Сүүлийн үед төр засгаас дэвшүүлсэн Аж үйлдвэрийн парк, Шинэ төмөр замын төслийн хүрээнд хэд хэдэн МСҮТ байгуулагдаж, хэдэн арван охид хүүхдүүд төмөр замчны мэргэжил эзэмшихээр суралцаж буй.
Үзлэгийн комиссыг Сумангийн зоо зөрлөгт ирэхэд тэрсхэн гурван охин нэг хүү өртөөний жижүүрийн өрөөнд эгнэн зогсож, хүндэтгэлтэйгээр угтсан нь Сайншанд дахь МСҮТ-ийн оюутнууд аж. Мөдхөн төгсөх гэж буй тэднээс өртөөний жижүүрийн зайлшгүй мэдэх ёстой мэдлэгийн зах зухаас асуухад хэн нь ч хариулсангүй.
Замын даргын үүрэг гүйцэтгэгч арга ядсандаа мэргэжлийн багшийг нь асуугаадхав. Их л энгийн асуулт ирсэнд баярласан тэд нэгэн нэрийг тун бахархалтай хэлсэн нь Сайншанд өртөөний жижүүр аж. Үүнээс үүдэн Сайншанд дахь МСҮТ-ийн багшлах боловсон хүчний тухай яриа хөвөрлөө.
Багш хүрэлцээгүйн улмаас Сайншанд өртөөний жижүүр, холбогч найруулагчид тус МСҮТ-д мэргэжлийн багшийн үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Уг нь болохгүй нь ч юу байх билээ. Гэхдээ л жижүүрийн наад захын мэдлэггүй шавь бэлтгээд байвал хүлээх хариуцлага гэж бас байдгийг мэдэж л баймаар сан даа.
Эх сурвалж: “Ганзам”
Сэтгэгдэл0
UB deh huviin deed syrgyyli uunees doloon dor geed bodooroi
БИЧИГ VСЭГ ТАЙЛАГДСАН БОЛ ООРСДОО НОМ СУРАХ БИЧИГЭЭ ОЛООД СУРАХ ЗААВАЛ БАГШ ГЭХЭЭСЭЭ ИЛVV ООРОО САЙН ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ ДЭЭХЭН УЕД ЗАМЫН ДАРГЫН VЗЛЭГ ГЭЖ БАРАГ ИХ СУРГУУЛЬД ШАЛГАЛТ ОГОХ ДАЙНЫ ЮМ БОЛДОГ БАЙЛАА ОДОО Ч ООР БСОН ЮМАА ТАДЫГ ТАНГАД НОМ МЭТ ЦЭЭЖИЛДЭГ БАЙЖ ДЭЭ
Nom baihgui, hel medq. Bitgii tenegt
what a fuck is МСҮТ? need a clarification.
хотын мсүт долоон дор ш дээ