“Тэнгэрлэг Монгол” ТББ -аас самар бэлтгэхийг яаралтай зогсоох талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: "Өнгөрсөн 7 хоногт манай ТББ Ойн газартай хамтраад Сэлэнгэ, Архангай аймгуудад ажиллаад ирлээ. Нөхцөл байдал маш хэцүү болсон байна. Хуулийн хугацаа нь 10-р сарын 20-ноос хойш самар түүх, бэлтгэх ёстой боловч эдгээр нутгийн айл өрхүүд аль хэдий нь самар цуглуулаад өвөлжөөгөөрөө дүүрэн, гэрээрээ дүүрэн самар хадгалчихсан байна. Үүнд нь орон нутгийн байгаль хамгаалагчид ч оролцсон байна. Тийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна. Энэ жил хуш модны самар 3000 тонн хүрэхгүй нөөц батлагдсан. Өнгөрсөн 2020, 2021, 2022 онуудад 20 мянган тоннд хүрч байсан бол энэ жил ердөө 3000 тонн ч хүрэхгүй нөөц батлагдсан байна.
Гэтэл өчигдөр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тодорхой тооны самрыг хилээр гаргах тушаал гаргажээ. Энэ тушаалаа зогсоогооч ээ гэж хүсч байна. Энэ жил яагаад заавал зогсоох ёстой вэ гэхээр хуш модон ойгоос 50 зүйл хөхтөн, 160 зүйл шувуу, 6 зүйл хоёр нутагтан, 4 зүйл хэвлээр явагч амьтдын хүнс тэжээлийн нөөц болдог.
Гэтэл эдгээр амьтад хүнс тэжээлийн хомсдолд орох нөхцөл үүсээд байна. Мөн самар авах гэж хуш модыг нүдэж доройтол, үхжилд оруулж байна. 3-хан мянган тонн нөөц батлагдаад байхад ан амьтдад нь үлдээхгүй, хилээр гаргах зөвшөөрөл олгоод байгаа юм бэ? Байгалиа сүйтгэн байж самар урагш нь гаргах хэрэгтэй гэж? Тийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж шаардлага хүргүүлж байна. Энэ жил самар гаргах зөвшөөрлийг хорьж өгөөчээ. Гарц нь маш бага байна. Энд нөхөн сэргээлттэй холбоотой асуудал ч яригдаж байгаа. Архангайд очиж нүдээрээ харлаа.
Ойн байцаагч нь хамтраад, хэдэн зуун шуудайгаар нь айл бүрийн гадаа, өвөлжөөндөө самар хураачихсан. 8-р сарын 10-даас хойш уралдаад түүгээд эхэлчихсэн гэж байна. Модондоо самар нь тун цөөхөн байна. Архангай аймгийн иргэд өөрсдөө түүхийгээрээ байхад нь уралдаж түүгээд хураачихсан байна. Улаанбаатраас, өөр аймгаас хүмүүс очиж самар түүж, бэлтгэдэггүй юм байна. Архангай аймгийн Засаг дарга, удирдлагууд нь, байгаль хамгаалагчид, экологийн цагдаа нь хамтарсан байх гэж хардаж байна. Ингэж ихээр хураачихсан байхад болиулаад, яагаад хурааж аваад, торгох арга хэмжээ авахгүй байна вэ. Засаг даргаас нь арга хэмжээ аваач гэхээр хөдлөхгүй байна. Тийм учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудлыг эргэж хараач ээ." гэв.
М.Чой
Сэтгэгдэл0
Мянгат малчид нь хүртэл самранд явж байгаа ш дэ ! Самар түүхгүй бол мөнгө амьдралд хүрэлцэхгүй олигтой амьдарч чадахгүй байна гээд ! Аймгийн дарга нь нэрэлхээд явахгүй байгаа болохоос биш бусад дарга нар нь бүгд самарт гарсан ш дэ ! Самар 3 жил дараалж гардаг гэсэн хойтон уралдаад л гарна ! 100 жилийн ойгоо тэмдэглэсний маргааш нь л бүгд уулаад гарч эхэлсэн ш дэ ! Батэрдэнэ сайд гэдэг буянтай залуу ашгүй Хятад ру нь гаргаад эхэллээ үйлс нь дэлгэрч яваг ! Самар жимсэн хоолтой арын сайхан хангайчууд гэж мэдэх үү атаархсаны хэрэггүй !!
аймгын дарга нь ч гэсэн самарт явж бна лээ таараалдаад нүүрээ нууж маяглаад бна лээ самар түүхгүй бол бүгдээрээ өлбөрч үхэх гээд бгаа бхөө
Mundag zaluustaa bayarlalaa
Хужаа руу самар гаргахаа больчихоо тэгвэл болчино
Орос руу бол болно тээ.
Ard tumnii amidral hetsuu bna,yun herem zuramnii hool bodohtoi mantai ur huuhed ni olborch uheh deeree tulsan humuus zondoo bna.Tom hulgaich nar shig ulsaa zarj alt nuurs hulgailj chadah bish bsigaliin hishigiig yadarsan humuus avahad yadag yum be,nom durmeer ni tuuvel ergeed l urgadag bayalag.Ene neg yumnuud tiim ikh baigali delhiid zovood bgaa yum bol gazar is uhaad bgaa hulgaich nartai tents,nuursnii hulgaich nartai temts! Oi suitgehiig zov gj bgaa yum bish,tuugeed l avch bgaa yumiig bitgii tegj mushgiad bai,bas neg yumnii erh ashigiin toloo l yavj bgaa biz
Chinii gerees orood awahgui l bh uursduu gvvr gj ochood huugduj ireed sharalhaad bgaamuu bvgdiigni zarj vreed suugaa deedchvvlee chadahgui bj heden shuudai samar awj bgaa irgedee mereheel medne vv huduunii hvmvvsiig bayn gj hardagiimuu tend chin hvvhdiinhee surgaltiin tulburiin tuluh gj ywaa hvmvvs l bgaashdee zawtaidaa modond garaad shuudai vvreed l ywaw gj sedewee olj hutsaach
Самар гаргахаа больчихоо тэгвэл болчино. амархан байгаа биз дээ
Самар монголчуудаас авдаг, хилээр гаргадаг хятадуудын сүлжээ байгаа
An.amitad.uhej.duuslaa.uhej.baival. taarah.guilgachin.mongolchuudaa. Muu.ug.helehgui.baij.chadsangui. novsh.gej
Самар яах вэ. Байгалиа устгаад дууслаа. Хуш модгүй бол экологийн тэнцвэр алдагдаж хэчнээн амьтан шавьж хорхой байхгүй болох цаашдын хор уршгийг харж бгаа " Тэнгэрээс Монгол" ын залууст баярлалаа. Ар- ын засаг ч дээ мэдрэмжгүй дураараа...
Үнэн шүү энэ жил самар авахгүй түүсэн улсууд хариуцлага хүлээлгэж самарыг хурааж дуудлага худалдаанд оруулж байх журам батлах хэрэгтэй юмыг цогцоор нь шиидэж бай боя яамныхан
Ard tvmnii amidral tunchig hvnd bnada deedsvvd ni huraaj avaad huvaagaad idehees uur yu boloh ym be argatai bolomjtoidool uuland amidarch oi modoo svitgeed baiv gj