2023.09.27-ны өдөр зарим мэдээллийн сайтуудаар “ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой ноцтой мэдээ гадны сайтад нийтлэгджээ” гэх гарчигтай мэдээ нийтлэгдсэн.
Олон нийтэд мэдээлэх, үнэн бодит мэдээ мэдээллээр хангах үүргийнхээ хүрээнд манай сайт дээрх мэдээллийн үнэн бодит байдлыг тодрууллаа.
Гадаад эх сурвалж гэх мэдээлэл нь www.yahoofinance.com сайтад 2023.09.27-ны 03:02 цагт нийтлэгдсэн байна. Мэдээлэл нийтэлсэн эх сурвалжийг шалгахад нийтлэгчийн хаяг: Adam Balogh -WestfalenstraЯe 5740472 Dьsseldorf, Germany гэх ХБНГУ дахь хаягийг зааж байна. Мөн нийтлэлчийн цахим хаяг adam1986balogh@gmail.com, Мэдээллийн эх сурвалж newsdirect.com: https://newsdirect.com/news/amarbayasgalan-dashzevegs-soviet-style-corruptiondestabilizing-mongolia-336271381 гэж эх сурвалжаа тодорхойлжээ.
Бид эх сурвалжийг тодруулах явцад интернэт дээр хэн бүхэнд ил байгаа баримтаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой дээрх мэдээлэл нь зохион байгуулалттай харлуулах технологи байж болзошгүйг сийрүүлье.
Нийтлэлчийн эх сурвалж гэх Adam Balogh - WestfalenstraЯe 5740472 Dьsseldorf, Germany гэх хаяг нь байдаггүй бөгөөд 5740472 Dьsseldorf, Germany гэх илэрцээр хамгийн ойрын боломжит хувилбарын илэрц гарч ирж байна. Энэ нь ХБНГУ-д байрлах жижигхэн дөрвөн замын уулзварыг зааж байгаа юм.
Мөн мэдээлэгч нь холбогдох утасны дугаар тавиагүй, харин цахим шуудангийн хаяг байршуулжээ. Манай редакцаас тус цахим шуудангийн хаягийн дагуу холбогдох хэд хэдэн удаагийн хүсэлт явуулсан ч хариу өгөхгүй байгаа нь тус нийтлэл мэргэжлийн редакцаас нийтлэгдээгүй гэдгийг илэрхийлж байгаа юм.
www.Yahoofinance.com мэдээлэл байршуулахдаа эх сурвалж гэж зааж өгсөн www.newsdirect.com хэмээх сайтыг ямар сайт болох талаар судлав. www.Newsdirect.com сайт нь Грегг Кастано гэх хүний 2023 онд шинэ тутам үүсгэн байгуулсан төлбөртэй мэдээ түгээх платформ бөгөөд өөрсдийгөө мэдээллээр цангасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд олон төрөлт мэдээллийг зуучлах “PR”-ын агентлаг гэж тодорхойлжээ.
Newsdirect.com сайт нь дэлхийн хаанаас ч хэн ч төлбөр төлж, мэдээлэл байршуулах боломжтой ба мэдээний төлбөрийг койн буюу крипто валютаар хийж болдог нь тухайн нийтлэлийн захиалагчийг эх сурвалжаа нуух боломжийг олгодог аж. Энэхүү мэдээллийг ч PLATODATA хэмээх крипто валют блокчэйний платформоор дамжуулан байршуулсныг эх сурвалж нь дурдсанаас харахад уг нийтлэлийн төлбөрийг ямар нэгэн төрлийн койноор төлсөн бололтой.
Өөрөөр хэлбэл мэдээний эх сурвалжид platodata.io сайтыг тэмдэглэсэн нь тухайн мэдээний төлбөрийг platodata.io платформоор дамжуулан койноор төлснийг баталгаажуулж байна.
Та www.Newsdirect.com руу ороод доорх мэдээллүүдийг бөглөж, төлбөрөө төлснөөр дурын мэдээллээ төлбөрт сайтуудаар байршуулах захиалга өгөх боломжтой.
Та newsdirect.com сайтад төлбөр төлснөөр, төлбөрийн хэмжээнээс хамаарч Benzinga.com, yahoofinance.com, proactivestors.com, macaubusiness.com гэх мэт сайтуудад хүссэн мэдээллээ төлбөртэйгөөр байршуулах боломжтой. Newsdirect.com албан ёсны мэдээллийн сайт биш ба нийтлэлийн бодлого байхгүй хар тамхи, казино гэх мэт мэдээллүүдийг цензургүй нийтэлдэг, төлбөрт хэрэглэгчдийнхээ мэдээлэлд үндэслэдэг учир албан ёсны портал сайт гэхээсээ илүү блог хэлбэрийн платформ.
www.Newsdirect.com сайтын сошиал медиа сувгууд нь Youtube дагагчийн тоо 196, Твиттер дагагчийн тоо 248, Фэйсбүүк дагагчийн тоо 349 байна.
