Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг сайд нарын томилгооны сүүл мушгиж сонгогдсон Н.Удвал авхайн удирдсан Эрүүл мэндийн яам (ЭМЯ) эмгэг тусаад удлаа. Түүнийг сайд болох цагт эрүүл мэндийн салбарт менежментийн шинэчлэл хийх хэрэгтэй хэмээн хэлэлцэж байсан ч өдгөө үлгэр болов бололтой.
Уг нь тус яамыг толгойлж яваа эрхмүүд эрүүл мэндийн чиглэлээр суралцаж байсны хувьд салбараа мэдрэх бүрэн боломжтой. Тус салбарыг өмнө нь толгойлж явсан сайд нарыг бодвол Н.Удвал, Ж.Амарсанаа нар сурсан мэдсэнээрээ ч илүү юм билээ.
Гэхдээ хийж бүтээхдээ хэтэрхий хайнга хандсан гэдэг нь өнөөгийн өндөрлөгөөс харагдаж байх шиг. Үүнийг эмчийн буруугаас амиа алдсан олон хүний өмнөөс ч гэрчилж болно. Н.Удвал сайдын хувьд хүний их эмч, хүүхдийн эмч, шинжлэх ухааны доктор гэх эрхэм алдартай.
Харин дэд сайд Ж.Амарсанаа элэгний эмч гэдгээрээ олонд танигдаж, анагаах ухааны доктор цол хүртсэн. Бүр Харвардын их сургуулийн докторын дараах програмд ажиллаж, багшилж байсан гэх намтартай. Гэсэн ч өдгөө эмчийн буруугаас гэх оношийг тайлагнаж суудаг ажил хийж байна.
Дэд сайдын хувьд эмч нарынхаа өмнөөс бөхөлзөж, арга хэмжээ авна хэмээн хэлэх нь албан тушаалдаа багадсаны хэрэг үү, аль эсвэл томдсоны хэрэг үү. Ямартай ч, яриад байсан системийн шинэчлэл биш шинжилгээний хариугаар эмчийн буруу байсан гэдгийг л залхтал ярьж сууна.
Түүнчлэн эрүүл мэндийн салбар элгээрээ мөлхсөн өөр нэг шалтгаан бий. Тэр нь улс төрийн амбиц хэт хөөснөөс үүдэлтэй. Цагтаа чагнуур гартаа барьж байсан хоёр эмч хоёул улс төрийн томилгоогоор дээрх суудалд хүрсэн. Тиймээс тэдэнд улс төрийн замнал нь эх орны эрүүл мэндээс чухал байдаг бололтой.
Н.Удвал сайдын хувьд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын тусгал гэгддэг. Тиймдээ ч сайдын суудалд суусан даруйдаа өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар шоронгоос мултлах гэж чамгүй их зүтгэсэн. Эрүүл мэндийн салбарыг ч Н.Энхбаярын хувийн эмнэлэг болгож дөнгөсөн.
Өдгөө тэрбээр нарсанд биш наранд байгаа болохоор санаа сэтгэлээ хуваалгүй салбартаа хүчин зүтгээд үзвэл ямар вэ. Үгүй бол салбар чинь салан задгай, эмч нар хүний амиар хайр найргүй наадаж байна.
Иргэнд хамгийн ойр гэгддэг өрхийн эмнэлэг хүртэл эм бичихээс цаашлахгүй олон жилийг үдсэн байхад өдий хүртэл дорвитой алхам хийхгүй байгаад балмагдаж, бас бухимдаж байна, иргэд.
Нөгөөтэйгүүр, эмчид тооцох хариуцлага хэтэрхий сул байгаа нь салбарын сайд, дэд сайд хоёрын хүн чанарыг зулгаасангүй бололтой. Өөрөөр хэлбэл, хүний аминд хүрсэн эмчид ногдуулах хамгийн дээд арга хэмжээ нь ажлаас халах.
Нэрэн дээрээ эмч хариуцлага хүлээж байгаа юм шиг боловч, начир дээрээ эрүүл мэндийн салбар хүний амиар наадаж байгаа хэрэг. Бусад улсын жишгийг харвал, салбартаа гаргасан удаа дараагийн алдаанаас байтугай эхний алдаагаараа салбарын сайд нар сайн дураараа огцордог.
Гэтэл нярайг шалзалж, эхийн умдагны ясыг хугалж, зэрэмдэг болгож, эх хүүхдийг өнчрүүлж байгаа олон тохиолдолд гарсаар байхад алдаа гаргасан эмч ажилгүй болсноос өөр алхам ер хийгдсэнгүй. Хэдийгээр эмч алдаа гаргасан ч эрүүл мэндийн салбар хариуцлага үүрэх ёстойг иргэд мэдэхийн дээдээр мэднэ.
