Дорноговь аймгийн Сайншанд суманд өчигдөр /2023.10.03/ 12 настай хүүхэд хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон хэрэг нийгмийг цочроож байна.Одоогийн байдлаар сэжигтнүүдийг олж тогтоосон ч охиныг олоогүй л байгаа юм.
Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн, Нийгмийн Бодлогын Байнгын Хорооны Дарга П.Анужингийн үйлдэл олны эгдүүцлийг хүргэж байна.
Учир нь П.Анужин өөрийн хуудастаа: "Сэтгэл өвдөх багадаж байна…
Эрэн хайж буй охин харъяаллын сургуульдаа буюу гэрээсээ ойрхон 500 метр орчимд сурч байсан боловч сургуулийн даац хэтэрсэн шалтгаанаар хотын нөгөө захад байх сургууль руу ангиар нь шилжүүлсэн байна. Охины ээж удаа дараа сургуулийн захиргаанд гэрт нь ойрхон, хуучин сургуульд нь сургах хүсэлт гаргаж байсан боловч шийдэгдэхгүй байсаар өчигдрийг хүрчээ… Охин автобус, эсвэл таксигаар сургуульдаа явдаг.
Хамгийн сайн сургууль гэрт ойрхон сургууль гэдэг ч энэ үг хэрэгжихэд мөн ч хэцүү. Ялангуяа нийслэл суурин газар. Хотын дүүргүүдийн хувьд, сургууль цэцэрлэг барих газар, газар чөлөөлөх ажил маш хүндрэлтэй. Арай ядан газар чөлөөлж, холбогдох төсвийг шийдүүлэхэд, гүйцэтгэгч компанийн олон асуудлууд, үнэ ханшийн зөрүү, үнийн өсөлтөөс шалтгаалсан нэмэлт төсвийн асуудлуудтай тулдаг, ер нь их амаргүй. Хаа газрын замбараагүй газар олголт, төлөвлөж бодоогүй барилга байгууламж, хэт төвлөрөл түмэн асуудлын шалтгаан болж иргэд өм цөм хохирч байна. Хотод нэг хоёр дарга халаад юм болохгүй дээ! Хотын газрыг авилгадан зарсан уг уурхайнаас эхлэн, загалмайлсан эздээс нь эхлүүлэн цайтал нь шалгаж тогтоох ёстой.
Хүүхдээ зайтай сургуульд явуулж буй аав ээжүүд илүү анхаарал сэрэмжтэй байж, хүүхдүүдээ эрсдлээс хамгаалъя!." хэмээн сэтгэгдлээ илэрхийлж, залбирч буй пост оруулсан юм.
Уг нь П.Анужин Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн. Иймээс утга уянга халил дүүрэн пост бичин, залбирах бус асуудлыг шийдэх бодлого боловсруулах үүрэгтэй төдийгүй охиныг эрэн хайх ажиллагаанд ч тус дэм үзүүлэх бодит чадавхтай нэгэн билээ.
С.Сарнай
Сэтгэгдэл0
Сонгууль болох гэж байна, одоо л сайн уянгалах ёстой байх
Үнэн л зүйл бичсэн байна. Юунд харлуулна вэ?
ЭНЭ ХҮҮХЭНИЙГ ЧИНЬ НЭГ ТЗ-н ӨРТӨӨ БАРААДАЖ НҮҮРС ШААДАГ ГЭЛҮҮ
Ерөнхий сайдын ахынх нь нууц амраг шт
Херо бахтар билүү
Зальтай л да ануужин
anuujin odoo bolnoo
Хуурамч хүний хөөрхий олоон гэж. Эмэгтэй гишүүд гэр бүлийн хүчирхийллийг бууруулна, хүүхдийн хөгжлийг дэмжинэ энэ тэр гэж баахан юм амлаж сонгогдчихоод юу ч хийсэнгүй 4 жилийг үдэх нь дээ. өөрөө айлын гэр бүл үймүүлэхдээ сэтгэл нь өвдөөгүй гишүүний уянга шаал солгой сонсогдож байна.
Ганц гэгээрсэн эмэгтэй шт.. монголын … хахахаха
НААДХЫГ ЧИНЬ ХЕРО БААТАР ҮДИЙН ЦАЙНААР ИРЖ БАВДГИЙН БАЙНЛЭ
АНУУЖИН ГУАЙ НЭГ ХЭСЭГ АЙЛ ГЭРИЙГ УЙМУУЛСЭН ОДОО ТОРИЙГ УЙМУУЛЖ ГУТГАЖ ЯАНА ШУУ АРД ТУМЭН МИНЬ МОНГОЛ ЭХ ОРОНГО МИНЬ БУРХАН ОРШООГ!!