Мэдээллийн эх сурвалж болон мэдээлэл түгээж байгаа арга хэлбэрийг нь харвал тус мэдээлэл нь гадны эх үүсвэрээс мэт харагдуулж хүнийг гүтгэх, нэр төрд нь халдах гэсэн зохион байгуулалттай “PR” гэж хэлэх үндэслэлтэй байна. Энэ технологи өмнө нь улс төрд туршигдсан, танил гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр твиттер хуудастаа жиргэжээ.
М.Чой
Сэтгэгдэл0
энд бүгд хаалтын гэрээтэй юм чинь өөр яанам бэ? мэдээлэл түгээх л гэсэн бна,хэрэг луйвар хийгээгүй бол юунаас нь айсийн ???
Нийтлэл бичсэн хаяг нь герман улсыг зааж байна гэж тодорхойлсон байснаа.Тийм хаяг огт байдаггүй юм гэж бичжээ.Олон зөрчилтэй нийтлэл мэдээ энэ юм
Монголд хулгай дээрэм гааарсан. МАН АН гэж нам нэртэй МАФИ Монголыг ээлжлэн тонож цөлмөжж байгаа талаар үндсэндээ бичсэн байна. Энэ бичлэг захиалгатай байж магадгүй юм. Гэхдээ хамаагүй БҮГД ҮНЭН БАРИМТ ФАКТТЭЙ мэдээлэл байна. Тэр нь чухал. Энэ Амарбаясгалан гэж эсэн бусын компанийн нэр дээр ЭТТ ордыг цөлмөн тонож байгаа нь үнэн. Үндэслэлгүйгээр ихэд баяжсан бүр хагартлаа баяжсан нь үнэн гэсэн шүү. Луйварчид бие биенээ ухаж буй. Хамгийн гол нь хэн ч хэнтэйгээ бодитоор тэмцээгүй. Эд нар сонгууль өнгртөл тэмцсэн дүр үзүүлээд Монголыг тоносон 44-78 ихнаяд төгрөг бүгд луйварчдын карманд үлдэнэ. Хэн ч ял авахгүй. Авсан ч хориын эмлэгт 1-2 жил болоод гарна. Чин үнэн бол энэ. НҮҮРСНИЙ Хулгай, Эрдэнэтийн 49% дээрэм, ЖДҮ, Хөгжлийн банкны дээрэм бүгд баримттай ил тод хэргүүд. Олон жил болж биана. Энэ гэмт хэргийн эзэдээс хэн нь ч ял аваагүй. авахы ч гүй. Хэн нь ч ард түмний хөрөнгийг буцааж өгөөгүй. Өгөх ч үгүй.
Нүүрсний хулгайг шүгэл үлээж гарсан хүн нь Амарбаясгалан өөрөө шдээ. Хулгайч нар хэргээс мултрах гэж шалгаж байгаа хүнийг зориуд гүтгэж хүчийг сулруулж хэрэгээс мултрах гэж ийм муухай арга хэрэглэж байгаа нь тодорхой байна. Ингэж гүтгэх тусам нь сайн шалгаад хариуцлага тооцоод өгөөрэй
Hudlaa meden budliad bailgvi Otgon setgvvlchiigee eneiig zahialsn geed hlcheechdee hahaha
Hulgaich nariin arga n ywsangvi odoo yah boldoo hahahah 2 alhaad barigdah ym hiih ymdaa chaawaas
Hulgaich nariin arga ch nariisch bn shvv ene n ooroo hulgaich nar il garhad oirhn bgaag l haruulj bndaa
Oo ene nvvrsnii hulgaichid ugaasaa chadah bvh argaaraa harluulga hiih gej vzne ee gants esergvvtsej baiga hvnee daraad awbal sanaaninamrana biz ingeh tusam ni ulam ilvv temtslion hurts helbert shiljih heregtei gemt hvn gelbelzene gdg shig naadulchini aij l baigaa
Hamgiin sonin ni mnaihan iim ymand itgeed baigaa ym ldaa ene chini bvvr hvssenni ymar ch shaardlagagviger hvssen medeege hdheen dollar tolood l oruulchihaj boldog tiim l hulhinii site shv dee
Тэх анхаасаа худлаа мэдээ байсан
Худлаа мэдээ гэдэг нь тодорхой байсан дөө. Анхнаасаа гадаадын сургагүй крипто валютаар төлбөр авч мэдээ гарагдаг худлаа сайт мэдээ байсан шдээ
mungutei bol heniig ch harluulj bolohor boljee humus l odo uursdu hersuu bh heregtei
1 hulgaich n aimr arga olsn chn ter n ywsnguidee hahaha odoo yadg ym bgaamde ydj tolboriig n ogood 1 ner muutai ch hamaagui gadaad setgvvlcheer tawiulchihguidee ochij ochij baidggui hunii ner deer niitlel ogj ntr hahaha hulgaich nar ch argaa barjeedee
Site ruuninork harsan hench toodoggv hachin2 medee l bichdeg tm l mngonii toloo site bnleel dee uls torjij hvnrv ulain tsain dairch bgaag bdhod mngiin estoi tultarni ogson blood l tegj baigal daa timerhv site haagdwal taarna
Ээ тэгээд худал мэдээлэл л юм чинь үнэнд гүйцэгдэх биз дээ одоо гадаад дотоодруу зугтсан хулгайчидыг бүгдийн авчирч шиитгэлийн хүртээх хэрэгтэй
Угаасаа койн төлж харлуулах үйл ажиллагаа явуулдаг fake сайт байсан дөө. Манахан ийм зүйл мэдэхгүй хэзээ хөгжинөө
Улс орных нь хөгжил явахгүй байхад л улс төрчдийх нь санаа нь бүр явчихсан байх юмаа. Гадны үеэ өнгөрөөсөн технологи ашиглачихжээ бас. Хэдэн сайтуудад нь ядахад ашигийн төлөө, хандалтын төлөө ажилдаг байхад хэний ч тархийг угаачихна.