Хэдий болтол ЭМЯ-ны удирдлагууд ниргэсэн хойно нь хашгирч суух вэ. Сав л хийвэл эмч нарын алдаанаас эмчлүүлэгч нь эндэж, эрүүл мэндээрээ хохирдог эмгэг хууч өвчин хэзээ эдгэх вэ. Энэ мэтээр урагшлах аваас иргэдийн итгэл найдвар унтарч, эмнэлэг гэх үгнээс шийрэгнэх нь олонтаа болох нь.
Бүр цаашлаад суусан газраасаа шороо атгаж, хувь, хувийнхаа эрх ашгийг хөөгөөд байгаа мэтээр харагдах дөхжээ, сайд та. Тодруулж хэлбэл, Н.Удвал экс Ерөнхийлөгчийг, дэд сайд Ж.Амарсанаа элэгний эмнэлгээ бөөцийлөхийн тулд сайдын суудлаа ашигласан байх шалгаан хангалттай бүрджээ.
Өөр хэлбэл, Ж.Амарсанаа эрүүл мэндийн дэд сайд болохоосоо өмнө өөрийн нэр дээрээ элэгний “Хаппи Вертас” гэх эмнэлэгтэй байв. Харин дэд болсон даруйдаа ээждээ эмнэлгээ шилжүүлж, эрх ашгийн зөрчилгүй мэт харагдсан. Өнөөгийн нийгэмд бол эмч, эм хоёр шиг цэцэглэж байгаа хорт бизнес ховорхон.
Өвчин зовлонд нэрвэгдсэн иргэд улсын эмнэлгийн хүнд суртлыг, аль эсвэл хувийн эмнэлгийн өндөр төлбөрийг давж гардаггүй. Гэсэн ч амь хойно, байдгаа бариад ч болтугай өвчин зовлонтой тэмцдэг. Тиймээс өвчин гэдгийг нэг төрлийн бизнес болгосон эмнэлэг, эмч нар олширсон.
Нөгөөтэйгүүр, улсын эмнэлгийн чадвартай эмч нар хувьдаа эмнэлэг байгуулж, өглөө нь өвчтөнөө үзчихээд үдээс хойш хувийн эмнэлгийнхээ ашгийг бодон ажилдаа ирдэггүй нь аль эртнээс л үргэлжилж байна.
Тиймээс эх хүний хувьд, эмч хүний хувьд, хүүхдийн эмчийн хувьд, хүний их эмчийн хувьд Н.Удвал сайд эмчийн буруугаас эрлэгт тушаагдсан иргэн дахин нэгээр нэмэгдэхгүйн төлөө үүрэгт ажилдаа жаахан ч атугай сэтгэл гаргана уу. Сурсан мэдсэнээрээ сайрхдаг Ж.Амарсанаа дэд сайд ч гэсэн үхсэний дараах онош уншдаг биш үхэхээс хамгаалж жор бичдэг эмч байж өгөөч.
Б.Ширнэн
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
Amarsanaa emch bish Mamba datsan tugssun lam.Baruund ardiin emnelgeer ajillaj doktor bolsnoos ter emch baigaagui.Ter orond chini duriin neg gadaadiin lamiig emch bolgood humuusiig emchluuldeggui yum.
oo hoorhii gej. er n manaid gadaadad bsn l bol "bolovsrol ondor" gej yarih yum yas yuman deer gadny yumyg hagas dutuu oilgoson, ooriin yumaa ooriimshuulj chadaagui humuuseer zasag bas duurlee, iim humuus aljil unagahaas oor yu ch baihgui dee. ajil unagaad, hun evdeed duusdag boltoi. "zasgiin buulgand nuhluulsan hund erh medel og" gedeg frants ug baidag yum bilee.
udval balaitaj ogch bn. sonoj yavnaa salvar
lam batsaan yaj yam udirdah ve. Natsagdorj gej lamiin surguuli tugssun anagaah uhaan gedgiig oligtoi ch uhaaraagui baij emch naraa muu helne. yadaj neg udur jijuurt honoj uzeegui baij emch gej yariid ch hereggui. altanhuyag gej uvsiin neg luivarchin nutag neg gej zutguulsen blee. altanhyag uuruu udahgui deelee numurnu biz dee. tavan tolgoid duudee tender avch uguud . odoo anaagaahiin surguuliig batbaatar gej hulgaichid uguuleh geed gantumuruu shahaad suuj bn. lam batsaan yadaj ter neesen emnelgee oligtoi ajilluulmaar bn daa
goyo hellee shuu chi
УДВАЛ АВГАЙН ЯЛТАН ДАРГА НЬ ЧӨЛӨӨЛӨГДСӨН ОДОО ЭНЭ АВГАЙГААС САЛБАРАА АВЧ ТЭНХРҮҮЛМЭЭР БАЙХ ЮМДАА
Yooooo teneg avgai..... Ajil gej yu hiideg bol ene avgai?? C
Iim l adzip tord bna sh see ho
heden darga nar n öörsdöö gadaadad emchluuldeg bolohoor ene zovlong sain uhaarahgui
eruul mendiin salbariin said, toriin nariin bichgiin darga hoer ni tosliin ajiltnaar heniig avah ve gesen asuudald anhaaraad zavgui bgaa,,,hunii nootsiin ajil hiigeed ih l zavgyi bgaa bh daa, hahaha
УДВАЛ АВГАЙ МАХН д ОРСОН, сайд болсон бух зорилгоо хангасан. Одоо зууралдсантайгаа л зууралдаад дуусвал болоо.монголын ЭХ -г могойд барьдаг мод болгохоо боливол тарна. Хувцас солихоос оорийг мэддэггуй УДВАЛ ТА удвал ард тумнийй эруул мэнд суйрэх болно шуу. Та бушуухан зайл.
