юм . Ер нь ийм өндөр боловсролтой - зарчим хатуутай , эрхэлсэн албандаа эзэн хүнд хүмүүс \ ялангуяа шунал тачьяал , албан тушаал горьлогчид , өнөө цагийнхаар бол " хулгайчид " \ ДУРГҮЙ байдаг юм , ил долигонуур - далд хорлонтой байдаг юм . Ийм хүн өөрөө ч , хүмүүсийн үйлдэл " санаанд нь хүрдэггүй \ чамлалтай \ " болохоор хүмүүс хатуу ширүү
ширүүн ч гэмээр юм уу , гашуун нясуун хандчихдаг , тэгэхээр хүмүүс наана аа инээгээд - цаана аа шазуур цуугаад үлдчихдэг юм шиг билээ . Ойрхоны жишээ гэвэл Дарамын Төмөрочир байна даа ... Одоогийн энэ задиг замбараагаа алдсан - ерөнхийлөгч Хүрэлсүхийн хэлснээр : " танар бүгдээрээ хулгайчид " - г цэгцлэхэд , шүүхийн энэ " түгжрэл " - г шийдэхэд ИЙМЭРХҮҮ ХҮН ХЭРЭГТЭЙ - г ард түмэн ухаарвал сайнсан ...
цэцэд өг гэсэн үг юмуу.
эсвэл шүүгч ч юмуу
Энхсайханы зев байсан консерцум байгуулсан бол хулгай луйвар байхгуй бид татвараа аваад л явах байлаа Женкогын бичээч худал суртал хийгээд яахав
З. ННХБОЛДЫН ТАЛААР ХЭЛЭХ ЁСТОЙ ҮНЭН ҮГИЙГ ХЭЛЭХ ҮЕД НЬ ТҮМЭНД СОНОРДУУЛЖ БУЙ НЬ МАШ ЗӨВ ШҮҮ. ЭНХБОЛД БОЛ ТЭГЖ Ч МУУ ҮЙЛ ХИЙХ ХҮН БИШ, ӨӨРИЙН НАМЫН ЛУЙВАРЧДААС ТҮМНИЙ БАЯЛГИЙГ ХАМГААЛЖ ӨӨРӨӨ ЖЕРТВЛЭГДСЭН ХҮН БӨГӨӨД ДАХИН БОСЧ ИРЖ ТӨРД ҮЙЛЧИЛЖ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ Л ЁСТОЙ НЭГЭН МӨНӨӨС МӨН.
З.ЭНХБОЛД БОЛ ТӨРД ХЭРЭГТЭЙ ЗАЙРАН. ЗАЙРАН ЗАЙРАНДАА МОНГОЛЫН ТҮҮХЭНД ХОВОРХОН ТОХИОХ ТӨРИЙН ТҮШЭЭ, ТӨРД ХЭРЭГТЭЙ ЗАЙРАН БОЛОЙ.
Тэнэг гаруу
Эд нар хоорондоо булаалдсан болхоос монголоо бодоод байсан юм байхгүйээ
Энхболд бол зөв, зарчимч хүн. гэхдээ түүнд олон дутагдал бий.их зуумтгай гэнэлээ. хүнээс алдаа олж чаддаг хүн. сонгуульд ялах хувь заяагүй хүн.Баярцогтын дэргэд бол шуналгүй хүн. өөрийн бодолтой, толгойтой хүн.их яхир хүн. энэ сэтгүүлч хүүхэнтэй ааш араншингаар төстэй хүн.Монголын төрд хэрэгтэй хүн.Элбэгдоржоос илүү дээр хүн.
УИХ-ын даргын албыг гялалзтал хашсан хүн З.Энхболдоос өөр хүнийг олж харсангүй. Түүний аливаа асуудалд нухацтай гярхай ханддаг чанар, ёс зүйтэй цөөхөн улс төрчийн нэг гэдгийг монголчууд мэддэг, ярилцдаг шүү.