jenkogiin hiij bga ajil biz
Mongte humuusin l hiisen ajil
sonin.mn сайтад "Францын Парис ... " гэсэн хаягаас нэг нөхөр монголчуудыг буриад, хасаг, халх г.м.-ээр хооронд нь сөргөлдүүлэн хагаралдуулах утгатай өдөөн хатгасан коммент байнга бичдэг, тэр ямар учиртайг шалгана уу?!
Амарбаясгалангийн шүүр ажиллагаа үр дүнтэй байна гэж харж байна. Хулгайч нарын хэрэг нь илрэх гэд ирэхээр айсандаа төлбөртэй гүтгэлэг явуулж байхав дээ
Нийтэлсэн сайт нь ямар байх нь бидэнд сонин биш! Харин доторх агуулга нь юу хэлээд байгаа нь л их чухал шүү дээ. Та нарын үгүйсгэл агуулга руугаа биш, нийтэлсэн сайт руу довтлоод байгааг харахад НО-той л байна даа. Анхаарч л байя
mongtei l bna da
Amarbaysgalang harluulah tysam n ulam demjune shu
АНУ н ерөнхийлөгч Трамп хүртэл аргагүйдсэндээ "Фэйк ньюс" гэсэн нэр томьёо гаргасан нь ийм шалтгаантай юм.Дэлхий даяар ардчилал, хүний эрх хэт туйлшрал болж эрх зүйн хэм хэмжээгээ бүрэн алдсанаас нугалаа үүсч одоо мэдээлийн үнэ цэнэ шороотой хутгалдаж байна. Үүнийг английн ВВС гэх жорлон тэргүүлэн Хойд Солонгост Ким Жон Ун тэр генералыг их бууны аманд хүлж байгаад буудаж алсан,энэ даргыг өлсгөсөн нохдод хаяж өгч тасар татуулсан гэхчлэн мэдээ цацсаны дараа мөнөөхөн эрхэмүүд амьд сэрүүн олны өмнө гарч ирж ВВС элэг доог болж байна. Энэ ичгүүр сонжуургүй гүтгэлгийн хэв маяг манай баабар тэргүүтэй гүтгэгч лалруудын арга барил болоод удаж байна.Сэтгүүлч гэсэн нэртэй мэргэжил одоо бүрэн үнэгүйдэж худлаа хов тараадаг улны авгай нарын хэмжээнд үнэлэгдэх болсон. Одоо сонгуулийн өмнө баргийн мэдээнд итгэх хэрэггүй гэдгийг иргэдэд сонордуулах хэрэгтэй.
трамп нэг гоё юм хийсэн нь өөрөө твитер фб-ээ хөтлөж өөрөө мэдэгдлүүдээ өөрөө шууд өөрийн биеэр бичиж ярьж эхэлсэн. гоё байсан гоё санагдсан.
уншаад л иргэдийн мэдлэг баяжаад хуримтлагдаад. төлөөлөн удирдах хэмээчээд усанд хаясан чулуу шиг алга болчихдог. ямар нэгэн сайдуудын суудал яригдахаар бөөн бөөнөөрөө гарч ирдэг. өөрт нь өөрийгөө магтуулах нийтлэл гэхгүйгээр няцаах тайлбарлах боломж талбар гарч ирж байна. “индэр”. дэлүүндээ бүлж байгаад хэлээ хэл. дэлхийчлэл ч гэх шиг.
"4 замын уулвар дээр амьдардаг хүн" уг нь баримт байгаа бол зүгээр нэр усаа тавиад мэдээлсэн бол нэр хүндтэй юмсан.
Энэ хүн хаанаас бичиж вэ гэхээс илүүтэйгээр дурдагсан асуудлууд үнэн эсэхийг шалгаж, тогтоох нь чухал юм даа. Худлаа бол юундаа ч сандраад байгаа юм.
Худал 7 уул давчихсан давхиж байхад үнэн үхэр тэргээр гэлдэрэнэ гэж! Тийм учраас...
шилийн захирдаг 10 гаруй сайт хүнийг ч ёстой яавал яана шүү дээ