Зайлййчэээ өмхий Авгай Монголын төр Баянсэлэнгэ та 2 оор дутахгүй
neg xuniig taxin shutdeg xun ex ornoo eruul mendee abarax talaar bodox yxaan bxgui bxaa jiriin irgen xun ch xelexgui ygiig songuuli deeree eleed bsan daa yls oron orshix uu es orshix uu gej shiidex ye irlee geed yo gesen yg be mgl yls orshood xogjood yabj bga yom bish uu iim xuniig saidaas ogtsruulaachee
Одоо бусад яамдаар ороход хүнд суртал багасаж шинэчилэгдэж байна Гэтэл эрүүл мэндийн яам байдгаарай байсан хэдэн хүнд сурталтай хүмүүс нь байж л байх юм. Энэ салбарт залуучууд, хувийн эмнэлгийн хүмүүсийг ажиллуулж жаахан өөрчлөлт хийх цаг Уг нь болмоордоо. за ялангуяа тэр магадлан, зөвшөөрөл бол бүр хүнд суртлын ҮҮД
Manai ervvl mendiin yam ireedvi gj haragdahgui bn shoo all. Urwal awgai ene salbariig tergvvlj chadahgui ni negent todorhoi bus uu. iim baihad ooroo ogtsrood ogwol mashid bayarlanam ard tvmen chini. buugaad og naanaasaa horton bvsgui.
Энэ балай авгайг яаралтай зайлуулж, Монгол хүний амь нас эрүүл мэндийг хамгаалаач. Монгол хүн эрүүл айх аюулгүй амьдарч болохгүй юу..?? ЕРӨНХИЙ САЙДАА....?????? Та УХААРААЧ...?? Энэ авгай Авилалын Загалмайлсан ЭЦЭГ Намбарын ЭНХБАЯРЫН БООЛ шүү дээ... ЕРӨНХИЙ САЙДАА...???
Эрүүл мэндийн саадууд өөрсдөө эмнэлгийн үйл ажилгаа стандартай болсон гээд сайрхаад байсан 1-р төрөхийн 5-нэхийн эндэгдэл ямар стандартыг чинь зөрчөөд дутагдал гаргасан юм бэ тэр талаараа огт ярихгүйг бодоход зөрөөгүй юмуу эсвэл тэр стандарт гэгчид чинь байхгүй юм бол тэд буруугүй харин монголыг эрүүл мэндийн СААДууд та нарын буруу болж огцрох хэрэгтэй Ламын сургууль төгсөн залуу сүүлчийн эхийн эндэгдэл Гүн венийн тромбоз -оос нас барсан байх гэж юу хэлэх гэсэн юм бол?Төрөх үеийн хүндрэл,Эх барихын хүнд мэс ажилбарын үед Судсан дотор түгээмэл цус бүлэгнэлтээс болсон гэх гээд байгаа юм бол тийм хүмүүсд урьдчилан ямар бэлтгэл хангах цусны бүлэгнэлтийг нь ямар үзүүлэлтээр шалгасанн байхыг нь стандарт гэгч дээ оруулсан уу ямар үзүүлэлтээр тогтоодгийг баталсан эрхэм сайд,боловсруулсан ерөнхий мэрэгжилтэн нь мэддэг гэхэд эргэлзэж байна.Яагаад гэвэл монголын АУ-ны хамгийн хоцрогдсон салбар болохоор тэгж би басч хэллээ
Nogoo 3-r emnelgiin Bayartsetseg emchiin hereg yu bolson be?
ene udwal balai awgaig zailuulaachee ajil xiixgvi mangar awgai amidaral ni gej svireed delbersten yum bainalee
bi odoo 52 nastai uhaan aldaj unadag uvchtei bolood udaj bna Udwal guaid 2 udaa grup- d oruulj uguuch gej urgudul gargasan shiidegdeegvi barag naad ulsuud n hudlaa geh yum yrih geed bna ene tarhihii bichleg chin yg vnen gardaggvi yum bish vv hul garaa hugalhaas naaguur l unaj oichij zovoh yum emneleg bichleg zvgeer geh yum hugshin namaig nvd aniwal vnemshih yum bna l daa odoo bi yah ve