З.Энхболдыг хүмүүс янз бүрээр л хэлдэг. Энэ хүнд алдаа дутагдал байсан л байх. Хүн бүрд таалагдах албагүй. З.Энхболд ямар ч байсан эх орноо гэсэн сэтгэлтэй, үзэл бодлынхоо төлөө туйлбартай тэмцдэг хүн юм гэдгийг нь УИХ-ын дарга байхдаа гаргаж байсан шийдвэрүүдийг нь хараад ойлгож, баярлаж байсан. Монгол төрд, ардчилсан намд ийм хүмүүс хэрэгтэй.
XЭРЭГЦЭЭТЭЙ ҮЕД XЭРЭГЦЭЭТЭЙ ГАЗРАА БАЙЖ ЧАДДАГ ГАНЦ УЛС ТӨРЧ. XУУЧНААР БОЛ САЙН НОЁН XАН НАМНАНСҮРЭН. МОНГОЛЫН ЗАЯА ЮМ ДАА.
яахаараа ягаан ноён болоод явчваа
Говь, АПУ-гаас бусад Монгол улсын бүхий л үйлдвэрийг нурааж, тоног төхөөрөмжүүдийг нь Хятад руу төмрийн хог болгож ачуулах ажлыг маш амжилттай гардан зохион байгуулсан хүн гэж боддог шүү
40oh naydoin hilgai tt hyaduudtai mafia bilegeg ene nuhur yagaad shuuh prokoror ganhuag heleed baihad hunduhgui na
Худлаа хулгайч даа, самарч өгчөөд үнэмшүүлэх гэнэ
Зика вирус бол Путинд ердөө 30' загниулаад л ардчиллын үзэл санаанаасаа бүрэнмөсөн ухарсан арчаагүй гөлөг, монголын ардчиллыг сөнөөсөн таравган мангас !!! Мөнхбаясгалан бол улс төрийн боловсрол гүй, зөвхөн мөнгө лагаад л намирч явдаг янхан ! Эхлээд Тэмүүжинг дагаж намираад байсан, дараа нь Баттулгатай нөхцөөд нилээн жил явсан, одоо Зикаг оролдоод эхэл лээ ! Ер нь тэгээд бинзен нь дуусч бна доо !
төлөвлөгөөт or захиалгат нийтлэл. оросод нэг нийтлэл 10мянган долларын ханштай байдаг гэсэн байхаа. манайд хэд юм бол. арай 3 хоног загнуулсын биш бээз. бензиныг бол шууд үйлдвэрлэх хэрэгтэй. байшин савы нь явцын дунд.
Их хуралд өргөн мэдүүлэх гэж байхад Их хурлын дарга буюу энэ хүн өмнөөс нь шийдсэн нь УИХ-ын эрх мэдэлд шууд халдсан ноцтой шйлдэл басйан.
Хүн хүний харах ойлгох өнцөг өөр өөо байх юм даа..Таван толгой дахь зогсоосон гээд байгаа төсөл хэрэгжсэн бол их л хэрэгтэй байх байсан даа Тэрбум долларын борлуулалт биш тэрбум долларын татвар төлж нүүрс химийн үйлдвэрлэл хөгжих байлаа гэж.Амьдрал хар цагаан хоёр өнгөнөөс гадна маш олон завсрын өнгөнөөс тогтдог гэдгийг л санаж байх хэрэгтэй.Манай улс төрчид дунд социалистууд их байдаг учраас хөгжил доороо эргээд байгаа гэж боддог.Чөлөөт эдийн засаг ярьсан социалист үзэл санаатай хүн гэж ойлгодог
Энэ сэтгүүч авгай Зи-гээс мөнгө авчээ?!! Одоо ийм захиалгат нийтлэлд итгэх хүн байхгүй дээ??
нүүрсээ төмөр замаар зөөвөл 2-хон машинист ажилтай бна, харин машинаар зөөвөл дугуй нөхөх, гуанз ажиллуулах гээд олон хүн ажилтай болно гэж хуцаж бсан новш доо, энэ Энхболд. Женко энэ 2 улсын хөгжлийг 10 гаруй жилээр гацаасныхаа нүглийг эдлэх бхдаа
Бичүүлсэн, бичсэн 2 дахиж төрд бүү үзэгд...
Л.Мөнхбаясгалан, З.Энхболд хоёр бол нэг тэрэгний хос дугуй юм уу даа.Нэг зочин, түүнийг "Монгол төрийн вирус" гэж яг онож хэлжээ.